Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2022/00046

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Баян-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** үйл ажиллагаа явуулдаг “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  хариуцагч ***** оршин суух ** овогт Б.Б, ** хошах овогт А.А, ** овогт Б.С, ** овогт Т.Н нарт холбогдох,   

2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58.565.187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136.999.413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №10/806-1, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №201743070726, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №201743331732 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б, А.А, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг үндэслэж, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Г.Л, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Б.Б /цахим сүлжээгээр/  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Иргэн Б овогтой Б, А овогтой А нар нь “Х Б” ХХК-ийн Баян-Өтооцооны төвөөс 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, №10/806 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 108,950,000 /зуун найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй /зээлийн эхлэлтийн хүү/, 180 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.5-д заасны дагуу “Х Бны Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр жилд 1 удаа бууруулж болно” гэснээр 2012 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 4.8 хувь, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 3.6 хувь, 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2.4 хувь болж буурч өөрчлөгдөн бодогдож байгаад, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн хүү 6 хувиар бодогдож эхэлсэн. Зээлдэгчид зээлийн барьцаанд зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204033921 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/, Токиогийн гудамж 6/1 дүгээр байрны 27 тоот хаягт байрлах 113,5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалуулсан.Ингээд 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №10/806-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулан Барьцааны зүйлийг өөрчилж зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалуулсан.

1.2. Зээлдэгч нар нь 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний Хоёрдугаар зүйлийн 2.1.4 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 60,231,028 төгрөг, хүүгийн төлбөрт 24,041,438 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 8,103 төгрөг, нийт 84,280,570 төгрөгийг төлж барагдуулсан.

1.3. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний Долоодугаар зүйлийн 7.2.2, 7.3-т заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.4. Иймд банк “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний Хоёрдугаар зүйлийн 2.1.4, 2.6, Гуравдугаар зүйлийн 3.2.1, 3.2.3, 3.2.5, Тавдугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 5.1.6, Долоодугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.3, 7.4 дэх заалтууд болон Монгол улсын Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн Зээлдэгч Б овогтой Б, А овогтой А нарт Хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.5. 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрийг гаргуулах А/ Үндсэн зээлийн үлдэгдэл 49,006,698.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,109,174.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316.00 төгрөг, нийт 58,565,187.00 төгрөг,

1.6. Иргэн Б овогтой Б, А овогтой А, Б овогтой С, Т овогтой Н нар нь Х Б ХХК-ийн Баян-Өтооцооны төвөөс 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” /Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй/, №201743070726 тоот “Барьцааны гэрээ”-үүдийг тус тус байгуулж 96,000,000 /ерэн зургаан сая/ төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан ба зээлийн барьцаанд зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, барьцааны гэрээнд Барьцаалуулагчаар Иргэн Б овогтой С /РД:****/, Т овогтой Н /РД:****/ нар оролцон гарын үсгээ зурж өөрсдийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6-р багт байрлах 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, иргэн Б овогтой С /РД:****/-ий эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 2000 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг барьцаалуулсан. Үүнээс хойш 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №201743070726-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”, №201743331732 тоот “Барьцааны гэрээ”-г байгуулж зээлийн хэмжээ 117,868,364.23 төгрөг гэж, мөн зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн ба зээлдэгчид зээлийн барьцаанд Б овогтой Б, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой А нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар баг, **** хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууцыг барьцаалуулсан.

1.7. Зээлдэгч нар нь “Орон сууцны зээлийн гэрээ”-ний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5,098,279 төгрөг, хүүгийн төлбөрт 6,573,971 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15 төгрөг, нийт 11,672,265 төгрөгийг төлж барагдуулсан.

1.8. Гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Орон сууцны зээлийн гэрээний Зургаадугаар зүйлийн 6.1.1-т заасан үндэслэлээр гэрээг цуцлан зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдэж, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээл буцаан шаардах мэдэгдлийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

1.9. Иймд банк “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.2.2, дөрөвдүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.5, 5.1.8, 5.1.9, зургаадугаар зүйлийн 6.1.1, 6.1.11, 6.4, 6.5, долоодугаар зүйлийн 7.1 дэх заалтууд болон Монгол улсын иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасныг тус тус үндэслэн зээлдэгч Б овогтой Б, А овогтой А, Б овогтой С, Т овогтой Н нарт хамтран хариуцуулахаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.10. Үүнд: 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас өмнө цуцлах, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 114,901,721.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,758,949.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,742.00 төгрөг, нийт 136,999,413.00 төгрөг гаргуулж өгнө үү.

1.11.Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №10/806-1 тоот “Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-ээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №201743070726 тоот “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1205025761 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8 А дугаар байрны 12 тоот хаягт байрлах 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, иргэн Б овогтой С /РД:****/, Т овогтой Н /****/ нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, иргэн Б овогтой С /РД:****/-ий эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 2000 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний газар, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №201743331732 тоот “Барьцааны гэрээ”-ээр барьцаалуулсан зээлдэгч Б овогтой Б, хамтран үүрэг гүйцэтгэгч А овогтой А нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй Баян-Ө *** хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

1.12. Нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000.00 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал:  

2.1. Зээлдэгч нар тус банкнаас зээл авсан нь үнэн. Уг зээлээ цаг хугацаанд нь төлөх сонирхолтой байдаг бөгөөд банк буюу эрХ.Нүхий этгээдийн шийдвэргүйгээр хууль зөрчиж, өөрийн давуу байдлаа ашиглан зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон, мөн гэрээгээр тохиролцсон хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж маргаантай нөхцөл байдал бий болгосноор зээлдэгч зээлээ цаг хугацаанд нь төлөХ.Ноломжийг хаасан.

2.2. Ингэхээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй ба зээлийн гэрээний хугацаанд банкны нэхэмжилсэн зээлийг төлөхийг зээлдэгч зөвшөөрч байна. Түүнчлэн Х Б зээл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах үед зээлийн барьцаанаас банкны шийдвэрээр чөлөөлөгдсөн хөрөнгүүдийг нэхэмжилсэн, зээл аваагүй иргэдийг хариуцагчаар тодорхойлсон, зээлдэгчийн зээлийн мэдээллийг холбогдолгүй этгээдэд гаргаж өгч зээлдэгчийн хувийн нууцад халдсан асуудалд гомдолтой байна.

2.3. Зээл төлөгдөөгүй үндэслэл буюу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахгүй байх үндэслэл нь нэгдүгээрт зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон. Х Б нь хууль зөрчиж, шүүхийн шийдвэргүйгээр зээлдэгч Б.Б, А.А нарын Х Б дахь дансны гүйлгээг зогсоосон. Иргэний хууль, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуульд “банк харилцагчийн данснаас аливаа гүйлгээг зөвхөн харилцагчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ” гэж заасан тул харилцагчийн дансны гүйлгээ хааж төлбөр тооцоо хийх, зээл төлөХ.Ноломжийг хаасан нь хууль зөрчсөн буюу банкны нэхэмжлэлийн дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шаардлагад нийцэхгүй тул зээлийн гэрээний хугацааг хүчинтэй үргэлжлүүлж, зээлээ хугацаанд төлөХ.Ноломжоор хангуулах.

2.4. Зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлсэн. Х Бнаас олгосон 108,950 сая төгрөгийн зээлийн гэрээнд зээлийн хүүг жилийн 6 хувь гэж тодорхойлсон бөгөөд 2014 он хүртэл жилийн 2,4 хувь хүртэл бууруулсан. Харин нэхэмжлэлд зээлийн хүүг гэрээнд заасны дагуу 2018 оны 9 дүгээр сараас хойш жилийн 6 хувийн хүүтэй тооцно гэсэн 2017 онд олгосон 117,8 сая төгрөгийн зээлийн гэрээнд зээлийн хүүг 6 хувь гэж зээл олгосон бөгөөд 2018 оны 8 дүгээр сарын 07-ны өдөр 5180/519 тоот албан бичгээр зээлийн хүүг жилийн 22.2 хувь болгож нэмэгдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлэх ямар ч үндэслэлгүй бөгөөд мөн нэхэмжлэл нь ижил төрлийн гэрээг хоёр өөр утгаар хүү тооцохоор нэхэмжилсэн буюу зээлдэгчид ашиггүй буюу хүү буурах нөхцөлийг зээлийн гэрээнд тусгаагүй атлаа хүү нэмэгдэХ.Нуюу банканд ашигтай нөхцөлийг гэрээнд тусгаж зээлдүүлэгч талд хэт давуу эрхтэй гэрээ хийсэн байна. Банк, эрХ.Нүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.3 талуудын тэгш оролцоог хангах заалтыг зөрчиж байна.

2.5.Зээлийн барьцаанд байхгүй хөрөнгийг нэхэмжилсэн асуудлаар иргэн Б.Б, А.А нар 2010 онд 108,950 сая төгрөгийн зээл авч, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах үед түр барьцаалсан Ү2204010087 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 60 дугаар байр 8 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө сууцыг Х Бны эрХ.Нүхий этгээдийн зөвшөөрөл, банкны бодлого журмын дагуу зохих хэмжээний үндсэн зээл төлөгдсөний дагуу чөлөөлж авсан тул одоогийн зээлийн барьцааны шаардлага хангах үндэслэлгүй. Иймд Банкны аливаа шийдвэр харилцагчид ирдэггүй, барьцаа хөрөнгийг чөлөөлөхөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдэхгүй, хөрөнгийн бичиг баримт гэрчилгээг харилцагч хүлээн авснаар банканд үлдэх дэвтэрт гарын үсэг зуруулдаг. Банкнаас нэхэмжилсэн зээлүүдийг олгоход судалгаа хийсэн ажилтны санал, тооцоолол, зээлийн хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, зээлийн хорооны шийдвэрүүд зэрэг зээлийн хувийн хэргийн бүх материалуудыг, тухайн гэрчилгээг олгосон талаарХ.Нанкны балансын гадуур программд хийгдсэн гүйлгээний хуулгыг, тус хөрөнгийн гэрчилгээг зээлдэгчид олгосон шийдвэр үндэслэл, хүлээлгэн өгсөн акт, хүлээлгэн өгсөн ажилтны гарын үсэг, хүлээн авсан гарын үсэгтэй материалуудыг банк шүүхэд ирүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой гэж үзэж байна.

2.6. Зээлдэгч Б.Б 2017 оны 6 сард байшин барих зориулалтаар 96 сая төгрөгийн зээл авах үед байшин баригдаж, дуусах, шинээр гэрчилгээ гаргуулах хүртэл түр иргэн Б.С /РД:****/, Т.Н /РД:****/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлалтай 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн сууц болон иргэн Б.Сы эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 1196 м кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан бөгөөд 2007 оны 12 дугаар сард шинээр баригдсан байшингийн гэрчилгээ гаргахад барьцааны гэрээг өөрчилсөн тул банкнаас түр барьцаа хөрөнгө болоХ.Н.С, Т.Н нарын хашаа байшин газрын гэрчилгээг буцааж олгосон. Б.С, Т.Н нар зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй өөрсдийн дансаар болон бэлнээр зээлийн мөнгөнөөс аваагүй байхад хариуцагчаар татаж байгааг зөвшөөрөхгүй. Энэ нөхцөлд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлохын тулд тус зээлтэй холбоотой хувийн хэрэг дотор байгаа бүх материалуудыг, зээлийн судалгаа хийсэн ажилтны санал, тооцоолол, зээлдэгчийн гаргасан өргөдөл, зээлийн хорооны шийдвэр, зээл танилцуулах, зээлийн хороогоор хэлэлцүүлэх үеийн зээлийн хорооны хурлын тэмдэглэл, тус хөрөнгийн гэрчилгээг олгосон дансны гүйлгээний хуулга, хөрөнгийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн ажилтан болон хүлээн авсан этгээдийн үйлдсэн акт, балансын гадуур хийгдсэн гүйлгээний баримтуудыг иргэний хэрэгт хавсаргах ёстой.

2.7. Монгол Банкны хугацаа хэтэрсэн зээлийн ангилах журам болон бусад хууль тогтоомжийн дагуу хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 90 хоногоос дээш хугацаагаар хуримтлуулан тооцдоггүй, мөн банкны зүгээс зээлдэгчийн. дансны гүйлгээг зогсоосон, зээлийн хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж зээл төлөхөд маргаантай нөхцөл байдал үүсгэсэн нь банкны буруутай үйл ажиллагаатай холбоотой тул 49,006,698 төгрөгийн зээлд 90 хоногийн хүү 725,031 төгрөг, 114.901.721 төгрөгийн зээлд 90 хоногийн 1,699,916 төгрөгийн хүүгийн төлбөр төлөхийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул банкнаас нэхэмжилсэн бусад хүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдэж өгнө үү.

2.8. Х Б Банк, эрХ.Нүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1 “Банк, эрХ.Нүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ” гэсэн заалтыг зөрчиж, 2019 оноос хойш зээлдэгчийн данснаас зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн гэж үзэж байгаа тул тэдгээр гүйлгээний жагсаалтыг ирүүлж ямар үндэслэлээр харилцагчийн зөвшөөрөлгүй хүүхдийн мөнгө гэх мэт улсаас олгож буй нийгмийн халамжийн мөнгөөр зээл төлүүлсэн асуудлыг зөвшөөрөхгүй.

2.9. Зээлдэгчийн зүгээс зээлээ хуваарийн дагуу хугацаанд нь төлөх талаар санаачилгатай ажиллаж, зээл хариуцсан банкны ажилтантай байнгын харилцаа холбоотой байж үндэслэлгүй нэмэгдүүлсэн хүүг бууруулах талаар тохирч банкнаас албан бичиг өгөхийг хүссэн бөгөөд бичиг хийж өгөХ.Ноломжгүй гэсэн тул маргаантай асуудал шийдэгдэхгүй явсаар ирсэн. Мөн банкны нэхэмжлэлд дурдсан 2021 оны 8 дугаар сард зээл төлүүлэх мэдэгдэл ирүүлсэн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлдэгчид ийм мэдэгдэл аваагүй, харин 2021 оны 9 дүгээр сард мэдэгдэл авсан бөгөөд үүнээс хэд хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь учир дутагдалтай байна.

2.10. Иймд 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58,565,187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136,999,413 төгрөг, Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №10/806-1, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №201743070726, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №201743331732 дугаартай барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

 3. Баян-Өаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00227 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Б, А.А нараас 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/806 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 49,006,698 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,109,174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316 төгрөг, нийт 58,565,187 төгрөгийг, Б.Б, А.А, Б.С,Т.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 тоот Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 114,901,721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21,758949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338,742 төгрөг, нийт 136,999,413 төгрөгийг, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36,000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х Бны Баян-Өаймаг дахь салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нарын үл хөдлөХ.Нарьцааны гэрээгээр барьцаалуулсан Б Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б.С /РД:****/, Тнийн Н /РД:****/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Бгийн С /РД:****/ эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 1196 18 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Б А.Аийн нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян-24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 130/ШЗ2021/02793 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагч Б.Б, А.А, хариуцагч  Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд:

            4.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хариуцагч нарт гардуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, шүүгчийн захирамж гарсан өдөр шууд буюу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүхээс гарах шийдвэрийн            биелэлтийг баталгаажуулах тухай“ 130\Ш32021\02793 дугаартай шүүгчийн  шүүгчийн захирамжийг Баян-Ө аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гарсан өдөрт нь хүргүүлсэн явдалд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “4.1. Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 39.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлоХ.Наримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч нараас тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд дараах ажиллагааг шүүхээр бүрдүүлбэр болгохоор хүсэлт гаргасан. Уг анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэд “...1. Х Бтай 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулсан №201743070726 дугаартай “Орон сууцны зээл” олгох үед судалгаа хийсэн ажилтны санал, тооцоолол, зээлийн хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулж барьцаа хөрөнгө чөлөөлсөн зээлийн хорооны шийдвэрүүд зэрэг тухайн маргаан бүхий зээлийг олгосон хувийн хэргийн бүх матералуудыг, 2.Иргэн Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15-р хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны, мөн иргэн Б.С /РД-****/, Т.Н \РД-****\ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлалтай 100. м.кв талбайтай, 8 өрөө өвлийн сууц, иргэн Б.Сы эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян- Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг тус тус зээлдэгчид олгох үед банкны балансын гадуур программд хийгдсэн гүйлгээний хуулгануудыг, 3. Иргэн Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15-р хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны, мөн иргэн Б.С /РД****/, Т.Н \РД-****\ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлалтай 100. м.кв талбайтай, 8 өрөө өвлийн сууц, иргэн Б.Сы эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян- Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах 1196 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээнүүдийг зээлдэгчид олгосон шийдвэр үндэслэл, хүлээлгэн өгсөн акт, хүлээлгэн өгсөн ажилтны гарын үсэг, хүлээн авсан гарын үсэгтэй материалуудыг, 4.Нэхэмжлэгчээс Б.Б, А.А нарын хүүхдүүд болох К, А, Ш нарын хүүхдүүдийн мөнгийг зээл төлүүлэхэд бичгээр зөвшөөрөл авсан эсэхийг, хэдий хугацааны, хэчнээн төгрөгийг хүүхдийн тэтгэмжийн мөнгийг уг зээлд хэзээ төлүүлсэн тухай санхүүгийн бичиг баримтуудыг, 5.Нэхэмжлэгч Б.Б, А.А нарын дансны гүйлгээг Х Бны захиргаанаас 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны хүртэл хугацаанд зогсоосон шийдвэрүүд, гүйлгээний хуулгануудыг, 6. Тус банкны нэхэмжлэлд дурдсан 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн зээл төлөх мэдэгдлийг тус тус зээлдэгчид хэзээ хүргүүлсэн, зээлдэгчид хэзээ хүлээн авсан тухай бичгийн материалуудыг гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхийн 2022 сны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 130\Ш32022\00200 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзсан. Ингээд хариуцагч талаас уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд хандаж гомдол гаргасан боловч Баян-Өаймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай” 130/ШТ2022/00018 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзсан эцсийн шийдвэр гаргасан.

4.4. Хариуцагч Б.Б, А.А, Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нараас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан үндсэн хариуцагч Б.Б, А.А нар нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1-р хороо, 1-р хороолол, 8-А байрны 12 тоотод байнга оршин сууж байгаа, нэхэмжлэгч Х Б нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тул уг иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлтийн зарим хэсгийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 130\Ш32022\00496 дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн. Хариуцагчид болон хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч тухайн шатны шүүхэд гомдол гаргасан боловч Баян-Өаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130\ШТ2022\00033 дугаартай тогтоолоор шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулан гомдлыг хангахгүй орхисон эцсийн шийдвэр гаргасан.

4.5. Хариуцагч Б.Б, А.А, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нараас нэгэнт иргэний хэргийг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхгүй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг няцааХ.Ничгийн нотлоХ.Наримтуудыг нэхэмжлэгч Х Бнаас гаргуулах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Х Бны гүйцэтгэх захиралд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гарган уг хүсэлтийг Баян-Ө аймгийн Шуудангийн газарт өгсөн. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан эхэлж байгаа үед Б.С, Т.Нургул нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездээс Х Бны гүйцэтгэх захиралд хүсэлт явуулсан, уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус буюу хараахан хариу ирээгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүХ.Нас л нэг талын эрх ашгийг илүүд үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Х Бны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

4.6. Хариуцагч А.Ад анхан шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагт болох шүүх хуралдааны зарыг албан ёсоор мэдэгдээгүй, шүүх хуралдааны тов танилцуулсан шүүхийн баримтад бусад оролцогч нараар гарын үсэг зуруулсан боловч ганцхан А.Ад утсаар мэдэгдсэн гэж тэмдэглэл хийсэн нь түүнд шүүх хуралдааны товыг хууль ёсоор мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байна.

4.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, иргэний хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчид болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунсувдын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Б.Б “Х Б” ХХК-ийн Баян-Өтооцооны төвөөс 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”, №10/806 тоот “Барьцааны гэрээ”-нүүдийг тус тус байгуулж, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан бөгөөд зээлийн хүүгийн хэмжээ гэрээний Хоёрдугаар зүйлийн 2.1.5-д заасны дагуу “Х Бны Хүний нөөцийн хорооны хурлын шийдвэрээр жилд 1 удаа бууруулж болно” гэснээр 2012 онд 4.8 хувь, 2013 онд 3.6 хувь, 2014 онд 2.4 хувь болж буурч өөрчлөгдөн бодогдож байгаад, Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 2018 оноос эхлэн зээлийн хүү 6 хувиар бодогдож эхэлсэн.  Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөн адил хүүг 6 хувиар тооцож нэхэмжлэл гаргасан.

5.2. Банкны зүгээс зээлээ төл гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. Б.С, Т.Н нарын барьцаа хөрөнгийг барьцаалсан нь үндэслэлгүй гэж байна. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа хүсэлтүүдээ гаргасан. Х Бны зүгээс 2021 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш хангалттай хугацаа байхад шүүх хурал дөхөхөөр нотлоХ.Наримт гаргуулна гэж хүсэлт гаргаад байсан. Өөрсдөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Банк журмаараа зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагч  талын давж заалдах гомдол нь үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвадоржийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Б.Б зээлээ төлье гэхээр нь бид хоёр тохиролцох гээд зээлийн хорооны шийдвэрийг гаргаж өгсөн. Гэхдээ зээлийн хорооны шийдвэрийн зургийг өг гэсэн. Манай дотоод журамд тийм шийдвэрийг өгдөггүй. Б.Бд зээлээ төлөХ.Ноломж олгосон боловч өөрөө төлөөгүй. Тухайн үед зээлээ төлөөд явсан бол зээлийн хорооны шийдвэр хэрэгжээд яваХ.Найсан.

 

ХЯНАВАЛ:

            7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б, А.А, хариуцагч  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            8. Нэхэмжлэгч Х Б” ХХК нь хариуцагч Б.Б, А.А нарт холбогдуулан 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 58.565.187 төгрөг, Б.Б, А.А, Б.С, Т.Н нарт холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрт 136.999.413 төгрөг тус тус гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар “Зээлдэгч нар тус банкнаас зээл авсан нь үнэн, уг зээлээ цаг хугацаанд нь төлөх сонирхолтой байдаг бөгөөд банк буюу эрХ.Нүхий этгээдийн шийдвэргүйгээр хууль зөрчиж, өөрийн давуу байдлаа ашиглан зээлдэгчийн дансны гүйлгээг зогсоосон, мөн гэрээгээр тохиролцсон хүүг үндэслэлгүй нэмэгдүүлж маргаантай нөхцөл байдал бий болгосноор зээлдэгч зээлээ цаг хугацаанд нь төлөХ.Ноломжийг хаасан гэж үзэж байна. Ингэхээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлгүй ба зээлийн гэрээний хугацаанд банкны нэхэмжилсэн зээлийг төлөхийг зээлдэгч зөвшөөрч байна. Түүнчлэн “Х Б” зээл төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах үед зээлийн барьцаанаас банкны шийдвэрээр чөлөөлөгдсөн хөрөнгүүдийг нэхэмжилсэн” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх хариуцагч  Б.Б, А.А нараас 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10/806 тоот “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 49.006.698 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.109.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449,316 төгрөг, нийт 58.565.187 төгрөгийг, хариуцагч Б.Б, А.А, Б.С,Т.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 тоот “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 114.901.721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21.758.949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338.742 төгрөг, нийт 136.999.413 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрийн 36.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Б, А.А нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд хариуцагч нар болон  Б.С, Т.Н нарын үл хөдлөХ.Нарьцааны гэрээгээр барьцаалуулсан  Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Б.С /РД:****/, Т.Н /РД:****/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б.Сы /РД:****/ эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 1196 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Б, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян-24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өаймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

10. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Х Б” ХХК нь 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №10/806 дугаартай “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Б.Б, А.А нарт 108.950.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаагаар, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №201743070726 дугаартай орон сууцны зээлийн гэрээ /ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй/-ээр 96.000.000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай тус тус зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул “Х Б” ХХК болон Б.Б, А.А нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

11. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 206 дугаар зүйлийн 206.1-д нийцсэн, хариуцагч Б.Б, А.А нар 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №10/806 дугаартай “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу  зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд 84.280.570 төгрөгийг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №201743070726 дугаартай орон сууцны зээлийн гэрээний дагуу зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүд 11.672.265 төгрөгийг тус тус төлсөн боловч 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №10/806 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49.006.698 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9.109.174 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 449.316 төгрөг, нийт 58.565.187 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №201743070726 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 114.901.721 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 21.758.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 338.742 төгрөг, нийт 136.999.413 төгрөгийн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тул уг гэрээний зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Уг хэргийн үйл баримт, хариуцагч нарын тайлбараас дүгнэвэл, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар нь гүйцэтгээгүй үүргийн дээрх үнийн дүнтэй холбоотой ямар нэгэн маргаангүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

12. Хэргийн баримтаас үзэхэд “Х Б” ХХК нь хариуцагч Б.Б, А.А нарын 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр №10/806 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №201743070726 дугаартай зээлийн үүргийг хангах зорилгоор Б.С /РД:****/, Т.Н /РД:****/ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б.Сы /РД:****/ эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 1196 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Б, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян-24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг  зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.

13. Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагчаар Б.Б, А.А, Б.С, Т.Н  нарыг тодорхойлсон боловч хариуцагч Б.С, Т.Н  нар нь нэхэмжлэгч “Х Б” ХХК-аас өөрсдийн нэр дээр зээл аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, харин хариуцагч Б.Б, А.А нарын  2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №201743070726 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор өөрсдийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 201743070726 дугаартай барьцааны гэрээ байгуулсан байхад анхан шатны шүүх хариуцагч Б.С, Т.Н нараар Б.Б, А.А нарын авсан зээлийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулж, магадлалын үндэслэлд тусгах нь зүйтэй байна.

14. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч буюу зээлдэгч Б.Б, А.А нараас нийт 195.600.600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 дугаар орон сууцны зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726-1 дугаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргийг хугацаанаас нь өмнө цуцалж,

Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205025761 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Б.С, Т.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б.Сы эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 1196 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, А.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0213000855 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын 031300886 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаарт байрлах 2000 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Б, А.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213007894 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар баг, Хөх толгой, Баян-24 гудамж, 2407 тоот хаягт байрлах 162 м.кв талбайтай 2 давхар, 7 өрөө хувийн сууц зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт  тус тус нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

15. Хариуцагч нарын нэхэмжлэгч “Х Б” ХХК нь зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн Б.С, Т.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0213003341 дугаартай Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц, Б.Сы эзэмшлийн нэгж талбарын 031302221 дугаарт бүртгэлтэй, Баян-Ө аймгийн Ө сумын 6 дугаар багт байрлах, 1196 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх тайлбарыг хэрэгт авагдсан баримтаас судалж үзэхэд: Б.С, Т.Н нарын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 201743070726 дугаартай барьцааны гэрээнд барьцаалсан 1196 м.кв газар, 100 м.кв талбайтай 8 өрөө өвлийн орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Б.Б, А.А нарын авсан зээлийн барьцаанаас чөлөөлөгдөөгүй нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201743070726 дугаартай барьцааны гэрээ, /хавтаст хэргийн 51-55 дахь тал/ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/1643 дугаартай  лавлагаа, /хавтаст хэргийн 150 дахь тал/ нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нарын  энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Харин Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц нь зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөн, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээгээр өөр хүний өмчлөлд шилжсэн,  барьцаанд байхгүй болох нь  эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн лавлагаа /хавтаст хэргийн 148 дахь тал/, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байхад шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлээ төлж чадаагүй тохиолдолд уг эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь зүйтэй.

16. Бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд нь хүчин төгөлдөр тул хариуцагч Б.Б, А.А нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэХ.Найгууллагад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

17. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.206.153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.206.153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг  шийдвэрийн тогтоох хэсэгт тусгахгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэлээ.

18. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Б, А.А болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй  байх тул  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүХ.Нүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өаймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00227 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “хариуцагч Б.Б, А.А” гэсний дараах “Б.С, Т.Н” гэснийг, мөн заалтын “Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8А дугаар байрны 12 тоот хаягт байрлах, 82,32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц” гэсний дараах “Б.Бы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010087 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 60 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууц” гэснийг тус тус хасаж,

шийдвэрийн 2 дахь заалтын дараа “21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баас 1,206,153 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, А.А, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч  Б.Б, А.А, хариуцагч Б.С, Т.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,153 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ