Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 305/ШШ2026/00325

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ц.Т-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Т нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Ц.Т нь 1987 Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгсөж ирээд тус аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын дасгалжуулагчаар томилогдон ажиллаад 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр цэрэгт татагдсан. Тухайн үед дээд боловсролтой байсан учир цэргийн албыг 1 жилийн хугацаанд хааж 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргээс халагдсан. Цэргээс халагдаж ирээд өмнө томилогдсон **** аймгийн Биеийн тамир, спортын хороондоо үргэлжпүүлэн спорт тоглоомын багш, дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч зэрэг ажлыг хийсээр байгаад 1992 оныг дуустал ажиллаад Улаанбаатар хот руу шилжсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үед ажиллаж байсан тушаал шийдвэрүүд аймгийн архиваас бүрэн гарч ирэхгүй, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн тул **** аймгийн Биеийн тамир спортын хороонд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага үүсэж байна. Мөн миний бие 1990 оноос 2000 оныг хүртэл нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг авсан байгаа. Тиймээс миний бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн 1987 оны 08 дугаар сарын 25-наас 9 дүгээр сарын 25-ныг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар лавлагаа,

-**** аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар тушаал,

-мөн спортын хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар тушаал,

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/524 дугаар лавлагаа.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Т нь 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Ц.Т нь 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан болох нь:

-Үндэсний төв архивын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаар “Үндэсний төв архивын сан хөмрөгт **** аймгийн Биеийн тамир спортын хороо байгууллагын бүгд /он/-ы баримт шилжиж ирээгүй тул Ц.Т-д холбогдох баримтыг шүүн үзэж лавлагаа гаргах боломжгүй байна” гэх лавлагаа,

-**** аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар “Москва хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд БНМАУ-ын биеийн тамир спортын улсын хорооны томилолтоор ирсэн Ц.Т-г спорт тоглоомын дасгалжуулагчаар авч 1987 оны 8 дугаар сарын 25-наас эхлэн ажиллуулсугай” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар “Олон улсын эмэгтэйчүүдийн баярын нэрэмжит волейболчдын тэмцээнийг доорхи шүүгчээр томилон ажиллуулсугай... I шүүгчээр Т БТСХ...” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар “Өсвөр сагсан бөмбөг, ХБХБ тэмдгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний шүүгч нарыг доорхи бүрэлдэхүүүнтэй ажиллуулсугай. Үүнд: 1. Т-БТСХ-Ерөнхий шүүгч...” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаар “Сагсан бөмбөгийн дасгалжуулагч Ц.Т, ... нарын 1989 оны 10-р сарын 15-наас эхлэн Т-г 20 хоног, ... тус тус ээлжийн амралтыг олгосугай...” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1989 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 46 дугаар “1. Байгууллагын ажилчин албан хаагчдыг 1989 оны ажлаар шалгаруулж баярын бичиг мөнгөн шагналаар шагнасугай. 1. Ц.Т-200 төгрөг...” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар “1990  оны ээлжийн амралтыг 1990 оны 07 дугаар сарын 16-наас эхлэн доорхи хүмүүст олгосугай. Үүнд: 1. Ц.Т-26 хоног...” гэх тушаал,

-мөн спортын хорооны даргын 1992 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2 дугаар “1. Аппарадын ажилчдын сарын үндсэн цалинг 1992 оны 2-р сарын 16-наас эхлэн нэмэгдүүлсүгэй. ...3. Сард олгох цалин 1. Ц.Т-1750 төг...” гэх тушаал,

-Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 08/524 дугаар “Ц.Т нь **** аймгаас БХЯ-ны сайдын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 0230 дугаар ангид алба хаагаад УЦСЕГ-ын 0230 дугаар ангийн захирагчийн 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн б/94 дүгээр тушаалаар 10 дугаар сарын 16-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ” гэх лавлагаа зэргээр тогтоогдож байна.

4. Иймд **** овгийн Ц.Т-г 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар **** овгийн Ц.Т-г 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус **** аймгийн Биеийн тамир, спортын хороонд спорт тоглоомын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.МӨНХТУЯА