Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 1351

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н , улсын яллагч /томилолтоор/ М.Э , хохирогч Т.Б , шүүгдэгч Ц.М , түүний өмгөөлөгч Г.Т  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц  овогт Ц  М  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,  

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.М  нь 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацууртын эцсийн буудал дээр хохирогч Т.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М  мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр Гачууртын эцэс дээр зогсож байхад энэ залуу Ц цохиж байхаар нь би очоод болиулах гэхэд намайг шууд эргэж хараад цохисон. Тэгээд би шууд зугтаахад намайг араас алнаа гээд хөөгөөд байсан. Тэгээд би маргааш нь цагдаа ороод цээжний зураг авахуулсан. Хамрын баруун талын салст нэг тийшээгээ орсон байна гэсэн. Хамар янзлуулахад 1.280.000 төгрөг болно гэсэн. Тэгээд эмнэлэгт хэвтвэл ор хоногийн мөнгө бас нэмэгдэнэ гэсэн. Би бас 2 хиймэл шүд хийлгэсэн. Нийтдээ хохирол төлбөрт 1.689.000 төгрөг нэхэмжилж байна. Хохирлоо авмаар байна.” гэв.

     Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Б  хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.М  гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 42/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч М.Ц  гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6225 дугаартай дүгнэлт /хх-25/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-38-39/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-29/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Б  шүүгдэгч Ц.М  нь 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацууртын эцсийн буудал дээр хохирогч Т.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Ц.М г 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гацууртын эцсийн буудал дээр хохирогч Т.Б  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б  хохирогчоор өгсөн“...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гацууртын эцсийн буудал явж байхад замын хажуу талын Гачуурт дэлгүүрийн гадаа миний зүс таних Цэнгээг согтуу хоёр залуу цохиод байж байхаар би очиж “та нар боль” гэж хэлээд салгах гэхэд Ц.Мө  гэх согтуу залуу “чамд хамаагүй” гээд шууд миний хамар руу гараараа цохисон. Тэр үед хамарнаас цус гарахаар нь би доошоо тонгойход миний нуруу, элэг хэсэг рүү гараараа цохьсон. Би болихоор нь явсан чинь араас гэрт чинь очиж хутгалж ална гээд бахираад байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-19/,  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.М  гэрчээр өгсөн: “...18 цагийн үед байх Мө  бид хоёрыг явж байхад Ц  тааралдсан. Ц  уулзаад зогсож байхад М, Ц  нүүр рүү гараараа 1 удаа цохисон чинь Б ах ирсэн. Б ах ирээд “юу хийцгээж байгаа юм” гэж хэлсэн. М архи уусандаа хөлчүүрхээд Б ахын хамар руу нь гараараа  удаа цохисон, би салгасан. Камерын бичлэгт миний салгаж “боль” гэж байгаа нь тодорхой харагдана..” гэх мэдүүлэг /хх-н 42/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Ц гэрчээр өгсөн: “...Тэгтэл М хамт явж байсан М намайг мөр рүү билүү дээ гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь нэг мэдэхэд Б  ирчихсэн байсан. Би тэр үед согтуу байсан ба Батбаяр намайг явъя гэсэн. Тэгтэл М Б-н хамар руу гараараа 1 удаа цохиод цус гаргасан. Мөнгөнхуяг бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 43/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 6225 дугаар,

             1. Т.Б биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, уруулын салстад язрал гэмтэл  тогтоогдлоо,  

             2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

            3. Дээрх  гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-25/,

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ц.М  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй  байна гэж үзэв.   

          Шүүгдэгч хохирогчид 240.000 төгрөгийн шинжилгээний төлбөрийг төлсөн талаар хэрэгт баримт авагдсан, мөн шүүхийн шатанд төрийн сангийн дансанд хохирлын 135.000 төгрөг төлсөнийг төрийн сангаас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Харин хохирогч Т.Б  “...хохиролд хамрын хагалгаанд ороход 1.689.000 төгрөг шаардлагатай байгаа тул нэхэмжилж байна” гэсэн дээрхи хохирол бодитоор төлөгдөөгүй, энэ талаараа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 Иймд шүүгдэгч Ц.М  ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.