Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А. холбогдох эрүүгийн 1836000000079 дугаартай, 178/2018/0091/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар  сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 12 сарын 20-ны өдөр Ховд  аймгийн *******  суманд төрсөн, *******  настай, эмэгтэй, Бүрэн бус  дунд боловсролтой, мэргэжилгүй тодорхой эрхэлсэн ажилгүй Ховд  аймгийн Жаргалант  суманд, *******  багийн *******-******* тоотод оршин суух хаягтай,  ам бүл 6 нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг,  урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, РД.******* дугаарын регистртэй, ******* овогт *******-ын

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч А. нь иргэн Х.ьд охин Ч.ийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч түүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50.000 төгрөг нийт 350.000 төгрөг залилсан гэмт хэргийн үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд  заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А. нь Х.ьд охин Ч.ийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч түүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50.000 төгрөг нийт 350.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.ь нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би  аймагт ирээд буцаад явах гээд машин хайж байгаад А.тэй  зах дээр тааралдсан. Тухайн үед 20.000 төгрөгт бинзен хийж өгөөд гэртээ хүргүүлсэн юм. Тэгээд манай гэрлүү явж байх замд юм ярьж байгаад би охин сургууль төгсөөд ажилгүй байгаа талаар хэлэхэд  миний таньдаг нэг том хүн байгаа би хэлээд өгье гэтэл тэгээч надад тэгээд туслаад өгөөч гэтэл за би уулзчихаад хэлье гээд дугаараа өгсөн. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр аймагт ирээд 30-ний өдөр 10 цагийн үед ирээд А.тэй Бүсийн оношилгооны эмчилгээний төрхийн үүдэнд уулзсан гэх мэдүүлэг... /хх 66-67 дугаар хуудас/

Гэрч Г.Батлхагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Энэ өдөр А. эгч надруу залгаад машин болохгүй байна  гэхээр нь би машиныг нь үзэх гэж гэрт нь очсон юм. Тэр үед надаас чиний хаан банкны карт байна уу гэхээр нь байна гэтэл эгч нэг хүнээс мөнгө авах гэсэн юм чиний дансруу хийгээд авч болох уу гэтэл тэг гэж хэлээд мөнгийг нь өөрт нь авч өгсөн гэх мэдүүлэг... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай ээжийн найз гэх хүн  2018 оны 02 дүгээр сарын 01-ний өдөр миний гар утас руу залгаад би чамайг ажилд оруулах гээд байна хөөцөлдөж байна бичиг баримтаа авч ирж өг гэхээр нь маргааш нь би  бичиг баримтаа бүгдийг өгөөд явсан гэх мэдүүлэг...  / хх-ийн 29-30 дүгээр хуудас/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.ь  нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өглөө ******* цагийн үед Буянт сумын Цагаан эрэг багаас малдаа өвс тэжээл авах гээд Ховд аймгийн төвд орж ирээд явж байгаад буцаад явах гээд унаа хайж байгаад хар өнгийн суудлын тэрэгтэй иргэн гэх хүнтэй таараад хамт явахаар болоод намайг хүргэж өгсөн гэх мэдүүлэг... /хх-ийн 10-******* дугаар хуудас/,

Шүүгдэгч А. нь Х.ьд охин Ч.ийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч түүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50.000 төгрөг нийт 350.000 төгрөг залилсан гэмт хэрэгт хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүхээс шүүгдэгч А.ийг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А. нь  Ч.ийг нь ажилд оруулж өгнө гэж хуурч түүнээс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50.000 төгрөг нийт 350.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт үйлдсэн нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар бусдыг залилсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар торгох ял оногдуулах нь зохистой гэж үзлээ.

Шүүгдэгч А. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдаас гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *******  овогт *******-ын ийг бусдыг хуурч  залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/ таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.ээр 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС