Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 314/ШШ2026/00232

 

 

 

 

2026           02             27                                                 314/ШШ2026/00232

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                             

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

            Нэхэмжлэгч: *** сумын *** дугаарт баг, *** тоотод оршин суух, ** онд төрсөн, 33 настай, **** овгийн *** ***ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн **** сумын 1 дүгээр багт оршин суух, **онд төрсөн, 21 настай, *** овгийн *** *** холбогдох

            “Гэм хорын хохирол болох 7000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*** нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*** болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*** нар нь гэм хорын хохиролд 7000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт доорхи байдлаар төлбөр барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Нэхэмжлэгч Б.***ын Хаан банкны *** тоот дансанд хариуцагч нь 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1166000 төгрөг, нийт 7000000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.*** нь “хариуцагч Б.***т холбогдуулан “гэм хорын хохирол болох 7000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.   

            Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлага болох 7000000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож нь зүйтэй байна

            Дээрхи эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Б.***ын нэхэмжлэлтэй, Б.***т холбогдох “Гэм хорын хохирол болох 7000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Б.***аас 63475 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950 төгрөгнөөс 63475 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.***т олгосугай. 

            3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

            4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА