Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2026/02549

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,,,,,,/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,*******,*******,*******,************** //ибд: *******/-т холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 6,085,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов. 


ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Г.*******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 6,085,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх нэхэмжлэгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ... хариуцагч Г.*******тай 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр барилгын гадна фасадын дүүжин 2ширхэглюлика/ краныг нэг сарын хугацаатай, 2ш краныг өдрийн 100,000 төгрөгөөр, барьцаа 1000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон.Түрээслээд эвдрэл гарвал өөрөө хариуцах байсан ч би засуулж байсан, нэхэмжилсэн мөнгөө гаргуулна гэж тодорхойлж байна.

 

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын сургалтад суусан, нэхэмжлэгчийн люлика нь эвдэрхий байсан учраас доошоо алдаж, эвдэрлээ гэж хэлэхэд 3 хоногийн дараа ирдэг байсан, мөн тасрах болчихсон олсыг хэрэглээгүй, шинэ олс аваад ажилчдадаа хамгаалалтын бүсийг нь хэрэглүүлсэн. Люлика нь унах үед би байгаагүй, над руу утсаар хэлсэн. Тухайн бүр нэхэмжлэгч рүү хэлж байсан, маш их ажил алдсан, ажлаа дуусгаж чадахгүй байсаар 09 дүгээр сарын 01-ний өдөр хичээл орсон. Анх би машиныхаа гэрчилгээг үлдээгээд хоёр хоногийн дараа мөнгийг нь өгсөн. Эвдрэл болоход мессеж бичдэг, засварчиндаа өөрөө мөнгө өгдөг гэж байсныг мэдэхгүй, би засварчинд 150,000, 100,000 төгрөг өгч байсан. Эвдэрлээс хугацаа хойшилж, ажилчдын цалин тооцооноос их гарсан. Нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй гэж маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарууд зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Нэхэмжлэгч  Б.  нь хариуцагч Г.*******тай 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр барилгын гадна фасад 2 ширхэг дүүжин кранлюлика/-ыг нэг сарын хугацаатай, өдрийн 100,000 төгрөгөөр, 30 хоногийн хугацаатай, барьцааг 1000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцож, түрээсийн гэрээхх-10-11/ байгуулсан байна.

 

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

7.Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын зээлээр авсан барааны үнэ төлөхийг маргаагүй бөгөөд 2ширхэг дүүжин кранлюлика/ эвдэрсэн болон ажил алдагдсан гэх тайлбараа өөрөө нотолж, нотлох баримтыг шүүхэд өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, 2ширхэг дүүжин кранлюлика/-ыг түрээсийн гэрээ дууссаны дараа буюу гэрээнд заасан хугацаанд буцаан хүлээлгэж өгөөгүй байна.

 

8. Талууд гэрээний хугацааг 30 хоногоор тохиролцсон боловч хариуцагч 9 сарын 30-нд хүлээлгэн өгч 10 дугаар сарын 01-ний өдөр самбарыг өгсөн баримт хэрэгт авагдсан, түрээсийн хугацаанд хоорондоо зурвасаар харилцаж байсан баримтад маргаагүй бөгөөд зохигчийн тайлбарууд зэргийг харгалзан шүүх түрээсийн төлбөр 4,500,000 төгрөгийг багасган 2,250,000 төгрөг болгож, алданги 1,930,0500 төгрөг, барааны үнэ 535,000 төгрөг нийт 4,715,000 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,318 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангасан үнийн дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Г.*******аас нийт 4,715,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,370,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,344 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102,344 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ