Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 301/ШШ2026/00253

 

 

 

 

 

 

                          

 

                                    301/ШШ2026/00253

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                     

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Ж сумын Б баг, ...... гэх газарт оршин суух Ч овогт С-ын А /ИБД:........./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Төвшрүүлэх сумын ..... дүгээр баг, Б гэх газарт  оршин суух Б овогт Л-ийн Б /РД:........./-д холбогдох

10,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.  Хариуцагч Л.Б  шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.А  хариуцагч Л.Б-д холбогдуулан гаргасан нийт 10,850,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 890,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 110,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            2. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

 

-  С.А  миний бие Л.Б-тай 2019 онд анх танилцсан. Тухайн үед Л.Б  нь А аймгийн Төвшрүүлэх суманд, би А аймгийн Жаргалант суманд амьдардаг байсан учраас бид нэг гэрт ороогүй, 2 сумын хооронд ирэн, очин байцгаадаг байсан.

Бид ...оны 10 сард хуримаа хийж нэг гэрт орсон. Хуримаа хийснээс хойш би Л.Б-тай А аймгийн Төвшрүүлэх суманд 1 сар орчим хамт амьдраад ажилдаа орохоор болж Жаргалант суманд ирсэн. Намайг сумандаа ирээд удаагүй байхад Л.Б  нь гэр бүлээс гадуур өөр хүүхэнтэй харилцаа тогтоож, гэртээ Эрдэнэцэцэг гэдэг хүүхнийг авчираад хамт амьдарч байсныг нь би мэдэж түүнээс хойш Л.Б-тай хамт амьдраагүй. Л.Б  нь нэг гэрт ороогүй байхдаа надаас олон удаагийн үйдлээр мөнгө зээлж авсан боловч одоог хүртэл өгөөгүй. Л.Б:

 

1. ...оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 400.000 төгрөг /аав, ээжийнхээ гэрт гэрийн

бүрээс авна гэж хэлээд авсан.

               2. ...оны 3 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг /азарга авна гэж хэлээд авсан/,

            3. ...оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 700.000 төгрөг /үрээ морь авах гээд мөнгө

дутаад байна гэж хэлээд авсан/,

            4. ...оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.950.000 төгрөг /унагатай 2 гүү авах гэсэн

мөнгөний хэрэгтэй байна, хүн нь мөнгөө бэлэн байлгаж байгаарай гэсэн гэж хэлээд авсан/,

            5. 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.650.000 төгрөг /Хаан банкны зээл төлнө гэж

хэлээд авсан/,

            6. 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг /ачааны машин авах гэж байгаа гээд авсан/,

            7. 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг /халзан азарга үрээ авах гэж байгаа гээд Д.Онолбаатар гэдэг хүний данс руу шилжүүлж авсан/

            8. ...оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг /хаан банкны зээл нэхэгдээд мөнгө зээлэх хүн олдохгүй байна гэж хэлээд авсан/,

            9. ...оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг /хаан банкны зээл 500.000 төгрөг үлдчихээд байна гэж хэлээд авсан/,

           10. ...оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг /ээж хот руу хуриманд явах гээд мөнгөний хэрэг болоод 350.000 төгрөг зээлээч, 50.000 төгрөгөөр нь би өөрөө бензин хийж харина гэхээр нь би 50.000 төгрөг шилжүүлсэн/,

            11. ...оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 300.000 төгрөг /ээж хот руу явах гээд хэрэг болоод гэж хэлээд авсан/, нийт 10.350.000 төгрөгийг зээлээ төлөх хэрэгтэй байна, адуу авах гэсэн юм, машин авна гэх зэргээр шалтаг, шалтгаан хэлж удаахгүй өгнө гээд надаас зээлж авсан. Зээлсэн мөнгөө нэхэхээр би чамтай суух гээд гэрээ бэлдэх гэж байгаа, чамд мөнгийг чинь өгчихөөр би гэрээ бэлдэж чадахгүй байна гэх зэргээр худал шалтаг хэлээд өгдөггүй байсан. Гэтэл Л.Б  нь анхнаасаа надтай гэр бүл болох санаа зорилгогүй миний эд хөрөнгөнд шунаж, миний хөрөнгийг авах санаа зорилготой байсныг би сүүлд мэдсэн. Тэгээд энэ талаар цагдаад гомдол гаргасан боловч иргэний маргаан байна гээд эрүүгийн хэрэг үүсээгүй. Л.Б  нь дээр дурдснаас гадна надаас олон удаа мөнгө зээлж байсан боловч заримыг нь төлж барагдуулсан учраас тэдгээр зээлүүдийг энд бичээгүй болно. Л.Б-тай хурим хийхэд манай ах дүү нараас барьц гээд мөнгө болон эд хөрөнгө өгч байсан боловч би бүх хөрөнгөө Л.Б-д үлдээгээд ирсэн. Одоо би Л.Баас тэр бүх эд хөрөнгийг нэхэмжлэхгүй харин хурим хийхэд манай төрлийн ах Баярмагнайгийн өгсөн тоос сорогчийг 500.000 төгрөгөөр үнэлж, үнийг нь гаргуулах хүсэлттэй байна. Иймд Л.Б-аас надаас нийт 11 удаагийн үйлдлээр зээлсэн 10.350.000 төгрөг, тоос сорогчны үнэ 500.000 төгрөг, нийт 10.850.000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн:

- Л.Б  миний бие С.А гийн 10.850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагтай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь А ...оны 10 дугаар сард хурим найраа хийсэн. Хурим найраа хийгээд долоо ч хоноогүй байхад А  нь би чамаас саллаа гэж хэлээд өөрийн гэсэн бүх юмаа аваад явсан. / Хуримын ширээний тавгийн идээ болон бурханы таваг зассан ааруул, үлдсэн архи, чихэр, жимсээ хүртэл хайрцаганд хийгээд аваад явсан/ Анх хуримаа хийхдээ хүмүүсийн өгсөн бэлэг болон мөнгөний зургийг сайн аваарай гэж өөрийн талынхандаа захиж хэлээд байсан. Хуримныхаа дараа явахдаа энэ нь танай талаас өгсөн мөнгө, энэ нь манай талын өгсөн мөнгө гээд ялгаж салгаад аваад явсан. Одоо бодоход хуримаа хийснийхээ дараа сална гэсэн төлөвлөгөөтэй байсан байна. Түүнээс биш тухайн үед надад гэр бүлээс гадуур харилцаа байгаагүй. Бид ч хэрэлдсэн зүйл байгаагүй. Гэнэтийн салах шийдвэрт нь би ч тухайн үедээ их гайхсан. А  нь хуримныхаа дараа надаас нууцаар өөр хүнтэй утсаар байнга ярьдаг болсон байсан. Ахыг минь нас бархаас өмнө хурим найр хийсэнгүй, одоо ээжийг минь байгаа дээр хурим найр хийнэ гэж уурлаж шахаад байсан учир миний бие тухайн үедээ зээл хөөцөлдөж хурим найраа хийсэн. Одоо ч би тэр зээлээ төлж барагдуулсаар байна. Аийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад миний данс руу шилжүүлсэн мөнгө төгрөгөө надад зээлсэн мэтээр бичэж тэмдэглэдэг байсан нь надтай цаашид гэр бүл болж амьдрах бодол огт байгаагүй байсан байна. Би мөнгөгүй үедээ Ааас мөнгө авдаг байсан хэдий ч мөнгөтэй болсон үедээ бөөнд нь шилжүүлж, өөрийнхөө шилжүүлсэн мөнгөнөөсөө авч хэрэглэдэг байсан. Миний бие А-ийн Хаан банкны ..... тоот дансанд ...оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1.000.000 төгрөг нийт 10.500.000 төгрөгийг шилжүүлсэн тул Ад мөнгө төлөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрхгүй байна гэжээ.

 

          - Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.А  нь Л.Бийн ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие Л.Б-тай ...оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуримаа хийсэн. Хуримаа хийсэн цагаас буюу ...оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн А аймгийн Төвшрүүлэх суманд ...оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нийт 18 хоногт амьдарсан. 18 хоноод ажлаас дуудагдаад А аймгийн Ж сум явж ажилдаа орсон. Ирэхдээ би гэрээ сайн сахиарай, би цагаан сараас өмнө ирнэ гээд хэлээд явсан. Гэтэл Л.Б  би гэрээ сайн сахиж чадахгүй гэж дуугарч байсан. Ийм муухай санаа гаргаад байсныг нь би мэдээгүй. “Аймаг явахад оройтчихно, юмаа бэлдээд байж бай, би цуг янзалъя” гэсэн чинь би хонь хараад ирье гээд явсан. Хариу тайлан дээр намайг гүтгэж байна. Би найранд цугласан бүх юмаа орхисон. Би эцэг Л-гийн гэрт өмчийн дээж тавьсан таваг, хүүгийн шинэ гэрт тавьсан идээний тавагнуудыг эздэд нь өгөх гэж авч ирсэн. Хайрцагт хийж өөр юм хийж аваагүй. Б намайг маш их зоддог байсан. Өмсөж ирсэн өөрийнхөө бакелаар гуя руу өшиглөөд хөх няц болгосон. Намайг зүгээр байхад худлаа хардаж олон удаа зодож байсан. Мөнгө зээлэхгүй бол дарамтлаад алж, булна гэсэн мэсиж бичдэг байсан. Алуулахгүйн тулд зээл өгдөг байсан. Удахгүй өгнө гээд шаналгасаар байгаад авдаг. Том тэргэнд дайруулаад зээл нь нэхэгдээд хэцүү байна. Зээлд хийх мөнгө бодоод улам толгой өвдөөд хэцүү байна. Намайг хүний эхнэр байж ойлгохгүй байна, өөдгүй гэж хараагаад зөндөө зодож байсан. Шаналгасаар байж мөнгө авч зээлээ даруулсан. Толгой өвдөөд, намайг дайрсан том тэрэгний жолооч 3000000 төгрөг өгнө гэсэн. Тэрийг өгөхөөр нь чамд эргүүлээд өгье, удаахгүй гэж хэлж авсан. Би зөндөө хэлдэг “Мөнгөний асуудал хэцүү, яахаараа хүнээс мөнгөн зээлдэг юм. Би чамаар тэгж зээлж аваад байна уу?, Би мөнгө ургуулдаг хүн биш” эгч нараасаа зээл эндээс олдохгүй байна” гэж хэлдэг байсан. Намайг зээлэхгүй байлаа гээд хэлэхийн муугаар хэлж дарамталдаг. Би ингэж муухай санаа гаргана гэж санасангүй ээ. Миний тусыг зөндөө авч байсан. Зурагт байхгүй, адуу байхгүй хэцүү амьдралтай айл байсан. Хоногийн шуудай гурил авах мөнгөгүй болчхоол 09 дүгээр сарын 01 хүртэл мөнгө зээлж авч байсан. 10 ямаа авсан. Цагаан сар болох гээд хөөргө байхгүй, булган малгай, мөнгөн хөөргийг надаас мөнгө зээлж авсан. Намайг цалингийн зээл хий гэж дарамталдаг байсан. Зээл хийхгүй байлаа. 10 ямаа авсан. Цагаан сар болох гээд хөөргө байхгүй, булган малгай, мөнгөн хөөргийг надаас мөнгө зээлж авсан. Намайг цалингийн зээл хий гэж дарамталдаг байсан. Зээл хийхгүй байлаа гээд илүү нь хаана байна жингэр, гичий, ална, тална, гэх мэт хэлэхийн муугаар хэлж доромжилдог байсан. Б гэдэг хүн амьдаръя гэсэн зүрх сэтгэл байхгүй зүгээр л миний эд хөрөнгөнд шунаж, ашиглаж байсан байна. Л.Б  нь хариу тайландаа намайг хуримаа хийснийхээ дараа өөр хүнтэй утсаар ярьдаг байсан гэж бичсэн байна. Энэ бол гүтгэлэг. Л.Б  нь хурим найр хийхэд ихэд дургүй байсан. Л.Б  нь ...оны 08 дугаар сараас эхлэн 3 хүүхэдтэй Э хэмээх эмэгтэйтэй холбоотой болсон байсан. ...оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний ...... тоот данснаас 5135410225 дансруу 15000, 135000 төгрөгүүдийг Пийн Э хэмээх данс руу шилжүүлүүлж байсан нь гүйлгээний хуулгаар нотлогдоно. Намайг ажилдаа ирсний дараа тэр хүүхнээ хөдөө гэртээ авч ирж амьдарч байсан. Тийм учраас би салсан. Л.Бийн ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С.А гийн ...оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ...оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.Бийн ...оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 225 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Хариуцагч Л.Б  дансаар нэхэмжлэгч С.А гаас ...оны 1 дүгээр сарын 28-ны өдөр, ...оны 3 дугаар сарын 11-ний өдөр 800.000 төгрөг, ...оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 700.000 төгрөг, ...оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1.950.000 төгрөг,  2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 1.650.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 1.000.000 төгрөг, ...оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөг,  ...оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 500.000 төгрөг, ...оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000 төгрөг, ...оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 300.000 төгрөг нийт 10,850,000 төгрөг зээлсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан байна.

           

Хариуцагч Л.Б  нь нэхэмжлэгч С.А гаас нийт 10,850,000 төгрөгийг зээлсэн болох нь нэхэмжлэгч С.А гаас Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Л.Б-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгчид мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байна. Үнээс хойш буюу 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 4,850,000 төгрөгийг буцаан төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй тул уг 4,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид  олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” гэж, 108 дугаар зүйлийн 108.8-д “Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй” гэж хуульчилсан. Нэхэмжлэгч С.А  тоос сорогчийн үнэ 500,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч талаас тоос сорогчийн үнэтэй холбоотой баримт ирүүлээгүй, маргаж мэтгэлцээгүй тул тоос сорогчийн үүнийг 500,000 төгрөгөөр тоож, уг эд хөрөнгийг нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэх ёслолд зориулж нэхэмжлэгч, хариуцагч нарт бэлэглэсэн дундаа хамтран өмчлөх эд зүйл байна. Уг эд зүйлээс нэхэмжлэгчид ноогдох хэсгийн үнэ буюу 250,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 96,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 108 дугаар зүйлийн 108.1, 108 дугаар зүйлийн 108.8-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Баас зээл 4,850,000 төгрөг, тоос сорогчны нэхэмжлэгчид ноогдох хэсгийн үнэ 250,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч С.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 6,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох 96,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.А д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ч.ЖАРГАЛАН