Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2026/02544

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: *******,,,,*******/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,*******,*******, 19 тоотод оршин суух, Самданшадавын *********************/-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В., хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В. нь хариуцагч С.*******д холбогдуулан 5,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч манай засварын газарт 2025 онд машинаа янзлуулах гэж ирэхдээ 10 ширхэг тоормосны аппарат авчирч 1 ширхгийг машиндаа тавиулж, үлдэх 9 ширхгийг Япон улсаас таньдаг хүнээс авч ирсэн, найдвартай гэсэн учир итгээд үнэ хөлсийг нэгийг нь 650,000 төгрөгөөр авсан.Энэ 9 ширхэг аппаратаас 3 ширхгийг нэг машинд тавьж өгөхөд 10 гаруй хоногийн дараа ирээд нэгийг дахин тавьж өгөхөд буцаасан. Түүний дараа хариуцагчийн эхнэртэй нь холбогдоход сувилалд явчихсан, наадмын дараа гэж хэлээд би наадмын дараа холбогдож болсон асуудлын талаар хэлсэн. Одоо хариуцагчаас нэхэмжилсэн 5,850,000 төгрөгийн аппаратны машинд тавьж байсан 3 аппаратыг өөрөө авч 6 ширхэгийн мөнгийг авна гэж тодорхойлж байна.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ... нэхэмжлэгчийн засварын газарт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр очиж машинаа янзлуулаад нийт 10 төхөөрөмж байсны нэгийг нь өөрийн машинд тавиулж, 9 ширхэг аппаратыг засварчин болон нэхэмжлэгч өөрөө хараад үнэ тохиролцож авсан.Баталгаат хугацаа бусад засварын газарт 1 сарын хугацаатай байдаг, худалдан авалт хийгээд 07 дугаар сарын 03-ны өдөр эхнэрт мэдэгдээд надтай холбогдсон. Өөрөө шалгаад авсан гэж бодож байна. Мэргэжлийн бус хүн байсан бол би зарахгүй гэж маргадаг.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн засварын газарт 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хариуцагч нь машинаа янзлуулахдаа 10 ширхэг тоормосны аппарат авч очоод өөрийн машинд 1 ширхэгийг тавиулж, үлдэх 9ш тоормосны аппаратыг үнийг тохиролцож, 5,850,000 төгрөгөөр худалдсан нь банкны дансны хуулгын зарлага хэсэг, зураг, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 254 дүгээр зүйлийн 254.6.Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй. гэж тус тус заасан, нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

 

6. Зохигч тоормосны аппаратыг худалдаж худалдан авахдаа баталгаат хугацаа тогтоогоогүй, уг аппаратны доголдлыг илрүүлсэн үеэс шаардах эрхийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

7.Хариуцагч татгалзсан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй, тайлбарын хамт Приус центр гэх зурвас өгсөн нь шаардлага хангаагүй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгч машинд тавьж байсан 3 ширхэг тоормосны аппаратыг өөрөө аваад үлдэх 6 ширхэг аппаратны мөнгийг авах санал гаргасан тул шүүх хариуцагчаас аппаратны үнэ 3,900,000 төгрөгийг гаргуулж, үлдэх 1,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасныг баримтлан хуваарилах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6 -д зааснаар хариуцагч С.*******ас 6 ширхэг тоормосны аппаратны үнэ 3,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч В.од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 77,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ