| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00429/И |
| Дугаар | 137/ШШ2026/00322 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 137/ШШ2026/00322
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,680,055.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... давхарт байрлах, М.б ХК /ХХД: , РД: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Г.Б нь 2024 оны 10 сарын 08-ны өдөр .....тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 6,460,000 төгрөгийн зээл авсан. 2025 оны 04 сарын 09-ний өдрөөс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000323950 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 6,680,055.02 төгрөгийг хариуцагч Г.Б-с гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч ....... тоотод оршин суух, .... овогт Г.Б /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Б би М.б ХК-с зээл авсан нь үнэн, М.б-ны нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо зээлийн үлдэгдэл 6,680,055.02 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,680,055.02 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 6,680,055.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,680,055.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,831 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 60,915.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 60,915.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б