Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 137/ШШ2026/00318

 

     

 

 

 

                                  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

             хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                           хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 29,138,814.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ..... давхарт байрлах, М.б ХК /ХХД: , РД: / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.О-д нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2025 оны 01 сарын 21-нд ........ тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж, 37,550,000 төгрөгийн зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан ....... тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 120 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан ......... тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 07 сарын 10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ....... тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 27,207,763 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,850,149.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 56,902.7 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг нийт 29,138,814.94 төгрөгийг Зээлдэгч Түмэндэмбэрэлийн Оюунболдоос гаргуулах...” гэжээ. 

Хариуцагч ......... тоотод оршин суух, Т.О /РД: , утас: / нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т.О би М.б ХК-с зээл авсан нь үнэн, М.б нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо зээлийн үлдэгдэл 29,138,814.94 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 29,138,814.94 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.О нь зээлийн гэрээний үүрэгт 29,138,814.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.б ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 29,138,814.94 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,644 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу  151,822 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 151,822 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

 

 

                           ШҮҮГЧ                               Э.Б