Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 314/ШШ2026/00276

 

 

 

 

 

 

 

 

2026           03             09                                                 314/ШШ2026/00276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн **** сумын *** дугаар багт оршин суух, 1970 онд төрсөн, 56 настай, ****ийн хүсэлттэй,

“Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.**** гэж бичигдсэн нь **** мөн болохыг мөн цэргийн алба хааж байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.****, нарийн бичгийн дарга Д.Бямбадолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Н.**** нь “Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.**** гэж бичигдсэн нь **** мөн болохыг мөн цэргийн алба хааж байснаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Хүсэлт гаргагч Н.**** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998-1999 он хүртэл Өвөрхангай аймгийн Уянга суманд мал маллаж байсан. 1990-1992 онд барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар тушаалаар 685301 дугаарын цэргийн батлахтай халагдаж байсан бөгөөд мал тооллогын 1998, 1999 оны баримт, цэргийн батлах дээр миний нэрийг Давга овогтой **** гэж буруу бичсэнээс тэтгэвэр тогтоолгож чадахгүйд хүрээд байна. Миний аавыг Давга, ээжийг **** гэдэг. Би ****ийн **** гэж ээжээрээ овоглодог. Гэхдээ цэрэгт явах үедээ Давгын **** буюу ааваараа овоглож цэрэгт явсан учраас зөрүү үүсээд байгаа юм. Одоо бол ****ийн **** гэж явдаг. Иймд Өвөрхангай аймгийн **** дугаар багийн 1998-1999 оны мал тооллогын баримтанд Д.**** гэж бичигдсэнийг **** овогтой **** мөн болохыг тогтоож, 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-10/6278, 03-10/6276 дугаартай архивын лавлагаанууд, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төрөл садангийн лавлагаа, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа, №1015001482 дугаартай баталгаажилтын хуудас, 045 дугаартай цэргийн батлахын хуулбар, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрчилсний бүртгэлийн лавлагаа, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг даргын Тамгын газрын архиваас малчин-даатгуулагчид олгох 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 57 дугаартай архивын лавлагаа, 1998, 1999 оны мал тооллогын баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхээс **** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

5. Шүүх  Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21/93 тоот албан бичиг, Н.****ийн ХААТР-1  маягтыг нотлох баримтаар гаргуулсан.

            

           Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Н.**** нь “Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.**** гэж бичигдсэн нь **** мөн болохыг мөн цэргийн алба хааж байснаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Н.**** дараах үндэслэлээр шаардах эрхээ “...Овог нэр **** гэж зөрүүтэй бичсэн....” гэж  тодорхойлон тайлбарлаж байна.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч Н.****ийн овгийг иргэний үнэмлэх болон Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн архивын лавлагаа зэрэгт “****ийн ****”, мөн Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.****”, Батлан хамгаалах төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаанд хүсэлт гаргагчийг “/*** ****” гэж тус тус бичигдсэн бөгөөд Н.****ийн ХААТР-1 маягтад хүү “...Давга ****...” гэж бүртгэсэн байна.

Гэрч *** нар “...Давга гэж аав нь байгаа юм. Ээжээрээ овоглож байсан...” талаар мэдүүлсэн, мөн Н.****ийн БНМАУ-н хүн амын регистрийн карт ХААТР-1 маягтад түүний хүү *** **** гэж бүртгэгдсэнээс үзэхэд хүсэлт гаргагч Н.****ийг  эцэг ** овоглосон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.  

5. Иймд Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.**** гэж бичигдсэн нь **** мөн болох мөн Барилгын цэргийн 022 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан  нь дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Өвөрхангай аймгийн **** дугаар багийн мал тооллогын 1998 оны баримтын 25-т, 1999 оны баримтын 7-т “Д.**** гэж бичигдсэн нь **** мөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ****ийг Барилгын цэргийн 022 дугаар ангид 1990 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА