| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2331002960084 |
| Дугаар | 2026/ДШМ/11 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/11
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгчийн Л.Б******* нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2026/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор холбогдох эрүүгийн 2331002960084 дугаартай, 4 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт Л******* Б*******, Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Г******* аймгийн ******* ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ЗБН-н ахлагч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг ******* сумын *-р баг тосгоны **-**** тоотод оршин суух үндсэн хаягтай, одоо Нийслэлийн Б дүүргийн ** дугаар хороо хотхон ***-** тоотод оршин суух, урьд
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 222 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: ************/
Шүүгдэгч Л.Б******* нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Hyundai Robex 3000 LC, маркийн экскаватор 1 ширхэг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 1 ширхэг, Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу усан буу зэрэг техник, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сум * дугаар баг тосгон “ **” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 35,700м2 хуучин талбай болон шинэ хөрс хуулан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 341,038,598 төгрөгийн шууд хохирол, 938,341,281 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: Л.Б******* гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч ******* овогт Л******* Б******* /РД:*********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт Л******* Б******* /РД:***********/-нд 1 /нэг/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л******* Б******* оногдуулсан 1 /нэг/ жил 10 /хоног/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аван,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******* байгаль орчинд учруулсан хохиролд 141.684.479 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардалд 22,245,780 төгрөг, нийт 163,894,259 төгрөг, дээрх дүнгээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж үлдэх 158,894,259 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б******* гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу 2 ширхгийг, 23-97 гэх улсын дугаартай урал маркийн автомашин 1 ширхэг, цахилгаан үүсгүүр 1 ширхгийг, цахилгаан үүсгүүрийн мотор 1 ширхгийг тус тус биет байдлаар, “Hyundai robex 3000LC-7” маркийн экскаваторын үнэ 35,000,000 төгрөгийг, “Hyundai robex 520LC-9” маркийн экскаваторын үнэ 28,000,000 төгрөгийг, “Hyundai robex 2900LC-3” маркийн экскаватор үнэ 35,000,000 төгрөгийг шүүгдэгч Л.Б******* мөнгөн хэлбэрээр тус тус гаргуулж улсын орлого болгон,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгө хураахтай холбогдуулан гаргах зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Б******* нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчинтэйд тооцсон Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 67 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Hyundai robex 3000LC-7” маркийн экскаватор, “Hyundai robex 520LC-9” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч “Эм Жи Эл Би” ХХК-нд, “Hyundai robex 2900LC-3” маркийн экскаваторыг иргэний нэхэмжлэгч Б.Э тус тус олгон,
Хэрэгт хавсаргагдсан сиди /CD/-нүүдийг хэргийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Л.Б******* нь энэ хэрэгт урьд нь баривчлагдаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нь шинжээчийн зардалд Н.Б 5,000,000 төгрөг, Б.Б 1,500,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдан, ...энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...Шүүгдэгч Л.Б******* гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгаа бүрэн төлөх эрмэлзэлтэй байгаа. Тиймээс шүүгдэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,000,000 төгрөг, анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол гарсны дараа 35,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг гэмт хэргийн хохирлоос нөхөн төлөөд байна. Цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг бүрэн төлөх эрмэлзэлтэй ба давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд шүүхээс тогтоосон хохирлын дийлэнхийг нөхөн төлөх боломжтой.
Үүнээс гадна Л.Б******* гийн үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулснаар түүний хувьд аливаа гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл гарцаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүлээх хууль зүйн хариуцлагын үр дагавар, цээрлэлийг ойлгон ухамсарлаж, дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Мөн шүүгдэгч нь нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны өвчлөлийн улмаас эмчийн хяналтад байдаг тул давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гарган өгөх ба анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол гарсны дараа 35,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нөхөн төлсөн баримтыг энэхүү давж заалдах журмаар гаргаж байгаа гомдолдоо хавсарган өгч байна.
Иймээс шүүгдэгч Л******* Б******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшин, хохирол нөхөн төлж байгаа байдал, эрүүл мэндийн зэрэг шалтгааныг харгалзан үзэж Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гээд шүүх хуралдаанд Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед 158,894,259 төгрөгөөр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хохирлыг бүрэн төлсөн. Өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд 35,000,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүний дараа 10,000,000, 113,000,000, 895,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Бүгд нийлээд 158,895,000 төгрөгийн хохирлыг бүхэлд нь төлж барагдуулсан.
Л.Б******* гийн хувьд гэмт хэрэгт холбогдсондоо гэмшиж ухаарч байгаа. Тийм учраас түүний хувийн байдал, эрүүл мэндийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн нөхцөл байдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү хэмээн хүсэж байна гэв.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Л.Б******* миний бие хэрэг үйлдсэндээ маш ихээр гэмшиж, ухаарч, ойлгож байна. Анхан шатны шүүхээс шийдвэр гарсны дараа хохирлыг төлж эхэлсэн. Юун түрүүнд миний биеийн байгаль орчинд учруулсан хохирлоо нөхөн төлөхийн тулд хичээж байна. Цаашид гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй. Ариун цагаан шударга хөдөлмөрлөж амьдрах болно. Анхан шатны шүүх надад хорих ял шийтгэж хоригдож байх хугацаанд их зүйл ойлгож бодож ухамсарлаж байна. Миний бие нь ходоодны архаг үрэвсэл 2 газар эрсдэлтэй ургацагтай, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй. Жилд 1,2 удаа үзүүлж хянуулж эмчилгээ хийлгэдэг.
Мөн манай эхнэр Д.Оюунчимэг нь бамбайн булчирхайн хурц өөрчлөлт өвчтэй тул ажил хөдөлмөр хийж чадахгүй. Хавдрын эмнэлгийн хяналтад 7 жил байгаа. Иймээс үйлдсэндээ маш их харамсаж, их зүйлийг ойлгож ухаарсан. Хохирлоо нөхөн төлсөн. Миний эрүүл мэндийн байдлыг маань харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Өнөөдрийн байдлаар шүүгдэгч гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагын зорилго маань гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Шүүхээс оногдуулсан ялын үндэслэл буюу хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир шүүгдэгчийн гомдолд тусгайлан гаргах саналгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Л.Б*******д холбогдох эрүүгийн 2331002960084 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Шүүгдэгч Л.Б******* нь 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Hyundai Robex 3000 LC, маркийн экскаватор 1 ширхэг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 1 ширхэг, Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж буюу усан буу зэрэг техник, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сум ** дугаар баг тосгон “ **” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 35,700 м2 хуучин талбай болон шинэ хөрс хуулан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 141.684.479 төгрөгийн шууд хохирол, 22.245.780 төгрөгийн хор уршиг буюу нөхөн сэргээх зардал нийт 163.894.479 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдааны шатанд хэлэлцэгдсэн:
-2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хийгдсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зугийн үзүүлэлтүүд,”. Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт “35-ын ам” гэх газарт байрлах “ **” гэх нэршилтэй, суурин газраас 35 км зайтай газар байлаа,... уг газарт ***** УБТ улсын дугаартай бор ногоон өнгийн тэвшин дээрээ эд зүйл ачсан “Урал” маркийн машин зогсож байлаа, ... уг тээврийн хэрэгслийн ертөнцийн зүгээр хойд зүгт 30 орчим зайтай газарт моддоор хүрээлэгдсэн уулсын дунд нэлэнхийдээ техникийн хүчин зүйлийн улмаас эвдэгдэж, хөндөгдсөн овоолго шороо, ухаш нүхнүүд байв. Уг эвдэгдсэн газрын амны эх хэсэг рүү ороход ногоон өнгийн гитаран буу, саарал өнгийн 40 скрубер зэрэг 2 ширхэг алт угаах төхөөрөмжийг овоолго шороо дунд байрлуулсан, ... уг эвдэгдсэн талбайн зургийг гар утсаар болон “DJI T30” маркийн нисэх төхөөрөмж ашиглан зургийг авахад “Эргэлт.мн сайтад нийтлэгдсэн зурагт гарсан байгаль, газрын нөхцөл байдалтай яг адил байв, эвдэгдсэн талбайн зах хэсгүүдээр жодоо, нарс төрлийн моднууд их хэмжээгээр хугарч, үндсээрээ булгарч унасан, ...ухаш үүссэн талбайгаас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт модон дунд нуусан байдалтай эвдэгдсэн газраас алхаад очиход 1 км орчим, нисэх төхөөрөмж ашиглан нисгэж очиход 527 метр зайд, 3 ширхэг экскаватор байх бөгөөд дотор нь Н.Ө, С.С гэх 2 иргэн байлаа, өөр эвдэгдсэн газар болон ойр орчимд экскаватор, алт угаах төхөөрөмж байхгүй байв” гэх /хх-ийн 09- 11-р тал/
-2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Н.Ө “...өөрийнх нь зөвшөөрснөөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад, ... тосгоноос ертөнцийн зүгээр зүүн зүгт 35 км зайтай шавартай, намгархаг, ус тунасан ойн сан бүхий газрын нарийн жим, замаар 1 удаа гол гаталж, голын урсгал голдирол дагаж уруудсан замаар 500 метр орчим явж очиход баруун, зүүн талаараа битүү шигүү модтой уултай, ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй хоёр уулын залгаа ам дагасан хэсэгт газрын хэвлийд халдаж, уул уурхайн олборлолт явуулж уул уурхайн олборлолт явуулсан эвдрэлд орсон талбай байх ба Н.Ө нь ... Б*******гийн уурхай энэ байна, энд би ажиллаж байсан...” гэж хэлснээр уурхайн талбайд би тээврийн хэрэгслийг зогсоож ажиллагааг үргэлжлүүлэхэд, Hyundai robex 3000Іс маркийн экскаваторыг барьж уурхайн дарга Б******* ахын ух гэж зааж өгсөн газруудыг ухаж байсан, уурхайн эвдрэлд орсон талбайн доод хэсэг болох уулын горхи урсаж орж ирж байгаа хэсэг болон талбайн дунд хэсгийг ухах ажлыг би хийсэн, талбайн хэмжээ том учраас газар дээр нь очиж зааж өгье, эвдрэлд орсон талбайн ертөнцийн зүгээр урд талд 4 м өндөртэй эрүүл газарт шинээр ухсан талбай байх ба баруун талд нь 0.6-1 м өргөнтэй шуудууг шинээр ухаж гаргасан, уулын гол урсаж уг шуудуугаар уулын горхины голдирлыг өөрчлөн урсгасан, байсан талбай байсан, тэгээд хажуугаар нь шуудуу татаад усыг урсга гэсэн болохоор би шуудууг татаж усны урсгалыг өөрчилж оруулсан юм, энэ захаас эхэлж ухсан, ухсан гэх 2 дахь хэсэг талбайд ирэхэд ухсан газрын төгсгөл нь тэр доор байгаа, шороог ой модны зах руу түрж оруулсан, шороон доогуур ил харагдах байдлаар өвс ургамал цухуйсан, шорооны түрсэн хэсгийг тойрч харахад уулын моднуудыг түрж унагаж шороогоор дарсан ой модны зах руу унагасан моднууд их хэмжээгээр харагдаж байлаа, миний ухсан 2 дахь талбай энэ байна бусад газруудыг би ухаагүй Б******* ахын уурхайд экскаваторыг ээлжилж С, Т бид гурав барьдаг байсан, энэ жил буюу 2023 онд энэ хавийн бүх талбайг ухсан, зарим талбай нь хуучин ухагдсан байсныг сэргээж ухсан, түрсэн зүйл байгаа би өөрийнхөө ухсан хэсэг талбайгаа л зааж өгч байна, бусад талбайг манай нөгөө ээлжийнхэн ухсан байх, ... би энэ оны 09 сарын 03-аас 23-ны өдрийг хүртэл Хэнтий аймаг руу гэртээ 20 хоночхоод ирсэн энэ хооронд уурхайн хойд төгсгөл хэсгийн нуурыг гаргасан байсан, Б******* ах шалгалт ирж байна уурхайн техник хэрэгслүүдээ нуу, экскаватороо мод руу оруулж нуу, уурхайн карьерын гол хэсэгт овоолго дээр байрлаж байсан усан бууг буулгаж талбайгаас гаргаж ажиллаагүй болго, эндээс хурдан явцгаая гэж хэлсний дагуу Т усан бууг зөөж гаргасан, уурхайн талбай ингээд дуус ч байна, экскаваторыг Т, С бид 3 гол гатлуулж уурхайн талбайгаас 3-4 км зайтай газар нуусан одоо тийшээ явж зааж өгье...” гэх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, дуу, дүрсний бичлэг, /хх-ийн 12-22-р тал/
-2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “... Hyundai Robex 3000 LC, маркийн экскаватор 1 ширхэг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 1 ширхэг, Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг...” техникүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 23-31-р тал/
-2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Н.Ө Redmi note-10 маркийн гар утсанд хийсэн мессеж хэсэг рүү ороход Б*******гийн 99104887 дугаар луу 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 6:20 минутад “...zew arilgagch martwaa ah tegeed tamhi jojgoolko...” гэх мессеж, Н Ө нь өөрөө Б*******гийн уурхайд Hyundai robex 520LC9 маркийн экскаваторыг жолоодон газар ухаж байгаа 41 секунд, 7 минут 29 секундийн бичлэг хийсэн байсныг details цэс рүү орж цаг хугацааг шалгахад 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08:34 минут, 10:53 минутад хийгдсэн байлаа...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүрс бичлэгүүд, /хх-ийн 32-37-р тал/
-2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Д.Э хувийн дэвтэрт хийсэн “... хувиараа түлш зардаг гэх иргэн Д.Э хувийн дэвтэрт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “” гэж тэмдэглэсэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 37368 литр дизель түлш зарсан гэж тэмдэглэсэн байлаа...” гэх үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавсралт 5 тал материал, /хх-ийн 38-45-р тал/
-2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Н.Ө аар таньж олуулах ажиллагаа явуулсан “...1 дүгээр эгнээний №3 Т /Г/ мөн байна одоо үснийх нь өнгө өөр болчихсон, 2 дугаар эгнээний №2 дугаартай хүн уурхайн эзэн Б*******, 3 дугаар эгнээний №3 дахь хүн С харагдаж байна...” гэх. тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 46-51-р тал/
-2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Л.Бгаар таньж олуулах ажиллагаа явуулсан “... 3 дугаартай Л******* Б******* /*******/-г зааж гэх хүн энэ байна, 4 дугаартай О Т /***********/-г гэх иргэнийг зааж энэ залуу экскаваторын оператор хийж газар ухаж байсан Hyundai 5200 маркийн шар экскаваторыг жолоодож байсан, 16 дугаартай иргэнийг зааж жижиг Hyundai 3000 маркийн экскаваторыг жолоодож газар ухаж байсан, 17 дугаартай иргэнийг зааж тухайн иргэн нь монгол бөөрөнхий гэрийн гадаа зогсож байсан гэж заахдаа би тухайн үед харсан гаднах төрөхөөр нь таньсан...” гэх тэмдэглэл, дуу дүрсний бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /2-р хх-ийн 95-100-р тал/
-Гэрч Н.Ө “... 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн төвөөс Сэлэнгэ аймгийн тосгоны “ **” гэх нэртэй газарт ахын уурхай дээр ажиллах гэж ирсэн, намайг ирэхэд 2 гэр барьчихсан 3 экскаватор, 1 Урал машин, 1 усан буу, 2 мотор зэрэг техниктэй Ү, Т, Тгийн дүү Сүлдээ, нэг танихгүй өвгөн, Б******* нар алт олборлож газар ухаж байсан, би ирснээсээ хойш экскаватор жолоодсон, ...би ирснээсээ хойш Б******* ахын нийт ухсан талбайн хамгийн урд хэсгээс эхэлж ухсан, ингэж ухахдаа уулын амнаас урсаж байсан горхины голдирлыг өөрчлүүлж горхи урсаж байсан газар нь ухсан, миний энэ ухсан газраас залгуулж хойд зүгт өмнө нь өөрсдөө ухсан байсан, тэрнээс нь залгуулж надаар бас ухуулсан ....Б******* ах Ү тай хамт алтаа угаадаг, өөр хүн ойртуулдаггүй байсан, тогооч гээд охин сүүлд ирсэн тэр нь Т гийн эхнэр нь юм..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 78-80, 83-85-р тал/
-Гэрч С.С ын “...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай ах Т, Ү, Б******* ах болон түүний эхнэр хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн ******* сумын *-р баг тосгоны “ **” гэх газарт ирсэн. Бид нарыг ирсний дараа Улаанаа ах, Э ах Ө ах нар 3 ширхэг экскаваторыг тус тус унаж араас ирээд хамт гэр барилцаад шууд ажилдаа орсон,... ... би сарын 2 сая төгрөгийн цалингаар ажилладаг байсан цалингаа өөрийн Хаан банкны ********** тоот дансаар 2 сарын цалин болох 4 сая төгрөгийн цалин авсан, гарч байсан, би 2 удаа л угаалга авч байхад нь харж байсан Б******* ах өөрөө олборлосон алтаа хот руу авч явж тушаадаг байсан...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 88-90-р тал/
-Гэрч О.Т гийн “…Би Б******* ахын Сэлэнгэ аймгийн тосгоны “Гучин тавын ам” нэртэй газар байдаг уурхайд 2023 оны 08 сарын 12-ны өдөр экскаваторын манаач хийхээр ирээд 10 хоноод буцсан, ... С 2023 оны 09 дүгээр сарын Б******* ахын экскаваторыг манахаар явсан, тэрнээс өмнө ирж байгаагүй, манай эхнэрийг Алтанцэцэг гэдэг, эхнэр уурхай дээр ирж ажиллаагүй, ад эгчийндээ хэд хоног амарсан, уул руу очоогүй, би Хаан банкны ***** тоот данстай, энэ дансаараа Б*******гээс мөнгө төгрөг авч байгаагүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 93-94-р тал/
-Гэрч М.Ү ын “...Б*******гийн төрсөн дүү Ө ын багийн найз болохоор Б******* ахыг эртнээс танина, уурхайд нь манаачийн ажил хийсэн, миний харснаас 3 экскаватор, 1 усан буу, Зил 131 машин 1, эвдэрхий урал зэрэг техникүүд байсан, ... Ө гэх бацаан намайг экскаватор ажиллуулж чаддагийг харуулаад бичлэг хийгээд өгчих гээд би утсаар нь бичлэг хийж Ө экскаватор байсан газраа тэрүүхэн тэнд нь 4-5 шанага шороо гаргаж байгаагаар ажиллуулсан, найзууд экскаватор барьдаг гэхээр итгэдэггүй үзүүлэх гэсэн юм гээд надаар уурхайн талбай дээр байхад нэг удаа бичлэгийг хийлгүүлсэн...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 96-97-р тал/
-Гэрч Д.Э ы “... Б*******г 2022 оноос хойш танина, надаас 2023 оноос дизель түлш зээлээр худалдан авч байгаа, тухайн үед ******* сумын 3 дугаар баг тосгоны “35-ын ам” гэх газарт нөхөрлөлөөр бичил уурхай ажиллуулж байгаа, намайг түлшээ барьцаагүй зээлээр өгөхгүй гэхэд би 35-ын аманд бичил уурхай болохоор найдвартай та санаа зоволтгүй гэж хэлээд түлшээ зээлээр авсан, Б*******д түлш зээлээр өгөхдөө манай байгууллагын жолооч Ж болон Б нарын **-** СЭҮ улсын дугаартай Урал маркийн тээврийн хэрэгслээр уурхайд нь хүргүүлдэг ...Б******* надтай миний ***** дугаарын утас руу 9***** дугаарын утсаар холбогдож ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 99-101-р тал/
-Гэрч М.Б ын “...Б*******гийн гэх Сэлэнгэ аймгийн ******* сумын тосгоны 35-н ам гэх газрын дээд эхэнд хуучин Индүүтэйн гүүр өнгөрөөд гол дундуур гол уруудаж 40 метр орчим яваад цаад эрэг дээр нь гараад битүү модон дотор алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уурхай байна лээ. Би энэ оны 08 дугаар сард 1 удаа 92-68 СЭУ улсын дугаартай Урал маркийн тээврийн хэрэгслээр 5550 литрээр, үүнээс 7 хоногийн дараа дахин 1 удаа 5550 литрээр буюу 11300 литр дизель түлш хүргэж өгч байсан, ... намайг дизель түлшээ хүргэж өгч байхад Б******* голын ертөнцийн зүгээр хойд эрэг дээр явган гарч ирээд намайг дагуулаад ордог байсан, би яг яаж орж гараад байгаа талаар сайн мэдэхгүй юм билээ, тухайн уурхай дээр алт олборлож байгаа мэт 2-3 экскаватор газар ухаж байдаг байсан мөн 3 ширхэг гэр 1 ширхэг 4000 литрийн багтаамжтай Юмкост, 1 ширхэг 1000 литрийн багтаамжтай хуванцар сав, цахилгаан үүсгүүр, 5-6 ажилтан байж байдаг байсан, тухайн уурхай дээр нь ойн модон дунд уурхайн олборлолтоор эвдэгдсэн маш их талбай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 103-104-р тал/
-Гэрч Л.Ж “... Миний танил Э тосгонд түлш би зардаг, би тэднийд түгээгч хийдэг энэ ажлыг 2022 оноос хийж байгаа, Э ы хамт түлш зарсан бүртгэлийн дэвтрийг нь үзсэн юм Б******* нь 2023 оны 06 сараас хойш 10 гаран удаагийн үйлдлээр 37 тонн орчим түлшийг Эаас худалдан авсан байсан, хамгийн сүүлд 09 сарын 23-ны өдөр 1 тонн түлш зээлээр авсан бүртгэл байсан, би энэ өдөр 1 тонны саванд нь түлшийг шахаж өгсөн юм, багийн нутаг 35-ын ам нэртэй газар бичил уурхай ажиллуулж байгаа тэндээ түлш ашигладаг гэж байсан, мөн манай тосгоныхон Б******* гэж хүнийг 35-ын аманд уурхай ажиллуулж байгаа талаар мэддэг, ярьдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 107-108-р тал/
-Гэрч Л.Б гийн “...2018 онд миний бие самранд нутгийн хүмүүстэй ууланд явахад А уулын гэх ам унаган байгалиараа, уул уурхайд өртөгдөөгүй, самар их ургадаг ам байсан тэр хавьд бид нар самар түүдэг байсан, ...2023 оны хавар 5, 6 сарын үед компанийн бэлтгэлийн мод үзэж яваад аманд очиход тухайн амыг ухчихсан, уурхай орчихсон шар өнгийн 2 ширхэг экскаватор ажиллаж байсан. Нэг нь Hyundai 3000 маркийн нөгөөх нь Hyundai 520 маркийн экскаватор байсан, газар ухаад ажиллаж байсан, улбар шар өнгийн Hyundai 2900 маркийн экскаватор ажиллахгүй зогсчихсон, уг уурхайд 1 эмэгтэй 7 эрэгтэй хүн ажиллаж байсан, гэх хүний уурхай гээд гэх хууз сахалтай тачир үстэй шар дунд эргэм насны хүн байсан, тэр хүн надаас хаа хүрч явна гэхээр нь мод үзэж явна гээд гал тогоонд орж цай уусан, ... аманд уурхай ажиллаж байгааг мэдээгүй тэр үед очсон, нутгийн иргэдийн яриагаар өмд 35-ын аманд ажиллаж байгаа гэж сонсож байснаас нүдээр ажиллаж байгааг хараагүй байсан, тухайн үед экскаватороос гадна 1 усан буу шороо угаагаад ажиллаж байсан, ... Үүнээс хойш сар гарангийн дараа буюу 7 сарын эхээр наадмаас өмнө Батмөнх гэх дүүгийн хамт аманд уурхай ажиллаж байгааг мэдээд ухсан талбайд нь металл хайгч тавьж үзэхээр 2-уул очсон, очиход усан буу нь ажиллаагүй зогсчихсон, 2 экскаватор нь уулыг ухаж байсан анх харснаас цааш нэлээн хол 40 метр орчим илүү ам өгсүүлээд ухчихсан, ухаад үргэлжлүүлж байсан, уурхайн дарга гэх хүн өөрөө байгаагүй дүү нь гээд махлагдуу бор залуу хариуцаад ажиллуулж байгаа гэсэн, бид хоёр тухайн үед *******ой явсан болохоор карьерын гадна ууланд морьдоо орхиод карьер руу орсон. Карьер нь тэгэхэд устай болчихсон металл хайгч үзэж болохгүй байсан болохоор усан бууных нь орчимд жаахан хайгчаар хайж байгаад буцсан. Тухайн үед зуны дунд сар бороо ихтэй ууланд техник явах боломжгүй, тосгоны төвөөс зүүн урагш 30 гаран км зайтай голоор явдаг зорьж л очихгүй бол хүн олоход хэцүү битүү модтой ууланд оршдог ам болохоор бид 2 *******ой очсон юм.... Сүүлд 2023 оны 10 дугаар сард анхны цас орчихсон байхад аманд очиход гийн уурхай байхгүй, техникүүд нь бүгд нүүчихсэн эзэнгүй байсан, 7 сард очиж үзсэн талбайгаас даруй 2 дахин том болгоод уулын амыг ухчихсан байсан. Ойролцоогоор өргөн нь 100 метр гаран урт нь 1-2 км орчим их урт ам дагуулаад сунгаад ухчихсан байсан, нутгийн иргэдийн яриагаар гэх хүн А уулын ам буюу аманд гараад 2 жил болчихсон, яагаад гэвэл би анх 2021 онд металл хайгч хүнээс авсан тэр үед гийн уурхай Тороостод ажилладаг гэж сонссон хүмүүс тийшээ очих боломжгүй зун унаа явахгүй намаг шалбааг ихтэй олж очиход хэцүү газар сайн мэддэг хүн л олохоор газар болохоор биеэр очиж үзсэн хүн манай нутгаас цөөхөн байдаг байх, гэхдээ бол тэнд очоод ажиллаж байгаа яриа гараад 2-3 жил болсон тэднийхээс өөр хүн тэнд ажиллаагүй гэж бодож байна, анх 6 сард очиход 100 метр орчим өргөнтэй 600-700 метр урттай газрыг л ухчихсан байсан бусад газар эрүүл талбай байсан, сүүлд 10 сард очиход тухайн газраа 2 дахин том болгочихсон, гийнхаас өөр уурхай байгаагүй, уг газар нь эрүүл байгалиараа байсан газар болохоор тэднийхээс өөр тэр газрыг ухсан хүн байхгүй, 6, 7 сард очиход 8 хүн хэвээрээ л ажиллаж байсан нэг экскаватор нь огт ажилладаггүй юм байна лээ 2 шар экскаватор л очих үед зогсолтгүй ажиллаад байсан, 2 экскаваторын оператор, уурхайн дарга г харвал танина бусдыг нь хараад танихгүй, нэг экскаваторын оператор нь эзгүйд хариуцаж байгаа дүү нь гэх бор залуу байсан,... би ад 20 жил амьдарч байгаа болохоор тосгоны залуучуудыг ер нь бүгдийг зүс мэднэ, танина, гийн уурхайд ажиллаж байсан 1 эмэгтэй 7 залууг бол танихгүй бүгд манай тосгоны хүмүүс биш байсан гаднын хүмүүс байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, / 2-р хх-ийн 108-р тал/
-Гэрч Т.Г ийн “... 2022 онд багтаад нийт 2 удаа хяналт шалгалтаар явахад олж чадаагүй хэдий ч сахал хочит Б******* нь тэр газарт хууль бусаар ашигт малтмал олборлоод байна гэх яриа зогсолтгүй явж байсан,... 2023 оны 06 дугаар сард хууль бус бичил уурхай ихэссэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн БОАЖГ, экологийн цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтаар тосгоны хэд хэдэн ам газар шалгалт хийсэн, энэ дунд сахал хочит Б*******гийн амьдарч байсан гэх гэр, хоол хүнсийг нь олоход газар ухагдсан байдалтай саяхан бургас энтэр сүйтгэсэн байгаа нь саяхан хүмүүс яараад зугтаж явсан байдалтай хүн байхгүй болохоор өөр зүг рүү явж хяналт шалгалт хийж 2 хоноод тосгон руу буцахад ахлах байцаагч Эрдэнэцогоо бид нарт хандаж “дахиад 35-ын ам /өндөр рүү өгсөх хэрэгтэй байна тэнд Б******* гэх хүн нь хууль бусаар ашигт малтмал олборлоод байна гэсэн мэдээлэл ирээд байна та хэд дахиад үзчихээд ир” гэж хэлсний дагуу тэр газрын яг гол руу ордог хэсэгт очиж зогсоод хаашаа явахаа мэдэхгүй чимээ чагнаад байж байхад гэнэтхэн Урал маркийн машин дуугараад голын урд талын модон дундаас гараад ирсэн, тухайн тээврийн хэрэгслийг шалгахад Б******* гэх хүн өөр нэг хүний хамтаар 2-уулаа явж байсан ба ачаан дээр нь түлш, сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг эд зүйлс овоолсон байсан, ажлын хэсгийн алба хаагчид нөгөө хүмүүс чинь хаана байна гэж Б*******гээс асуугаад машинд нь сууж цааш яван 2 цаг орчмын дараа буцаж ирэхдээ нэмээд тогооч 1 эмэгтэй, экскаваторын 2 операторчин гэх хүмүүсийг авчирч ирээд тосгоны цагдаад ирж шалгасан байх, хунар царай зүс нь цэвэрхэн байсан мөн би яриа өрнүүлсэн учир одоо би харвал тогооч ганц эмэгтэй байсан тэр нь хувцас танина, би ын иргэн биш Дархан-Уул аймгийн харьяат, Алтанцэцэг надад гэрийн хаягаа хэлэхдээ Дархан-Уул аймгийн Хонгор суманд байдаг гэж байсан...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 113-114-р тал/
-Гэрч Б.С “... Манай аав Б нь *** ХХК-ийн захирал байгаа юм, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Л.Б******* гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулж уг хүнд компанийнхаа шар өнгийн Hyundai Robex 3000 LC- 7 Robex 520 LC-9 маркийн 2 ширхэг экскаваторыг түрээсэлсэн байсан, уг экскаваторууд нь манай аавын өөрийнх нь өмчлөлийн техникүүд мөн,... манай аав Б хөгжлийн бэрхшээлтэй учраас төрсөн охин болох С****** миний бие өөрөө ирж байгаа юм, ухаан санаа эрүүл хэдий ч бие махбод нь саажилттай учраас хөдөлгөөн хийх, алхах, ярих чадвар муу, тиймээс би төлөөлж ирж байгаа, мэдүүлэг өгч чадахааргүй хүн...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 110-р тал/
-”Эко Инженеринг” ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №12 дугаартай “.. тогтоолоор өгөгдсөн талбай нь ямар нэгэн ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна, Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар багийн тосгоны нутаг ам гэх газарт нэр бүхий иргэдийн уурхайлалтын үйл ажиллагаа явуулсан талбай нь ойн сан бүхий газарт хамаарч байна, нэр бүхий иргэдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь нийт 341.038.598 төгрөг, нөхөн сэргээх ажлын зардал нь 110.194.903 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт, / хх-ийн 120-154-р тал/
-Хөрөнгө эстимэйт үнэлгээний 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/45 дугаартай “... Hyundai Robex 3000 LC-7 маркийн экскаватор 1 ширхэг 35,000,000 төгрөг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 1 ширхэг 28,000,000 төгрөг, Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг 35,000,000 төгрөг, усан буу 2 ширхэг нийт 7,000,000 төгрөг, урал маркийн машин 1 ширхэгт 7,000,000 төгрөг, цахилгаан үүсгүүрийн мотор 2 ширхэг 2,100,000 төгрөг нийт 114,010,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээ, /2-р хх-ийн 112-118-р тал/
-Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Улсын ахлах байцаагчийн 01/29-01/68/10 дугаартай “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн, ...үндэслэн тооцоход нийт хохирлын хэмжээ 938.341.281 төгрөг болж байна...” гэсэн акт /2-р хх-ийн 123-p тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Энхсувд “...Hyundai Robex 2900 LC-3 маркийн экскаватор миний өөрийн эзэмшлийнх мөн миний нэр дээр байдаг 1998 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хуучин техник байгаа юм. Гэрчилгээ нь байхгүй лавлагаагаар гараад ирнэ. Би аавыг зараад өг гээд явуулсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 172-р тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.С “... Манай аав Б нь “********” ХХК-н захирал байгаа юм. 2032 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Л.Б******* гэх хүнтэй түрээсийн гэрээ байгуулж уг хүнд компанийгаа нэр дээр байдаг шар өнгийн Hyundai Robex 3000 LC-7 маркийн экскаватор 1 ширхэг, Robex 520 LC-9 маркийн экскаватор 2 ширхгийг түрээсэлсэн байдаг. 2 ширхэг экскаватороо буцаагаад авчихвал гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 179-р тал/
-Гэрч Л.Ө ын... Б******* ахын уурхай тосгоноос 30 гаран км зайтай газар ууланд байрлаж байсан бид нарыг ирэхэд урд нь ажиллаж байсан бололтой хуучин ухагдсан карьер бүхий газар байсан очсоноос хойш уг талбайд болон нэмж тэлж ухсан бид нарын аманд ажиллаж байх хугацаанд өөр уурхай иргэд ирж ажиллаагүй бид нарыг ирэхээс өмнө уг газарт ажиллаж байсан учир нь эвдрэлтэй талбай дээр бид нар ирсэн урьд нь ямар хүн ажилласныг би мэдэхгүй. Би тосгон уг уулын аманд 2032 оны 06 дугаар сард анх ирсэн ирээд тэнд хэд хоноод хот буцдаг байсан. Уурхайн дарга нь миний төрсөн ах Б*******.” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 191-192-р тал/
-Гэрч С.Батмөнийн “...2023 оны 06 дугаар сард 1 удаа 09 дүгээр сард 1 удаа нийт 2 удаа очсон.... Би очихдоо 1000 хайгчаар аль хайх ажлаар морь унаад Б гийн хамт очсон. ... тухайн газарт очиход уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан. ...3 экскаватор байснаас 2 ажиллаад нэг нь ажиллаагүй байсан. 3 хүн ажиллаж байсан нэг усан буутай ажиллаж байсан..... уурхайн эзнийг нь л гээд байсан харж л байснаас уулзаж ярьж байгаагүй. Тэр амыг гийн ам гэж нэрлэдэг байсан.” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 197-р тал/
-Гэрч Л.Ө ын “... Миний төрсөн ах Л.Б******* 2023 оны 06 дугаар сарын дундуур өдрийг нарийн хэлж мэдэхгүй байна Сэлэнгэ аймгийн ******* сумын руу очиж ажил хийх үү, чи одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа юм чинь очиж ажил хий би цалин өгье гэсний дагуу би тосгон орсон. тосгонд очоод цааш уурхайн техник болох экскаватор, урал машин бусад эд зүйлийг аваад цаашаа уул руу хөдөлж уурхайн карьер бүхий талбай дээр очицгоосон....” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 191-192-р тал/
-Гэрч С.Батмөнх ийн “... Би тэр газарт 2023 оны 06 сард 1 удаа 09 сард 1 удаа нийт 2 удаа очсон. Би очихдоо 1000 хайгчаар алт хайх ажлаа морь унаад, Бгийн хамтаар очсон. Тухайн газарт очиход уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байсан. Намайг очиход 3 экскаватор байснаас 2 ажиллаад нэг нь ажиллаагүй байсан. 3 хүн ажиллаж байсан. Нэг усан буутай ажиллаж байсан. Уурхайн эзнийг нь л гээд байсан. Харж л байснаас уулзаж ярьж байсан удаагүй. Тэр амыг гийн ам гэж нэрлэдэг байсан. Харж байсан. Миний очсон газар тэр хүний уурхай ажиллаж байсан. гийн ам гэж нэрэлдэг байсан...” гэсэн мэдүүлэг, /2-р хх-ийн 197-р тал/
-Гэрч Т.Г ийн “...Б******* г танина манай багийн иргэдээс 2022 оны 08, 09 сарын үед байх багийн нутаг, “ ам” хавьцаа тагнуулд ажиллаж байсан гэх гэж хүн зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож үйл ажиллагаа явуулаад байна, багийн иргэдийг очихоор хөөгөөд байна гэсэн мэдээлэл удаа дараа ирж байсан. Мэдээллийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр аймгаас улсын байцаагч, манай багийн улсын байцаагч, би гээд 4, 5 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс гийн хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газрыг олж илрүүлэхээр яваад тухайн газрыг нь олж чадаагүй ирсэн юм. Дараа нь 2022 оны 12 дугаар сард өвөл самарт явж байсан хүн алга болоод тэр хүнийг хайж яваад манай байгаль хамгаалагч Л бид 2 гийн хууль бусаар ашигт малтмал олборлож үйл ажиллагаа явуулсан газрыг олж очсон, тэр үед их хэмжээний газар эвдсэн, нуур цөөрөм үүсгэсэн, овоолго үүсгэсэн байдалтай хүн байхгүй, өөрсдөө буугаад явсан байсан. Дараа нь 2023 оны 06 сард байх өдрийг нь сайн санахгүй байна аймгийн улсын байцаагч Онон манай байгаль хамгаалагч Л бид нар шалгалтаар яваад гийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан газрыг хайж ойролцоо очоод Б*******г Урал маркийн машинтай явж байхад нь барьж Урал машиныг нь тосгон руу оруулж ирж байсан. Миний мэдэхээр Б******* ам нэртэй газарт 2022 онд ажилласан байна лээ. Мөн 2023 онд үргэлжлүүлэн ажиллаж байгаад баригдсан байсан 2022, 2023 онуудад 5, 6 сараас хойш 9, 10 хүртэл дулааны улиралд ажиллаж байсан байна лээ, 2022 онд ажиллаж байсан талаар ард иргэдээс гомдол ирээд байдаг байсан очихоор тагнуулд ажилладаг гэж хүн хөөгөөд байна гэдэг сураг дуулддаг байсан, өвөл ажиллаж байгаад явсан газар дээр нь манай байгаль хамгаалагч Л бид 2 очиж байсан тул Л мэднэ, Б*******г 2023 онд ажиллаж байсан талаар манай ын иргэд ихэнх нь мэдэх байх, хүн болгон ярьдаг байсан, тэнд нэг гэж даварсан нөхөр байна, иргэдийг очихоор хөөгөөд ойртуулахгүй ажиллаад байна гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 07-09-р тал/
-Гэрч М.Л ын “...Б******* танина, манай багийн нутаг Тороостийн ам нэртэй газар энэ хүнийг 2022 оны 08 сарын үед байх хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа талаар манай багийн хүмүүс яриад байхаар нь хяналт шалгалтаар аймгийн улсын байцаагч Онон, байгаль хамгаалагч Г бид нар яваад тухайн газрыг олж чадаагүй ирсэн юм, дараа нь 2022 оны 12 дугаар сарын дундуур байх самрын отог хайж яваад Б*******гийн ухсан байсан газрын анх очиж үзэж байсан, тухайн үед цас ихтэй байсан, жижиг нуурууд үүсгэсэн, газар их эвдэгдэж ухагдсан байдалтай байсан, хүн байхгүй өөрсдөө буугаад явсан байсан. Б******* гол дундуур урсгал сөрж дагаж явж тэр газар очдог байсан байна лээ, тэгээд мөр үлдэлгүй байсныг сүүлд мэдсэн. Миний мэдэхээр 2022 онд Б******* ажилласан байсан, тэрнээс өмнө ажилласан үгүйг мэдэхгүй байна, 2023 онд ажиллаж байгаад 08 сард шиг санагдаж байна, бас Онон, Г бид нар хяналт шалгалтаар явж байгаад г аманд хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байхад нь барьж анх удаа царайг нь харж байсан. Б******* өөрөө удирдаж хүмүүс хөлсөөр ажиллуулдаг байсан байх, тогооч, туслах гээд хүмүүс байсан, Б*******гээс бусдыг нь санахгүй байна. Б*******гээс өмнө эвдэгдэж хөндөгдөөгүй байх, бид нар хяналт шалгалтаар явахад зам ороогүй эрүүл амруу явдаггүй байсан, ам руу зам байдаггүй байсан. Хүмүүсийн яриагаар Б*******г 2022 оноос ирж ажилласан гэж ярьдаг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 11-12-р тал/
-Гэрч О.А ийн “...Манай багийн ам нэртэй газарт Б******* нь 2021, 2022 оноос хойш манай багийн хүмүүст мэдэгдэхгүйгээр ашигт малтмал олборлож байсан гэж хүмүүс ярьдаг юм. Тэр ухаж байсан газар руу нь машины мөр явж байгаад гол руу ороод алга болчихдог хүмүүс мөрийг нь хөөж хайж яваад алдчихдаг гэсэн, харин гол руу ороод гол дундуур яваад мөр нь мэдэгдэхгүй болчихдог байсныг сүүлд мэдсэн гэсэн, мөрөө мэдэгдэхгүй явдаг байсан тул ухсан газрыг нь мэддэггүй байсан гэсэн. Хэзээ гэдгийг сайн санахгүй байна манай найз Т /Жагаа/ Б******* ажиллаж байхад нь очоод ухсан газар дээр нь металл хайгч тавих гэсэн Б******* хөөгөөд байсан гэсэн тэгэхээр нь хэрэлдээд хүчээр ороод металл хайгчаа тавьж байсан гэж надад ярьж байсан. Б******* г аманд ажиллаж байсан гэдгийг манай сумын ихэнх хүмүүс мэднэ, манай найз Т одоо утас нь холбогдохгүй байна хөдөө явсан юм шиг байна, энэ талаар өөрөө сайн мэдэж байгаа. Манай ынхан Б*******гийн газрыг мэдэхгүй байхад анх манай найз бараг анх удаа олж очиж байсан байх. Эхлээд хүмүүст мэдэгдэхгүй 2022 онд ажиллаж байсан гэсэн дараа нь 2023 онд ажиллаж байгаад цагдаад баригдсан гэсэн. Мэдэгдэхгүй 2021 онд ч ажилласан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг, /3-р хх-ийн 15-16-р тал/
-Гэрч Б.Т ын “... Би Б******* гэх хүнийг бараг танихгүй шахуу би тухайн хүнийг таньдаг болсон шалтгаан нь 2023 оны 05 дугаар сард байх сайн санахгүй байна тосгон 35 Ам гэх газарт дээрх надаас асуугаад байгаа Б******* /бямбаа/ нь ашигт малтмал алт олборлож байсан үйл явцтай таарсан би тухайн үед тэр газрыг олохдоо мотоциклтой ганцаараа 35-н амаар алт хайгчтай явж байгаад голын цаад талд модруу машинаа орхиод орсон..... .....гэтэл намайг бараг зодонгоо алдаад хөөгөөд явуулсан би тухайн үед ганцаараа явсан болохоор зодуулж магадгүй юм байна гэж бодоод тухайн газраас арга буюу явсан. Харин сүүлд фэйсбүүк бас зурагтаар тосгоны 35 Ам гэх газарт “ ам”-д тагнуулын Б******* /бямбаа/ гэх хүн хууль бусаар алт олборлож байна гээд гарахад нь хартал намайг тэндээс хөөгөөд байсан экскаваторуудаар нөгөө Б******* гээд хүн байсан. Тиймээ дээрх тосгоны 35 Аманд байрлах Ам нэртэй газарт бол Б******* гээд ах 3 ширхэг экскаватораар газар ухаж алт угаах төхөөрөмж скрубер гээд том төмөр зүйлээр угааж байсан намайг 2023 оны 05 дугаар сард очин нилээд том 3-4 ширхэг блок карьер нүх гаргачихсан байсан намайг очиход тухайн 3 экскаватораар нь ухаад байж байсан ажилчид нь бололтой 10 гаран хун харагдсан, 2 ширхэг монгол гэр байсан тэгэхдээ би ороогүй намайг оруулах нь байтугай хөөгөөд бараг л зодоод явуулангаа алдсан би сүүлдээ зугтаад явсан. Тухайн “ ам” гэх газрыг олоход их хэцүү голоо дагаж уруудаж явдаг газар болохоор зам нь харагдахгүй хүмүүс тэр болгон олоод очоод байгаагүй байх гэж бодсон би бол санаандгүй байдлаар л олоод оччихсон...” гэсэн мэдүүлэг /3-р хх-ийн 19-р тал/ зэрэг болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байна.
3.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийг тус хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
5.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй, эрүүгийн хариуцлага нь тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
6.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс Л.Б******* нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, шийтгэх тогтоол гарсны дараа хохиролд анхан шатны шийтгэх тогтоолоор тогтоогдсон 158.894.259 төгрөгийг нөхөн төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдлийн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан, байгаль экологид учруулж байгаа хор хөнөөл болон хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн боловч гэмт хэрэг үйлдсэн эд хөрөнгийн үнэлгээ буюу хор уршгийг хэрхэн арилгах талаархи илэрхийлэл нь бодитой биш, уг гэмт хэргийн нийгмийн хор аюул ихтэй тул давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялын хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2026/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүгдэгч Л.Б******* энэ гэмт хэргийн улмаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 29 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ