| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2026/00406/И |
| Дугаар | 305/ШШ2026/00289 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 305/ШШ2026/00289
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагч: С.Т-т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 852,148.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Т нь зээлийн гэрээний үүргийг 166 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар **** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 835,148.49 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 852,148.49 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч С.Т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 852,148.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь С.Т-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 852,148.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч С.Т нь ... “А ББСБ” ХХК-иас нэхэмжилсэн 852,148.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна… гэсэн тайлбарыг ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
3. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 852,148.49 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,002 төгрөгийн 12,501 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 12,501 төгрөгийг, хариуцагч С.Т-аас 12,501 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Т-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 852,148.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,002 төгрөгийн 12,501 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 12,501 төгрөгийг, хариуцагч С.Т-аас 12,501 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА