| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 1912005280137 |
| Дугаар | 2026/ДШМ/10 |
| Огноо | 2026-02-27 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2026/ДШМ/10
2026/ДШМ/10
Прокурор: Т.Алтанзул
Хохирогч: Л.Ж
Яллагдагчийн өмгөөлөгч: Д.Жаргал /онлайн/
Яллагдагч: Э.Э /онлайн/
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан хохирогч Л.Жын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн яллагдагч Э.Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эцэг эхийн хамт А аймгийн Э сумын Эбаг, Б гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Эийн Э /РД: 00000000000\
Яллагдагч Э.Э нь 2016 оноос 2017 оны хооронд А аймгийн Э сумын Эбагийн Б гэх газар оршин суух иргэн Л.Жын 457 тооны үхэр, адуу буюу олон тооны малыг завшиж, 324.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжинд: А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Эрдэнэхүүгийн Эт холбогдох 1912005280137 дугаартай эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газарт буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарлан шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Ж давж заалдах гомдолдоо ... А аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч Э.Эийн өмгөөлөгч Д.Жаргалын шинээр нотлох баримт гэж өгсөн материалыг уншиж үзэхэд шүүхийн байгууллагад хуурамч материал өгч байгаад гайхаж байна. Иргэн Э2012 оны 12 сарын 07-нд хавтас 6, хуудас 179-д бүгд 1356 толгой мал тоолуулсан гэх Үүнд: адуу 105 толгой, үхэр 131 толгой, хонь 1008 толгой, ямаа 112 толгой мал тоолуулсан тухай албан бланкан дээр хуурамчаар бичиж баримт болгон өгсөн байна. Гэтэл 2012 оны улсын мал тооллогоор Энь адуу 3 толгой, хонь 48 толгой, ямаа 12 толгой бүгд 63 толгой мал тоолуулжээ. Хавтас 6, хуудас 180, 2013 оны 12 сарын 08-нд Эадуу 151 толгой, үхэр 179 толгой, хонь 1198 толгой, ямаа 674 толгой бүгд 2202 толгой мал тоологдсон баримт өгсөн. Гэтэл 2023 онд адуу 8 толгой, Н.Э дээр тоологдсон 2016 оны 12 сарын 08-нд хавтас 6 хуудас 180 Эадуу 260 толгой, үхэр 251 толгой, хонь 3119 толгой, ямаа 1815 толгой бүгд 54465 толгой тоологдсон гэх гэтэл 2016 онд адуу 4 толгой, хонь 60 толгой, ямаа 20 толгой бүгд 84 толгой мал тоологдсон. 2018 оны 12 сарын 08-нд адуу 281 толгой, үхэр 118 толгой, хонь 3340 толгой, ямаа 3580 толгой бүгд 7319 толгой мал тоологдсон гэж бичжээ. Гэтэл 2018 онд хонь 250 толгой, ямаа 150 толгой бог мал тоолуулсан байна. Энэ нь улсын архивын тасгийн тодорхойлолт болон багийн засаг даргын тодорхойлолтоор баримтаар хуурамч болох нь нотлогдоно. Баримтын хавсаргав. Дараагийн баримт дээр Э.Эийг миний бие сургуулиас завсарлуулж мал маллуулж байсан тухай бичсэн байна. Яллагдагч Э.Эийн эцэг эх байнгын хэрүүл, маргаантай, гэр бүлийн тогтворгүй байдалтай байсан. Мөн аав Н.Э нь салаад Д хот руу хуучин эхнэр, хүүхэд рүүгээ явсан зэрэг нь хүүхэд сургууль завсардахад нөлөөлсөн. Энэ байдлаас болж Э.Эийн хүмүүжил, зан харьцаа өөрчлөгдсөн. Эцэг эхээ харааж зодох эмээ, өвөөгөө зодох мөн ахтайгаа нийлж намайг калибрь буу гаргаж буудах гэж байсан. Харсан хүн баримт бий. Ер нь хутаг мэс гаргах, тархи толгой хагла ердийн үзэгдэл. Миний тухыг хагалсан одоо ч сорив нь байна. Гэр бүл эхнэр хүүхдээсээ нууж байгаад хөдөө эдгээсэн. Ер нь аймаг дээр батраамд нь хийсэн надад хууль үйлчлэхгүй нэг гомдол гаргаад нэг хоёр жил хойшлуулж чадна хэргийг гэж ярьдаг. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа хавтас 6, хуудас 65-70. Миний өөрийн малчин Батсайхан, Эрдэнэхүү, Э нартай хамт амьдарч байгаад амиа хорлосон байдалтай нас барсан. Хохирогч талд нь 24 сая төгрөг өгсөн гэсэн. Энэ 7 жилийн хугацаанд миний өмч болох малаас онц их хэмжээгээр зарж борлуулж байгаа. Энэ тухай өөрийн өгсөн мэдүүлэгт байгаа. Хавтас 6, хуудас 118-120 2023 онд адуу 9толгой, үхэр 6 толгой бүгд 15 толгой бод мал 91-99 АРА машинд ачиж Улаанбаатарт очиж борлуулсан байдаг. Утас: 80785006. 2024 онд хавтас 6, хуудас 120, 10 сард сарлаг 6 толгой, адуу 2 толгой бүгд 8 толгой бод мал зарж борлуулсан. Иргэн Чинсанаагийн мэдүүлэг. 2024 оны 7 сард хавтас 6, хуудас 122Э.Эийн мэдүүлэгт 47 тооны нас насны адууг 41.750.000 төгрөгөөр Э сумын ченж П.Д гэдэг хүнд зарж борлуулсан тухай олон тооны баримт мэдүүлэг байна. Мөн зах зээлд 150 саяас дээш үнэтэй 99110944 дугаарыг худалдаж авч 2 жил бариад эргүүлж зарсан байна. Олон тооны үхэр сүрэг адууг зарсан. 2023 оны 10 сарын 21-нд 00-00Д жолооч утас: 80181486, Э.Э 99110944 хавтас 5 хуудас 227, хавтас 5, хуудас 018-019 Н.Э нь эхнэрээ салахдаа амьдарч байсан гэр, орон бүх малаа зарсан. Ах дүү төрсөн ээждээ өгсөн. Миний ах Л.Т бид хоёр таван хантай гэрээ эхнэр хүүхэд нь авч барьж өгсөн.Энэ тухай гэрч нарын мэдүүлэг хавтаст 6, хуудас 65, У.Г, хуудас 70, Ю.Б нарын мэдүүлэг, Мөн Э багийн иргэн Ч, Б, Ог, Ц, Л.Т нарын хавтас 3, мэдүүлэгт дурдсанаар Намайг 7 жил шалгасан. Хавтаст хэрэгт бүх материалаа өгсөн. Гар бичмэл хүртэл авсан. Бодит үнэнийг өгсөн гэж боддог. Хавтаст хэрэгт цагдаагийн мөрдөгч нар шаардаж авч баримтжуулсан байхад дахин өмгөөлөгч Д.Ж шаардаж байсан. Хохирогч Л.Жын 2016, 2017 оны А дансыг журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэх шаардлагатай гэсэн. Хавтас 5, хуудас 73-193 хооронд миний 1995-2017 оны бүх А данс А аймгийн архиваас олгосон лавлагаа байгаа. Тухайн жилийн малын тоо, өмнөх жилийн малыг тоо, орлого, зарлага бичигддэг.Малчин хүний паспорт юм. Улс жилд ганц удаа 12 сард албан ёсоор тоолдог хувь хүн тухайн жилийн 6 сарын 01-нд шинэ төл малаа авч, орлого зарлага гаргадаг. Хавтас 4, хуудас 161-166 малчин Ц Б, Жнар миний малыг маллагдаг байсан. Бид нарын хооронд маргаантай асуудал байхгүй. Бүх мал А дансаар надад над дээр тоолгодог. Малчид цалин урамшуулал авдаг. Өөрийн нутаг өвөлжөө, хаваржаандаа маллагдаг байсан. Хуучин цагийн нэгдлийн малчин шиг. Сумандаа 1995 оноос анхны малчинтай айл манайх айл байсан. Хохирогч Л.Жын мэдүүлэгтээ 2016 оноос Э сумаас мал мах бэлтгэн боловсруулаагүй гэсэн хавтас 5, худаас 154 гэжээ. Төв аймгийн Бт малтай байсан тухай мэдүүлэг өгсөн юуны буруу байна. Хувийн өмчөө худалдан борлуулах нь тухай хүний асуудал байх. Гэхдээ тухайн орон нутагт бүртгэлтэй 6 сараас дээш оршин суусан хүнд А данс нээж малыг нь тоолдог. Тухайн жилийн 12 сараас хойш дараа жилийн 12 сар хүртэл хугацаанд монгол улсын аль ч аймаг, сум, багт мал эмнэлгийн болон гарал үүслийн бичгээр зах зээлд худалдан боловсруулж болдог. Би энэ зарчмаар мал худалдаж боловсруулдаг. Улсын их хурлын тогтоол болон Засгийн гарын тогтоолоор малчдад / мал бүхий иргэдэд/ хонинд ноосны урамшуулал, ямаанд ноолуурын урамшуулал өгдөг. Үхэр адуунд урамшуулал байдаггүй. Хонины ноосонд өгөхөө больсон. Сүүлийн жилүүдэд. Долоон жилийн хугацаанд хангалттай мөрдөн шалгах ажиллагаа хийлээ. Миний өөрийн хувийн гар бичмэл малын тоо баримтуудыг авч хавтаст хэрэгт авсан. Санхүүгийн байдлаас болж өмгөөлөгч авч чадахгүй байгаа тул миний эхнэр Д.Энхмааг гэрчээр оролцуулж үг хэлэх боломжоор хангаж өгнө үү. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү ... гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ ... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Малын А дансыг багийн засаг дарга тодорхойлж холбогдох баримтыг гаргаж өгөх бөгөөд багийн засаг даргын тодорхойлолт нь малын А дансны үнэн зөвийг илэрхийлж байгаа болно. Иймд тухайн дансыг дахин гаргуулан авч хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулах шаардлагагүй гэж үзлээ. Мөн архивын тооллогын баримт малын А дансыг хохирогч Л.Жын адуу, үхрийг хариуцан малладаг байсан малчин Бнь нас барсан бөгөөд түүний малыг хэрхэн яаж тоолуулдаг байсныг одоо түүнээс гэрчийн мэдүүлэг авах боломжгүй юм. Харин хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Ц, Б, Жнараас хохирогч Л.Жыг малаа тооллогод хэрхэн яаж тоолуулдаг байсныг шүүх хуралдааны явцад гэрчээр оролцуулж асуух тодруулах бүрэн боломжтой болно. Хохирогч Л.Ж, шүүгдэгч Э.Э нар нь УИХ-ын тогтоол болон Засгийн газрын тогтоолоор малчдад /мал бүхий иргэдэд/ үзүүлж байсан хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж байсан эсэх асуудал нь хэргийн бодит байдалд нөлөөлөхгүй, зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаа гэж үзэхгүй байна. Хохирогч Л.Ж өөрийн нэр дээр Т аймгийн Б суманд мал тоолуулж байсан эсэх асуудлыг тодруулах нь хэргийн үйл баримтайд ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй, энэ талаар хохирогчоос шүүх хуралдааны явцад тодруулах боломжтой байх тул нэмж хийх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй болно. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү ... гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд бүрэн бололцоотой. Хэрэг хянан шийдвэрлэх нотлох баримтууд хүрэлцээтэй гэж үзэж байгаа. Мөн яллагдагч Э.Э болон түүний өмгөөлөгчийн яриад байгаа асуудлуудыг шүүхийн хэлэлцүүлэг буюу шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой, нотлох баримтуудыг үнэлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.07.31-ний өдрийн 739 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.
Хохирогч Л.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Өөрийн гомдлыг дэмжиж байна. Хавтаст хэрэгт бүх баримтууд авагдсан байгаа. Сдүүргийн Засаг даргын 2006.07.30-ны өдрийн 233 дугаар захирамжийн дагуу Сдүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар сургуулийн ард хэдэн га газарт Л.Жын эмнэлэг, үйлчилгээний зориулалттай барилгын захирамж байгаа. Үүнийг н.Т гэдэг хүний хүүхэд надаас аваад, н.Т гэдэг нь миний төрсөн ах, надтай хамт А аймгийн Э суманд мал маллаж байсан. С хүүхдүүд нь ажиллаж байсан. Мал нь над дээр давхар тоологдож байсан гээд бүх баримтуудыг өгсөн байгаа. Би өөрийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Тэр дотор бүх баримт нь байгаа. 7 жилийн хугацаанд бүх баримтыг гаргаж өгсөн. Энэ хэргийг 8 мөрдөгч шалгасан. Би бүгдийг нь танихгүй. Тэр н.Б гэдэг нь миний бага дүүгийн нөхөр, манай адуу, үхрийг хариулж байсан малчин хүн байгаа. Тэр хүн мэдүүлэг өгсөн. Ном, эрдэм сурсан, үгүй нь надад хамаарахгүй. Өөрөөс нь асуусан асуултад хариулсан байх. Надад 7 мөрдөгчтэй уулзаж, одоо энэ хүнээс ингэж асуу, ингэж хариул гэж зохиомлоор мэдүүлэг өгүүлэх эрх байхгүй. Тийм үйл ажиллагаа хийгээгүй. Гарын үсэг зурж байгаад бүх мэдүүлгийг өгдөг шүү дээ. Мөн 7-8 прокурор солигдсон, сүүлдээ нэрийг нь мэдэхгүй, дуудаад асуудаг, хариулдаг. Энэ шүүх хуралдаан нь миний мэдэхийн 4-5 дахь удаагаа болж байна. Шүүхийн үүдэнд хувцас, гар утас хураагаад авчдаг. Тийм учраас би миний хэргийг ингээд өг, тэгээд өг гэх хүн биш ээ, шударгаар хэлье ... гэв.
Яллагдагч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... 2024.03.26-ны өдрийн 468 дугаартай Улсын Ерөнхий Прокурорын даалгавар байдаг. Бманай нэг суурь хонийг хардаг байсан. Тэр үед манайх 3 суурь хоньтой, 1 суурь адуутай, 1 суурь үхэртэй байсан. Тэр үед гэж яриад байгаа нь аль цаг, үеийг яриад байгаа юм бэ. 2016 онд миний нэр дээр тоологдсон малыг Э.Э өөрийн нэр дээр дур мэдэн шилжүүлэн авч тоолуулсан асуудал нь дээрмийн шинжтэй гэж, нэхэмжлэгч, хариуцагч байснаа одоо надад янз бүрээр нялзааж, өөрт ашигтай байдлаар олон дүрд хувирч байгаа. Энэ мэдүүлгийг нь үндэслээд Улсын Ерөнхий Прокурор 2016 оны мал тооллогын комисст тус тоологдсон малтай айлуудыг дахин тоолуулах дараах ажиллагааг хийлгэж байна. Үүнд дээрх хүний бог, бод малыг хэн, хэн хариуцан А аймгийн Э сумын газар нутаг, нэгж болон зэргэлдээ өөр, өөр нутаг дэвсгэрт, маллагааны ямар арга, хариуллагатай, хариуллагагүй гэх мэт маллаж байсныг өөрөөс нь тодруулж, Э.Э, Л.Жын малыг завшсан байж болзошгүй гэх цаг хугацаанд хамаарах гэрчийг олж, Л.Ж ямар төрлийн хэдэн малтай байсан. Тэдгээрийг хэрхэн бусдад зарж борлуулж байсныг тодруулах гэсэн энэ ажиллагаа хийгдээгүй юм. Улсын Ерөнхий Прокурорын энэ ажиллагаа өөрөө маш их чухал юм. Энэ аль цаг үеийг яриад байгаа нь ойлгомжгүй, 2015, 2016 оны цаг үеийг яриад байгаа юм биш үү. Энэ үеийнх нь малчдаа заагаад өгчих, энэ хүн өөрөө манай 1 суурь хонийг Бмалладаг байсан. Бусад малыг өөр хүмүүс малладаг байсан гээд бусад хүмүүсийн нэрийг яагаад хэлэхгүй байгаа юм бэ. Энэ хүмүүсийнхээ нэрийг зааж өгч ажиллагаа хийлгэмээр байна. Үнэхээр нэрийг нь хэлж чадахгүй байгаа юм бол угаасаа миний мал гэдэг нь нотлогдоод байна. Юун 3 суурь хонь, 1 суурь адуу, 1 суурь үхэр зүгээр баян хүн болж жүжиглэж байна шүү дээ. Улсын Ерөнхий Прокурорын газраас эд хөрөнгөд үзлэг хийсэн им тамгын тодорхойлолт байдаг. Хүн үзгээ алдчихаад цэнхэр тагтай үзгээ алдлаа гэж бичиж өгдөг болохоос ямар амьтан им тамга нь тодорхойгүй юм бичиж өгчхөөд байдаг юм. Үнэхээр энэ хүн 2019 онд малаа алдсан байсан юм бол хамгийн түрүүнд им, тамга, нас, хүйс, тэмдэг азарга адуу бүгдийг тодорхой болгох байсан. Энэ мал бидний мал, Г бид нарын мал Л.Жын нэр дээр явж байсан нь ойлгомжтой болж байгаа. Мөн Л.Ж эс үйлдэл гаргаж байгаа. Эс үйлдлээр нь аваад үзэхээр мал тооллогын ажилчдад гомдол гаргаад, үнэхээр би гэмт хэрэг хийсэн бол мал тооллогын ажилчид мөн гэмт хэрэг хийсэн. Үнэхээр би гэмт хэрэг хийсэн бол Г Улаанбаатар хотоос 2017 онд шилжиж ирээд, Л.Ж өөрөө Гыг шилжүүлж ирүүлсэн шүү. Тэр үед цахим шилжилт ороогүй байсан. Өөрөө очиж шилжүүлдэг байсан юм билээ. Тэрийг шалгахад Л.Жын гарын үсэг тогтоогдоно. Мөн би 07 сарын 31-ний өдрийн шилжүүлгийн баримтыг анхан шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн байгаа. Ийм үлгэрийн юм хийгээд явж байгаа хүний асуудлыг нэг цэгцэд оруулж, ойлгомжтой болго. Яагаад гэхээр таны энэ төөрөгдөлд 7 жил тоглуулж байна. Мөн 2017 онд би тоолуулаагүй, манай ээж эд нарын хийсэн ажил байх. Намайг тоолуулсан гэж яригддаг. 2017 онд 20 адуу, 20 үхэр, өшөө хэдэн ч хонь, ямаа билээ. Г 30 үхэр, 57 адуу тоолуулсан байдаг. Надаас мал хасаад байгаа нь ойлгомжгүй болоод байна. Тэр хүмүүсийн малыг яах юм бэ. Үнэхээр тийм өөр дээрээ тоолуулсан малаа, Г дээр тоолуулсан малаа хасаад энэ нь миний мал, энэ нь Гын мал, энэ нь Э.Эийн мал гээд тогтоогооч. Өнөөдөр энэ хүн энэ юмаа ч ойлгоогүй явж байгаа. Сүүлийн үед өвөө, эмээгээ зоддог байсан гэнэ үү, миний нэр төрд халдахгүй шүү, та нотлоорой. Таны яриа, бичлэг чинь нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг ойлгоорой. н.Ганхуяг гэрч байгаа. Төрсөн ах нь Гын 102 хонийг хулгай хийгээд, Г нь нэр зааж өгөөд прокурор дээр шалгуулж байсан юм билээ. н.Ганхуягийн төрсөн ах гэдгийг тодотгож хэлье. Үүнийг шалгаарай. Ийм, ийм өш хонзон санасан, хулгайч, худалч хүмүүсээр аргаа барж, худал зүйл яриулж байгаа нь анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй байна. Эцэст нь хэлэхэд Т.Алтанзул прокурор намайг гэмт хэрэг хийсэн гээд байгаа. Г бид 2 гэмт хэрэг хийгээгүй гэдгийг хэлье ... гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... 2022.04.14-ний өдөр анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолыг н.Оргилболд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Энэ тогтоолын гол нотолгоо болж байгаа 2017 оны А дансыг хожим хэрэг хянагдаж байх явцад хуулийн үндэслэлтэй нотлох баримт биш болжээ гэдэг нь тодорхой болсон. Гэтэл прокурор дахиж өнөөдрийн яллах дүгнэлтэд гол үндэслэл болгож бичээд байна. Л.Жын ярьж байгаа юм туйлын үнэн зөв үү гэхээр өгч байгаа мэдүүлгүүд нь бүгд зөрүүтэй. Хаана хэзээ гэдэг нь мэдэгдэхгүй. Өөрөө ганцаараа бичээд, түүгээрээ мал байсан гэж бичээд байдаг. Миний үйлчлүүлэгчийн ээж ч юм уу, эсвэл Г, Бч байдаг юм уу гарын үсэг зурсан нэг ч баримтыг хохирогч гаргаж ирдэггүй. Хохирогч өөрөө Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар цэргийн ангийн малыг завшсан гэдэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан. Тэр гэмт хэрэг үйлдээд ял шийтгүүлээд ойлгосон юм шиг байгаа юм. Ерөөсөө Э.Эийг ингэж дарамталж байж Э.Эийн хөрөнгийг авах ёстой юм байна. А дансаар ингээд хүнийг гэм буруутайд тооцчихдог юм байна гэж логик ойлголтоор ойлгосон юм шиг байгаа юм. Хэрвээ 2014 оноос Л.Жын хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд, үнэхээр малаа захиран зарцуулж чадахгүй байсан юм бол тэр үед цагдаад хандаад гомдоо гаргаж байхгүй яасан юм бэ. Тэгээд прокурор нь өөрөө ажлаа хиймээр байна. Шүүхээр энэ хүний яллагдагчаар татсан гэм буруугийн асуудлыг шийдүүлэхээр явахаасаа өмнө үнэхээр яллагдагчаар татсан тогтоол болон тухайн үеийн үйл явдал хуулийн үндэслэл биш болоод байхад шүүх рүү зүтгүүлээд байдаг нь ямар учиртай юм бэ. Энэ хэргийг прокурор өөрөө шийдэх ёстой. Яахаараа прокурорын шийдэж чадахгүй юмыг шүүх шийдэх ёстой юм. Би энэ хэргийг прокурорт шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байгаа. Худлаа А дансыг үнэлээд, Л.Жаар худлаа мэдүүлэг өгүүлээд, миний үйлчлүүлэгчид ял өгүүлэх ёстой юм уу. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болсон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газраас яллагдагч Э.Эийг 2016 оноос 2017 оны хооронд А аймгийн Э сумын Эбагийн Б гэх газар оршин суух иргэн Л.Жын 457 тооны үхэр, адуу буюу олон тооны малыг завшиж 324.550.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан буюу бусдын олон тооны малыг завшсан гэж үзэж, Э.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үндэслэлтэй дүгнэж, нотлох баримтууд хоорондын харилцан хамааралд зөв дүгнэлт хийж хэргийг шүүхэд шилжүүлсэн хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Мөн шүүгчийн захирамжинд заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан нь буруу болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийг гэм буруутай гэж дүгнэсэн тохиолдолд шийтгэх, гэм буруугүй гэж дүгнэвэл цагаатгах тогтоол гаргах эрхийг шүүхэд олгосон.
Дээрх зохицуулалтуудыг чанд сахиж шүүхийн шатанд шүүх, шүүгчээс гаргаж буй аливаа шийдвэрээ хуульд нийцүүлэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг хангаж, А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Эийн хувийн байдлыг харгалзан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/739 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Л.НЯМДОРЖ