Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 02

 

авхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Д.*******ийн нэхэмжлэлтэй тус аймгийн ,ий газрын даргад холбогдох 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,  сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.**************, хариуцагч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн хөдөлмөрий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, 2.  сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 3. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 4. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хууль болон ийн тухай хуулийг үндэслэн гарсан байдаг. Тиймээс зөрчлийн талаар ярихгүйгээр, зөвхөн тушаалын үндэслэх хэсгийн талаар ярих байх гэж бодож байна. Нийгмийний газарт төсөл сонгон шалгаруулж авна гэхээр аймаг дээр зарим нь төслөө өгдөг, зарим нь сумандаа өгдөг. Аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст ирсэн төслийг холбогдох мэргэжилтэн нь над руу буцаадаг. Тэр төслийг нь би сумын амьжиргаа дэмжих зөвлөлдөө танилцуулаад, зөвлөлөөс гарсан шийдвэрийг материалтай нь хамт аймгийн Нийгмийний хэлтэст явуулж байсан. Миний хувьд хуурамч материал бүрдүүлсэн зүйл байхгүй. Тиймээс би энэ ажлыг хуулийн дагуу гүйцэтгэж байсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Дээрх тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, ,ий ерөнхий газрын даргын Б/24 дүгээр тушаалыг баримталсан байдаг. Энэ тушаал нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоороо ийн хэлтэс, Нийгмийний хэлтэс гэсэн байгууллагуудыг өөрчлөн шинэчлээд ,ий газар хэмээн нэгтгэж өөрчлөн байгуулсан байдаг. Тэгэхээр энэ байгууллагуудыг өөрчлөн байгуулсан болохоос биш, тухайн байгууллагуудыг татан буулгасан асуудал харагддаггүй юм. 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг Засгийн газрын 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон. Үүнээс харахад Б/29 дүгээр тушаалын үндэслэл болоод байгаа аймгийн Нийгмийний хэлтэс татан буугдсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь тухайн байгууллагууд татан буугдаагүй. ,ий ерөнхий газрын даргын Б/21 тоот тушаалаар аймаг, нийслэл, дүүргийн ,ий газрын бүтэц орон тоог баталсан. Үүнд сум бүрт эрхлэлт, халамжийн мэргэжилтний орон тоог нэг байхаар баталж өгсөн. Хоёр байгууллагыг нэгтгэхээс өмнө Нийгмийн халамж хариуцсан мэргэжилтэн сум бүрт нэг байсан. Харин эрхлэлт хариуцсан мэргэжилтэн суманд албан ёсоор байгаагүй юм байна лээ. Нийгмийний ерөнхий газрын даргын А/23 дугаар тушаалын хавсралтаас нь харахад нийгмийний хэлтсийн бүтэц орон тоог сум хариуцсан мэргэжилтэн 24 байхаар баталсан байдаг. Үүнээс харахад сумын халамжийн мэргэжилтний орон тоог цөөрүүлээгүй, харин Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон. Тиймээс хоёр байгууллагын нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан сумын Нийгмийн халамж хариуцсан мэргэжилтнийг сумын эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн хэмээн орон тоог баталж өгсөн байдаг. Нэгдүгээрт бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулж хоёр байгууллага татан буугдаагүй. Хоёрдугаарт бүтэц орон тоо цөөрүүлээгүй гэдэг нь А/53 болон Б/21 тоот тушаалуудаар нотлогддог.

Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга, хорооны нийгмийн ажилтныг дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэсэн заалтыг зөрчсөн байдаг. Энэ нь сумын Засаг даргын албан тоотоор тогтоогддог. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2016 оны 10 сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/29 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг Завхан аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгуулж өгнө үү гэв.

Хариуцагч Завхан аймгийн халамжийн үйлчилгээний газрын дарга М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тухайн үйл явц нь Нийгмийний хэлтсийн нэрийг өөрчилсөнтэй холбоотой. ийн хэлтэс, Нийгмийний хэлтэс байхад нийт 81 хүний орон тоотой ажиллаж байсан. Гэтэл ,ий газар болоод орон тоог нь цөөрүүлэх талаар ерөнхий газрын даргын тушаал гарсан байгаа. Ингээд нийт 81 хүнээс 57 хүнийг сонгож ажиллуулах ажил эхэлсэн. Үүнийг зохион байгуулах ажлын хэсгийг даргын тушаалаар байгуулсан юм. Энэ ажлын хэсэг ажилтнуудыг сонгон шалгаруулахдаа дөрвөн шалгуурыг тавьсан байдаг. Нэгдүгээрт төрийн албаны шалгалтанд тэнцээд, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн байх. Хоёрдугаарт ямар нэгэн хэв журмын зөрчил гаргаж, хэрэгт холбогдож, арга хэмжээ авагдаагүй байх. Гуравдугаарт төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, нийт иргэдэд жигд хүргэсэн байх. Дөрөвдүгээрт ажилласан жил, ажлын туршлага, мэргэжлийн зэрэг дэв гэх мэт бичиг баримтад нь үнэлгээ өгөх. Эдгээр шалгууруудаар ажилтнуудыг сонгон шалгаруулж авах тушаал гаргаад, ажлын хэсэг томилоод ажиллуулсан.

Тэр 9 дүгээр тогтоолын хувьд байгуулагдсан шийдвэрийг нь хүчингүй болгосон учраас татан буугдлаа хэмээн ойлгоод байгаа. Өмнөх дарга нар байгууллага өөрчлөгдсөн тохиолдолд бүх ажилтнуудаа чөлөөлөөд, одоогийн ,ий газарт шилжүүлсэн байдаг. Ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлын хэсэг бол тухай бүрт нь бүтцийн өөрчлөлт хийгээд танилцуулж явсан. Монгол Улсын Үндсэн хууль бол суурь хууль байна, мөн ийн хуулийг суурь хууль хэмээн авч үздэг. Бүх хууль бол Үндсэн хуулинд захирагдана. Харин салбар эрх зүйн хуулиуд нь суурь хуулинд багтаж орно. Тэгэхээр Төрийн албаны тухай хууль болон ийн тухай хуулинд байгууллага татан буугдсан талаар зохицуулалт байдаг. Тиймээс суурь болон салбарын хуулийг тушаалдаа баримталсан. Ерөнхий газрын даргын бүтэц орон тоог баталсан тушаалын хувьд бол хөдөлмөр эрхлэлт,ий асуудал хариуцсан мэргэжилтэн гээд оруулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын баримталж байгаа бодлого бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ, халамжийг багасгана гэсэн том зорилго байгаа. Энэ том зорилгын хүрээнд дээрх ажлууд зохион байгуулагдсан. Үүнтэй холбогдуулаад суманд ажиллах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг гаргаж эхэлсэн. Энэ ажлын байрны тодорхойлолт дээр өмнө нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр болон халамжийн чиглэлээр ажиллаж байсан ажлын чиглэлүүд өөрчлөгдөж 70 орчим хувь нь хөдөлмөр эрхлэлт, үлдсэн хэсэг нь халамжийн чиглэлээр болж өөрчлөгдсөн. Тийм учраас энэ ажлын байрны тодорхойлолтыг шинэ ажлын байр хэмээн ойлгож байгаа. Түүнээс биш зөвхөн нэр өөрчлөгдсөн юм уу эсхүл тоо цөөрсөн гэдэг утгаар нь авч үзээгүй. Ингэхээр төрийн бодлого өөрөө өөрчлөгдсөн, дагаад байгууллага өөрчлөгдсөн, үүнийгээ дагаад байгууллага дотор ажиллаж байгаа боловсон хүчин өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл өөр зорилготой, өөр чиглэлтэй байгууллага бий болсон. Тийм учраас би үүнийг шинэ ажлын байр бий болжээ хэмээн үздэг. Энэ шинэ ажлын байранд ямар хүнийг сонгон авах вэ? гэдэг шалгуур үзүүлэлтийг дээр дурдсан дөрвөн шалгуураар тавьсан. Яагаад гэвэл энэ өөрчлөгдсөн байгууллагад цэвэр мэргэжилтэн үлдэх ёстой.

Д.*******ийн талаар хэд хэдэн хүмүүсээс гомдол мэдүүлэг орж ирсэн. Д.******* нь нэгдүгээр шалгуурыг хангаж байна уу? гэхээр хангаж байна, хоёрдугаар шалгуурыг хангаж байна уу? гэхээр хангаж байна, гуравдугаар шалгуурыг хангаж байна уу? гэхээр энэ хүнтэй холбоотой асуудлууд гарч ирсэн болохоор хангахгүй байна, дөрөвдүгээр шалгуурыг хангаж байна уу? гээд энэ талаарх баримтыг би нарийн судалж үзсэн. Д.******* нь 2014 онд ажлаа дүгнүүлээд 97 хувиар үнэлэгдсэн байдаг. 97 хувийн үнэлгээ гэдэг бол асар өндөр үнэлгээ юм. Тэр үнэлгээг яаж тавьсан юм бэ? гэдгийг судалж үзэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлсэн үү? гэхэд үзүүлсэн 30 оноо, Д.******* ёс зүйтэй ажилтан уу? гэхэд ёс зүйтэй ажилтан 30 оноо, Д.******* хүнсний талоноор үйлчлүүлдэг иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авсан уу? гэхэд амаар судалгаа авахад гайгүй гэсэн бүтэн оноо. Ингэж үнэлж болохгүй ээ, ийм байдлаар үнэлэгдсэн хүмүүст дараа нь ямар арга хэмжээ авдаг юм бэ? урамшуулсан байж таарна. Би дээрх үнэлсэн байдлыг ойлгоогүй, гэхдээ өмнөх үнэлгээг үгүйсгэж худлаа хэмээн хэлэх гээгүй. Д.*******ийг мэргэжлийн хувьд аваад үзэхээр манай байгууллагад нийгмийн ажилтан, эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодогч байх ёстой. Гэтэл энэ хүн нь Монгол Улсын Их Сургуулийн салбар Завхан аймгийн Эдийн засгийн сургуулийг Зах зээл судлаач гэсэн мэргэжлээр төгссөн байдаг. Тэгэхээр Зах зээл судлаач гэсэн мэргэжил тохирох уу гээд судалсан хичээлийг нь авч үзсэн. Гэтэл судалсан хичээл дотор нь эдийн засгийн онолын хичээлүүд орсон байсан учраас болно хэмээн авсан. Ийм байдлаар асуудалд маш нарийн судалж хандсан байдаг. Үнэхээр сайн мэргэжилтнийг хэлмэгдүүлсэн байх вий хэмээн бодож ажилласан. Би өөрийнхөө гаргасан тушаалыг хүчинтэй тушаал хэмээн үзээд байгаа. Энэ тушаалыг би ганцаараа гаргаагүй. Тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллуулаад, зөвлөлөөр хэлэлцээд шийдвэрлэсэн юм. Тиймээс энэ тушаал бол хамтын бүтээл. Харин би энэ тушаалыг эцэслэн гаргасан учраас хариуцах нь аргагүй. Би эдгээр хүмүүсийг зүгээр л хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр халаагүй. Ажлаас чөлөөлөхдөө яг тэр заасан зааврын дагуу бүтцийн өөрчлөлтөнд оруулаад, Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т заасны дагуу чөлөөлсөн байдаг. Үүн дээр яагаад зөрчлийн талаар ярихгүй, тушаалын үндэслэлийн талаар ярина гээд байгаа юм бэ? Гэтэл тэр тушаал нь яагаад гарах болсон юм бэ? гэхээр тэр зөрчил дээр үндэслэж тушаал гарсан учраас, зөрчлийн талаар ярихаас өөр аргагүй. Ийм учраас миний гаргасан тушаал бол хүчин төгөлдөр тушаал юм.

Дараагийн асуудал бол сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр сумын нийгмийн халамжийн мэргэжилтнийг томилж, чөлөөлөх ёстой хэмээн ярилаа. Энэ талаар судалж үзсэн. Бүтэц орон тооны цомхотгол явагдана гэдгийг бүх ажилтнуудад хуулийн хүрээнд мэдэгдсэн байгаа. Сумдын тухайд нийгмийн ажилтан байх ёстой юу? эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал эрхэлсэн ажилтан байх ёстой юу? гэдэг асуудал гарсан. Тэгэхээр сумын Засаг дарга нь энэ хүнтэй ажиллана, ажиллахгүй гэх шиг асуудлууд гаргасан байдаг. Тэр сонгуулийн тухайд би мэдэхгүй. Хэрвээ сонгуулийн хороонд ажиллаж байгаа бол чөлөө зөвшөөрөл авах талаар хүсэлт ирүүлэх ёстой байх. Тэгэхээр Д.*******ийг сонгуулийн хороонд ажиллаж байгаа учраас чөлөөлж өгнө үү гэсэн бичиг надад ирээгүй. Тийм учраас Д.******* ажлаа хийж байсан юм уу? сонгуульд ажиллаж байсан юм уу?. Ийм учраас ерөнхий, суурь, салбарын хуулиуд, дээрээс ирсэн албан бичгийн дагуу орон тооны өөрчлөлтүүдийг харж үндэслээд, үүнийгээ зөвлөлөөр хэлэлцээд, ажлын хэсэг ажиллаад шийдвэр гаргасан тул зөв юм. Асуудал байгаа учраас дээрх шийдвэр гарсан гэдгийг та бүхэн ойлгох байх гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт маш тодорхой зохицуулсан байгаа. Үүн дээр байгаа татан буугдсан гэдэг нь Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдаж байна. Үүний дараа Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол батлагдсан. Энэ тогтоол дээр , халамжийн үйлчилгээний газар хэмээн байж байгаа. Хуучин Нийгмийн халамжийн үйлчилгээний газар 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор байгуулагдсан байдаг. Тэгэхээр Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарснаараа өмнөх 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийгмийний хэлтэстэй нь хамт татан буулгасан. Тиймээс Нийгмийний газрыг татан буулгасан гэдэг нь үндэслэлтэй юм. ,ий ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар бүтцийн өөрчлөлтийг баталсан байдаг. Энэ тушаалаар ийн хэлтэс болон Нийгмийний хэлтсийн орон тоог нэгтгэхэд 81 хүний орон тоотой байсан. Үүнийг 57 хүний орон тоотой болгон цөөрүүлж, бүтэц чиг үүргийг нь өөр болгосон байна. Тэгэхээр энэ байдлыг яах аргагүй Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар ойлгох байх. Энэ нь Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, Ерөнхий газрын даргын тушаалаар нотлогдож байгаа юм. Дээрх баримтуудыг үндэслээд аймгийн ,ий газрын холбогдох тушаалууд гарсан. Энэ бүгдийг хэргийн материалд хавсаргаж өгсөн байдаг.

Шинээр бүтэц орон тоо батлагдсаны дагуу сумдад эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоо батлагдсан. Энэ шинэ орон тоонд сонгон шалгаруулалтыг явуулахын тулд ажлын хэсэг байгуулагдаад, сонгон шалгаруулалт явуулсан. Хуучин Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дээр дөрвөн зорилт байдаг. Харин шинээр бий болсон эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт дээр байгаа зорилт нь өөр болсон. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтын 70 гаруй хувь нь өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ хүн тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийж чадах уу? үгүй юу гэдэг асуудал гарч ирнэ. Ийм учраас Нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байр хэвээр хадгалагдсан хэмээн үзэх боломжгүй.

Шинээр бий болсон ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулахдаа дөрвөн шалгуурыг баримталж явуулсан байдаг. Тэгэхэд Д.*******тэй холбоотой дөрвөн өргөдөл ,ий газарт ирсэн. Үүнээс гурав нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө, нэг нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ирсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахад нөлөөлсөн. Дээрх өргөдлүүдээр холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдож байгаа. Хавтаст хэрэгт өргөдөл өгсөн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байсан. Тэдгээр хүмүүсийн гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдож байна. Нэхэмжлэгчийн тайлбарт ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй гэсэн байдаг боловч гэрчээр асуугдсан хүмүүсийн мэдүүлэг, хавтаст хэрэгт байгаа материалаас үзэхэд Д.******* эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байсан нь харагдаж байгаа.

Сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр намайг томилж, чөлөөлөх ёстой хэмээн ярилаа. Тэгэхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэсэн байдаг. Өнөөдөр энэ хүн бол сумын нийгмийн ажилтан биш юм. Бид нарын томилж, чөлөөлөөд байгаа хүн бол сумын эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн. Тэгэхээр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнг чөлөөлөхдөө ямар эрх зүйн актыг баримталж сумын Засаг даргатай зөвшилцөх юм бэ? Энэ мэргэжилтэнг томилж, чөлөөлөхдөө сумын Засаг даргатай зөвшилцөнө гэсэн хуулийн заалт байхгүй. Өмнө нь ийн хэлтэс болон Нийгмийний хэлтэс хэд хэдэн удаа нийлж, салж байсан байна лээ. Ажлын хэсэг нь энэ талаар нилээн судалж үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан байдаг гэв.

Гуравдагч этгээд Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ий ерөнхий газрын 2016 оны Б/21 дүгээр тушаал, хавсралтаар сум бүрт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэг байхаар батлагдаж ирүүлсний дагуу энэ шинэ ажлын байранд Д.******* миний бие 2016 оны 10 сарын 24-нөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Нэхэмжлэгч Д.******* нь сумын халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоон дээр ажиллаж байсан бөгөөд тушаал гаргасан тухайн байгууллага нь үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдсөн ба хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын тушаал хавсралтад халамжийн мэргэжилтэн гэсэн орон тоог батлаагүй байна. Миний хувьд ажилласан жил, мэргэжил, боловсрол, ур чадвар, дадлага туршлага зэрэг тухайн ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж байгаа тул миний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх гэдэгт итгэж байна. Цаашид миний бие энэ хэргийг хянан шийдвэрлэх үйл явцад оруулахгүй байхыг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ,ий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах,  сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн үндэслэлээ ...Завхан аймгийн хөдөлмөр,ий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэн гаргасан байгаа боловч эдгээр нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны тогтоол, ,ий ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал болон түүний хавсралтыг зөрчиж гаргасан хууль бус акт гэж үзэж байна. Миний хийж гүйцэтгэж байсан ажил, албан тушаал одоо ч байгаа, орон тоо хасагдсан гэсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус ... гэж тодорхойлж, маргажээ.

Нэг: Завхан аймгийн ,ий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Завхан аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 5-р хуудас/ Д.*******ийг сумын хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилж, ТЗ-5-1 зэрэглэлээр цалинжуулан ажиллуулжээ.

Улмаар Завхан аймгийн Нийгмийний хэлтсийн даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 6-р хуудас/ Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 32 дугаар тогтоол, Нийгмийн халамж, үйлчилгээний газрын даргын 2012 оны 09 дүгээр тушаалаар аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон гэх үндэслэлээр Д.*******ийг  сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилон ажиллуулсан байна.

Үүнээс харахад нэхэмжлэгч Д.******* нь анх хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр томилогдон ажилласан байх ба хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн халамжийн хэлтэс нэртэйгээр зохион байгуулснаар сумын нийгмийн халамжийн мэргэжилтнээр томилогдож байжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нийгмийн халамжийн хэлтсийг байгуулсан Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг /хавтаст хэргийн 97-р хуудас/ Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор /хавтаст хэргийн 96-р хуудас/ хүчингүй болгож халамжийн хэлтсийг татан буулгасан. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар Д.*******ийг ажлаас нь чөлөөлсөн гэж маргажээ. Монгол Улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэр гарснаар хуулийн этгээд татан буугдах бөгөөд цаашид тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй болж, улсын бүртгэлээс хасагдаж, татан буулгах комисс томилогдож өр төлбөрийг барагдуулах, өмч хөрөнгийг шилжүүлэх, улсын орлого болгох гэх мэт ажлууд хийгдэхээр байна. Гэтэл Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор /хавтаст хэргийн 94-р хуудас/ төрийн захиргааны байгууллагын тогтолцоог тогтоож, , халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар тогтоосон байна. Үүний дагуу , халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/21 дүгээр тушаал /хавтаст хэргийн 99-р хуудас/ гарч Завхан аймгийн нийгмийн халамжийн хэлтэс нь хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж, , халамжийн үйлчилгээний газар болж зохион байгуулагдсан байх бөгөөд нийгмийн халамжийн хэлтсийн чиг үүрэг хэвээр хадгалагдсан байна. Үүнийг дагаад сумдад ажиллаж байсан халамжийн мэргэжилтнүүдийг хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэртэй болгосон байх бөгөөд Нийгмийний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/53 дугаар тушаалаар /хавтаст хэргийн 101-р хуудас/ тогтоосон орон тоо /сум хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтний/ 24 байсан нь халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар 25 болж сум хариуцсан мэргэжилтний орон тоо нэмэгдсэн байна. Үүнээс дүгнэхэд байгууллага татан буугдаагүй, орон тоо цөөрөөгүй байна.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.******* нь албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан, зөрчил дутагдал гаргасан гэж тайлбарлаж байх боловч үүнийг хариуцагч тушаалынхаа үндэслэл болгоогүй байна. Шинээр бий болж буй орон тоо тул комисс томилж сонгон шалгаруулсан гэх боловч нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан халамжийн мэргэжилтний албан тушаал, одоо маргаж буй хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшлийн шаардлага ижил байна. Харин чиг үүрэгт нь хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хийж гүйцэтгэх ажлууд нэмэгдсэн байна /хэргийн 37-43р хуудас/. Завхан аймгийн , халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А/02 дугаар тушаалаар /хэргийн 69-р хуудас/ бүтэц орон тоог шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулж, сонгон шалгаруулалт явуулах ерөнхий чиглэлийг баталж тогтоосон байна. Дээрх ажлын хэсэг нь бүтэц орон тоо шинэчлэгдэж байгаатай холбогдуулан 81 хүнээс 57 хүнийг сонгон шалгаруулж авсан гэх бөгөөд 1. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, нөөцөд бүртгэгдэж тангараг өргөсөн байдал, 2. Төрийн албаны ёс зүйн дүрмийг зөрчиж сахилгын зөрчил гаргасан эсэх, 3. Төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, жигд хүргэх зарчмыг хангасан эсэх, 4. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тухайн албан тушаалыг эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа байдал гэсэн 4 шалгуураар шалгаж, сонгон шалгаруулсан гэж тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзаж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авахаар зохицуулжээ. Нэхэмжлэгч Д.******* нь төрийн албаны шалгалт өгч тэнцсэн /хавтаст хэргийн 54-р хуудас/, 2015 онд үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнүүлж 97 оноо буюу А үнэлгээтэй дүгнүүлсэн /хавтаст хэргийн 48-51-р хуудас/ байна. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалын ангилал зэрэглэл, тавигдах шаардлага хэвээр хадгалагдаж үлдсэн тул тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг шалгаж тогтоогоогүй, өмнө ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс сонгон шалгаруулахгүйгээр гаднаас Д.*******г томилсон байгаа нь сонгон шалгаруулалт явуулсан гэж үзэхээргүй байна. Сонгон шалгаруулалт хийсэн тухай албан тэмдэглэл /хавтаст хэргийн 72-74р хуудас/-ээс харахад нэхэмжлэгчийн хувийн хэрэгтэй танилцаад Д.******* төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч, тангараг өргөсөн нь дээрх 4 шалгуурын нэгдүгээр шалгуурыг хангаж байна, ажиллаж байх хугацаандаа зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй нь хоёрдугаар шалгуурыг хангаж байна, ажил мэргэжлийн ур чадвар, туршлага, мэргэжлийн тохироц гэсэн шалгуурыг хангаж байна гэж дүгнээд иргэдээс өргөдөл, гомдол ирсэн тул төрийн үйлчилгээг жигд шуурхай хүргэх гэсэн шалгуурыг хангахгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдолд дурьдагдсан зөрчил үндэслэлтэй эсэх, үүнд Д.******* буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийг дээрх сонгон шалгаруулалтын үзүүлэлтийг хангаагүй, тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байсан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн үед төсөл, хөтөлбөрт хамрагдаж байсан иргэн И.*******, Д.*******, П.*******, Д.*******, Д.******* нарыг гэрчээр асууж мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 87-92-р хуудас/ боловч хариуцагч эдгээр хүмүүст төслийн мөнгийг олгосон нь хууль бус байсан эсэх, үүнд Д.******* буруутай эсэхийг шалгаж тогтоогоогүй, энэ талаарх баримт гаргаж өгөөгүй тул эдгээр хүмүүсийн мэдүүлгийг шүүх үнэлж дүгнэх шаардлагагүй байна гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай. Түүнчлэн Захиргааны байгууллага нь Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлээр тогтоосон журам, үндэслэлийг баримтлах ёстой бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагаар чөлөөлөх, төрийн албанаас чөлөөлөгдөх аль ч үндэслэл бүрдээгүй буюу орон тоо нь хасагдаагүй байхад түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө, 24.1.1-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн 24.1.3-т өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэж заасныг болон төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанаас халагдахгүй байх нөхцөл баталгааг зөрчсөн байна.

Хариуцагч маргаан бүхий 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай Б/29 дүгээр тушаалаарбайгууллага татан буугдсан, орон тоо нь хасагдсан гэх үндэслэлийг гол үндэслэлээ болгосон байх боловч албан тушаал /ажлын байрны орон тоо/ нь хасагдаагүй, цөөрөөгүй, байгууллага татан буугдаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар нэхэмжлэгчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэнтохиолдолд түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалттай байна. Хариуцагч Д.*******ийг ажлаас чөлөөлөхдөө ийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-г баримталсан нь үндэслэлгүй юм. Учир нь төрийн байгууллага татан буугдах, орон тоо хасагдах, цөөрөх болон төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт сумын нийгмийн ажилтныг сумын Засаг даргатай зөвшилцөн аймгийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын дарга томилж чөлөөлнө гэж заасан байхад үүнийг зөрчиж сумын Засаг даргатай зөвшилцөөгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.******* нь сумын нийгмийн ажилтан биш учраас зөвшилцөх шаардлагагүй гэж маргажээ. Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар сум, хороонд нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжлийн төлөвлөгөө гаргах, сургалт зохион байгуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах, Нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг хэрэгжүүлэх гэх мэт одоо сумын нийгмийн халамжийн мэргэжилтний хийж гүйцэтгэж байгаа ажил, үүргийг биелүүлж ажиллахаар заасан байна. Эндээс дүгнэхэд сумын нийгмийн халамжийн мэргэжилтэн нь нэршлийн хувьд нийгмийн ажилтан байхаар байна. Тиймээс хариуцагч нь Д.*******ийг ажлаас чөлөөлөхдөө сумын Засаг даргатай зөвшилцөөгүй байгаа нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Д.*******ийг сумын халамжийн мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул аймгийн , халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхнэхэмжлэлийн шаардлагын тухайд:  Хариуцагч аймгийн , халамжийн үйлчилгээний газрын дарга нь нэхэмжлэгч Д.*******ийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Д.*******д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 55 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1.591.089 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Д.*******ийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, ийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.*******ийн цалинг нийгмийн даатгалын дэвтэрт хийсэн бичилтийг /хавтаст хэргийн 19-20-р хуудас/ үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 7, 8, 9 сарын дундаж цалин хөлс болох 621971 төгрөгнөөс нэг хоногийн хөлсийг 28929 төгрөгөөр тооцон гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн , халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.*******ийг Завхан аймгийн , халамжийн үйлчилгээний газарт сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.*******ийн ажилгүй байсан 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 55 хоногийн цалин хөлс 1.591.089 /нэг сая таван зуун ерэн нэгэн мянга наян есөн/ төгрөгнөөс зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн , халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА