Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 166

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Роза,

Шүүгдэгч С.Э, Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Э, ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ц.Ч нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э, Ц.Ч нарт холбогдох эрүүгийн 1830002040137 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Нэг: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1984 оны 03 дугаар сарын 20-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Боловсрол хорооллын ...тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Ц.Ч.

 

Хоёр: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1986 оны 09 дүгээр сарын 20-нд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хэлтсийн дарга ажилтай, ам бүл 5, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Цэлмэг хотхон ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Э.

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Боловсрол хорооллын ... тоотод 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед иргэн Ц.Ч, С.Э нар согтуугаар хоорондоо маргалдаж харилцан зодолдсоны улмаас Ц.Ч нь С.Эын биед “баруун гарын алганы 2 шивлүүрийн ташуу хугарал, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор талд язарсан шарх, хамрын хянга хэсэгт, баруун гарын тохойд зулгаралт, зүүн дотор буланд доод зовхийг хамарсан хамарт, хүзүүний баруун доод хэсэгт цус хуралт ” бүхий хүндэвтэр зэргийн,

С.Э Ч.Чийн биед “зүүн талын элхэг хөндий болон 2 талын гайморын хөндий цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хөмөрсөн хугарал, зүүн нүдний өмнөд зайн хий хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт хамрын баруун талд доод уруулын дээд хэсэгт хүзүүний баруун хэсэгт, зүүн эгэмд, баруун тохой, шуунд баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт зүүн тохойд зүүн гарын алганы ар хэсэгт баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун цавины урд хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэнд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв байна. Үүн дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний хувьд нэлээн согтолттой байсан. Бид хоёрын хэн хэнийх нь буруу байгаа гэж бодож байна. Тэр өдөр ажлын газрын ахтайгаа архи уусан юм. Бид хоёрыг маргалдаж байхад хажууд манай ажлын газрын 2 залуу байж байгаад явчихсан байна лээ. Ц.Чийн эхнэр нь бид хоёрыг салгасан. Одоо гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.

 

- Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 26-ны шөнө найзуудтайгаа “ Б” бааранд сууж байгаад таксигаар гэртээ ирсэн. Гэрийнхээ тэнд С.Этой таарч маргалдсан. С.Эыг зүс, царай мэддэг байсан. С.Э намайг түрүүлж өшиглөсөн юм. Тэр хооронд нь би цохисон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээнд зориулж хоорондоо өгсөн төлбөр байхгүй... гэв.

 

- Яллагдагч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 06 сарын 26-ны өдөр 19 цагийн үед ажил тараад ажлын ах болох Ббтой 3 дугаар цэцэрлэгийн зүүн талд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хоёулаа Бб ахын машин дотор нь хувааж уугаад тэндээсээ ажлынхаа үүдэнд машинаа тавьчхаад ажлын баруун талаас такси хөлслөөд Бб ахыг гэрт нь оруулж өгөөд гэрээс нь 23 цагийн үед гарахад Бб ахын гэрийн баруун талд нь Чтой таарсан юм. Тухайн үед Ч нь байшингийн булангийн ойролцоо унах шиг болохоор нь би очиж босгоход намайг таниад миний нэрийг хэлээд байсан харин би албан ёсны нэрийг нь сайн мэдэхгүй Чинзоо гэж л мэддэг юм. Тэгээд би “ чамайг би танихгүй байна нэрийг чинь мэдэхгүй” гээд бид хоёр маргалдаж эхлэхэд намайг мөргөсөн. Ер нь тухай үеийн нөхцөл байдлыг согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Гэхдээ Ч нь намайг түрүүлж мөргөсөн гэдгийг мэдэж байна. Тэрнээс болж би Чтой зодолдсон тэр үед Чийн эхнэр нь болох Ба гэгч хүүхэн гэрээсээ гарч ирээд “цагдаа дуудна” гээд бид хоёрыг салгасан. Би согтуу байсан болохоор тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Ч нь намайг өөрөө эхэлж нүүр рүү маань мөргөсөн учраас зодолдсон. Бид хоёр хоёулаа согтуу байсан”гэх мэдүүлэг /хх- /

 

- Яллагдагч Ц.Чийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 06 сарын 26-ны өдөр найз нарын хамт “ Б" бааранд сууж байгаад шөнийн 23 цагийн үед гэртээ харьсан юм. Тэгээд гэрийнхээ гадна гэртээ оролгүйгээр ганцаараа сууж байхад Э нь намайг хөл рүү өшиглөөд “Чи харьж амраач” гэхээр нь би мэдэж байна, чамаар заалгахгүй, чи намайг өшиглөдөг нь яаж байгаа юм бэ гэж хэлээд би Этой маргалдахад намайг Э миний нүү рүү цохихоор нь би зөрүүлж нүүр рүү нь цохиод бид хоёр зодолдож, барьцалдаад байж байхад цаанаас хоёр хүн ирж салгаж байхад эхнэр гэрээсээ гарч ирэхэд нөгөө хоёр хүн цаашаа яваад харин эхнэр бид 2 дээр ирээд салгаж байхад манай хөрш Бб бас гарч ирээд Эыг аваад явсан. Тэгээд эхнэр Батэй гэртээ орж ирээд би шууд амарсан. Цаашаа өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Э нь намайг өөрөө эхэлж хөл руу маань өшиглөсөн учраас зодолдсон. Бид 2 хоёулаа согтуу байсан. Би Эын нүүр рүү нь зүүн гараараа цохисноо мэдэж байна. Бид 2 газар хамт зууралдаж, өнхөрч байсан болохоор хаана хаана цохисноо мэдэхгүй байна. Миний хаана хаана яаж цохисныг нь санахгүй байна тухайн үед хүн байгаагүй байж байгаад барьцалдаад байж байхад танихгүй 2 хүн салгаж байгаад яваад өгсөн. Тэгээд манай эхнэр Ба, манай хөрш Бб хоёр гарч ирсэн”гэх мэдүүлэг /хх- /

 

- Хохирогч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед ажил тараад ажлын ах болох Ббтой 3 дугаар цэцэрлэгийн зүүн талд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хоёулаа Бб ахын машин дотор нь хувааж уугаад тэндээсээ ажлынхаа үүдэнд машинаа тавьчхаад ажлын баруун талаас такси хөлслөөд Бб ахыг гэрт нь оруулж өгөөд гэрээс нь 23 цагийн үед гарахад Бб ахын гэрийн баруун талд нь Чтой таарсан юм. Тухайн үед Ч нь байшингийн булангийн ойролцоо унах шиг болохоор нь би очиж босгоход намайг таниад миний нэрийг хэлээд байсан харин би албан ёсны нэрийг нь сайн мэдэхгүй Чинзоо гэж л мэддэг юм. Тэгээд би “чамайг би танихгүй байна, нэрийг чинь мэдэхгүй” гээд бид хоёр маргалдаж эхлэхэд намайг мөргөсөн. Ер нь тухайн үеийн нөхцөл байдлыг согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Гэхдээ Ч нь намайг түрүүлж мөргөсөн гэдгийг мэдэж байна. Тэрнээс болж би Чтой зодолдсон. Тэр үед Чийн эхнэр нь болох Ба гэгч хүүхэн гэрээсээ гарч ирээд “цагдаа дуудна” гээд бид хоёрыг салгасан. Би согтуу байсан болохоор тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Ч нь намайг өөрөө эхэлж нүүр рүү маань мөргөсөн учраас зодолдсон. Урьд өмнө нь зодолдож байгаагүй. Бид 2 хоёулаа согтуу байсан. Би Чийн зүүн талын шанаа руу нь зүүн гараараа цохисноо мэдэж байна.Тэгээд өөр хаана хаана цохисноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх- /,

 

- Хохирогч Ц.Чийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 06 сарын 26-ны өдөр найз нарын хамт "Б" бааранд сууж байгаад шөнийн 23 цагийн үед гэртээ харьсан юм. Тэгээд гэрийнхээ гадна гэртээ оролгүйгээр ганцаараа сууж байхад Э нь намайг хөл рүү өшиглөөд "Чи харьж амраач" гэхээр нь би мэдэж байна, чамаар заалгахгүй, чи намайг өшиглөдөг нь яаж байгаа юм бэ" гэж хэлээд би Этой маргалдахад намайг Э миний нүүр рүү цохихоор нь би зөрүүлж нүүр рүү нь цохиод бид хоёр зодолдож, барьцалдаад байж байхад цаанаас хоёр хүн ирж салгаж байхад эхнэр гэрээсээ гарч ирэхэд нөгөө хоёр хүн цаашаа яваад харин эхнэр бид 2 дээр ирээд салгаж байхад манай хөрш Бб бас гарч ирээд Эыг аваад явсан. Тэгээд эхнэр Батэй гэртээ орж ирээд би шууд амарсан. Цаашаа өөр юу болсон талаар мэдэхгүй байна. Э нь намайг өөрөө эхэлж хөл рүү маань өшиглөсөн учраас зодолдсон. Бид 2 хоёулаа согтуу байсан. Би Эын нүүр рүү нь зүүн гараараа цохисноо мэдэж байна. Бид 2 газар хамт зууралдаж, өнхөрч байсан болохоор хаана хаана цохиж, цохисноо мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх- /,

 

-  Гэрч Д.Тын мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 06 сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн сумдын газрын даамал нарын сургалт болоод тайлан мэдээгээ өгчихөөд байж байхад 23 цагийн үед Бб ах над руу утсаар залгаад "гэрт хүрээд ир, Эыг хүргээд өгчих" гэж ярихаар нь Сын хамт Бб ахын гэрт нь очиход гэрийнх нь үүдэнд хоёр хун маргалдаж байхаар нь очиход манай салбарын дэд дарга Э нь нэг танихгүй залуутай маргалдаж байсан. Тухайн үед Этой маргалдаж байсан хун нь утсаар ярихдаа "гараад ир, намайг ирээд ав" гэж ярьж байсан. Тэгээд би Сын хамт салгах гэтэл тэр хоёр салахгүй байж байхад баруун талаас нэг эмэгтэй ирж байхаар нь эхнэр нь байх гэж бодоод Сын хамт зөрөөд явсан, тэндээсээ бид хоёр гэр гэртээ харьцгаасан. Тухайн үед Э, Ч 2 хоёулаа согтуу барьцалдаж зууралдчихсан байсан... гэх мэдүүлэг /хх- /

 

-  Гэрч Б.Ббын мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 06 сарын 26-ны өдөр 19 цагийн үед ажил тараад хэлтсийн дарга Этой 3 дугаар цэцэрлэгийн зүүн талд 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хоёулаа миний машин дотор хувааж уугаад тэндээсээ ажлынхаа үүдэнд машинаа тавьчхаад ажлын баруун талаас такси хөлслөөд манай гэрт нь намайг оруулж өгөх үед 23 цаг болж байсан. Тэгтэл гэрийн баруун урд хүмүүс чанга чанга маргалдаад байхаар нь би гарахад Э, Ч нар маргалдчихсан Эын нуур ам нь цус болчихсон, Чийг эхнэр нь тэвэрчихсэн байдалтай зогсож байхаар нь Эод чи зодуулчихсан байна цагдаа дууд" гэхэд цагдаа дуудсан гэж байсан. Харин хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-/

 

-  Гэрч Г.Баийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 06 сарын 26-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр гэрээсээ гараад 00 цагийн үед манай гэрийн гадна хүмүүс маргалдаад чанга хашгиралдаад байхаар нь би гэрээсээ гарахад Ч Э хоёр нь маргалдаад барьцалдчихсан байхаар салгах гээд ноцолдож байхад манай хөрш Бб гарч ирээд тэр хоёрыг салгаад Бб нь Эыг аваад гэр рүүгээ ороход би нөхөр Чийг гэртээ авч орсон. Тэгээд гэртээ ороод удаагүй байхад хаалга балбаад Э орж ирэхээр нь би гэрээс хөөгөөд гаргасан. Тухайн үед бол Э нь хэл амаар доромжилж байсан талаар мэдэхгүй байна. Тэр 2 хоёр хоёулаа согтуу байсан. Намайг очиход бол тэр 2 бие биеэсээ зуурчихсан хамт өнхөрч ойчоод байсан... гэх мэдүүлэг /хх-/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 357 дугаартай дүгнэлтэд: С.Эын биед баруун гарын алганы 2-р шивлүүрийн ташуу хугарал, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор талд язарсан шарх, хамрын хянга хэсэгт, баруун гарын тохойд зулгаралт, зүүн дотор буланд доод зовхийг хамарсан хамарт, хүзүүний баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх-ийн 24/,

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 358 дугаартай дүгнэлтэд: Ц.Чийн биед зүүн талын элхэг хөндий болон 2 талын гайморийн хөндийн цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал зүүн нүдний өмнөд зайн хий хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт хамрын баруун талд, дээд уруулын дээд хэсэгт, хүзүүний баруун хэсэгт, зүүн эгэмд, баруун тохой, шуунд, баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт, зүүн тохойд, зүүн гарын алганы ар хэсэгт, баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун цавины урд хэсэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй... гэжээ /хх- 26/,

 

-  Яллагдагч С.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа. /хх- 44/

-  С.ЭынЯл шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-46/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.07.04-ний өдрийн 1/1046 дугаартай тодорхойлолт /хх-43/,

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2018.07.04-ний өдрийн 2/563 дугаартай тодорхойлолт /хх-47/,

 

-  Яллагдагч Ц.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа. /хх- 48/

-  Ц.Чийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/,

 

- С.Эын Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-51/ 

 

- Ц.Чийн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-52/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч С.Э, Ц.Ч нар нь 2018 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Боловсрол хорооллын ...тоот байшингийн дэргэд харилцан зодолдож шүүгдэгч С.Э нь хохирогч Ц.Чийн эрүүл мэндэд “зүүн талын элхэг хөндий болон 2 талын гайморын хөндий цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хөмөрсөн хугарал, зүүн нүдний өмнөд зайн хий хуралт, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт хамрын баруун талд доод уруулын дээд хэсэгт хүзүүний баруун хэсэгт, зүүн эгэмд, баруун тохой, шуунд баруун гарын эрхий хурууны гадна хэсэгт зүүн тохойд зүүн гарын алганы ар хэсэгт баруун зүүн өвдгөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд, баруун цавины урд хэсэгт цус хуралт зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал ” бүхий хөнгөн хохирол, 

шүүгдэгч Ц.Ч нь хохирогч С.Эын эрүүл мэндэд “баруун гарын алганы 2 шивлүүрийн ташуу хугарал, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор талд язарсан шарх, хамрын хянга хэсэгт, баруун гарын тохойд зулгаралт, зүүн дотор буланд доод зовхийг хамарсан хамарт, хүзүүний баруун доод хэсэгт цус хуралт ” бүхийн хүндэвтэр хохирлыг тус тус учруулсан болох нь шүүгдэгч Ц.Ч, С.Э нарынхэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, гэрч Б.Бб, Г.Ба, Д.Т нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 357, 358 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Тухайн хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, С.Э, Ц.Ч нар нь архи ууж согтуурсан үедээ ялихгүй зүйлээр шалтаглан харилцан зодолдож гэмт хэргийг хувийн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэдгээр нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч С.Эын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, Ц.Чийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах тул тэдгээрийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Ч, С.Э нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй ба хоорондоо эвлэрсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлжээ.

 

           Ц.Ч, С.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Ц.Ч, С.Э нарын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт тус тус хөнгөн гэмтэл учирсан, хэн алинаасаа хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, хоорондоо эвлэрсэн зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нар торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Ц.Ч, С.Э нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Чийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Нартууд овгийн Сугаржавын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, ....6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Ялтан С.Э, Ц.Ч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хохирогч нар харилцан хэн хэнээсээ хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шатанд ялтанС.Э, Ц.Ч нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН