| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2026/00076/И |
| Дугаар | 301/ШШ2026/00234 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 301/ШШ2026/00234
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 301/ШШ2026/00234 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: ...... давхарт байрлах “А ББСБ” ХХК /РД:6....../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн ........... багт оршин суух Э.Э/РД:АН........./-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,687,405.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“А ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч Э.Эгаас 1,687,405.46 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.
Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие А ББСБ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 3 сард хуваан төлөх хүсэлттэй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК хариуцагч Э.Эд холбогдуулан 1,687,405.46 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,687,405.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,687,405.46 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,248.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,124.24 төгрөг, хариуцагч Э.Эгаас 21,124.24 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,687,405.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.Э төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,248.48 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,124.24 төгрөг, хариуцагч Э.Эгаас 21,124.24 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Э.Э нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР