Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 305/ШШ2026/00321

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: М **** ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Б.Ч-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт нийт 10,332,947.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М **** ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар **** тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 10,308,947.60 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 10,332,947.60 төгрөгийг хариуцагч Б.Ч-с гаргуулах гэжээ.

2.1. Хариуцагч Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь М **** зээл болох 10,332,947.60 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар банктай тохиролцсон болно.

2026.05.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.06.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.07.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.08.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.09.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.10.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.11.25 өдөр 1,000,000 төгрөг,

2026.12.25 өдөр 1,000,000 төгрөг,

2027.01.25 өдөр 1,000,000 төгрөг,

2027.02.25 өдөр 1,332,947.60 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Ч-н хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. М **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ч-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,332,947.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Зохигчид зээлийн гэрээний үүрэг 10,332,947.60 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.

3. М **** ХК-ийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/2219 дугаартай итгэмжлэлээр Б.Чинсанаад холбогдох иргэний хэрэгт …эвлэрэн хэлэлцэх, эвлэрлийн гэрээ байгуулах… эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-д олгожээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигчид харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,277 төгрөгийн 90,138.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 90,138.5 төгрөгийг, хариуцагч Б.Ч-с 90,138.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М *** ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М **** ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ч-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 10,332,947.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид зээлийн гэрээний үүрэг 10,332,947.60 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд хуваарийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,277 төгрөгийн 90,138.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 90,138.5 төгрөгийг, хариуцагч Б.Ч-с 90,138.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М **** ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА