Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2026/ДШМ/16

 

А.А*******, Г.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

С аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, Ерөнхий шүүгч Г.Давааренчин, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй т** шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Э*******,

Яллагдагч А.А*******, Г.*******

Яллагдагчийн өмгөөлөгч Г.А******* нарыг оролцуулан,

С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр А.А*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2531000000352 дугаартай, 316/2026/0003/Э/208/2026/0006 индекстэй, 2 хавтас хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааречин илтгэснээр хянан хэлэлцэв.

Б******* овогтой А******* А*******, Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр С аймагт төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр * хүүхдийн хамт С аймаг С******* сумын * дугаар баг, * дугаар хэсэг, **-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ***************/

Ч******* овогтой Г******* *******, Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр С аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, нягтлан бодогч мэргэжилтэй, “С********* ” **********-н борлуулалтын нягтлан бодогч ажилтай, ам бүл *, нөхөр * хүүхдийн хамт С аймаг С******* сумын * дүгээр баг, * дүгээр гудамж *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: **********/

Яллагдагч Г.******* нь “С **” -н ерөнхий нягтлан бодогчоор 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байх үедээ ажилгүйдлийн тэтгэмж, шимтгэлийн хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын санд тайлагнаж уг сангаас олгогдох ёстой байсныг “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газар нь т** аймгийн Нийгмийн даатгалын газарт өр төлбөртэй учир нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй гэх нэрийдлээр, “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын даргын ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай тушаал, шийдвэр гараагүй байхад “С **” орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны орлогоос, ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг бодох аргачлалын дагуу өөртөө 60 хувиар бодож, 3 сарын цалингийн дундаж 5,942,001 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********* тоот дансанд авч мөн т** газрын дарга А.А*******ийн ажилгүйдлийн тэтгэмжийг 70 хувиар бодож, 3 сарын цалингийн дундаж 8,514,509 төгрөгийг хасаж тайлагнаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 5,942,001 төгрөг, А.А******* эд 8,514,509 төгрөгийн давуу байдал бий болгож төсөвт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хууль б**аар ажилгүйдлийн тэтгэмж гаргуулан авч, А.А******* эд ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлж. хамжигчаар хамтран оролцсон;

Яллагдагч А.А******* нь “С **” -н захирлаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажиллаж байх үедээ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйл Ажилгүйдлийн тэтгэмж авах шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад заасан Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж заасныг зөрчиж ажилгүйдлийн тэтгэмж, шимтгэлийн хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын санд тайлагнаж, уг сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдох ёстой байсныг, “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газар нь т** аймгийн Нийгмийн даатгалын газарт өр төлбөртэй нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй гэх нэрийдлээр, С аймгийн Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай захирамж, шийдвэр гараагүй байхад “С **” Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тэтгэмжийн хэмжээг бодох аргачлалыг т** газрын ерөнхий нягтлан бодогч Г.******* 70 хувиар бодуулж, 3 сарын цалингийн дундаж 8,514,509 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********* дансанд авч, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2025 оны 05 дугаар сарын тайланд ажилгүйдлийн тэтгэмж гэж авсан 8,514,509 төгрөгийг хасаж тайлагнан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төсөвт 8,514,509 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

С аймгийн Прокурорын газраас: А.А*******, Г.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн т**гай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А*******, Г.******* нарт холбогдох 2531000000352 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаан,

Шүүгдэгч А.А*******, Г.******* нарт холбогдох 2531000000352 дугаартай эрүүгийн хэргийг шүүхээс даалгасан ажиллагааг хийсний эцэст ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлэн, ...шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

С аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Э*******ийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

...Шүүгчийн захирамжийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүлйд заасан “Нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч Г.******* нь “С **” -н ерөнхий нягтлан бодогчоор 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд ажиллаж байх үедээ ажилгүйдлийн тэтгэмж, шимтгэлийн хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын санд тайлагнаж уг сангаас олгогдох ёстой байсныг, “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газар нь т** аймгийн Нийгмийн даатгалын газарт өр төлбөртэй учир нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй гэх нэрийдлээр, “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын даргын ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай тушаал, шийдвэр гараагүй байхад, “С ” Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны орлогоос, ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээг бодох аргачлалын дагуу өөртөө 60 хувиар бодож, 3 сарын цалингийн дундаж 5,942,001 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ************ тоот дансанд авч мөн т** газрын дарга А.А******* ийн ажилгүйдлийн тэтгэмжийг 70 хувиар бодож, 3 сарын цалингийн дундаж 8,514,509 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр А.А*******ийн эзэмшлийн Төрийн банкны ********** дансанд шилжүүлж, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2025 оны 05 дугаар сарын тайланд ажилгүйдлийн тэтгэмж гэж олгогдсон 5,942,001 төгрөг болон 8,514,509 төгрөгийг хасаж тайлагнаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 5,942,001 төгрөг, А.А******* 8,514,509 төгрөгийн давуу байдал бий болгож төсөвт хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хууль б**аар ажилгүйдлийн тэтгэмж гаргуулан авч, А.А******* эд ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг бүрдүүлж дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон,

Шүүгдэгч А.А******* нь “С **” -н захирлаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажиллаж байх үедээ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйл Ажилгүйдлийн тэтгэмж авах, шимтгэлийн хөнгөлөлт эдлэх эрх 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтад заасан Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж заасныг зөрчиж ажилгүйдлийн тэтгэмж, шимтгэлийн хөнгөлөлтийг Нийгмийн даатгалын санд тайлагнаж, уг сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдох ёстой байсныг, “С **” Орон нутгийн өмчид аж ахуй тооцоот үйлдвэрийн газар нь т** аймгийн Нийгмийн даатгалын газарт өр төлбөртэй, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгогдохгүй гэх нэрийдлээр, С аймгийн Засаг даргаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай захирамж, шийдвэр гараагүй байхад, “С **” Орон нутгийн өмчид аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны орлогоос ажилгүйдлийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан тэтгэмжийн хэмжээг бодох аргачлалыг т** газрын ерөнхий нягтлан бодогч Г.******* аар 70 хувиар бодуулж, 3 сарын цалингийн дундаж 8,514,509 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Төрийн банкны ********* дансанд авч, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын 2025 оны 05 дугаар сарын тайланд ажилгүйдлийн тэтгэмж гэж авсан 8,514,509 төгрөгийг хасаж тайлагнаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож төсөвт 8,514,509 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг т** т** үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн т**гай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж болох гэмт хэрэг үйлдсэн этгээд нь субъектийн шаардлага хангасан байх, өөрийн эрхэлж буй албан тушаалын байдлаа ашиглан өөрт болон б**дад давуу байдал олгосон эсэх, шүүгдэгч Б.*******, А.А******* нар нь хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчсөн эсэх, гэмт хэрэг гарсан цаг хугацаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэрэг гэмт хэргийн шинжийг тодорхойлсон үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлага хангаагүй, ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

2. Хэргийг ердийн журмаар шүүхэд ирүүлэх гэж дүгнэсэн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1-4.6-д шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн дээрх нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж шаардлага хангагдаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах, ердийн журмаар шийдвэрлэхээр хуульчилжээ.

Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг ердийн журмаар шүүхэд дахин ирүүлэх гэж прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заахдаа прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянана;

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн т**гай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй үндэслэлийг заасан зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн т**гай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар зааснаас б**ад гэмт хэргийн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.*******, А.А******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэхгүй хэргийн зүйлд заалтад хамаарахгүй, шүүгдэгч Б.*******, А.А******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн нөхцөлийг бүрэн хангасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг хуулийн зохицуулалттай.

Мөн прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцахдаа яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж хуульчилсан.

Иймд шүүдэгч А.А******* нь 8,514,508 төгрөг, Г.******* нь 5,942,001 төгрөгийн хохирлыг “С **” -т учруулсан бөгөөд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хасах, 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах болон эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай бөгөөд прокуророос шүүгдэгч Б.*******, А.А******* нарт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн т**гай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагааp хасаж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлсэн, мөн яллагдагчийн бага насны хүүхэдтэй, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилгод нийцсэн дүгнэлтийг хийсэн болно.

Түүнчлэн хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх хэргийн хүрээ хязгаарыг нэмэгдүүлж, энэхүү журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг т**гайлан тодорхой т**ган зохицуулж өгсөн.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь яллагдагчид холбогдох хэрэг нь нь нотлогдсон, хохирогчид учирсан хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсон, яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан т**гай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх тогтоол үйлдэж эхлүүлэх, прокурорын шатанд яллагдагчтай ял тохиролцох эрхийг хуульчлан олгосон бөгөөд шүүхээс хэрэгтэй танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн нөхцөл хангагдсан гэж үзвэл прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ялын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай юм.

Гэтэл анхан шатны шүүх нь прокуророос хуульд заасан нөхцөл журмын хүрээнд яллагдагчтай тохиролцсон ялын төрөл хэмжээний талаар дүгнэлт хийсэн нь хуулиар олгогдсон прокурорын эрх хэмжээнд халдаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журам”-г тогтоосон бөгөөд журмын 1.3-т “Шүүх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүй бөгөөд шүүх хуралдааныг нэг үе шаттайгаар явуулна” гэж заасныг зөрчиж шүүх хуралдааныг 2 үе шаттай буюу гэм буруу, хохирлын талаарх дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд т** аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025/Ш3/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр  дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Бид нар хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаад орж ирсэн. Захирамж нь хүндрүүлээд ч байгаа юм шиг, хөнгөрүүлээд ч байгаа юм шиг. Эсхүл нотлогдохгүй байна гээд байгаа юм шиг. Өмгөөлөгчийн хувьд өмгөөлөхөд хэцүү байдалд орж байна. Хоёрдмол байдал руу оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.А*******, Г.******* нарт холбогдох эрүүгийн 2531000000352 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.С аймгийн Прокурорын газраас яллагдагч А.А*******, Г.******* нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн т**гай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

3.Шүүх хэргийг прокурорт буцаасан үндэслэлээ мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл тохироогүй гэж заажээ. 

4.Прокурор шүүхийн дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.  

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хуульд заасан ердийн журмаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан т**гай журмыг баримтлах үүрэгтэй ажиллагааг т**гайлан тодорхой т**ган зохицуулж өгсөн.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь яллагдагчид холбогдох хэрэг нь нотлогдсон, хохирогчид учирсан хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсон, яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан т**гай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх тогтоол үйлдэж эхлүүлэх, прокурорын шатанд яллагдагчтай ял тохиролцох эрхийг хуульчлан олгосон бөгөөд шүүхээс хэрэгтэй танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн нөхцөл хангагдсан гэж үзвэл прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ялын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай юм.

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл шүүгдэгчийг цагаатгаж болох үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсан.

Гэтэл шүүхээс яллагдагч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирохгүй гэж дүгнэж байгаа тохиолдолд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх шийдвэр гаргах атал шууд прокурорт хэргийг буцааж улмаар ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлэхийг даалгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг” журмыг т** т** зөрчсөн гэж үзлээ.

5.Иймд давж заалдах шатны шүүхээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхээр дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг т** т** удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2026/ШЗ/08 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Прокурорын эсэргүүцлийг хангасугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

         

                                ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Г.ДАВААРЕНЧИН