Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00214

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 301/ШШ2026/00214

Архангай аймаг

 

  

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Ц багт оршин суухх аягтай, ..... Б/РД:АО......./-ы хүсэлттэй

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Гийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Билгүүнсаран оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

         

Хүсэлт гаргагч Т.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Т.Б надаас хариуцагч П.Г 2024 оны 10 сард өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн машиныг 6,000,000 төгрөгөөр, Hyundai маркийн солонгос авто тээврийн хэрэгслийг мөн 6,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан бөгөөд хот руу оруулж найз дээрээ аваачиж зарчихаад ирээд мөнгийг нь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй өнөөдрийг хүрч байна. Одоо хариуцагчаас мөнгө өө авмаар байна. Гэрийн хаяг болох А аймгийн Эрдэнэбулган сумын 7-р баг, Тамир хороолол 3710 тоот хаягт нь удаа дараа очиход гэртээ байхгүй, эхнэр болох Л.Далаймөнх нь  байхгүй, энд амьдрахгүй байгаа гэж худлаа үнэн нь мэдэгдэхгүй хэлээд байгаа, гэрт нь хэд хэдэн удаа очиход байхгүй мөн утас нь холбогдхгүй болсон. Одоо П.Г нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Хүсэлт гаргагчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл,

- Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа

- Hyundai Портер маркийн автомашины гэрэл зураг зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа

-А аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлжээ.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Т.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Гийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч нь Т.Б, П.Г нарын хооронд 2024 оны 10 дугаар сард приус-20 маркийн автомашиныг 6,000,000 төгрөгөөр, Hyundai портер маркийн автомашиныг 6,000,000 төгрөгөөр тус тус худалдаж авсан нь тогтоогддог ба хүсэлт гаргагч нь П.Гт холбогдуулан 12,000,000 төгрөгийг төлүүлэх талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр П.Г нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт авагдсан

-Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар П.Г нь иргэний бүртгэлд бүртгэгдсэн А аймгийн .......... тоотод бүртгэлтэй боловч уг хаягт оршин суудаггүй болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г овогт Ггийн Г/РД:...........-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Г овогт Ггийн Г/РД:А....-г эрэн  сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох   П.Гийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагч Т.Б, утасны дугаар: 99...../

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               П.ДОНИДДОЛГОР