| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2026/00099/И |
| Дугаар | 314/ШШ2026/00308 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 314/ШШ2026/00308
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн *** сумын ** дүгээр баг, *** тоотод оршин суух, 2007 онд төрсөн, 19 настай, *** овгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн *** сумын ***дугаар баг, ** тоотод оршин суух, 1997 онд төрсөн, 29 настай, *** овгийн *** холбогдох
“7000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.****, хариуцагч Э.**** нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч П.**** нэхэмжлэлийн шаардлага 7000000 төгрөгний 4500000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Э.**** үлдэх 2500000 төгрөгийг 2 хувааж буюу 1500000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 29-нд, 1000000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-нд тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон болно. Бидний дунд ямар нэгэн дарамт шахалт ятгалга байхгүй болно. Иймд биднийг шүүх хуралд оролцуулахгүйгээр эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.**** нь “хариуцагч Э.****д холбогдуулан “7000000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч П.**** нь нэхэмжлэлийн шаардлагаас 4500000 төгрөгөөс татгалзаж 2500000 төгрөгийг 2 хувааж буюу 1500000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 29-нд, 1000000 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргаж өгсөн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож нь зүйтэй байна
Дээрхи эвлэрлийн гэрээ нь бусдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зааснаар нэхэмжлэгч П.****гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2500000 төгрөгийг хариуцагч Э.**** төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагч Э.****аас 27475 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126950 төгрөгнөөс 63475 төгрөгийг орон нутгийн орлогын 100100000941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч П.****д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА