Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ДШМ/10

 

О.Э*******, Д.А******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж 

Прокурор А.Э*******

Өсвөр насны шүүгдэгч О.Э*******

Түүний хууль ёсны төлөөлөгч М.Г*******

Түүний өмгөөлөгч М.Г*******

Өсвөр насны шүүгдэгч Д.А*******

Түүний хууль ёсны төлөөлөгч Б.Д*******

Түүний өмгөөлөгч Б.Ү******* нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоор О.Э*******, Д.А******* нарт холбогдох эрүүгийн 2531000000094 дугаартай, 2 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э******* т 04 жилийн хугацаагаар хорих ял, өсвөр насны шүүгдэгч Д.А******* д 03 жил 04 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э******* т оногдуулсан 04 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 02 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Д.А******* д оногдуулсан 03 жил 04 сарын хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 01 жил 08 сарын хугацаагаар тус тус тогтоож, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Өсвөр насны шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулсан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                            

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН