Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 309/ШШ2026/00168

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр би,

Нэхэмжлэгч: “Зүүн төгөл” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох,

Орон сууцны үйлчилгээний төлбөрт 528,153 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Зүүн төгөл” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “...******* ... орон сууц үйлчилгээний төлбөрт 528,153 төгрөг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Зүүн төгөл СӨХ нэхэмжилсэн 528,153 төгрөгийн төлж барагдуулна...” гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Зүүн төгөл” СӨХ нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 528,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 528,153 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* нь орон сууцны үйлчилгээний төлбөрт 528,153 төгрөгийг нэхэмжлэгч “Зүүн төгөл” СӨХ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,959 төгрөгийн 50 хувь болох 7,979.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Хэрлэн сумын төсвийн орлогоос  7,979.5 төгрөгийг, хариуцагч ******* улсын тэмдэгтийн хураамжид 7,979.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Зүүн төгөл” СӨХ-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР