| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хишгээ Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2021/00581/и |
| Дугаар | 209/МА2022/00062 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 209/МА2022/00062
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 142/2021/00581/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2022/00258 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******,
******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “” ХХК,
“” ХХК нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага:
- Орхон аймгийн Баян-Өэдөр сумын ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг,
- мөн хаягт байрлах ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тус тус тогтоолгох,
- тус хоёр байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлд даалгах,
- , ******* нарын хооронд 6 оны 06 дугаар сарын 27, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Блю Даймонд хотхоны 1-р хаягт байрлах /нэхэмжлэлд бичсэнээр/ 3926,31 м.кв талбай бүхий тоот, тоот байрнуудыг тус тус чөлөөлж, битүүмжлэлийг нээлгэх,
Нэмэгдүүлсэн шаардлага :
-*******ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороололд баригдсан “Блю Даймонд” хотхоны 1-р байрны тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох,
- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч нарт болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах,
- , ******* –н хооронд байгуулсан 6 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс ... тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,
Иргэний хэргийг хариуцагч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч а, хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд цахимаар:
“” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам,
Шүүх хуралдаанд танхимаар:
Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1.а. Нэхэмжлэгч нар нь *******-тай 4 оны 07 сарын 05-ны өдрийн *******, дугаар бүхий "Орон сууцны захиалгын гэрээ"-гээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө байр болон тоот 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө байрнуудад захиалга өгч, уг гэрээнүүдэд заагдсан 4.3 заалтын дагуу төлбөр тооцоог тус бүрд нь бүрэн хийсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагчийн эрх, үүргийн дагуу бүрэн биелүүлж, 6 онд барилга ашиглалтад ормогц байрнуудыг хүлээн авч, 7 оноос одоог хүртэл амьдарч байна.
*******-тай байгуулсан уг гэрээн дэх 3.7 заалтад заагдсаны дагуу гүйцэтгэгчийн үүргээ биелүүлээгүй. Мөн уг гэрээний 3.8-д заагдсан заалтыг зөрчиж, ны зээлийн барьцаанд тавьсан. Түүнчлэн уг гэрээний 3.9-д заагдсан үүргээ биелүүлээгүй улмаас өмчлөх эрхийн дагуу Орон сууц өмчлөх гэрчилгээг авах боломжгүй болгосон.
нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 9 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 00 дугаар шийдвэрээр *******-аас 2,598,087,068 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Блю Даймонд хотхоны 1-р байрны 40 айлын 10 давхар барилгын үл хөдлөх хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэл болон дампуурлын хэрэг гүйцэтгэгч байгууллагуудад шийдвэр нь ирсэн байна.
Одоо бид эдгээр 2 байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авахад уг байрнууд нь ны зээлд барьцаалагдсан ба ******* нь дампуурсан зэрэг шалтгаануудаас болж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээ авч чадахгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Мөн *******-ын дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр “” ХХК-ыг томилсон байгаа тул “” ХХК-ыг хариуцагчаар оролцуулах хүсэлтэй байна. Иймд:
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг,
- мөн хаягт байрлах ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тус тус тогтоолгох,
- тус хоёр байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлд даалгах,
- , ******* нарын хооронд 6 оны 06 дугаар сарын 27, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Блю Даймонд хотхоны 1-р хаягт байрлах /нэхэмжлэлд бичсэнээр/ 3926,31 м.кв талбай бүхий тоот, тоот байрнуудыг тус тус чөлөөлж, битүүмжлэлийг нээлгэж өгнө үү гэжээ.
1.б. Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж:
-*******ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороололд баригдсан “Блю Даймонд” хотхоны 1-р байрны тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох,
- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч нарт болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах,
- , ******* –н хооронд байгуулсан 6 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс ... тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах” гэжээ.
2.а. ... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 2879 дугаар шийдвэрээр *******-г дампуурсанд тооцож, татан буулгахаар болж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5.6, 32.6-32.11-д заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг “” ХХК-д шилжүүлсэн. Энэ эрх нь Дампуурлын тухай хуульд заасан хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээр хязгаарлагддаг. Хэрэг гүйцэтгэгч нь бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д зааснаар хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах үүрэгтэй гэжээ. /1-р боть 25/.
2.б. Нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.
... Тус банк нь *******-д 6 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 2,200,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн, жлийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба Сонгинохайрхан дүүргийн 9 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, , нараас зээлийн төлбөрт 2,598,087,820.68 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2А хороолол Блю Даймонд 1-р байр, орон сууцны зориулалттай 10 давхар 3,926.31 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг дахь 2-р байр 992 м.кв талбайтай 30 хувь гүйцэтгэлтэй орон сууцны барилга, мөн ...10,202 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шүүхийн шийдвэр гарч, шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Банкны зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, ,, тоот байртай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. /1-р боть 34, 2-р боть 194/
Монгол Улсын Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Блю Даймонд хотхоны ******* 90,69мкв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* 90,69мкв талбай бүхий 3 өрөө байр, тоот,504 тоот,1101 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, *******,******* нарыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,
Монгол Улсын Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1,170 дугаар зүйлийн 170.1-д заасныг баримтлан ХХК болон ******* нарын хооронд байгуулсан 6 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороололд баригдсан Блю Даймонд хотхоны 1 дүгээр байрны тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68.32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78.16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч Монголтакс ТМЗ ХХК, ХХК нарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ХХК, Монголтакс ТМЗ ХХК нараас 351,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч “ ХХК” давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
5.1 ...хэргийн 8, 12-р талд авагдсан “бэлэн мөнгө хүлээлцсэн акт”-р тус бүрдээ орон сууцны үнэ 145,000,000 төгрөгийг бүрэн төлсөн нь эргэлзээтэй байхад санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулан нотлоогүй, нэмэлт мэдээлэл, тодруулга аваагүй,
5.2. ... “орон сууцны захиалгын гэрээ”-г хэзээ байгуулсан нь эргэлзээтэй, нотариатаар батлуулаагүй,
5.3. ... 410, 411 тоот орон сууц захиалгын гэрээний 3.7, 3.8-н заалтуудыг ******* нь зөрчсөн иргэн *******, ******* нарын хуулиар олгогдсон эрхийг банк зөрчөөгүй, компани зээлийн өрөө барагдуулсан үед барьцааг суллахад татгалзах зүйлгүй,
5.4. ...банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд зөвхөн барьцааны эрх эдэлж байгаа, тухайн хөрөнгийн өмчлөгч биш, *******, ******* нарт тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хууль болон гэрээгээр хүлээгээгүй,
5.5. ... анхан шатны шүүхийн 142/ШШ2022/00258 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах тул дээрх орон сууцуудад хамаарах төрийн банкны барьцааны эрх хүчин төгөлдөр хэвээр үлдэх,
5.6. ... нэхэмжлэгч нар нь Дампуурлын тухай хуулийн 15-р зүйлд заасан хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй өнгөрөөсөн,
5.7. ...анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-д заасан хуулийн шаардлагыг хангаагүй,
5.8. ...анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т заасныг хэрэглэсэн нь буруу болсон, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.2-т зааснаар нэхэмжлэгч нарт шаардах эрх үүсээгүй гэж үзэхээр байна.
Иймд анхан шатын шүүхийн 258 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, “” ХХК-н хүсэлтийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү гэж.
6. Хариуцагч “” ХХК давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. ...уг иргэний хэргийн нэхэмжлэгчид болох *******, ******* нар нь нэхэмжлэгч биш бөгөөд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргаагүй. Ийнхүү нэхэмжлэл гаргаагүй тул шаардах эрхээ алдсан байхад шүүх энэхүү хуулийн заалтыг хэрэглэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,
6.2. ... Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 2879 тоот шийдвэр, энэхүү шийдвэр гарснаас хойш “” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, Си Ди Эм Кей ХХК, Сод Өргөө ХХК болон иргэн Б.Оюунбат, нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 9 оны 967 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. 2020 оны 673 тоот захирамж гарч хэрэг гүйцэтгэгч “” ХХК нь *******-н нэр дээр бүртгэлтэй байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэгчдийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлэх улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж байхад анхан шатны шүүх ямар хуулийн үндэслэлээр хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үнэлээгүйгээр, эсхүл уг иргэний хэрэг маргаантай хамааралгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй,
6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 98.5-д заасны дагуу “” ХХК *******-н хэрэг гүйцэтгэгч, мөн ны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хэрэгжүүлж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй этгээдээс *******-н үүргийг шаардаж байгаа нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй,
6.4. ... нотлох баримтгүйгээр нэхэмжлэгч нарыг ,0 тоот хаягт байрлах орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,
6.5. Анхан шатны шүүхийн 142/ШШ2022/00258 дугаар шийдвэрээс үзэхэд нэхэмжлэх эрх бүхий этгээд нь Сод Өргөө ХХК бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хэрэг шийдвэрлэсэн гэж ойлгогдож байхад Сод өргөө ХХК-д огт хамааралгүй, уг компаниас итгэмжлэл олгогдоогүй *******, ******* нарт дээрх гэрээний шаардах эрхийг хамаатуулж, 504 тоот, тоот, 1101 тоот 3 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоож хэрэглэх ёстой хууль хэрэглэлгүй хууль зөрчсөн.
Мөн анхан шатны шүүх ... нь 3 орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд нэхэмжлэгч одоо хүртэл эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон гэж буруу дүгнэсэн, иймээс дээрх тайлбар, үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч “” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч а, ХХК-н төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ХХК, ХХК-уудад холбогдуулан
2.а.- Орхон аймгийн Баян-Өэдөр сумын ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ийг,
2.б.- мөн хаягт байрлах ******* 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг тус тус тогтоолгох,
2.в.- тус хоёр байрны өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг гаргаж өгөхийг Улсын бүртгэлд даалгах,
2.г.- , ******* нарын хооронд 6 оны 06 дугаар сарын 27, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороолол Блю Даймонд хотхоны 1-р хаягт байрлах /нэхэмжлэлд бичсэнээр/ 3926,31 м.кв талбай бүхий тоот, тоот байрнуудыг тус тус чөлөөлж, битүүмжлэлийг нээлгэх гэсэн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх явцад нэмэгдүүлж
2.д.-*******ийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн 2А хороололд баригдсан “Блю Даймонд” хотхоны 1-р байрны тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг өмчлөх эрхтэй, өмчлөгч мөн болохыг тогтоолгох,
2.е.- үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч нарт болон Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах,
2.ё.- , ******* –н хооронд байгуулсан 6 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1090/26-01 тоот, 7 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1090/26-4 тоот барьцааны гэрээнүүдээс ... тоот 68,32м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 5 давхрын 504 тоот 68,32 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 11 давхар буюу техникийн давхарт тоот 78,16 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хариуцагч нарт даалгах гэсэн шаардлагыг тус тус гаргажээ.
3. Хариуцагч ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бүднам ... Тус банк нь *******-д 6 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 2,200,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн, жлийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба Сонгинохайрхан дүүргийн 9 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр *******, , нараас зээлийн төлбөрт 2,598,087,820.68 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2-р баг Оюут 2А хороолол Блю Даймонд 1-р байр, орон сууцны зориулалттай 10 давхар 3,926.31 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг дахь 2-р байр 992 м.кв талбайтай 30 хувь гүйцэтгэлтэй орон сууцны барилга, мөн ...10,202 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шүүхийн шийдвэр гарч, шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Банкны зүгээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 5 ширхэг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, ,, тоот байртай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг /1-р боть 34, 2-р боть 194/,
4. Хариуцагч “” ХХК-н төлөөлөгч ... Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 2879 дугаар шийдвэрээр *******-г дампуурсанд тооцож, татан буулгахаар болж, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33, Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.1-32.5.6, 32.6-32.11-д заасны дагуу эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг ХХК-д шилжүүлсэн. Энэ эрх нь Дампуурлын тухай хуульд заасан хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүргээр хязгаарлагддаг. Хэрэг гүйцэтгэгч нь бие даан шийдвэр гаргах эрхгүй бөгөөд Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д зааснаар хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах үүрэгтэй гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан байна./1-р боть 25/.
Харин хариуцагч Монгол такс ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч талын нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргаагүй байна.
5. Хэргээс судлан үзвэл:
5.1. нэхэмжлэгч ******* нь 3 онд *******-тай “хөрөнгө оруулалтын гэрээ”/1-р боть 210-219, 2-р боть 43-45/-г байгуулсан байх ба уг гэрээгээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нэгж талбарын дугаар бүхий 10202 м.кв Сод өргөө ХХК-н эзэмшлийн газар дээр ******* нь орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулах, баригдсан барилгыг хэсгээр өмчилж хамтран ажиллах, санхүүжилттэй холбоотой хөрөнгийн эх үүсвэрийг Айда ХХК нь орон сууц барихтай холбоотой бүх зардлыг, Сод өргөө ХХК нь орон сууц барих газрыг хариуцах, баригдсан барилгаас нэхэмжлэгч нь 70 м.кв 3 өрөө орон сууц 4 ширхгийг авах, гэрээний хугацаа таван жил гэж харилцан тохирсон, улмаар 4 оны 02 дугаар сарын 28-нд “компаний эрх шилжүүлэх гэрээ”-р Сод Өргөө ХХК-н эрхийг *******-н т шилжүүлсэн. /2-р боть 132-136/
5.2.Нэхэмжлэгч нар нь *******-тай 4 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “орон сууцны захиалгын 411, 410 тоот гэрээ/1-р боть 5-7, 9-11/-дийг байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2А хорооллын нутаг дэвсгэрт орших Блю Даймонд хотхон 1 дүгээр байрны тоот 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******,
тоот 90,69 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд ******* нар тус тус захиалга өгч, гүйцэтгэгч тал буюу ******* нь гэрээний хугацаанд захиалгат орон сууцыг бүрэн барьж гүйцэтгэн 5 оны 4 дүгээр улиралд багтаан дуусгаж хүлээлгэн өгөх, захиалагч тал орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба захиалагч *******, ******* нар нь захиалсан орон сууцны үнэ 145,104,000 төгрөгийг /захиалагч тус бүр/ бэлэн мөнгө хүлээлцсэн актаар төлж барагдуулсан, 6 онд барилга ашиглалтад ормогц байрнуудыг хүлээн авч, 7 оноос одоог хүртэл амьдарч байгаа гэх.
5.3. ******* нь тай 6 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 1090/26 тоот зээлийн,1090/26-01 тоот барьцааны гэрээ-г тус тус байгуулан, 2,200,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн, жилийн 28,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн байх ба Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 9 оны дугаар шийдвэрээр *******, , нараас зээлийн төлбөрт 2,598,087,820.68 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа ... 1-р байр, орон сууцны зориулалттай 10 давхар 3,926.31 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 2-р байр 992 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга, мөн ...10,202 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус албадан худалдаж, үнээс нь үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шийдвэр гарч, уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэгдсэн./1-р боть 35-58, 2-р боть 1-2, 7-10/
5.4.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2879 дугаар шийдвэрээр *******-г дампуурсанд тооцон татан буулгаж, эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг ХХК-д шилжүүлсэн. /1-р боть 68-73/
Дээр дурдсан хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын зарим нь эх хувиар, зарим нь хуулбар боловч нотариатаар гэрчлүүлсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангасан, мөн эдгээр нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн.
8. Харин хэргийн 1-р боть 5-11-р талд авагдсан “орон сууцны захиалгын гэрээ”, 1-р боть 210-212, 2-р боть 43-45-р талд авагдсан “хөрөнгө оруулалтын гэрээ”-үүд нь хуулбар атал нотариатаар гэрчлүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. ..., гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.
9. Гэвч хэргээс үзэхэд: хэргийн 2-р боть 40-р талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “” ХХК-иас нэхэмжлэгч *******, нарын хооронд байгуулсан 3 оны “хөрөнгө оруулалтын гэрээ”-г эх хувиар эсвэл нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан байх ба шүүх, хүсэлт нь хэрэгт ач холбогдолтой, хангах үндэстэй гэж үзэж нотлох баримтыг хангуулах үүднээс шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /2-р боть 53/
10. Хариуцагч “Монгол такс ТМЗ ХХК” нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ний 004 тоот албан бичгээр ... нь Монгол улсад байхгүй тул *******тай байгуулсан “хөрөнгө оруулалтын гэрээ” -г эх хувиар нь олж өгөх боломжгүй байна гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ. /2-р боть 99/
11. ”орон сууцны захиалгын гэрээ”-ний хувьд зохигч нарын хэн аль нь эх хувиар, эсвэл нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргаагүй, “хуулбар” байтал нотариатаар гэрчлүүлээгүй гэж маргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар нэхэмжлэгч талаас тодруулахад нэхэмжлэгч ******* энэ маргаантай холбоотой бичиг баримтуудыг таксинд мартаж бууснаас дахин олдоогүйн улмаас эх хувиар гаргаж өгөөгүй, мөн хөрөнгө оруулалтыг гэрээг хариуцагч “” ХХК-иас гаргуулах хүсэлт гаргахад мөн хуулбар өгсөн гэсэн тайлбар гаргасан, энэ талаар эсрэг талууд маргаж, мэтгэлцээгүй болно.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй боловч эх хувь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг авах тохиолдолд зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх үүрэгтэй тул талуудын хэн аль нь “хүсэлт” гаргаагүй байх тул дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй зөрчсөн буюу хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Анхан шатны шүүх нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй, хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хариуцагч “” ХХК, “” ХХК-дад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж дүгнэв.
14. Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана” гэж заасан байх боловч уг хуулиар энэ хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй харилцагч талын нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхийг нь хааж, хориглоогүй байх тул хэдийд ч нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгогдож байна.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “Монгол улсын хууль, ...-д заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” ба энэ үүднээс нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой болон татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хариуцагч нар энэхүү хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж, биелүүлсэн нь хэргээс тогтоогдохгүй байх тул хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
17. Нэхэмжлэгч *******, *******, *******-н нарын хооронд “хөрөнгө оруулалтын гэрээ“-р 10202 м.кв Сод өргөө ХХК-н эзэмшлийн газар дээр ******* нь орон сууцны барилгын ажилд хөрөнгө оруулах, баригдсан барилгыг хэсгээр өмчилж хамтран ажиллах, улмаар 4 оны 02 дугаар сарын 28-нд “компаний эрх шилжүүлэх гэрээ”-р Сод Өргөө ХХК-н эрхийг Айда ХХК-н т шилжүүлсэн,
“орон сууцны захиалгын гэрээ” /талуудын нэрлэсэн/ буюу орон сууц худалдах, худалдан авах хэлцэл зэрэг нь 3-4 онд хийгдэж, 6-7 онд гэрээний үүргийг талууд биелүүлсэн, гагцхүү ******* нь наас зээл авахдаа барилгыг бүхэлд нь барьцаалснаас маргаан үүссэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө буюу 4-5 жилийн өмнө хийгдсэн гэрээ, хэлцэлтэй холбоотой үүссэн маргаан байх тул Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д зааснаар дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянах үүрэг нь хэрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “” ХХК-н үүрэг байна.
18. Иймд хариуцагч “” ХХК болон “” ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлуудыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 142/ШШ2022/00258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч а, хариуцагч ХХК-н төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “” ХХК-иас төлсөн 70,200 төгрөг, “” ХХК-иас төлсөн 371,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
үл Х.БАЙГАЛМАА