Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2026/00182

 

 

 

 

 

 

                                                                                        301/ШШ2026/00182

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан би

Нэхэмжлэгч: у хот, С дүүрэг, ..... дугаар хороо, С тауэр, .....  дугаар давхарт байрлах “ Т ББСБ” ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: А аймгийн Х сумын......... дугаар баг, Х ..... тоотод оршин суухБ овогт Г-ийн ОюО  /ИБД:............../-д холбогдох,

538,397.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 373,297.93 төгрөг, үндсэн хүү 143,073.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,026.37 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 538,397.97 төгрөгийг хариуцагч Г.О-ээс гаргуулах гэжээ.

 

Хариуцагч Г.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.О 3 сараас 3 хувааж 538,397 төгрөгийг төлж барагдуулна. Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцсан. Би сар бүр 179,465 төгрөг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлнэ гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ТББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г овогтой О ......../-ийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Г.О-д холбогдуулан 538,397.97  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 538,397.97  төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,801 төгрөгөөс 8,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8,400 төгрөг, хариуцагч Г.Оюун-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 8,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 538,397.97 төгрөгийг хариуцагч Г.О нь 3 хувааж, сар бүр 179,465 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 16,801 төгрөгөөс 8,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 8,400 төгрөг, хариуцагч Г.О-с улсын тэмдэгтийн хураамж 8,400  төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Токи ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Г.О н ь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН