| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00076/И |
| Дугаар | 314/ШШ2026/00230 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 314/ШШ2026/00230
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Өвөрхангай аймгийн *** сумын **** тоотод оршин суух, 1989 онд төрсөн, 37 настай, ***овгийн ** *** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын *** тоотод оршин суух, 1993 онд төрсөн, 33 настай, *** овгийн *** холбогдох,
“Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1300000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.***, хариуцагч Д.*** нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Миний бие тус шүүхэд Д.***д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Бид цаашид амьдралаа үргэлжлүүлэн эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*** нь “хариуцагч Д.***д холбогдуулан “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1300000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх явцад зохигчид цаашдын хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр эвлэрч эвлэрлийн эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож нь зүйтэй байна
Дээрхи эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч *** нэхэмжлэлтэй, Д.***д холбогдох “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 1300000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Д.***ээс 52975 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 105950 төгрөгнөөс 52975 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.***д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА