Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2026/00235

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 301/ШШ2026/00235

Архангай аймаг

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ......... давхарт байрлах “А финанс” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А аймгийн ......т оршин суух Н овогт Дын Бд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: “6,913,340 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран нар оролцов.            

                                                                                                                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  “А финанс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“А Финанс ББСБ’’ ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 667018 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001234136 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,827,870.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 62,069.84 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг бүгд 6,913,340 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Бгаас гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Б нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 667018 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001234136 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,827,870.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 62,069.84 төгрөг, нотариатын зардалд 24,000 төгрөг бүгд 6,913,340 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Бгаас гаргуулж өгнө үү...” гэв.

2.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,

А финанс ББСБ үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ,

2024 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан Цахим зээлийн гэрээ, түүний хавсралт,

Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга,

Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт,

Нотариатын үйлчилгээний нэхэмжлэх зэрэг баримтыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “А финанс” ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан “6,913,340 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Д.Б нь “А финанс” ХХК-тай 2024 оны 11 сарын 18-ны өдөр 93001-234136 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг сарын 3,75 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

4. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

“А финанс” ХХК, Д.Б нар 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 93001-234136 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг зээлдүүлэгч нь зээлдэгчД.Бгийн Хаан банкны 5153110933 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан А финанс ББСБ үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан Цахим зээлийн гэрээ, түүний хавсралт, Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт зэргээр тогтоогдож байна.

 

Гэрээний талууд хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Д.Б нь зээлийн гэрээний дагуу 350,000 төгрөгийг төлж, 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй 317 хоногийн хугацаа хэтрүүлжээ.

Хэрэгт авагдсан А финанс ББСБ үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2024 оны 11 сарын 18-ны өдөр байгуулсан Цахим зээлийн гэрээ, түүний хавсралт, Зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт зэрэг баримтаар хариуцагч Д.Б нь зээлийн эргэн төлөлтөд нийт  350,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 1,827,870.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,069.84 төгрөг нийт 6,889,940.34 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 1,827,870.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,069.84 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 6,913,340 төгрөг нэхэмжилсэн болно.

Иймд хариуцагч Д.Бгаас үндсэн зээл 5,000,000 төгрөг, үндсэн хүү 1,827,870.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62,069.84 төгрөг, нотариатын зардал 24,000 төгрөг нийт 6,913,340 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.

А финанс ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байна.

Шүүх А финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн .........com цахим шууданд мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг тайлбарласан баримтыг илгээсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т “...Энэ хуулийн 754 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагчид мэдэгдэх хуудсыг хүргүүлэхдээ нэхэмжлэлийн хувийг хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбарын хамт илгээнэ. Хэрэв мэдэгдэх хуудас, нэхэмжлэлийн хувь, эрх, үүргийн тайлбарыг баталгаат шуудангаар илгээсэн, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлснийг энэ хуулийн 77 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч хүлээн авсан бол ийнхүү хүлээн авсан өдрөөр, энэ хуулийн 754.4-т заасны дагуу хүргүүлсэн бол мөн зүйлд заасан мэдэгдэх хуудас хүлээн авсанд тооцох өдрийг нэхэмжлэлийн хувийг гардаж авсан өдөр гэж үзнэ...” гэж,

754 дүгээр зүйлийн 754.2-т “...Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, эсхүл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар , өмгөөлөгчийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ...”, “...754.4-т “...Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно...” гэж тус тус заасан тул хэргийг хариуцагчийн эзгүйд тусгай журмаар хянан шийдвэрлэсэн болно.

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 125,563 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А финанс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

          Шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарлаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 6,913,340 /зургаан сая есөн зуун арван гурван мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А финанс ББСБ ХХКолгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,563 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас 125,563 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А финанс ББСБ ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР