| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/00160/э |
| Дугаар | 178 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 178
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгчА.Бд холбогдох эрүүгийн 1830000000130 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Нийслэлийн Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 196 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, А.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
ШүүгдэгчА.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт иргэн Э.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний гэрт тамхи асаасан чүдэнзээ ил хаяж орхисноос гал гарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар шатааж, устгасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Бын аав нь хонь өгөөд архи аваад ир гээд намайг сум руу явуулсан. Сумын төвөөс архи аваад Бынд очиж уусан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Маргааш нь хүмүүс намайг гэр шатаасан гээд байсан. Би хайч барьж хүн хөөснөө мэдэхгүй байна гэв.
-Хохирогч Э.Бын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үдийн хойно 16 цагийн үед гэртээ хоол идээд сууж байхад гаднаас манайд хамт амьдардаг хадам аавын ах БЭ, А гэж залуутай хамт согтуу орж ирээд надад агсан тавиад намайг өшиглөж “чи гуйлгачин, морь бүтэлтэй уяж чадахгүй” гэж доромжлоод байхаар нь би уурандаа БЭ ахыг нэг удаа нүүрэнд нь цохисон чинь миний өөдөөс дайраад байхаар нь А намайг гэрээс аваад гарсан. Тэгээд А бид 2 гадаа юм яриад зогсож байхад БЭ ах гэрээс хонины ноос хайчилдаг хайч бариад намайг ална гэж хөөхөөр нь би зүүн хотны Бя гэж айлд очсон. Би БЭ ахын архийг гартал гадуур явъя гэж бодоод Баатархүү гэх айл руу очоод байж байтал манай эхнэр над руу утсаар залгаж “гэр шатчихлаа” гэж хэлсэн. Намайг гэртээ ирэхэд манай гэр шатаад дуусаж байсан. БЭ ах их согтуу байсан. БЭ ах уг нь манайд морь уяна гэж ирсэн юм. Бид 2 ганц нэг удаа маргаж байсан. Манай 5 ханатай гэр, Батноров хийцийн дунд гарын мөнгөн эмээл 1, мөнгөн хазаар 1, модон ор 2, эрээн модон авдар 2, мөнгөн аяга 3, эрэгтэй мөнгөн бүс 1, хувцасны шкаф 1, модон ширээ 1, гал тогооны шүүгээ 1, хурган дотортой дээл 2, гэрийн тойруулга хивс 3, эрдэнэт хивс 2, 12 инчийн зурагт 1, ДДШ станц 1, иргэний үнэмлэх 3, хөнжил 8, зурагтын суурь 1 ширхэг тус тус шатсан. Гомдолтой байна. Гэр оронгүй болсон тул гарсан хохирлыг төлүүлмээр байна. Эд зүйлийн үнэлгээтэй санал нийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,
-Гэрч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн:““...Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үдийн хойно 16 цагийн үед гэртээ байхад гаднаас манайд хамт амьдардаг аавын ах БЭ Ш гэж залуутай хамт согтуу орж ирсэн. Тэгээд нэг шил Ерөөл архи гаргаж ирээд манай нөхөр Бт хандаж “чи ингэж морь уяхгүй” гэж агсам тавиад Бягийн хөлийг өшиглөөд “би чиний морийг уяхгүй, одоо гэр рүүгээ явна” гэхээр нь би “та одоо унтаж амар” гэхэд “чи захирдаг Бягаа захир” гэж том дуугараад байсан. Тэгэхээр нь манай нөхөр Буурлаад БЭ ахын нүд рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь “чи намайг зодлоо” гэж Бятай зодолдох гээд байхаар нь А Бяг салгаад гэрээс авч гарсан БЭ ах хонины ноос хайчилдаг хайчийг хоолны шүүгээн доороос аваад Бяг ална гээд гэрээс зүүн зүгт явган хөөж байсан. Би тэр хоёрын араас нөхрийнхөө мотоциклийг өгөх гэж зүүн хотны айл руу очиход манай нөхөр тэр айлд сууж байсан. Би тэр айлын Бя гэж хүнээр гэрийнхээ зүүн талд хүргүүлж очоод гэр рүүгээ явж байхад БЭ ах манай гэрээс баруун тийшээ явж байсан. Тэр үед манай гэрийн тооноор утаа гарч байхаар нь гүйж очоод хаалга онгойлгоход гэрийн хойд талд миний эсгий гудас оёж байсан газраас утаа гараад гэр дотор дүүрэн утаа байсан. Тэгээд би гэрийн хаалгыг хаагаад юу хийхээ мэдэхгүй байж байхад гэрийн зүүн талын хаяанд байсан шуудайтай хог бас шатаж байсан. Гэр шатаж байхад БЭ ах гэрээс баруун тийш явган явж байсан. Өөр хүн байгаагүй. БЭ ах их согтуу байсан. БЭ ахыг гал тавьсан гэж бодож байгаа. Манай нөхөртэй муудалцаад гарахдаа хонины хашаанд байсан 3 гүүг хашаанаас гаргасан мөн уяж байсан азаргыг уяанаас нь тавьж явуулсан байсан. Намайг гэрийн хаалга онгойлгоход миний оёж байсан эсгий гудасны тэнд гал гарч байсан. Манайх гэртээ гал түлдэггүй хажуу талд хадам аавын гэрт хоол цайгаа хамт хийдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
-Гэрч Ү.Аын мөрдөн байцаалтад өгсөн:“...Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн үед Э ахынд байхад БЭ ах намайг сумын төв хүргээд өг гэж гуйгаад байсан. Тэгээд Э ахаас нэг хонь аваад “Е” хоолны газарт 1 хонь 45.000 төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө “Д” дэлгүүрээс 2 шил 500 граммын Ерөөл архи, 1 шил 750 граммын Ерөөл архи, 2 литрийн Сэнгүр пиво аваад бид 2 сумын төвөөс хойш Бая гэж айлд очоод 2 шил Ерөөл архи хувааж уусан. Тэгээд Бынд ирээд савтай Сэнгүр пивоо уугаад сууж байгаад БЭ Бтай “морио муу уяж байна, ингэж морь уядаггүй юм” гэж маргалдаад БЭ ахын нүд рүү Бя цохисон. Тэгээд би Бятай гэрээс нь цуг гараад гэр рүүгээ явсан. Б эрүүл байсан хоорондоо зодолдоогүй. Бя нэг удаа нүд рүү нь цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
-Гэрч Б.Баягийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үдийн хойно 16 цагийн үед намайг хониндоо яваад ирэхэд манайд БЭ, А гэж залуутай ирээд нэг шил “Ерөөл” архи ууж байсан. Тэгээд би дахиж нэг шил 500 грамм архи гаргаж бид гурав 2 шил архи уусан. Тэгээд манай эхнэр “одоо болно, та нар харь” гэж тэр хоёрыг хөөсөн. Тэгээд манайхаас гараад явсан. БЭ нэг их согтуу байгаагүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
-Гэрч А.БЭийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бягийн гэрт орж тамхи татах гэж шүдэнз хайж байгаад зүүн урд шавар зуухны хажуу талын төмөр савнаас шүдэнз авч тамхи асаагаад гэрийн зүүн хойд талд байсан модон ширээн дээр байсан сонин дээр галтай шүдэнзээ хаясан. Гарахдаа харж байхад уугиж байсан. Тухайн үед унтарчих байх гээд уурандаа тоохгүй гараад зам амдаж, аймаг явна гээд баруун замруу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаартай ... Хэргийн материалд гэрч Б.Хын ... БЭ ах манай гэрээс баруун тийшээ явж байсан тэр үед манай гэрийн тооноор утаа гарч байхаар нь гүйж очоод хаалга онгойлгоход гэрийн хойд талд миний эсгий гудас оёж байсан газраас утаа гараад гэр дотор дүүрэн утаа байсан. Тэгээд би гэрийн хаалгыг хаагаад юу хийхээ мэдэхгүй байж байхад гэрийн зүүн талын хаяанд байсан шуудайтай хог бас шатаж байсан. Манай нөхөр зүүн хотны айлд үлдсэн. БЭ ах гэрт үлдсэн байсан. А гэр рүүгээ явсан байсан. Гэр шатаж байхад БЭ ах гэрээс баруун тийш явган явж байсан. Өөр хүн байгаагүй. БЭ ахыг гал тавьсан гэж бодож байгаа. Манай нөхөртэй муудалцаад гарахдаа хонины хашаанд байсан 3 гүүг хашаанаас гаргасан мөн уяж байсан азаргыг уяанаас нь тавьж явуулсан байсан. Намайг гэрийн хаалга онгойлгоход миний оёж байсан эсгий гудасны тэнд гал гарч байсан. Манайх гэртээ гал түлдэггүй хажуу талд хадам аавын гэрт хоол цайгаа хамт хийдэг байсан гэх зэргээс үзэхэд А.БЭийн санаатай үйлдлийн улмаас гал түймэр гарсан байх магадлалтай байна. Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүйгэх дүгнэлт /хх-ийн 19-20/
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 2-5/
-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 30-32/
-Дарьганга сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 35-36/
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46/
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр
-Шүүгдэгч БЭийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 23/
-Шүүгдэгч А.БЭийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 29/зэрэг баримтууд болно.
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр шүүгдэгч А.БЭийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ШүүгдэгчА.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны орой Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Х гэх газарт иргэн Э.Бтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний гэрт тамхи асаасан шүдэнзээ ил хаяж орхисноос гал гарч бусдын эд хөрөнгийг хууль бусаар шатааж, устгасанболох нь шүүгдэгч А.БЭийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б, гэрчБ.Х, Ү.А, Б.Бая нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 4/08 дугаартайдүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч А.Бын гэрт шүдэнз хаяж, сонин уугиж байхад нь унтраалгүй гарч яван хохирогч А.Бын гэрийг шатааж 11 970 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбаатарын тухайн гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч А.БЭийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул А.БЭийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Бд ял шийтгэл оногдуулахадЭрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч А.Б нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд тэрээр дээрх 1 жилийн хянан харгалзсан хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдэж Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дугаар шийтгэхтогтоолоор 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн хийгээд энэ тогтоолоор түүнд оногдуулсан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаар тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилээр хугацаагаар хянан харгалзсан хугацааг шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул шүүх зөвтгөх шаардлагатай гэж үзлээ.Мөн шүүгдэгч А.Б нь Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцэх тул түүний үйлдсэн энэ хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч БЭд энэ тогтоолоор оногдуулах 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялд,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг тус тус нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг журамлан, энэ тогтоолоор оногдуулах 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцож 3сар 10 хоногийн хорих ялыг нэмж нийт 2 жил 3 сар 10 хоногийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Бын эд хөрөнгөнд учирсан нь хохирлын эд зүйлийн үнэлгээ 11 910 000 төгрөг болсон бөгөөд үүнийг шүүгдэгч А.Бэс гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.БЭийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.БЭийг500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан А.БЭийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Хэнтий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 64 тоотшийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял, энэ тогтоолоор оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцож 3сар 10 хоногийн хорих ялыг нэмж нийт 2жил 3 сар 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан А.Бд оногдуулсан 2 жил 3 сар 10 хоногийн ялаас түүний Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 15 ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоол гарах үед цагдан хоригдсон 135 хоногийг эдлэх ялаас хасч тооцоод ялтан А.БЭийн биечлэн эдлэх ялыг 1 жил 10 сар 25 хоногоор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан1 жил 10 сар 25 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай
7.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан А.Бэс 11 910 000 төгрөгийг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1 дүгээр баг Х гэх газарт оршин суух Эын Бт олгосугай.
8.Ялтан А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР