Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/13

 

М.Эр******* ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Э*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил

Шүүгдэгч М.Эр*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.А******* нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, Ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор М.Эр******* ад холбогдох эрүүгийн 2531000000096 дугаартай, 316/2025/0231/Э/208/2026/0003 индекстэй, 2 хавтас хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааречин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2026/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Эр******* ад 10 /арван  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Эр******* ад оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж, тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч нь М.Эр******* нь давж заалдах шатны шүүхээр хэргийн хэлэлцэх үед хохирогчид хохирол 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Эр******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

               

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                     ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН