Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 137/ШШ2026/00317

 

 

 

 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.З-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,814,005.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... тоотод байрлах, Х.б ХК /ХХД: , РД:, утас:/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.З нь 2023 оны 05-р сарын 28-ны өдөр Х.б-ны Замын-Үүд салбарын төвөөс ЗГ/..... тоот зээлийн гэрээ байгуулан Онлайн цалингийн зээл 3,960,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 25 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлдэгч О.З нь үндсэн зээлийн гэрээний 2.1.1.3, 2.4.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж 2026 оны 04-р сарын 06-ны өдрийн байдлаар зээл 975 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зорчсон тул тус нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн зээл, зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,235,706.80 төгрөгийг төлсөн байна. Одоо зээлийн гэрээний үлдэгдэлд нийт 3,814,005.52 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ...... тоотод оршин суух, О.З /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие О.З нь Х.б ХК-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Х.б-с зээл авсан нь үнэн. Х.б-ны нэхэмжилж байгаа 3,814,005.52 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч О.З-т холбогдуулан 3,814,005.52 төгрөгийг гаргуулахаар Х.б-с нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь зээлийн 3,814,005.52 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөгөөр төлөхөө илэрхийлснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.б ХК нь хариуцагч О.З-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,814,005.52 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.З-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,814,005.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.З нь нэхэмжилсэн 3,814,005.52 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.З нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.б ХК нь хариуцагч О.З-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,814,005.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.З нь нэхэмжилсэн 3,814,005.52 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 06 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөг, 2026 оны 07 сарын 20-ны өдөр 1,271,335.17 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,974 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 37,987 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 37,987 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б