Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00160

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 301/ШШ2026/00160

Архангай аймаг

 

                     

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  П.Дониддолгор би

Нэхэмжлэгч: А аймгийн ....... дугаар багт байрлах А аймгийн Пын газар/РД:90...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн ....... оршин суух хаягтай, Ц.Э/РД:АЖ......../-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,421,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

А аймгийн Пын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Ц.Эоос 3,421,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

            Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А аймгийн Пын газрын гаргасан гэм хор учруулсан гэж эмнэлгийн зардлын хууль ёсны төлөөлөгч гэж надаас гэм хорын хохиролд 3,421,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Хүү маань бага насны хүүхэд машин хөдөлгөөд зогсож чадахгүй дүүгээ дайрсан. Намайг захиргааны зөрчил гаргасан гэж 14 хоног баривчилсан. ...Ор хоногийн мөнгө гээд тухайн үед нь авч байсан. Төлбөрийг боломжоороо хувааж төлж барагдуулахыг хүсэж байна. 2026 оны 05 дугаар сард багтааж төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А аймгийн Пын газар хариуцагч Ц.Эод холбогдуулан гэм хорын хохирол 3,421,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад гэм хорын хохирол 3,421,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэгч А аймгийн Пын газрын нэхэмжилсэн гэм хорын хохирол 3,421,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А аймгийн Пын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн Пын газрын нэхэмжилсэн гэм хорын хохирол 3,421,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.14-т зааснаар А аймгийн Пын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ц.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    П.ДОНИДДОЛГОР