| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2010000001019 |
| Дугаар | 2026/ДШМ/265 |
| Огноо | 2026-03-06 |
| Зүйл хэсэг | 17.3.3.3., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/265
2026 03 06 2026/ДШМ/265
Х.З-, Ц.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Б.С-, М.Б- нарын өмгөөлөгч С.Батцэрэн,
шүүгдэгч Х.З-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн,
шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, К.Баурижан,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2647 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.З-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.З-, Ц.Б- нарт холбогдох 2010000001019 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ч- овгийн Х-ийн З-, ....., /РД:МВХ-/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 355 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгүүлсэн;
2. А- овгийн Ц-ний Б-, ......., ял шийтгэлгүй, /РД:ШЦ-/;
Шүүгдэгч Ц.Б- нь ганцаараа Улаанбаатар хотод байхдаа “Төрийн орон сууцны корпорацаас түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамруулж өгнө” гэж Төрийн орон сууцны корпорацад ажилладаггүй атлаа С.А-ыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн охин Б.Н-аар дамжуулан 5,500,000 төгрөгийг, А.Б-аас 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,700,000 төгрөгийг, нийт 7,200,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
Шүүгдэгч Ц.Б-, Х.З- нар нь бүлэглэн “хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдана” гэж иргэн Т.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадна 35,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 3,500,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 48,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
-“М-” ХХК-ийн ажилчдыг “Буянт-Ухаа-2 хорооллын байрыг түрээсийн хэлбэрээр 5 жил сардаа 200,000-300,000 төгрөг төлөөд 30 хувийг бүрдүүлээд дараа нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой орон сууцанд оруулж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хохирогч Ц.Н-оос 48,600,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
- “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын Хаан банкны автомат тооцооны машинаас Ц.Ч-ээс шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг залилсан,
- “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ноосны нэхмэлийн 17 дугаар байрны 48 тоотоос Т.Х-гийн мобайл банк ашиглан шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг залилсан,
- Л.ЭнхЧ-ийг “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 дугаар хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр буудлын Хаан банкнаас Д.Э-ын 5,000,000 төгрөгийг түүний бэр болох Г.Д-гаар дамжуулан шилжүүлэн авч залилсан,
- Ч.О-ийг “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа-2 хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан
- хохирогч Ц.Ч-ээр дамжуулан “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Оргил Худалдааны Хаан банкны автомат тооцооны Д.Д-ийн 5,000,000 төгрөгийг залилсан,
- хохирогч Ц.Ч-ээр дамжуулан “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны Хаан банкны автомат тооцооны машинаас шилжүүлсэн М.Б-гын 5,000,000 төгрөгийг залилсан,
- хохирогч Ц.Ч-ээр дамжуулан “Буянт-Ухаа-2 дугаар хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны Хаан банкны автомат тооцооны машинаас шилжүүлсэн Ц.Ү-ын 5,000,000 төгрөгийг залилсан,
- “Буянт-Ухаа-2 хорооллын түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна талд хохирогч Э.Э-ын мобайл банк ашиглан 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн 10,097,000 төгрөгийг авч залилсан,
- “Нийслэлийн орон сууцны корпорацын түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.С-д нийт 8,000,000 төгрөгийг Хаан банкны 5Э-0 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,
- “Нийслэлийн орон сууцны корпорацын Вип ресидэнс, Арцат аппартмент хороололд орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.А-өөс бэлнээр болон дансаар шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг залилсан,
- “намаас олгогдож байгаа байранд хамруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.НаранЧ-ээс бэлнээр 6,000,000 төгрөг, мөн өдрөө 5Э-0 дугаартай дансаар 6,200,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч нийт 12,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
- “Арцат аппартмент хотхонд орон сууц захиалах боломжтой” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт интернэт банкаар шилжүүлсэн Д.Н-ын 6,000,000 төгрөгийг залилсан,
- Г.М-ыг “Буянт-Ухаа-2 дугаар хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 3,500,000 төгрөг нийт 10,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- “Улаанбаатар хотын Хүннү моллын ойролцоо Арцат аппартментын 2 дугаар давхрын 3 өрөө байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Т.А-ийн 3 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нийт 7,000,000 төгрөгийг залилсан,
- “Хан-Уул дүүрэгт баригдаж буй Арцат Вилла хотхонд орон сууцанд оруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо 3 дугаар хорооллын Өргөө кинотеатрын орчим хохирогч Ү.Э-ийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг нийт 14,000,000 төгрөгийг залилсан,
-З.Б-ийг “м.кв нь 1,000,000 төгрөгийн үнэтэй байранд оруулна. Урьдчилгаа 7,000,000 төгрөг, сарын төлөлт 383,000 төгрөг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар урьдчилгаа шилжүүлэхийг санал болгон төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
-“Төрийн орон сууцны корпорацас түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Б.У-ын шилжүүлсэн 7,200,000 төгрөгийг Ц.Б- нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 5Э-0 дугаарын дансаар авч залилсан,
- “Улаанбаатар хотод хүү багатай, хямд үнэтэй, урт хугацааны зээлээр Арцат хотхонд орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2020 оны 02 дугаар сард хохирогч Б.Т-, Г.Б-, Д.А- нарын шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг залилсан,
- “Хан-Уул дүүргийн Арцат аппартмент түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооноос интернэт банкаар шилжүүлсэн Г.Т-ын 14,200,000 төгрөгийг залилсан,
- Ч.Х-ыг “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арцат аппартмент хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг Хаан банкны 5Х- тоот дансыг ашиглан шилжүүлэн авч залилсан,
- “Нийслэлийн орон сууцны корпорацас хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой байранд оруулж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт хохирогч Ө.Д-гээс 4,000,000 төгрөг, хохирогч С.Б-оос 3,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Яармагийн “Арцат” гэх нэртэй түрээсийн амины орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, түрээсийн орон сууц гэх м.кв, үнэ бүхий зураг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын дунд зам орчимд хохирогч Ж.С-ын дансаар шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг залилсан,
- “Төрийн орон сууцны корпорацын урьдчилгаагүй зээлд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 2021 оны 02 дугаар сарын 02, 05-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, С- байрны 28 тоотод оршин суух С.Н-аас бэлнээр 150,000 төгрөг, У-ын Хаан банкны 5Н- дугаарын дансаар 5,400,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 7 хорооноос Хаан банкны 5Э-0 дугаарын дансаар шилжүүлсэн 2,450,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 8,000,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,
- “орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Б-аас шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг залилсан,
- “орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Т.Ц-ийн шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг залилсан,
- “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан “Ви Ай Пе” ресиденс хотхоны барилгыг үзүүлэн 3 өрөө байр зарна. Цагаан сарын өмнө байранд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2022 оны 02 дугаар сард байрны урьдчилгаа болон бичиг баримтын бүрдүүлэлт гэж хохирогч Б.Т-ын шилжүүлсэн 18,100,000 төгрөгийг авч залилсан,
- “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хармуулна хэмээн хуурч, иргэн 3.О-ээс 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5О- дугаарын дансанд 3,500,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан,
- “НОСК-ын түрээсийн орон сууцанд хамруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр М.АриунЧ-ээс 69,000,000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
- “НОСК-ын түрээсийн орон сууцанд хамруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Д.Б-ээс 14,200,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,
-“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулна хэмээн хуурч, иргэн Ц.Б-оос 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Д.У-ын эзэмшлийн Хаан банкны 5Н- дугаарын дансанд 7,000,000 төгрөг шилжүүлэн авч, Хаан банкны 5Н-, 5О-, 5Х-, 52Э-0, 5Б- дугаарын данснуудаар шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 37 иргэнээс нийт 437,197,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Х.З-, Ц.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.З-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Ц.Б-, Х.З- нарыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б-, Х.З- нарт тус бүр оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-гийн цагдан хоригдсон нийт 224 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 1 ширхэг гар утсыг Ц.Б-д буцаан олгож, шүүгдэгч Ц.Б-, Х.З- нараас хохирогчид нарт төлөх төлбөрийг хавсралтад зааснаар гаргуулж, энэ хэрэгт Г2Б- дугаартай Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 37 дугаар гудамж Б- тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2Б- дугаартай хувийн сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.З- давж заалдах гомдолдоо: “...1. Надад хамааралтай 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 200200130073 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон хаагдсан хэргийг энэ хэрэгт дахин хянаж шалгуулах хүсэлтэй байна. Учир нь 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2010000001019 дугаартай хэргийн нэр бүхий 17 хохирогч давхцаж байна. Хохирогч Б.С-, Б.Т-, Г.Б-, Д.А-, Ц.Ч- гэх мэт 17 хүн давхардсан байгаа. 2020 оны 29 дугаартай хэрэгт эдгээр хохирогч нарын мөнгийг төлсөн гэх баримтууд хавтаст хэрэгт байгаа. Би Ц.Б-д төлөх төлбөр байхгүй баримтуудыг үзэж шалгахыг удаа дараа шаардаж байцаагч прокурорт хэлж бичгээр хүсэлт өгч байсан.
2. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд хорих ангид цагдан хоригдож байсан ч энэ хугацаанд Ц.Б- нь нэр бүхий хүмүүсээс дахин мөнгө авч хохироосон боловч тухайн 461 дүгээр ангид хоригдож байсан үеийг маань хамтран бүлэглэн залилж хохироосон гэж шүүх үзсэнд гомдолтой байна. Хохирогч Г.Т-од 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 14,000,000 төгрөг /4хх 123/, Д.Б- 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 14,200,000 төгрөг /9хх 10/, Ү.Э- 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 4,000,000 төгрөг /4хх 72-73, 204/ тус тус хохирол учирсан нь надад хамааралтай эсэхийг хянан шалгуулж хохирлын тооцоог дахин гаргуулмаар байна.
3. Шүүхийн явцад улсын яллагч, шүүгдэгч хохирогч нараас гаргасан хүсэлтээр 60 хоног хойшлуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан ч дүгнэлтийн хариу ойлгомжгүй зүйл их байсанд шинжээчийг шүүх хуралдаанд заавал оролцуулж, асууж тодруулах нь зүйтэй гэж үзсэн ч 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанд дахин шинжээч оролцуулах хүсэлт тавихад хүлээн аваагүй бөгөөд хуралдааныг үргэлжлүүлсэн нь учруулсан хохирол нь Ц.Б-д хэдэн төгрөг орсон, Ц.Б-гаас надад хэдэн төгрөг орсон, хохирол төлбөрт хэдийг төлсөн нь энэ бүгд шинжээчийн дүгнэлтээр гараагүй, үүнийг нарийвчлан тооцуулж гаргуулах хүсэлтэй байна.
4. Мөн энэ хэрэгт Ц.Б-гийн гэр бүл болох Л.О- гэх хүнийг шалгуулах хүсэлтэй байна. Учир нь Л.О- нь 2021 онд Ц.Б-г хоригдож байхад Баянгол дүүргийн прокурор гомдол гаргасан 152,500,000 төгрөгийг Ц.Б-г “зөрүү мөнгөө чамаас аваарай” гэсэн гээд авсан байдаг. Хаагдсан хавтаст хэрэгт баримтаар нотлогдсон нь үлдсэн байгаа. Үүнийг шалгуулах хүсэлтийг байцаагчид удаа дараа хүсэлт тавьсан ч мөрдөн байцаалтын шатанд шалгаагүй үлдээсэн байна.
5. Мөн энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон М.АриунЧ- гэх Ц.Б-гийн үеэл нь илт худал мэдүүлэг өгсөн байна. М.АриунЧ- мэдүүлэгт дурдсан цаг хугацаанд цагдан хоригдож байсан нь нотлогдох тул 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Ц.Б- нь надтай хамт М.АриунЧ- дээр очиж танилцуулсан байдаг.
6. Би Ц.Б-гаас 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлд мөнгө авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд орсон бүх мөнгө минийх гэж хэлээд Л.О- нь надаас авсан байдаг. Үүнд Л.О- нь оролцоотой бөгөөд энэ бүгдийг нарийвчлан шалгаж өгнө үү.
7. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс Ц.Б- нь данс хаагдсан байхдаа мөнгө авсан ч тухайн үед хохирогчдийн мөнгө яг хаана, хэнд орж ирсэн, юунд зарцуулагдсаныг шалгаж тогтоогоогүй. Би мөрдөн байцаалтын үе болон прокурорын шатанд ч удаа дараа хэлж байсан. Нэг ч удаа миний 2020 онд хаагдсан хэрэгсэхгүй хэргийг шалгаж үзээгүй, тогтоолыг шүүхэд хавсаргаж өгсөн байгаа. Нийт хохирлын хэмжээг хувь тэнцүүлэн хувааж төлүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэрэг үйлдэгдэх үед эрхэлсэн тодорхой ажилтай, орлогын эх үүсвэртэй, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан нь нотлогдож 2020 онд энэ хэрэг хаагдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ....” гэв.
Шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Ж.Батбаяр давж заалдах гомдолдоо: “...1. Шүүх хэргийн зүйлчлэл болон эрүүгийн харицлага оногдуулахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бодитоор үнэлээгүй, буруугаар үнэлж дүгнэн хүндрүүлэн хэт өндөр зүйл ангиар ял шийтгэлийг миний үйлчлүүлэгчид оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар шинж, баримтаар байнга үйлдэж амьдралын үүсвэр болгосон гэдгийг шүүх тодорхой үндэслэл бүхий дүгнээгүй байна.
2. Яллагдагч Х.З-гийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцаах шаардлагатай үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Учир нь, Х.З-д холбогдох хэрэгт Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор 2002001390073 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг хаагдсан хэргийн 17 хохирогч 2010000001019 дугаартай хэрэгт хохирогчоор давхар тогтоогдсон байдаг бөгөөд өмгөөлөгч шат шатны прокурорын газар болон шүүхэд “дээрх шалгасан хэргийн материалыг аваад дүгнэлт хийж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан боловч ач холбогдолгүй гээд хүлээж авдаггүй. Нэг хэргийг хоёр өөр газарт цугларсан байгаа материалыг хэрэгт хавсаргахгүй шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасныг зөрчжээ. Дээрх баримтуудыг авснаар хор хохирлын хэмжээ тодорхой болох боломжтой.
3. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхээс 2025/ШТ/190 дугаартай шүүх хуралдааны хойшлуулж нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалгах тогтоолоор хэргийг 60 хоногийн хугацаатай хойшлуулсан. Үндэслэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт авсан мөнгөний талаар шүүгдэгч нар маргаж, дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байх тул баримтад үндэслэн эдийн засгийн шинжилгээ хийлгэх ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн байна. Хойшлогдсон 60 хоногийн хугацаанд шүүгдэгч Ц.Б- болон Х.З- нарын дансанд аудитын шинжээч томилогдож дүгнэлт гаргасан. Шүүх хуралдаанаар улсын яллагч болон шүүгдэгч, хохирогчын өмгөөлөгчид шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй тул шинжээч Ч.МөнхТ-г оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулж байсан. 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөн шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа шинжээчийн дүгнэлтийг үндэслээгүй, учирсан хохирлыг бүх хохирогчын хэмжээгээр 50/50 хувиар хувааж Ц.Б- болон Х.З- нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэл муутай болсон.
4. Ц.Б- болон Х.З- нарын хооронд төлбөр мөнгө хүлээлцсэн тодорхойлтыг шүүх үнэлээгүй орхигдуулсан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Ц.Б-гийн өөрийн гараар бичсэн тодорхойлолтоор Ц.Б- нь Х.З-гоос 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 2020 оны 06 дугаар сарын 08-ны хооронд нийт 238,000,000 төгрөг хүлээж авч нотариатаар орж баталгаажуулсан байдаг.
5. Х.З- нь Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавьсан 2002001390073 дугаартай хэрэгт /хаагдсан хэрэг/ 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хугацаанд цагдан хоригдож байсан. Прокуророос Ц.Б-тай бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч Г.Т-оос 14,200,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Д.Б-ээс 14,200,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хохирогч Г.А-өөс 21,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хохирогч Т.А-аас 7,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ү.Э-ээс 14,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 3.Б-ээс 14,400,000 төгрөгийг тус тус залилсан гэж дүгнэсэн. Гэтэл Х.З- нь дээрх хугацаанд хорих 461 хаалттай хорих ангид яллагдагчаар цагдан хоригдож байсан. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн гомдлыг гаргаж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдолдоо: “...1. 2019 оны 07 дугаар сарын эхээр Х.З-той танилцсан, 2013 оноос хойш би хүүхдүүдтэйгээ байр түрээслэж амьдарч байсан учир Х.З-той уулзсан. Тэрээр тухайн үед “Буянт-Ухаа 2” хорооллын бүртгэл хариуцсан менежир, мөн Хүрэлсүх сайдын гадаад харилцааы хэлтэст Хятад хэлний орчуулагч, нөлөө бүхий хүн гэж өөрийгөө танилцуулсан. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн би хүү Ууганбаяраас 7,500,000 төгрөг авч “Буянт-Ухаа 2” хороололд анх орохоор өгсөн. Ингээд өөр хүн оруулах боломжтой гэхээр нь танилуудаар дамжуулан “Буянт-Ухаа 2”-т орох хүмүүсийн бичиг баримтны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, гэр бүлийн лавлагаа зэрэг баримтуудыг хүн тус бүрт бүрдүүлэн өгсөн. Хүмүүсийнхээ мөнгийг 1,800,000 байлгаж бай, үлдэгдэл мөнгөө хий гэхээр нь явуулаарай” гэсэн, хэлсэн ёсоор нь үлдэгдэп мөнгөө дансаар хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд манай хүмүүс рүү “Нийслэлийн орон сууцны корпорацас ярьж байна, та “Буянт-ухаа 2” хороололын 2 дугаар ээлжинд орох болзол хангасан, он гараад оруулж эхэлнэ” гэж ярьсан. Мөн 2 дугаар ээлжинд орох хугацааг албан ёсоор зарлахыг хүлээж бай” гэсэн.
2. 2020 оны 01 дүгээр сард Монгол Ардын Намын шугамаар сонгуулийн наана орох боломжтой Хүннү вилла-гийн урд байрлалтай О- ресиденс хотхоны 15 тоот 76м2 3 өрөө байрыг З- үзүүлээд энэ байранд ордер гаргаж өгөөд, Хүннү вилла, Арцат апартмент, Нью гардэн, О- ресиденс, хотхонуудад 73 ширхэг байранд хүмүүс бүртгүүлж м2 800.000-1,040,000 төгрөгийн үнэтэй 15 жилийн хүүгүй, сард 415,000 төгрөг төлөөд өөрийн болгох боломжтой байрууд байна гэсэн. /энэ тухай бид 2-н хоорондоо бичиж байсан чатуудыг нотлох баримтаар өгсөн байгаа/ Ингээд өөрийн төрөл садан, нутагын хүмүүсийг хамруулан Х.З-гийн хаан банкны 5Б- дансанд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бэлэн 7,500,000 төгрөг, Охин У-ын 5Н- дансаар 18,400,000 төгрөг, өөрийн 5Э-0 дансаар 19,400,000 төгрөг, төрсөн дүү Сансарын дансаар 48,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр З- өөрөө ирж Имартын хажууд байдаг хаан банкны АТМ-с өөрийн данс болохгүй байгаа гээд 5О- гэсэн дансанд 10,000,000 утга дээр нь З- гэж бичсэн, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг бэлэн авсан.
3. 2020 оны 5 дугаар сараас 8 дугаар сарыг хүртэл манай бүх хүмүүсийг Нийслэлийн Орон Сууцны корпорацын албан ёсны сайтад бүртгэлд байна, байранд оруулахаар боллоо гээд “nock.ud.gov.mn” гэсэн сайт руу орж шалга гээд хоорондын чатаар хүмүүсийн үнэмлэхний зураг бүр дээр код бичиж явуулж эхэлсэн. Уг сайт руу зааврынх нь дагуу орж шалгахад эхнээсээ ороод эхэлчихсэн өдөр бүр чат руу бүртгэлд оруулсан нэрс ирсээр бүгд орж дууссан. Ингээд бүртгэлд оруулж байгаад 2020 оны 05 дугаар сараас хойш өгсөн бүх хүмүүсийн мөнгийг бэлнээр авсан. Тухайн үед Х.З- бид 2-н данс Баянгол дүүргийн прокурорт Х.З- дээр хэрэг үүсгэж шалгагдаж байсантай холбоотой данс битүүмжид орсон байсан. Яг энэ бүртгэл эхлэхийн өмнө Улсын Их Хурлын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ө- гэж эмэгтэйг танилцуулж байрны бүртгэл бусад асуудлыг шийдэх хүн гэж танилцуулсан. Ингээд албан ёсны бүртгэлд орсон учир итгээд хүлээсэн.
4. Энэ хугацаанд эхнээсээ хүмүүс маань мөнгөө буцаах талаар хэл ам хийж эхэлсэн ба З-гоос буцаалт хийн авах талаар асуухаар нийслэл рүү тушаачихсан тул боломжгүй харин нэрс сольж болно гэсэн. Ингээд З-д мөнгө өгч байх үедээ зарим хүмүүсээс авсан мөнгөөр 19 хүний 226,400,000 төгрөгийг буцаан өгсөн байдаг.
5. 2021 онд 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-уул дүүргийн шүүхээс 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн ба давж заалдах шатны шүүх болон Дээд шүүхийн шийдвэрээр 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр суллагдаж гараад бүх хохирогч нарт өргөдөл гомдлоо өгч хамт шийдүүлэхгүй бол болохгүй юм байна гээд өргөдлүүдийг нь өгч эхлүүлсэн.
6. 2021 оны 07 дугаар сард 409-р хаалттай хорих ангид хоригдож байх үед миний ар гэрийнхэн Г- гэдэг өмгөөлөгчийг авсан байсан, миний төрсөн дүү Т-ээс Г- өмгөөлөгч миний бүхий л нотлох баримтууд тэр дундаа хүмүүст болон З-д мөнгө бэлнээр өгч байхдаа гарын үсэг зуруулж байсан, нотлох баримтуудыг өгсөн байсан. 10 дугаар сард суллагдаж гарч ирээд Г- өмгөөлөгчөөс материалуудаа нэхэж авсан боловч хамгийн чухал хэсэг болох бэлэн мөнгөнийхөө баримтыг авч чадаагүй.
7. 2018 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл хугацаанд “Т-” ХХК-д сарын 1,000,000 төгрөгийн цалинтай үйлчлэгчийн ажил хийж байсан тухай ажлын газрын тодорхойлолт, мөн Н- хохирогчийн мэдүүлэгт захирал З-ын хэргийн мэдүүлэгт тус компанид ажилладаг тухай ярьсан. Миний өөрийн дансаар авч байсан цалин хөлсийг үнэн бодитоор олж хараагүй ямар ч орлогогүй байсан мэтээр тулгасан.
8. Шүүхээс шинжлэн судлуулахаар нотлох баримтаар өгсөн ярианы бичлэгт дүн шинжилгээ хийгээгүй. З- бид хоёрын хоорондын чатаар харьцаж байсан нотлох баримтаар өгсөн хуулбаруудад шинжилгээ хийгдээгүй.
9. Бэлэн мөнгө 162,000,000 төгрөг буюу асар их хэмжээний мөнгө өгч байх үед хамт байсан хүмүүсээр гэрчийн мэдүүлэг өгүүлээгүй.
10. Дансны хуулганд прокуророос шинжээч томилох дүгнэлт гаргасан боловч орлого, зарлага, буцаалт, төлбөрын талаар бодит дүгнэлт гаргаж чадаагүй болно.
11. Миний бие 2013 онд нөхрөөсөө салаад түрээсийн байраар олон жил явсан болохоор Х.З-гийн тавьсан саналд нь миний хувьд том боломж гэж бодсон учраас өөрийн дүү нар, төрөл садан, нутгийнхнаа байранд оруулж өгч буян больё гэж л бодож итгэж хамруулсан энд хохирлоо авч чадаагүй хүмүүсийн 80 хувь нь манай нутгийнхан байдаг. Өргөдөл гомдлоо өгөөгүй үлдсэн хүмүүс байдаг бөгөөд түүний тоонд төрсөн дүү нар, үр хүүхдүүд, бас миний хувьд сэтгэл зүйн дарамт, эрүүл мэнд, нэр хүнд болон эдийн засгийн хувьд асар ихээр хохирч байгаа бөгөөд эцсийн дүнд өөрөө хоригдогч болоод зогсохгүй өр төлбөрт унаж байгаад үнэхээр гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүх Ц.Б-г хохирогч С.А-ыг хуурч мэхлэн, ганцаараа 7,200,000 төгрөг залилсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ц.Б- нь 2019 оны 10 дугаар сард хохирогч Ц.Ч-ээс 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард хохирогч Т.Х-с 4,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч Л.ЭнхЧ-ээс 5,500,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард хохирогч Д.Э-аас 5,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч Ч.О-ээс 5,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч Д.Д-ээс 5,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч М.Б-гаас 5,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Ү-аас 5,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сард хохирогч Э.Э-аас 10,097,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сард хохирогч Ц.Ч-ээс 5,000,000 төгрөг, мөн үүнээс гадна 2020 оны 01 дүгээр сараас эхлэн нэр бүхий хохирогч Б.С-, Г.А-, Ц.НаранЧ-, Д.Н-, Г.М-, Т.А-, Ү.Э-, З.Б-э, Б.У-а, Б.Т-, Г.Б-, Д.А-, Г.Т-, Ч.Х- нараас 2020 оны 07 дугаар сард хүртэл Х.З-той хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн, гэтэл ингэж олон удаагийн үйлдлээр бүлэглэн үйлдсэн этгээд цаг хугацааны хувьд ганцаараа хохирогч С.А-ыг 2020 оны 07 дугаар сард залилсан гэж үзэх боломжгүй юм.
Учир нь, Ц.Б- нь хохирогчоос авсан мөнгийг Х.З-д дамжуулан өгсөнийг мэдүүлсээр байтал мөрдөгч прокуророос хэргийн бодит байдлыг шалгаж тогтоогоогүйн улмаас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн. Мөн “М-” ХХК-ийн ажилчдыг төлөөлсөн хохирогч Ц.Н- нь 48,600,000 төгрөгийг шүүгдэгч Х.З-д бэлнээр болон дансаар шилжүүлсэн үйлдэлд миний үйлчлүүлэгч Ц.Б-г хамтран оролцсон гэж дүгнэж, хэргийн хохирол 48,600,000 төгрөгийг хувь тэнцүүлэн, Ц.Б-гаас 24,300,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь шүүх хуралдаан дээр хохирогч Ц.Н-ийн өгсөн мэдүүлгээр хохирогч нарын 48,600,000 төгрөг Ц.Б-д хамааралгүй, Х.З-д дээрх мөнгийг бүгдийг хүлээлгэн өгсөн, түүнээс дээрх мөнгийг гаргуулна гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Н- нь шинээр гаргасан баримтаар нэр бүхий 2 хохирогчийн төлбөрт нийт 11,000,000 төгрөг төлсөн талаар мэдүүлдэг, энэ талаар шүүх буруу дүгнэж, төлөгдсөн хохирлоос хасаж тооцоогүй нь хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна.
Түүнчлэн хохирогч М.АриунЧ- нь миний үйлчлүүлэгчээр дамжуулалгүй шууд Х.З-той харьцсан талаар мэдүүлдэг бөгөөд Х.З-той уулзахад, тэрээр өөрийгөө “У.Хүрэлсүх сайдын туслах хийдэг, НОСК, ТОСК-д хамруулж байгаа” гэж залилан мэхэлж, өөрийн хамаатнуудын 68,880,000 төгрөгийг Х.З-д дансаар болон бэлнээр 21,000,000 төгрөгийг хүлээлгэн өгч баримт үйлдсэн гэх нотлох баримтууд шинжлэн судлагдсан. Иймд хэргийн хохирол 68,880,000 төгрөгийг /шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн хохирогч нарын жагсаалтын 32 дугаарт М.АриунЧ-ээс 69,000,000 төгрөг дүгнэсэн/ хувь тэнцүүлэн, Ц.Б-гаас 34,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна. Дээрх хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
4. Шинжээчийн дүгнэлтээр Ц.Б-, түүний хамаарал бүхий хүү Д.Д-, охин Д.У-а, дүү Ц.С- нараас нийт 246,380,000 төгрөгийг Х.З-д дансаар шилжүүлсэн, /шүүхийн хэлэлцүүлэгт Х.З- нь 294,900,000 төгрөг Ц.Б-гаас хүлээн авсан гэж мэдүүлдэг/ энэ мөнгөнөөс Х.З-гоос 13 удаагийн гүйлгээгээр 21,250,000 төгрөг Ц.Б-д буцаан шилжүүлснийг тэрээр хохирогч нарт хүлээлгэн өгсөнийг хохирлын тооцооноос хасаж тооцоогүй, мөн миний үйлчлүүлэгчийг өөрөө захиран зарцуулаагүй, өөрт нь хамааралгүй, Х.З-д шилжүүлсэн мөнгийг хохирлоос ялгамжтай авч үзэлгүй, шууд хохирол төлбөр гаргуулахаар шийтгэх тогтоолын хавсралт хэсгийн хохирогч нарын жагсаалтад дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлд хамаарна.
5. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан диск дэх бичлэгийг шинжлэн судалсан, үүнд энэ хэрэгт хамтран оролцсон Ө- гэгч эмэгтэйн талаар яригддаг, мөн түүнтэй Ц.Б- нь харилцан ярьсан ярианы бичлэгийг шинжлэн судлуулсан энэ этгээд нь Х.З-той хамт цагдан хорих 461 дүгээр ангид нэг өрөөнд хоригдож байсан бөгөөд Х.З-той хамтран, миний үйлчлүүлэгч Ц.Б-г анх залилсан бөгөөд Х.З- нь түүнд 30,000,000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг, энэ талаар миний үйлчлүүлэгч давхар мэдүүлдэг. Энэ хэргийг хамтран оролцсон Ө- гэгчийн үйлдэл оролцоог шалгаж тогтоогоогүй, ял завшуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах үндэслэлийг харгалзан үзээгүй. /Давж заалдах шатны шүүх хуралдаанд СД диск дэх бичлэгийг бүрэн эхээр нь шинжлэн судлуулна./
Шүүгдэгч Х.З-гийн мэдүүлэгт О-д 152,000,000 төгрөг өгсөн, үүнийг шалгаж тогтоогоогүй, хохирогч нарын мөнгийг үндэслэлгүй захиран зарцуулсан ноцтой асуудлыг шалгаж тогтоогоогүй, бусдын мөнгийг завшсан байж болзошгүй үйлдлийг зайлшгүй шалган тогтоох ёстой байсныг дутуу шалгасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах үндэслэлийг харгалзан үзээгүй, Ц.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, харин Х.З- нь гэм буруу дээр маргасан, Х.З-гийн талаар хохирогч нарт гомдол гаргах талаар хэлж зөвлөж байсан, хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дахин нэмж хүн хохироохоос сэргийлсэн, энэ хэргийг таслан зогсоосон гэх, мөн анх удаа ял шийтгэгдсэн этгээдэд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, хэн хэдэн төгрөгний хор уршиг учрууулсан. Энэ хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулаагүй зэрэг миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордууулж шийдвэрлэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолыыг хүчингүгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.З-гийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би шүүгчийн асуусан асуултад хариулъя. Архивын газраас гэрч болон хохирогчийн мэдүүлгийг нотлох баримтаар гаргаж өгөхгүй, албан ёсоор танд хэрэгсэхгүй болгосон тогтоолыг гаргаж өгнө, бусад нөхцөл байдлуудтай холбогдолтой нотлох баримтыг прокурор болон шүүхийн албан бичгээр авах шаардлага тавьсан тул бид тухайн баримтыг авч чадаагүй юм. 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол хүчин төгөлдөр гэдгийг Нийслэлийн прокурорын газрын албан бичгээр надад хариу өгсөн. Энэ хэрэгтэй холбогдуулан 2002001390073 дугаартай хэрэгсэхгүй болгосон тогтоол байгаа. Энэ дотор хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй гэж мэдүүлэг өгсөн 16 хохирогч Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн дугаар бүхий хэрэг дээр дахин хохирогчоор тогтоогдож, илтгэгч шүүгчийн яриад буй мэдүүлгийг өгдөг. Би мөрдөн шалгах болон прокурорын хяналт, мөн анхан шатны шүүхийн шатанд өмнө нь хэрэгсэхгүй болгосон хэргийг нотлох баримтаар аваад өгөөч гэх хүсэлтийг удаа дараа гаргасан. Баянгол дүүргийн прокурорын газар дээр хохирол, төлбөрөө төлж, хэрэгсэхгүй болгож шийдсэн хэрэг Хан-Уул дүүргийн прокурорын газарт ирэхээр гэмт хэрэг мөн байна гэж шийдэгдээд байгаа уг асуудал нь өөрөө дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх орхигдуулсан. Ял шийтгэл оногдуулахад, хохирол тооцоход ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлууд энэ өмнөх хэргийн Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсанд хүчин төгөлдөр тогтоолд нэр бүхий давхардсан 16 хохирогчийн асуудлыг харьцуулж шинэчлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, хууль зүйн үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй гэж үзэж, гомдол гаргах үндэслэл болсон. Шинээр яллагдагчаар татаж орж ирж буй асуудлууд хувьд, яллагдагчаар татаад өгөөч гэх хүсэлтийг хариуцсан прокуроруудтай уулзаж удаа дараа хэлсэн. Анхан шатны шүүх рүү шилжсэн байгаа хэрэг нь хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа гэх хариуг өгдөг. Анхан шатны шүүхээс цагдан хорихоор, яллагдагчаар татаж буй асуудал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг зүйлчлэлтэй, яллагдагчаар татаж буй асуудал нь үргэлжилсэн нэг үйлдэлтэй гэмт хэрэг гэдгийг харуулж байна. Эдгээр нь бүгд огнооны хувьд шүүхийн шийдвэр гарахаас өмнө шалгагдаж байсан хэргүүд гэдгийг нотлох зорилгоор шинээр яллагдагчаар татсан тогтоолуудыг гаргаж өгч байгаа юм. Хэргийг шийдвэрлэх явцад Баянгол дүүргийн прокурорын газар дээр 132,000,000 төгрөгийг Л.О- гэх хүн хохирогч нарын нэрийн өмнөөс хүлээж авч, гомдол саналгүй болсон тул хэргийг хааж өгнө үү гэх баримтыг гаргаж өгсөн байсныг, хэрэгт гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, давхардсан нэр бүхий 1 хэрэгсэхгүй болгосон, нэг ял шийтгэсэн 2 хэрэг дээр нэр давхардаж орсон 16 нэр бүхий хохирогч байгаа. Эдгээр хохирогч нарын асуудлыг нэг талд нь гаргаад өгөөч, хэн нь хэдэн төгрөг хариуцах юм бэ гэдэг нь үүгээр тодорхой болно гэх асуудлыг удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Уг асуудлыг зайлшгүй шалгах шаардлагатай. Л.О- гэх хүний 132,000,000 төгрөгийг хүлээж авсан баримт байгаа. Х.З-гийн хувьд хохирогч нарын нэгэнтэй нь ч хүнийг нүүр тулж уулзаж байгаагүй, танихгүй. Ц.Б-гаар дамжуулж авсан мөнгө гэдгийг Ц.Б- өөрөө ч хүлээдэг. Хохирлыг 50, 50 хувиар хувь тэнцүүлэн гаргуулах боломжгүй. Өмнөх хэрэгсэхгүй болгосон хэрэг дээр хохирлыг төлсөн. Давхардсан тоогоор орж ирсэн нэр бүхий 16 хохирогч дээр дахин мөнгө төлөх шийдвэр гарчхаад байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэдэг нь эргэлзээтэй байгаа тул давж заалдах гомдлыг гаргасан. Түүнээс хэргийн зүйлчлэл болон бусад нөхцөл байдал, нотлох баримттай холбогдуулж гомдол гаргаагүй гэдгийг хэлмээр байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Б-гийн өмгөөлөгч К.Бауржиан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргахдаа шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгаар гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, ял шийтгэлийг ялгамжтай байдлаар оногдуулах, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэт явагдаагүй гэх нөхцөл байдлыг ярьдаг. Хохирлын асуудлыг тогтоосноороо яг юу шийдэх гээд байгаа юм бэ, Х.З-, Ц.Б- хоёр хоорондоо захиран зарцуулсан гэх агуулгаар тайлбарлаад байна. Хэргийн материалд Ц.Б- өөрийн гэм бурууг нотлохын тулд гаргаж өгсөн баримтууд авагдсан. Өөрөөр хэлбэл, хоорондоо бичсэн мессежнүүд байгаа. Тухайн мессежийг ямар нэгэн байдлаар зохиомол байдлаар бий болгох, эсвэл хуурамчаар үйлдэх боломжгүй. Эдгээр мессежнүүдэд зохих ёсны дагуу үзлэг хийвэл бүх зааварчилгаа хэн өгч байсан нь маш тодорхой харагдана. Ц.Б- дэрх хүмүүст Х.З-гийн хэлснийг л дамжуулдаг. Ц.Б-гийн хувьд 75 хүний 75 квотыг гүйцээгээд өгчихвөл 3 өрөө байртай болно гэх итгэл үнэмшилтэй явсан. Энэ итгэл үнэмшил нь мессежнүүд дээрээс маш тодорхой харагддаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мессежнүүдийг 2 удаа гаргаж өгсөн боловч хоёулан дээр нь үзлэг хийгээгүй орхигдуулсан. Хамгийн сүүлд Ц.Б-гийн өмгөөлөгч гэх хүн хүсэлт гаргасны дагуу үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ зөвхөн нэг нүүр бүхий үзлэг хийсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Б- болон Х.З- нарын хооронд харилцсан мессеж байна. Мессежинд ийм утга бүхий зүйл бичигдсэн байна гээд 1 хуудас бичээд, нийт 40 кадр зураг, дарав гээд орхисон тэмдэглэл байгаа. Ар талд нь 5 хуудас фото зураг байгаа. Түүнээс мессенжерт Х.З- юу гэж бичсэн, Ц.Б- юу бичсэн талаар нарийвчлан тодорхойлж үзлэгт хийсэн тэмдэглэл байхгүй. Хэрэв уг мессежнүүдийг сайтар судлаад үзвэл Ц.Б- гэх хүн Х.З-той адил зохион байгуулсан, санаачилсан үйлдэл огт харагдахгүй. Өөрөөр хэлбэл, үүнээс гарах үр дагавар нь ял шийтгэлийн ялгамжтай байдлаар оногдуулах нөхцөл бололцоо бүрдэх юм. Түүнээс Х.Б-г залилах гэмт хэрэг огт үйлдээгүй гэж хэлээгүй. Зүйлчлэлийн хувьд буюу ял шийтгэлийн хувьд ялгамжтай оногдуулах нөхцөл бололцоо байгаа. Шүүхээс Ц.Б-, Х.З- нарыг залилах гэмт хэрэг үйлдэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус бүр 6 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон бол тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Байнга үйлдэж гэдгийг залилах гэмт хэргийг тус тусдаа бүрдэл төгссөн 3 ба түүнээс дээш удаагийн үйлдсэнийг ойлгох, энэхүү үйлдэл, холбогдол нь шүүгдэгчийн хувьд амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжтэй хамт байж, тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн шинж хангагдах ёстой гэж ойлгож байгаа. Харин “...амьдралын үүсвэр болгосон гэдэг нь гэмт этгээд залилах гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон гэмт этгээдийн хувьд түүний зан төлөв болон өдөр тутмын дадал зуршлыг үндэслэвэл залилах гэмт хэрэг үйлдэх нь амьдралын хэвшил болсон байдлыг ойлгоно. ...” гэж шүүхүүдийн удаа дараагийн тогтоол шийдвэрүүд дээр дурдагддаг. Шүүгдэгч Ц.Б-гийн хувьд хэд, хэдэн удаагийн давтамжаар нэг төрлийн аргаар бусдын эд хөрөнгийг залилж авсан үйлдлийг байнга буюу 3-аас дээш үйлдсэн гэж үзэхээр байгаа боловч амьдралын үүсгэвэр болгосон гэх нөхцөл байдал нотлогдоогүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Анхан шатны шүүх дүгнэхдээ Х.З-, Ц.Б- нар нь орон сууц олж өгөх боломжгүй, Төрийн орон сууцын корпорац, Нийслэлийн орон сууцын корпорац зэрэг байгууллагад ажилладаггүй атлаа бусдад дээр дурдсан байдлаар худал амлан, уг үйлдлээ олон удаагийн давтамж дээр байнга удаан хугацаагаар үргэлжлүүлж, бусдаас шилжүүлэн авсан мөнгөө өөрсдийн амьжиргаанд зарцуулж байсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Шүүх “үзэхээр байна” гэж дүгнэхгүй. “Тогтоогдож байна” гэж дүгнэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэм буруу үйлдэл, оролцоог эргэлзээгүй байдлаар тогтоосныхоо дараа амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэсэн тохиолдолд үндэслэл бүхий дүгнэлт болно. Гэтэл миний түрүүнд дурдсан мессежнүүд болон хэд, хэдэн хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Ц.Б- төрсөн охин, төрсөн дүүгийнхээ дансаар дамжуулан хохирогчдоос мөнгө авдаг байсан боловч тухайн мөнгийг Х.З-гийн дансанд шилжүүлдэг байсан. Шилжүүлээд араас нь нэрсийг нь явуулдаг байсан. Зарим тохиолдолд нэрсийг нь явуулаад “…энэ миний өөрийн хүмүүс байгаа шүү, анхаараарай…” гэж хэлэхэд нь Х.З- “…ойлголоо…” гэх байдлаар харилцдаг байсан. “...75 хүний квот бүрдвэл бид хоёр 3 өрөө байрандаа орох нь байна ш дээ...” гэхэд Ц.Б- “...харин тийм ээ, баярлалаа, ашгүй дээ маш их баярлаж явдаг шүү...” гэх зэргээр Х.З-д баярлаж байгаагаа илэрхийлээд явдаг. Энэ нь Х.З-д итгээд байгааг харуулж байгаа юм. Дансанд нь мөнгийг шилжүүлдэг байсан. Х.З-д энэ талаар мэдэгдэж, нэрсийн жагсаалтыг хүргүүлж, хэзээ байранд орох, гэрээ хийх зэргийг байнга асуудаг байсан. Өөрөө Ч.З-гийн хэлсэн, ярьсан зүйлд итгэж байсан, тэдгээрийн хооронд бичсэн мессенжер, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Дансны хуулга хэргийн материалд авагдаж, үзлэг хийсэн боловч яг ямар шалтгаантай, ямар зорилгоор тэдгээр мөнгөнүүдийг шилжүүлсэн гэдэг нь Ц.Б-гаас Х.З- руу шилжүүлж байсан нь, дээрх мессежнүүдээс харагдана. Үүнд ямар нэгэн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгээгүй, хэрэгт авч, хавсаргасан болохоос биш, үзлэг хийж, хуульд заасан журмын дагуу нотлох баримтын шаардлагыг үнэлэх хэмжээнд бэхжүүлж авсан тохиолдолд энэ олон хүмүүсийг хохироосон гэмт хэрэг дээр Ц.Б-, Х.З- ямар оролцоотой байсан гэдгийг ялгамжтай байдлаар тогтоох, хохирол төлбөрийг хэн хариуцах вэ гэдгийг мөн ялгамжтай байдлаар тогтоох боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэж, хохирлыг адил тэнцүү тооцож, мөн ял шийтгэлийг яг адилхан байдлаар оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийг үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр тохирсон байна...” гэх шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна. Ийм учраас гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, бүгд дахин дахин яриад байна. Хэрэгт н.Н- гэх хүний мэдүүлэг болон М- гэх компанийн захирал н.З-ын мэдүүлэг хэргийн материалд авагдсан. Өөрөөр хэлбэл, 48,000,000 төгрөгтэй холбоотой мөнгийг шууд Х.З-д аваачиж өгсөн гэх тайлбар, мэдүүлэг байсаар байтал хохирлыг адил тэнцүү тооцож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэв шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэл шүүгдэгч Ц.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэх саналыг давхар гаргаж байна. ...” гэв.
Хохирогч Б.С-, Б.Б-ийн нарын өмгөөлөгч С.Батцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс гаргасан гомдол нэгдүгээрт үндэслэлгүй, хоёрдугаарт ойлгомжгүй байна. Хохирлын тооцоог зөв тогтоож, нарийн хуваарилж чадаагүй гээд байна. Хэргийг буцаагаад ямар ажиллагаа хийх юм бэ, ямар ажиллагаагаар, ямар үйл баримт тодорхой болох юм бэ, энэ үйл баримт нь тодорхой болсноороо эрүүгийн хариуцлага буюу гэм бурууд хэрхэн яаж нөлөөлөх талаар гомдолдоо тодорхой дурдаагүй. Гэвч анхан шатны шүүхийн шатанд энэ талаар хэлэлцэж, 60 хоног тогтоогоод шүүх хуралдаан хойшилж байсан. Хэн нь хэдэн төгрөг яаж авсан гэдгийг тогтоох зорилгоор аудитын шинжээч томилж, дүгнэлт гаргасан. Гэтэл шинжээчийн дүгнэлт тодорхой гараагүй. Улмаар шинжээчийг оролцуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс тавьж, шүүхээс хүсэлтийг нь хангасан боловч, шинжээч ирээгүй. Нэг нь бэлэн мөнгө аваад, өгөөд байсан, нөгөө нь аваагүй гэж энэ хоёр хоорондоо маргаад байгаа. Хэргийг буцаагаад ч энэ байдал тодорхой болохгүй. Ямар ч үр дүн гарахгүй. Тэгэхээр шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн зөв шийдсэн. Хоёр шүүгдэгчийн үйлдэл, оролцоо бүх юм нь адилхан, хоёулаа нийлж үйлдсэн. Хохирол төлбөрийг адилхан хувааж гаргах нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байгаа тул хэргийг буцаахгүйгээр, шийдвэрлэх боломжтой байна. Хаасан хэрэг дээр 16 хохирогч дахин хохирол төлбөр авах гээд байна гэх зүйлийг н.Мягмарцэрэн өмгөөлөгч байнга ярьдаг. Энэ нь тогтоогддоггүй. Уг 16 хүний нэр дотор миний үйлчлүүлэгч Б.С-ын нэр байгаа. Гэхдээ хохирол төлбөрийг төлсөн гэдэг боловч Б.С-д төлсөн мөнгө нь баримтаар тогтоогддоггүй. Миний үйлчлүүлэгч тухайн мөнгийг аваагүй, аваагүй учраас тухайн хэрэг дээр хохирогчоор тогтоогдоод, шүүхийн шийдвэрээр төлбөр төлөхөөр гарсан. Хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн прокурорын тогтоол байгаа. Уг тогтоолд эдгээр хүмүүсийн залилсан үйлдэл тогтоогдохгүй байна гэх үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй. Ганцхан хохирол төлсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэвч хохирол төлсөн гэх баримт нь үндэслэлгүй. Тухайн хохирогч нар өөртөө ашигтай байдлаар ийм баримт үйлдэж өгсөн. Түүнээс бодит байдал дээр бид хохирлоо аваагүй гэдгийг шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гомдлыг хүлээж авахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ олон хохирогч 2019 оноос хойш 2026 он хүртэл 6, 7 жил хохирч байна. Тухайн хэрэг анхан шатны шүүхээс олон удаа буцаасан. Буцаагаад ч үр дүн гардаггүй. Иймд энэ олон хохирогч нарын эрх ашгийн үүднээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор З.Бат-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр, ямар нэгэн байдлаар эргэлзээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь, тухайн хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 28 хэрэг нэгтгэн шалгагдсан. Үүнээс өмгөөлөгч нарын гаргасан гомдолд дэлгэрэнгүй тайлбар хэлье. 28 хэрэг нэгтгэгдсэнээс хохирогч н.С-Ч-, н.А-, н.Э- н.Т-, н.Д-, н.С-о, н.Н- гэх хохирогч нар нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс тухайн хэрэгт нэгтгэгдэж ирсэн хэргүүд юм. Хавтаст хэрэгт 2 удаа хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол авагдсан. Эхний тогтоолд нь нэр бүхий 16 хохирогчийн нэр бичигдсэн. Дараагийн тогтоолд Х.З-, Ц.Б- нарт холбогдох хэрэг. Уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон хохирогчдоос дээрх тогтоолд дурдагдаагүй. Мөн шүүх хуралдааны явцад эдгээр хохирогч нар нь ямар үндэслэлээр, яагаад Баянголоос шалгагдсан талаараа нэг бүрчлэн мэдүүлж, энэ талаар шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан. Л.О- гэх хүний талаар өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа ярьж байна. Л.О-ын хувьд ямар нэгэн оролцоо байхгүй талаар шүүх хуралдааны явцад яригдсан. Энэ талаар нь Л.О-ыг асуух шаардлагагүй гэж үзэж, прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Х.З-гийн хувьд “…би мөнгийг нь шилжүүлсэн, мөнгийг хохирогч нарт Баянголын эмнэлэг дээр өгсөн…” гэдэг боловч хавтаст хэрэгт авагдсан баримтууд шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан баримтууд, өнөөдрийн байдлаар хэрэгт ямар нэгэн байдлаар хохирол төлбөр төлсөн баримт огт байхгүй.
Өмгөөлөгчийн зүгээс хэрэгт төлсөн баримтыг ялгах шаардлагатай талаар яриад байна. Төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй учраас ялгах боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б- болон Х.З- нарын үйлдэл оролцоог ялгахын тулд тодорхой мөрдөн шалгах ажиллагаанууд хийгдсэн. Үүнд дансанд үзлэг хийсэн. Мөнгийн оролт, гаралтыг тодорхойлсон. Ц.Б-, Х.З- нар нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө, шүүх хуралдааны явцад нэг нь би бэлнээр авсан, нөгөө нь би аваагүй гэдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-, Х.З- хоёрын хооронд дансаар авсан болон Ц.Б-гийн хамаарал бүхий этгээдийн данснаас хийсэн, Х.З-гийн хамаарал бүхий этгээдийн данснаас авч байсан баримтууд нь тогтоогдсон. Шүүгдэгч Ц.Б-г нэг үйлдлээр буюу 7.500.000 төгрөгийг залилж авсан үйлдэлд ганцааранг нь яллагдагчаар татсан. Энэ нь Х.З-той бүлэглэж, үйлдсэн нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр буюу хохирогч С.А-аас 7.200.000 төгрөгийг авсан гэж үзэж, уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзсэн. Бусад хэргийн хувьд Ц.Б-, Х.З- нарын үйлдэл нь тодорхой харагдана. Энэ талаар Ц.Б-д өгсөн, Х.З-той уулзсан талаар хохирогч нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон.
Өмгөөлөгч К.Бауржиан хэрэгт авагдсан мессежинд үзлэг хийгээгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа огт явагдаагүй талаар ярьж байна. Уг мессежинд үзлэг хийх шаардлагагүй гэж үзсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад мессежний талаар огт дурдагдаагүй. Хэрэгт ямар нэгэн байдлаар үнэлэх асуудал яригдаагүй. Хэргийн зүйлчлэлийн тухайд байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй, үүнийг нотлогдон тогтоогүй гэж байна. Шүүдэгч Ц.Б-, Х.З- нар нь тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, тухайн мөнгийг хувьдаа зарцуулж, амьдралынхаа эх үүсвэр болгосон нь тогтоогдсон гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн:
хохирогч Ц.Ч-ийн “...Тэгээд би хэд хоногийн дараа Б- гэх хүнтэй утсаар ярьсан чинь “холбогдох материал 5,000,000 төгрөгтэй байхад та түрээсийн орон сууцанд хамруулж өгч болно” гэж хэлсэн. Б- хэлэхдээ “2 өрөө байранд ороход сар бүр 240,000 төгрөг төлнө. Урьдчилгаа мөнгө болон хүү авахгүй гэж хэлсэн. 5 жилийн хугацаанд дээрх мөнгийг төлөөд байрны үлдэгдэл мөнгөн дээр 8% лизинг рүү шилжиж болно” гэж хэлээд мөн “гэрээ хийж болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гадуур ажилтай байхдаа Хар хорин худалдааны төвд байх Хаан банкны АТМ-с өөрийн Хаан банкны 50334478С-тай данснаас Б-гийн Хаан банкны 5Э-0 гэсэн дугаартай данс руу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. ... Д- миний Хаан банкны данс руу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг шилжүүлснийг тухайн өдөр нь Яармагт байх Оргил худалдааны төвд байх Хаан банкны АТМ-с банкны 5Э-0 дугаартай дансанд Б-гийн Хаан Материалыг нь Дэлгэрэх хотхоны гадна Б-д өгсөн байгаа. Д- Б-гаас байранд хамрагдахаа болилоо гээд 3,000,000 төгрөгийг нь авсан бөгөөд 2,000,000 төгрөгийг нь авч чадаагүй байгаа. ...” гэсэн /1хх 9-11, 12хх 109/,
хохирогч Ц.Ү-ын “...Ч- эгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б-га ах 5,000,000 төгрөг, би 5,000,00 төгрөг өгсөн. 2019 оны 12 дугаар сарын сүүлээр байрандаа орно гэж байгаад хойшлогдоод одоог хүртэл орж чадаагүй байна. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Б- гэх хүнтэй очиж уулзахад “удахгүй байрандаа орно чи байраа судалж байгаарай” гэж хэлсэн...” гэсэн /11хх 84-85, 12хх 117, 14хх 41/,
хохирогч М.Б-гын “...Тэгэхээр нь би түрээсийн байранд хамрагдах гээд 5,000,000 төгрөгийг Ч- эгчид 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бэлнээр Хан-Уул дүүрэг Яармагийн дэнжид гэрийн хаягийг хэлж мэдэхгүй байна гэрт өгсөн. ...Ч- эгчид энэ талаар хэлэхээр “Б- гэх эмэгтэйд би өөрийн болон чиний мөнгийг өгсөн байгаа бөгөөд худал хэлээд байна, болохгүй бол цагдаад хандана” гэж байсан. Би Б- гэх хүнтэй 2020 оны 09 дүгээр сарын эхээр 9931226 гэсэн дугаараар холбогдоход “чи өөрөө дуртай байраа сонгочих тэгээд хэдэн м2 болсноо надад хэлчих” гэж хэлсэн. Тэгээд одоог хүртэл байрандаа орсон зүйл байхгүй байна. ...” гэсэн /11хх 112-113, 12хх 73/,
хохирогч Д.Д-ийн “...Ч-ээ эгч утсаар яриад “би нөгөө хүнээсээ асуусан чинь хамрагдаж болно гэж байна, урьдчилгаа 5,000,000 төгрөг болон бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй” гэж хэлэхээр нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, Голомт банкны хуулга зэргийг бүрдүүлээд Ч-ээ эгчид 5,000,000 төгрөгийн хамт өгсөн байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа Ч-ээ эгч рүү утсаар яриад “байрандаа орох болж байна уу гэхэд нөгөө хүнээсээ асуусан түр хүлээж байгаач гээд байна” гэсэн. 2020 оны хавар би Ч-ээ эгч рүү утсаар яриад “байрандаа оруулахгүй бол мөнгөө буцааж авмаар байна” гээд уурлаж хэлсэн чинь “нөгөө хүндээ би хэлээд эргээд хариу өгье” гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 06 сард 1,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сард 1,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сард 1,000,000 төгрөгийг Б- гэх хүнээс Ч-ээ эгчээр дамжуулан авсан байгаа. Одоо би Б- гэх хүнээс 2,000,000 төгрөг авах ёстой юм. ...” гэсэн /1хх 136-137, 11хх 236/,
хохирогч Т.Х-гийн “...Би 2020 оны 10 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байх Дэлгэрэх хотхоны гадна Б- гэх эмэгтэйтэй уулзсан. Тэгэхэд “4,000,000 төгрөг өгөөд материалаа бүрдүүлэхэд болно” гэж хэлээд “2019 оны 11 дүгээр сарын дундуур байранд оруулж өгнө” гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4,000,000 төгрөгийг Ц.Б- гэх хүний 5Э-0 дугаартай дансанд шилжүүлсэн. ...” гэсэн /1хх 187-188, 12хх 84/,
хохирогч Г.А-ийн “...Тэгээд Ц.Б- нь бид нарт “байрнууд нь нэг иймэрхүү нөхцөл 853,000 төгрөг нэг байранд 7,000,000 төгрөг авна. Цагаан сарын өмнө та нарыг байранд оруулж өгнө. Сар бүр 450,000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр байгууллагатайгаа гэрээ хийгээд орно” гэж хэлэхээр нь би итгээд эхлээд Ц.Б-д 3,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...2020 оны 03 билүү 04 дүгээр сард 7,000,000 төгрөгийг бэлнээр, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 3,500,000 төгрөгийг Ц.Б-гаас ирүүлсэн данс руу өөрийнхөө данснаас, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ц.Б-гаас мессежээр ирүүлсэн 5Х- тоот данс руу өөрийнхөө О-68 тоот хаан банкны данснаас цалингийн зээл авч 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт 21,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар байранд орохоор өгсөн. ...” гэсэн /2хх 125-127, 12хх 129, 14хх 43/,
хохирогч Б.С-ын “...Тэгсэн чинь О- “та үнэнээр бүртгүүлж чадахгүй ээ бүтэхгүй харин та шовгороо өгч байж уг байранд орж чадна” гэж 2, 3 удаа залгахаар нь “хэдэн төгрөг авдаг юм гэсэн чинь 8,000,000 төгрөг өгчих” гэхээр нь “арай их байна” гэсэн чинь “ханш нь ийм байдаг юм” гэхээр нь би өөрийн төрсөн аавдаа байр хайж байсан учраас хамт 2 хүнийх гэж хэлээд нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг дансны эзэмшигч нь Б- гэсэн хүн байсан. Эхний ээлжид баталгаажуул гэж хэлдэг юм байна лээ. ...Ингээд би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр О-тэй уулзаж иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагаа, дансны хуулга, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. 2021 оны 02 дугаар сар болчихоор нь “хугацаа болчихлоо” гэсэн чинь “та байж бай НОСК-д хүнээр яриулж байгаа учраас жаахан хүлээгдэх гээд байна” гэхээр нь 2021 оны 04 дүгээр сар хүртэл хүлээгдэхээр нь худлаа болчихлоо гэж бодоод судлаад явсан чинь над шиг мөнгө өгсөн 2 эмэгтэй байхаар нь “яасан юм гэсэн” чинь яг надад ярьсан шиг зүйл ярьж мөнгө авсан байсан. ...” гэсэн /2хх 223-224, 12хх 126, 14хх 59-60/,
хохирогч С.Н-ын “...Тэгсэн Б- “Төрийн орон сууцны корпорацын газраас орон сууцны зээлд хамрагдах хүмүүсийг хурлаар оруулж сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулалтад тэнцвэл байрны зээлд хамруулдаг. Урьдчилгаагүй байрны зээлд хамруулахад ажлын хөлс нь 8,000,000 төгрөг болдог” гэж хэлээд “Би хүнээр дамжуулж хүмүүсийг байрны зээлд оруулдаг юм. Одоогоор боломжгүй байна. Боломж гарвал би чам руу утсаар яръя” гэж хэлээд явсан. Тэгээд Б- 2021 оны 01 дүгээр сарын сүүлээр утсаар яриад “Бүх бичиг баримтаа бүрдүүлээд өгчих бүрдүүлсэн бичиг баримтыг чинь цаад хүндээ өгөөдөх чамайг байранд оруулахаар боллоо чи хурдан бичиг баримтаа цуглуулж өгөөдөх” гэж хэлэхээр нь би Б-гийн хэлсэн бичиг баримтуудыг бүрдүүлээд маргааш нь Б- гэх хүнтэй утсаар ярьж байгаад 3, 4 дүгээр хорооллын Говь сауны хажууд уулзаад бичиг баримтуудыг өгсөн. Чи “ажлын хөлс 8,000,000 төгрөгөө хурдан бэлдэж байгаарай” гэж хэлээд явсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5,400,000 төгрөгийг шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 2,450,000 төгрөгийг өөрийн дансаар Б-гийн өөрийн данс болох 5Э-0 гэсэн данс руу нь шилжүүлээд бэлнээр нэмээд 150,000 төгрөгийг өгсөн. Бэлнээр өгсөн мөнгөө данс руу нь баталгаажуулахын тулд Б-д шилжүүлсэн 2,450,000 төгрөгийн гүйлгээний утга дээрээ бэлнээр өгсөн мөнгөн дүнгээ биччих гэж Б-г хэлэхээр нь би утга дээр нь “Н- 150 нэмэх зээл” гэж бичээд шилжүүлсэн. ...” гэсэн /3хх 64-65, 12хх 132, 14хх 46-47/,
хохирогч Ц.НаранЧ-ийн “...Тэгээд би Б-тай утсаар яриад байрыг сонирхож байна гэхэд Б- намайг “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх Арцат аппартмент 13 47 болон Хүннү вилла хотхоноор дагуулж яваад байрныхаа давхрыг сонго” гэж хэлсэн. ...Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 6,200,000 төгрөгийг шилжүүлсэн. ...мөн би нэмж байр захиалах гээд Б-д бэлнээр 6,000,000 төгрөг байр үзэж байхдаа шилжүүлсэн юм. ...Миний нийт 12,200,000 төгрөг ах дүү хамаатан садны 18,000,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн /13хх 118-119, 11хх 230, 14хх 51-52/,
хохирогч Д.Б-ын “...Тэгэхээр нь би 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд одоо болтол байрандаа хамрагдаагүй, мөнгөө авч чадаагүй байна. Ямар хүнтэй холбогдож ямар хүнээс байр авах байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...” гэсэн /3хх 170-171, 12хх 135/,
хохирогч Т.Ц-ийн “...Охин тухайн үед “6,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд байранд хамрагдах болох юм байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийн Тоёота приус 30 маркийн О- УБН улсын дугаартай машиныг 8,000,000 төгрөгөөр зараад 6,000,000 төгрөгийг бэлнээр охин НаранЧ-т өгсөн. ...” гэсэн /3хх 201, 12хх 99/,
хохирогч Д.Н-ын “...Ээж өөрөө бас байранд хамрагдах гээд мөнгө өгсөн байсан юм. Тэгэхээр нь би ээжээс авах ёстой байсан мөнгөнөөс өгчих гээд ээж мөнгийг өгсөн юм. Тэгээд одоо болтол байрандаа хамрагдаагүй мөнгөө авч чадаагүй байна. ...” гэсэн /3хх 235-236, 11хх 227/,
хохирогч Г.Т-ын “...2020 оны 03 сарын 02-ны өдөр би Э- эгчид 14,200,000 төгрөг бэлнээр өгөөд Э- эгчийн төрсөн ах С.Б нь уг мөнгийг БатТ- гэгчийн Б Хаан банкны 50Б тоот дансанд шилжүүлсэн. ...” гэсэн /4хх 22- 23, 12хх 123/,
хохирогч Ү.Э-ийн “...2020 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-ны өдөр хавьцаа уулзаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Арцат Вилла гэх орон сууцны хороололд би, манай нөхөр Б.Жаргалсайхан, охин, хүргэн бид нарыг авч очиж том том 2 өрөө байрнуудыг үзүүлээд “эдгээр байрнууд удахгүй ашиглалтад орно, эндээс сонголтоо хийгээд орж болно, та нар орох байраа сонго бид нар өөрсдөө давхар, тоотыг нь сонгоод та нарт хэлнэ” гэх мэт зүйл ярьж байсан юм. Ингээд би байр сав үзүүлээд байхаар нь найдаад “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр урьдчилгаа болгоод 7,000,000 төгрөг өгвөл асуудалгүй түргэн хугацаанд орон сууцанд хамруулж өгнө эхний удаад тал мөнгийг нь өгч болно харин үлдэгдэл мөнгийг нь ойрын хугацаанд яаралтай хэрэгтэй шүү” гэхээр нь 10.000,000 төгрөгийг Б-гийн дансанд шилжүүлж, үлдэгдэл мөнгийг АриунЧ-, Б- хоёрт өгсөн юм. ...Миний өгсөн 14,000,000 төгрөгийг эргүүлж өгсөн зүйл байхгүй. ...” гэсэн /4хх 72-73, 204, 11хх 233, 14хх 55-56/,
хохирогч Ж.С-ын “...Тухайн үед Б- надад “Арцат констракшнд 2 өрөө байрны урьдчилгаа болох 5,000,000 төгрөгийг өнөөдөр өгөөд би тухайн байранд чамайг зуучилж оруулж өгье” гэж хэлсэн ба гар утсан дээрээсээ хотхоны зургуудыг харуулсан бөгөөд тухайн орон сууцны зургууд дээр м.кв-ын үнийг тодорхой бичсэн байсан. Би тухайн өдөр Б-гийн хамт 14 цагийн үед зээлийн гэрээ байгуулаад 5,000,000 төгрөгийг Б-д түрээсийн байрны урьдчилгаа болгон хүлээлгэж өгсөн юм. Би тухайн өдрөөс хойш холбоо барьж чадаагүй өдийг хүрч байгаа юм. ...” гэсэн /6хх 21- 22, 12хх 120/,
хохирогч Т.А-ийн “...Тэр үед Ц.Б- нь “мөнгө нь бэлэн биш эхний ээлжид 1,000,000 төгрөгөө өгчих нийтдээ уг нь 7,000,000 төгрөг авч байгаа үлдэгдэл мөнгө даруйхан өгөөрэй” гэж хэлсэн. Би тэр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би энэнээс хойш Ц.Б-тай яг өөртөө нь бол нэг их холбогдоогүй. Харин нөхрийн ах Д-ын эхнэр Т- эгчээр дамжуулж холбогдож байсан. Тэгээд үүнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр би 2,500,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Б.Т-ын данснаас 3,500,000 төгрөгийг О.Отгонбаяр гэгч хүний данс руу тус тус шилжүүлсэн. Бидэнд анх эхлээд ярихдаа “Хүннү моллын ойролцоо байдаг Арцат аппартментийн 2 дугаар давхарт 3 өрөө гэж байна” гэж хэлээд тэр байрыг нь захиалсан. Урьдчилгаанд бол нийтдээ 7,000,000 төгрөг өгнө гэсэн. Тэгээд сүүлдээ “Арцат аппартментийн байр нь бүтэхгүй болчихлоо” гээд “нийт захиалга өгсөн хүмүүсээ НОСК-д санал болгож буй байр руу шилжүүллээ хэд хэдэн хотхонд байр байна очиж үз” гэсэн. Би тэр байрнуудаас нь Т- ХХК-ний Т- хотхоныг сонгоод 3 давхарт 2 өрөө байр авахаар болсон. Би 2020 оны 09 дүгээр сард Улаанбаатар хот ороод Т- нэртэй хотхоны 3 давхрын 59 тоот байрыг очиж үзсэн. Тухайн байраа үзээд Т- ХХК-ийн ажилтан эмэгтэй хүнтэй уулзаад НОСК-д шилжүүлэх албан тоотыг гаргуулан авсан. Би албан тоотоо хотод байдаг оюутан хүүхдээрээ Ц.Б-гийн гэрт нь өгүүлсэн. ...Тэр үед надад “НОСК руу бичиг баримтыг чинь өгч байгаа урьдчилгаа 7,000,000 төгрөгийг чинь хасуулаад үлдсэн нь НОСК-ын зээлээр гарна. Тухайн байр нь 100,000,000 төгрөгөөс давсан үнэтэй учраас зөрүү мөнгийг өөрсдөө төлөх юм байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш утсаар ярьж чат бичиж холбогддог байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. ...” гэсэн /6хх 74-76/,
хохирогч Д.Э-ын “...тэгээд Д- нь “2019 онд эхнэр бид хоёрыг Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулаад өгье, байранд орохын тулд урьдчилгаа 5,000,000 төгрөг хэрэгтэй” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр ярьж байгаад эхнэрийг тэтгэврийн зээл авхуулаад 5,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сард Д-д бэлнээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн 1 дүгээр буудлын Хаан банкин дотор байхдаа өгсөн. ...” гэсэн /7хх 2, 11хх 239/,
хохирогч Б.Т-гийн “...Би хүргэнийхээ хэлсний дагуу Ц.Б- гэх хүний данс руу 6,000,000 төгрөгөө шилжүүлсэн. ...Надад хэлэхдээ “байр нь намраас ашиглалтад орно” гэж байсан. ...2020 оны 08 дугаар сард Ц.Б- гэх эмэгтэйтэй Улаанбаатар хотод очиж Д.А-ы хамтаар уулзсан. Олон хотхоны нэр харуулаад, мөн энд тэнд очиж байр үзүүлээд байсан. ...2021 оны хавраас эхлээд утсаа авахаа больсон. Энэ хүнд манай хүргэн Д.А-, Г.Б- бид гурав 6, 6 сая төгрөг буюу нийт 18,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн /7хх 188, 11хх 242/,
хохирогч Д.А-ы “...Би Ц.Б-тай утсаар холбогдож мэдээлэл авахад “Улаанбаатар хотод Нисэхийн орчим “Арцат” хотхонд урьдчилгаа 6,000,000 төгрөг өгөөд хямд үнэтэй, бага хүүтэй зээлэнд хамруулах боломжтой байр байна” гэж хэлсэн. ...Миний бие 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш Ц.Б-тай Т- дугаарын утсаар нь удаа дараалан холбогдоход “байраа хүлээж байна байр удахгүй ашиглалтад орно” гэж хэлж хугацаа хождог байсан. ...Г.Б-, хадам Б.Т- бид нар Ц.Б-д байр захиалж тус бүр 6,000,000 төгрөг буюу нийт 18,000,000 төгрөг байрны урьдчилгаа гэж өгсөн. ...” гэсэн /7хх 191, 12хх 93/,
хохирогч Г.Б-ийн “...Тухайн үедээ бид нар хоорондоо ярилцаж байгаад Д.А-ы хамаатны хүн юм бол гайгүй байлгүй дээ гэж ярилцаад би 6,000,000 төгрөгийг Д.А-ы эхнэрийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг цаашаа Ц.Б- гэх хүн рүү шилжүүлсэн. Ер нь бол Д.А- өөрөө 6,000,000 төгрөг, манай хадам ээж Б.Т- 6,000,000 төгрөг, би 6,000,000 төгрөг нийт 18,000,000 төгрөг шилжүүлсэн. ...” гэсэн /7хх 195, 12хх 90/,
хохирогч Г.М-ын “...Тэгээд би нөхөр Д.Н-, төрсөн ахын хадам ээжийн хамт Хан-Уул дүүрэгт байрлах Нью Гарден, Хүннү Вилла, Арцат аппартмент, Ви Ай Пи ресидэнс зэрэг байрнуудыг очиж үзэж байгаад Ц.Б-гийн хэлсэн үгэнд нь итгэж, улмаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 7,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ гүйлгээний утган дээр “нөхрийн регистрийн дугаарыг өөрийнхөө утасны дугаар”-ыг бичиж шилжүүлсэн. Үүнээс хойш Ц.Б-тай байнгын холбоотой байсан бөгөөд байраа асуухаар “төрийн албан хаагчдын дундуур нь захиалга хийсэн хүмүүсийнхээ нэрийг шивж оруулж байгаа тийм учраас удаад байна нэг дор нь бүгдийг нь хийж болохгүй байна” гэж хэлдэг байсан. Тухайн үед Ц.Б- нь “захиалга хийсэн хүн дундаас нэг нь төрийн албанд ажилладаг бол давуу тал болох нь ээ” гээд бид нараас нийгмийн даатгалын төлөлтийн хуулбар, төрийн албан хаагчийн анкет, банкны мэдээлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, байр оронд оруулж өгөхийг хүссэн өргөдөл зэргийг гаргуулж авсан. Ц.Б- нь “намайг хариуцаж байгаа хүн бол ерөнхий сайд Ч.Хүрэлсүхийн туслах, мөн ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Ө- гэж хүн байгаа” гэж хэлдэг байсан. ...Тэгсэн Ц.Б- “ахиад өөр өөр газар ахин нэг байр гарч байна тэрнээс захиална гэвэл урьдчилгаа өгөх юм байна шүү, сардаа багтаагаад өгөхгүй бол ахиж байр олдохгүй захиалгад орох боломжгүй юм байна” гэж хэлэхээр нь манай гэр бүл гайгүй боломжийн үнээр аятайхан байр олдчих байх гэж найдаад ахин нэг байрны урьдчилгааны тал мөнгө болох 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Ц.Б-тай холбогдоход “НОСК-д дээрх ажил нь удаад байна зарим хүмүүс нь амарсан байна” гэж шалтаг хэлж хойшлуулдаг байсан. ...” гэсэн /8хх 20-21, 12хх 96/,
хохирогч Л.ЭнхЧ-ийн “...Тухайн үед Ц.Б- надтай холбогдож “урьдчилгаа мөнгө болон дансны дугаарыг өгөөд мөнгөө хийгээрэй” гэж хэлэхээр нь би тэр өдөртөө буюу 2019 оны 10 сарын 31-ний өдөр Ц.Б-гийн данс руу 2,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Ц.Б- залгаад “үлдэгдэл мөнгөө шилжүүлчих” гэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Мөнгө шилжүүлсний дараа 2020 оны оны 01 дүгээр сарын сүүлээр нэг үл таних эмэгтэй над руу залгаад “ТОСК-аас ярьж байна. Танайх байрны оочирт орсон шүү. Арав хоногийн дараа хариу өгнө” гэхээр нь би “за” гэж хэлээд тасалсан. Тухайн үед 75-тай нэг дугаар байх шиг байсан. Одоо бол санахгүй байна. Эргээд залгатал холбогдох боломжгүй гэж байсан. ...Улмаар жил гаран Ц.Б-тай холбоогүй байсан ба би О-эс Б-г асууж “Энэ асуудлыг хурдан шийдмээр байна. Чи энэ хүнийг надад танилцуулсан” гэхэд “би өөрөө хохирогч болчхоод байна” гэж хэлж байсан. З- гэх надтай холбогдож “Би Б-гийн мөнгийг өгөх ёстой хүн байгаа юм” гээд над руу 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл байрны урьдчилгаанд өгсөн мөнгийг 2022 оны 01 сарын дундуур гэхэд бүрэн өгч таныг хохиролгүй болгоно гэж хэлж байсан. Би З-той нь холболдож мөнгөө асуудаг байсан ба сүүлийн үед утсаа салгасан байна лээ. ..” гэсэн /8хх 64-65, 12хх 114/,
хохирогч Ч.О-ийн “...Тэгсэн О- надад Б- гэдэг хүний 5Э-0 дугаартай Хаан банкны данс өгч, “энэ данс руу мөнгөө хий” гэсэн. Тэгээд эхний 1,000,000 төгрөгийг манай нөхөр Ө- 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Дараагийн 4,000,000 төгрөгийг гэртээ байхдаа Хаан банкны интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...О- надад “болж байгаа, бүтэж байгаа” гэж худал хэлээд удсан...” гэсэн /8хх 149-150, 12хх 111/,
хохирогч З.Б-ийн “...2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би 3,000,000 төгрөг хийсэн. 04 дүгээр сард Б- руу залгаад “байрандаа хэзээ орох вэ” гэхэд “үлдэгдэл мөнгөө хий, 5Ө- гэсэн данс руу бичиг баримтын мөнгө 200,000 төгрөг шилжүүл” гэхээр нь 3,000,000 төгрөг, 200,000 төгрөг шилжүүлж утга хэсэгт нь өөрийн нэрээ бичиж шилжүүлээд баримтыг нь Б-гийн хүү О- гэх хүнд 200,000 төгрөгийн хамт өгсөн. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т- над руу залгаад “үлдсэн мөнгөө хийж байна” гэж хэлээд надад 5Х- гэсэн данс өгсөн. Тэгээд би тус данс руу өөрийн данснаас тэр өдөр нь нийт 8,000,000 төгрөгийг хоёр хувааж шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш 10 хоногийн дараа Б- руу залгаад “байрандаа хэзээ орох вэ” гэж асуухад “удахгүй оруулна Нийслэлийн орон сууц корпорацын дарга солигдсон гэнэ” гэх зэрэг шалтгаан хэлсээр өдийг хүрсэн. ...” гэсэн /8хх 228-230, 12хх 81/,
хохирогч Ө.Д-гийн “...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэхэд байранд оруулах сүүлийн хугацаа гэсэн. ...Би урьдчилгаа мөнгөнийх нь 4,000,000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг “байранд ороод түлхүүрээ авахдаа өгье” гэсэн. Тэрнээс хойш Б-тай О- дугаараар холбогдоход “өнөө маргаашгүй” гээд хугацаа хожиж эхэлсэн. ...Би итгээд хүлээсэн. ...Тухайн хүнээс 4,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” гэсэн /9хх 28, 12хх 105/,
хохирогч С.Б-ы “...Бид 2 байр захиалахаар болж Б- гэх хүнтэй хорооллын эцэс дээр уулзсан, нотариатын газарт ороод “байр авах гэж байгаа байдлаар гэрээ хийхийн тулд байрны гэрчилгээ хэрэгтэй, байрны гэрчилгээ байхгүй бол болохгүй юм байна тэрний оронд зээлсэн гэх байдлаар гэрээ хийе” гэж Б- хэлсэн. ...Зээлийн гэрээ байгуулсан. Тэр үед 10 дугаар сард ашиглалтад орно гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо барихгүй утсаар ярихаар сарын дараа, хоногийн дараа гээд хугацаа хойшлуулаад байсан...3,000,000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэсэн /9хх 34-35, 12хх 102/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-ийн “...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зурагтаар сугалааны тохирол явагдана. Тэгэхэд танай хүмүүс автоматаар тэнцэнэ. Энэ Буянт-Ухаа 2-ын байр бол түрээсийн хэлбэрээр 5 жил сард 200-300 мянган төгрөг төлөөд 30 хувийг бүрдүүлээд дараа нь ипотекийн зээлд хамрагдах боломжтой байр байгаа юм. Энэ улсын хэмжээнд явагдаж байгаа ажил. Би энэ багийг ахалж байгаа. Надад одоо тавхан хүний квот байгаа. Илүү зүйл бол байхгүй. Та нар хүнийхээ материал /иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлдөг эсэх, лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа/ бүрдүүлээд мөнгөө өгчихөд болно” гэсэн. ...Тэр өдрөө ажлынхаа 5 хүний материалыг бүрдүүлчхээд З- руу яриад “5 хүний материал бүрдүүлчихлээ, мөнгөө хийгээд материалаа өгье” гэтэл З- “Ах аа, би доороо 4 хүн ахалж ажилладаг юм. Тэр 4 бас доороо 5, 5 хүний квоттой байгаа. Танайд өөр хүн байвал бас оруулж болно шүү” гэхээр нь би “за захиралтай холбогдож ярилцаад эргээд хариу өгье” гээд захирал З-той ярилцаад дахин 22 хүний материал нэмж бүрдүүлж өгөхөөр болж 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 27 хүний материал бүрдүүлж 41,700,000 төгрөгийг дансаар хувааж шилжүүлсэн. Мөн тухайн үед 2 удаа Б-тай хамт яваад З-той Багшийн дээд дээр уулзаад 6,900,000 төгрөг бэлнээр өгч байсан. Тухайн үед З- “нэг хүний материалыг 1,800,000 төгрөгийн хамт өгсөн шүү” гэсэн тул материал бүрдсэн тохиолдолд хүмүүсийнхээ тоогоор мөнгөө бодоод З-гийн 5Б- дугаарын данс руу би өөрийн данснаасаа шилжүүлэн өгсөн. ...2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болоод зурагтаар болон олон нийтийн сүлжээгээр Буянт-Ухаа 2 байранд орох хүмүүсийн сугалаа явагдаж хүмүүсийн нэр нь тодорсон боловч манай байгууллагын хүмүүсийн нэг ч нэр байхгүй байсан. ...” гэсэн /9хх 92-94, 12хх 138/,
хохирогч Ч.Х-ын “...Тэгээд би зөвшөөрөөд “мөнгөө шилжүүлье” гэхэд Б- гэх хүн “5Х- гэсэн данс өгөөд энэ данс руу 7,000,000 төгрөгөө хийгээрэй манай хүү О-ын данс байгаа юм” гэсэн. Тэгээд би дээрх данс руу 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг, дараа нь мөн эхнэрийнхээ данснаас 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш “байранд чинь наадмын өмнө оруулж өгнө” гэж байгаад наадмаас хойш”удахгүй оруулна байрны засвар нь дуусаагүй байна” гэж хэлж байгаад сүүлдээ “мөнгийг чинь удахгүй буцаагаад өгье” гэсээр байгаад өдийг хүрлээ. ...” гэсэн /11хх 53-54, 12хх 87/,
хохирогч Э.Э-ын “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр утсаар холбогдож “Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны гадна хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл төд удалгүй манай байрны гадна ирчихсэн байна гээд... өөрийн Хаан банкны 5О- тоот дансныхаа интернэт банкийг ашиглан “2 байранд хамрагдана” гэж хэлээд Ц.Б-гийн данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. ...” гэсэн /11хх 90-92, 11хх 248/
хохирогч Б.Т-ын “...Б- бид нарт хэлэхдээ “цагаан сараас өмнө цөөхөн хэдэн хүн орно мөнгөө эхэлж өгсөн хүмүүст нь байранд оруулна” гэж хэлсэн. Тэгээд бид нар Хэнтийд гэртээ ирээд 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б-тай холбогдож 3 өрөө байрны урьдчилгаа 7,000,000 төгрөг өөрийнхөө 5О-4 тоот данснаас Б-гийн 5Э-0 тоот данс руу дүү Т-ийн найз Д- гэсэн утгатай шилжүүлсэн. Маргааш нь мөн адил дахиад байрны урьдчилгаа гэж 7,000,000 төгрөгийг өөрийнхөө 5О-5264 тоот данснаас Б-гийн 5Э-0 тоот данс руу дүү Т-ийн байрны урьдчилгаа гэсэн утгатай шилжүүлсэн. Б- нь надтай холбогдохдоо “нэг байрны бичиг баримтын бүрдүүлэлтийн мөнгө 200,000 төгрөг болно шүү” гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын 25-ны өдөр 200,000 буюу 3 байрны нийт 600,000 төгрөгийг Д.Д-, Д.Т-, Ё- гэсэн утгатайгаар Ц.М-ын 5М-4 тоот данс руу шилжүүлсэн. ...Мөн тэр өдөр дахин нэг байр авахаар өөрийнхөө 5О-4 тоот данснаас Ц.М-ын 5М-4 тоот данс руу Р-ийн Ё- гэсэн утгатайгаар 3,500,000 төгрөг шилжүүлсэн. ... Мөн тэр өдөр дахин нэг байр авахаар өөрийнхөө 5О-4 тоот данснаас Ц.М-ын 5М-4 тоот данс руу Р-ийн Ё- гэсэн утгатайгаар 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Б-тай холбогдоход “энэ данс руу урьдчилгаа хийгээрэй” гэж хэлсэн. Ингээд нийт 18,100,000 төгрөгийг Б-тай холбогдож шилжүүлсэн. ...Би сүүлийн 1 жил гаруй холбогдоогүй. ...” гэсэн /11хх 134-136/,
хохирогч Б.У-ын “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Хүдэрийн Хаан банкны 5Р-8 тоот данснаас Ц.Б- гэх хүний Хаан банкны 5Э-0 тоот дансанд 7,000,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгтэл одоог хүртэл би байрандаа орж чадаагүй. Бусдад өгсөн 7,000,000 төгрөгөө буцааж авч чадахгүй байна. Ц.Б- нь надад “чи урьдчилгаагаа хийсэн юм чинь Төрийн орон сууцны корпорацаас гаргасан 2-3 өрөө байрнуудаас сонголт хийлгэнэ, байршил нь Яармаг, Арцат, Нью Гардэн зэрэг газруудад байршилтай” гэж хэлж байсан. ...” гэсэн /12хх 16/,
хохирогч С.А-ын “...Тэгээд эхнэр бид хоёр найз нөхдийн харилцаатай болохоор итгээд хөтөлбөрт хамрагдаж түрээслээд өмчлөх байртай болох зорилгоор Б.Н-д энхэр Н- өөрийн данснаасаа Н-ын дансанд 5,500,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Ц-ний Б- гэх хүнд манай хүү Б- 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 1,700,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Манай эхнэрийн дүү НаранС-о мөн тухайн хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд Ц.Б- нь манай дүүд бид нарын орох байрыг хүртэл үзүүлсэн. Эхнэр бид хоёрын зүгээс Б- гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй бөгөөд Н-аас л мэдээлэл авдаг байсан. Тухайн үед “2020 оны сонгуулийн өмнө оруулна” гэж байсан бөгөөд сүүлдээ сонгуулийн дараа болсон. Үүний дараа “олон хүн хамрагдаж байгаа тул дараалал их байна” гэсээр өдийг хүрсэн. ...” гэсэн /14хх 82-83/,
хохирогч 3.О-ийн “...Ингэхэд Б- нь “7,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэхэд нь би “7.000,000 төгрөгийг шууд өгч чадахгүй, 3,500,000 төгрөг эхэлж өгөөд, байрандаа орсны дараа үлдэгдэл мөнгийг нь өгье” гэж тохиролцсон. Тэгээд мөн оны 05 дугаар сарын 29-ний өдөр эхнэр Х-гийн данснаас Н- гэх хүний данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлэхэд Б- нь “сарын дараа” гэж хэлж байсан. Ингээд сарын дараа Б-тай холбогдоход “арай болоогүй байна, ажил нь явагдаж л байна” гэсэн хариу хэлсэн. ...Үүнээс хойш 4 сарын сүүлээр Б-тай холбогдохоор утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Ингэж холбогдож чадахгүй байсаар 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ц.Б- нь Х- дугаарын утаснаас манай эхнэрийн нэг хамаатантай холбогдсон байсан. Тэр дугаараар нь би Ц.Б-тай холбогдоход "Би цагдаад шалгагдаж байгаад 3 сар хоригдож байгаад гарч ирлээ. Та нар миний эсрэг өргөдөл бичээд Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс дээр өгөөрэй” гэж хэлсэн. Маргааш өдөр нь Б- нь дахин залгаад “өөрийн харьяа дүүргээрээ өргөдлөө өгөх юм байна шүү, би та нараас авсан мөнгөө З- гэдэг хүнд шилжүүлсэн. Би та нарыг тэр хүнтэй зуучилж байсан. Би өөрөө хохирчхоод байна. Та нарын бүх өргөдлүүдийн ачаар З-д хэрэг үүсгэх гээд хөөцөлдөж байгаа” гэсэн утгатай юм ярьсан. ...” гэсэн /14хх 159-160/,
хохирогч М.АриунЧ-ийн “...Уулзах үед З- нь өөрийгөө “У.Хүрэлсүх сайдын туслах хийдэг, миний ард Монгол Ардын намын эрх бүхий хүмүүс байдаг ба би хүмүүсийг НОСК, ТОСК-д хамруулж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд би ярьсан ярианд нь итгээд өөрийн хамаатнуудад бас энэ тухайн хэлж байсан. Хамаатнуудын мөнгө болон нийт 68,880,000 төгрөгийг З- гэх хүнд өгч байсан. Миний зүгээс бол НОСК, ТОСК-д хамрагдах зорилгоор 7,000,000 төгрөгийг өгсөн ба 2020 оны 05 дугаар сарын 24-ний орчимд хамаатнуудын өгсөн 21,000,000 төгрөгийг өгсөн ба тухайн мөнгөнд миний мөнгө хамрагдсан байна. ...Би эхэлж НОСК-д хамрагдах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 7,000,000 төгрөгийг, үүний дараа З- нь “таны ордер гарах гэж байна яаралтай мөнгө шилжүүл” гэж хэлээд би өөрийн данснаас З-гийн данс руу 1,460,000 төгрөгийг нийт 8,460,000 төгрөгийг өгсөн. З-д “дансаар мөнгийг шилжүүлье” гэхэд данс битүүмжлэгдсэн байгаа гэж хэлж байсан. 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 21,000,000 төгрөгийг өгөхөд мөнгө хүлээн авсан баримт үйлдсэн. ...” гэсэн /14хх 222-223/,
хохирогч М.Б-ийн “...Уулзах үед Б- нь өөрийгөө “Монгол ардын намын сонгуулийн хороонд ажиллаж байгаа ба сонгуулийн өмнө хандив босгох нэрийдлээр та бүхнээс мөнгө аваад хариуд нь та бүхнийх НОСК-ын байр буюу Хан-Уул дүүргийн Яармагийн орчимд байрлах Велла хотхонд байранд оруулна” гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр би 14,200,000 төгрөгийг НОСК-ын байранд орох зорилгоор өгсөн ба “бэлэн мөнгө авсан баримт үйлдье” гэхэд Б- нь “би бэлэн мөнгө авсан баримт үйлдэхгүй харин хоёулаа мөнгө зээлсэн зээлийн гэрээ хийе” гээд бид зээлийн гэрээг байгуулсан. Гэвч Б- нь надаас мөнгө авсан цаг хугацаанаасаа хойш алга болсон би холбогдож танилцсан гэх хүмүүсээс асуухаар Б-д мөнгөө өгсөн учраас тухайн хүнээсээ мөнгөө ав гээд байсан. ...” гэсэн /15хх 9/,
хохирогч Ц.Б-ийн “...Б-гийн утсаар холбогдож “02 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа 7,000,000 төгрөгийг эхлээд өгөөд түлхүүрээ аваад байранд орчих Дараа нь түрээсийн гэрээ хийгдэнэ” гэсэн. “Би чиний өмнөөс бүх бичиг баримт бүрдүүлэх ажлыг нь хийнэ чи ирээд гарын үсэг зурахад болно” гэхээр нь 4,000,000 төгрөг өгөөд байрандаа орсны дараа үлдэгдэл 3,000,000 төгрөгийг өгөхөөр тохирч Б-гийн хэлсэн Д.У-а гэх хүний данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Ц.Б- нь “цагаан сарын өмнө байранд оруулна, үлдэгдэл мөнгөө шилжүүлчих” гэхээр нь 3,000,000 төгрөгийг 02 дугаар сарын 28-ны өдөр тухайн данс руу шилжүүлсэн. Цагаан сарын өмнө байранд оруулна гэсэн боловч утас нь холбогдохгүй алга болохоор нь Ж- ахаас асуухад “Б-г хоригдчихсон байгаа ахын дүү битгий өргөдөл өгөөрэй. Гарч ирэхээр нь би мөнгийг чинь аваад өгнө” гэсэн. Түүний дараа суллагдсан гээд над руу яриад “З- гэдэг хүнд чиний мөнгө болон өөр хүмүүсийн мөнгийг өгчихсөн. Тэр хүнээс мөнгө аваад чиний мөнгийг өгнө” гэсэн. ...” гэсэн /15хх 58-59, 17хх 120/,
хохирогч Т.М-ын “...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нисдэг машин дотор байрлах нотариатын газар гэрээ байгуулж 17,500,000 төгрөгийг бэлнээр үлдсэн 17,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны данснаас 1 сарын хугацаатай шилжүүлэн өгсөн. Тухайн мөнгийг өгөөд 1 сарын дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Дүүргийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр бэлнээр 10,000,000 төгрөгийг “мөнгө нь дутаад байна дахиад өгвөл байр чинь хэд хоногоос гарна” гэж хэлсэн учраас уулзаж байгаад өгсөн. Энэ өдрөөс хойш одоог хүртэл байранд ороогүй мөнгөө буцааж авъя гэхээр би “өөртөө авч хэрэглээгүй шүүхээрээ явж аваа би цаашаа З- гэх хүнд өгсөн” гэж хэлсээр байгаа. ...Б- нь “саатуулагдаж байх үед З- гэх хүн надтай ирж уулзаад Б-гийн өмнөөс би мөнгийг чинь төлж хохиролгүй болгож өгнө тэгэхийн тулд чи надад 3,500,000 төгрөгийг өгөх хэрэгтэй” гэж ярьсан. 2021 оны 05 дугаар сарын 24-нд З- гэх хүн над руу залгаад “одоо байрны чинь гэрээ хийгдэх гэж байна миний данс руу 3,500,000 төгрөгийг хийх хэрэгтэй байна” гэж надаас аваад тэрнээс хойш надтай 2, 3 хоног холбоо бариагүй. Нөгөө Б- суллагдсанаас хойш надтай байр болон мөнгөний талаар огт холбоо барьсан юм байхгүй. ...Тухайн мөнгийг би өөртөө гэртээ цуглуулчихсан байсан мөнгө юм. Ингээд нийтдээ 45,000,000 төгрөгийг Ц.Б-д өгсөн. Тэрнээс хойш Ц.Б- сураггүй алга болчихоор нь сураг тавьтал хоригдсон сураг гарсан юм. Тэгтэл 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр надтай З- гэх эмэгтэй утсаар ярьж “Ц.Б-гийн чамаас авсан 45,000,000 төгрөгийг би чамд төлнө чи найз руугаа яаралтай 3,500,000 төгрөг шилжүүлчих тэгвэл бичиг баримт чинь бүрдэж чамтай шууд гэрээ хийнэ хоёулаа нотариат орж гэрээ хийе” гэж хэлээд намайг дагуулаад баруун 4 замын Гранд плазагийн голомт хотхоны нотариат орж хэлцлийн гэрээ хийсэн. Тэгэхээр нь би З- гэх эмэгтэйд хандан “одоо чамд өгөх 3,500,000 төгрөг байхгүй” гэж хэлэхэд “2-3 хоногийн дотор яаралтай олоод өгчих юм бол чинийх хамгийн түрүүнд болох гээд байна” гэхээр нь “за” гэж хэлээд өнгөрсөн юм. 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Х.З- надтай холбогдож “яасан найзаа нөгөө мөнгө чинь бэлэн болсон уу бичиг баримт болох гээд байна ш дээ” гэж хэлэхээр нь түүнд итгэж өөрийнхөө данснаас түүний хэлсэн данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд нийтдээ миний зүгээс Ц.Б-, Х.З- нарт 48,500,000 төгрөгийг өгсөн ийм л зүйл болсон юм. ...” гэсэн /15хх 221-222, 17хх 123/ мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2, 80, 108, 132, 182, 2хх 113, 3хх 45, 111, 163, 195, 228, 4хх 18, 55, 6хх 9, 66, 248, 8хх 15, 217, 9хх 20, 11хх 41, 80, 129, 13хх 9, 14хх 73, 138, 214, 15хх 7, 231, /, Ц.Ч-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх 3/, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Б-гийн 5Э-0 дугаартай дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт /1хх 4/, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 50334478С-тай дансанд 10,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт /1хх 6/, хохирогч Ц.Ч-ийн Хаан банкны 5Ж-0 тоот депозит дансны хуулбарууд /1хх 21-23/, Ц.Б-гийн Хаан банкны 50Ж-010 тоот депозит дансны хуулбарууд /1хх 24-46/, Ц.Б-гийн Хаан банкны 50Ж-010 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 47-48/, Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1094 дугаартай албан бичгийн хуулбар /1хх 50/, Ц.Ү-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх 81/, М.Б-гын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өргөдөл /1хх 109/, Д.Д-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх 133/, Т.Х-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /1хх 183/, Т.Х-гийн Хаан банкны 5Ж-5 тоот дансны депозит дансны хуулганы хуулбар /1хх 184-185/, Г.А-ийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /2хх 114/, Г.А-ийн Хаан банкны 53Ж-165 тоот депозит дансны хуулганы хуулбар /2хх 119/, Г.А-ийн Хас банкны 5Ж-8 тоот депозит дансны хуулганы хуулбар /2хх 120/, О.О-ын Хаан банкны 5Х- тоот депозит дансны хуулганы хуулбар /2хх 155-170хх/, Б.С-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /2хх 218-220/, С.Н-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3хх 46/, Ц.НаранЧ-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3хх 112/, Ц.НаранЧ-ийн Хаан банкны 59Ж-2 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар /3хх 113-114/, Д.Б-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3хх 164/, Т.Ц-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3хх 196/, Д.Н-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /3хх 229/, Г.Т-оос цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /4хх 19/, С.Бийн эзэмшлийн Хаан банкны 50Ж-15 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар /4хх 20/, Ү.Э-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /4хх 58/, Голомт банкны № 662009, №662519, №662270, №662655 дугаартай орлогын мэдүүлэг /4хх 115/, Хаан банкны 5Э-0 дугаартай Ц.Б-гийн эзэмшлийн хуулга /4хх 189-199/, Худалдаа хөгжлийн банкны дансны Ж- дугаартай М.АриунЧ-ийн эзэмшлийн дансны хуулга /4хх 153-167/, Ж.С-оос цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /6хх 12/, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0708 дугаартай Ж.С-о, Ц.Б- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /6хх 13/, Т.А-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /6хх 67-68/, Д.Т-ын Хаан банк дахь 5020797572 дугаартай депозит дансны хуулга /6хх 69, 71, 130-132/, Б.Т-ын Хаан банк дахь 5Т-1 дугаартай депозит дансны хуулга /6хх 125-128/, Ц.Б-гийн Хаан банк дахь 5Э-0 дугаартай депозит дансны хуулга /6хх 131-135/, Т.А-ийн Хаан банк дахь 50Т-6 дугаартай депозит дансны хуулга /6хх 70, 136-138/, О.О-ын Хаан банк дахь 5Х- дугаартай депозит дансны хуулга /6хх 139-150/, Д.Э-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /6хх 249/, Ц.Б-гийн Хаан банкны 5Э-0 дугаартай дансны хуулга /7хх 21-22/, иргэн Б.Т-гийн Улсын Мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөл /7хх 173/, Иргэн Г.Б-ийн Улсын Мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөл /7хх 178/, Иргэн Д.А-ы Улсын Мөрдөн байцаах газарт гаргасан өргөдөл /7хх 182/, Ц.Б-гийн Хаан банкны 5Э-0 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 204-205, 227/, Г.М-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /8хх 16-17/, Г.М-ын Хаан банкны 50Т-850 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 25/, Д.Н-ын Хаан банкны 5Т-7 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 26/, Л.ЭнхЧ-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /8хх 54-56/, Л.ЭнхЧ-ийн Хаан банкны 50Т-557 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 57, 59, 60/, иргэн Ч.О-ийн Хаан банкны 5Т-69 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 89-91/, Ц.Б-гийн Хаан банкны 5Э-0 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 96-97, 127-142/, 3.Б-ээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /8хх 219-220/, 3.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 59Т-6 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбар /8хх 221-223/, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ /9хх 22-23/, Ц.Н-оос цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /9хх 84/, хохирогч Ц.Н-ийн Хаан банкны 5Т-7 тоот данснаас Х. З-гийн 5Б- тоот данс руу мөнгө шилжүүлсэн дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 86-87/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 61-67/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны 2074 дугаартай шинжээч Д.Мөнхбаатарын дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлтүүд /10хх 250, 11хх 1-9/, Ч.Х-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /11хх 42-43/, Хохирогч Ч.Х-ын Хаан банкны дансны хуулга /11хх 44-45/, Э.Э-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /11хх 81/, Б.Т-аас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /11хх 130-131/, Хаан банкны Хэнтий салбараас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн албан тоот /11хх 154/, хохирогч Б.У-ын Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /12хх 11/, С.А-ын цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /14хх 75-76/, Э.Х-гээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /14хх 139-140/ Э.Х-гийн эзэмшлийн Хаан банкны 50Т-0 тоот дансны депозит дансны хуулганы хуулбар /14хх 141/, М.АриунЧ-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /14хх 215-217/, Д.Б-ээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /15хх 5/, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар хийлгэсэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0405 дугаартай зээлийн гэрээ /15хх 10/, Мөрдөн байцаах албан Ц.Б-ийн бичгээр гаргаж өгсөн өргөдөл /15хх 54/, Д.У-ын эзэмшлийн Хаан банкны 5Н- тоот дансны депозит дансны хуулганы хуулбар /15хх 69-104/, Т.М-аас цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн өргөдөл /15хх 214/, Т.М-ын эзэмшлийн Хаан банкны 50Т-98 дугаартай дансны депозит дансны хуулганы хуулбар /15хх 216/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Ц.Б- нь ганцаараа Улаанбаатар хотод байхдаа “Төрийн орон сууцны корпорацаас түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамруулж өгнө” гэж Төрийн орон сууцны корпорацад ажилладаггүй атлаа С.А-ыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар А.Б-ыг төөрөгдөлд оруулан 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд нийт 7,200,000 төгрөгийг бэлнээр авсан, шүүгдэгч Ц.Б-, Х.З- нар нь бүлэглэн “хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдана” гэж нэр бүхий 36 хохирогчоос нийт 437,197,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.З-, Ц.Б- нар нь 2019 оны 07 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд нэр бүхий 37 хохирогчийг залилж, тэдгээрт их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн амин чухал эрх ашигт халдаж, хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч буй залилах гэмт хэрэг нь нийгэм дэх итгэлцлийг ямар нэгэн хэмжээгээр алдагдуулдаг хор уршигтай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хорих ялыг шүүгдэгч Х.З-, Ц.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол учирсан иргэдийн тоо, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Х.З-, Ц.Б- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, нэр бүхий 36 хохирогчийг “Төрийн орон сууцны корпорацаас түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцанд хамруулж өгнө, хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдана” гэж хамтран залилсан нөхцөл байдал шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болоод хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хэрэг маргааныг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд, нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон холбогдох этгээдүүдийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэсний эцэст шүүгдэгч Х.З- Ц.Б- нар нэр бүхий 37 хохирогчид нийт 437,197,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Давж заалдах шатны шүүхэд, шүүгдэгч Х.З-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг гаргаж өгсөн хэдий ч анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх үед уг тогтоолыг гаргаж өгөөгүй, энэ талаар хэлэлцэгдээгүй байх тул шүүгдэгч Х.З-, Ц.Б- нарт холбогдох 20100000010019 дугаартай энэхүү эрүүгийн хэргийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдгээрийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн ял оногдуулж, шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.
Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.
Хууль тогтоогчоос шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг Эрүүгийн хуульд хуульчилсан.
Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгч Х.З-д холбогдох яллагдагчаар татагдсан өөр гэмт хэрэг байгаа гэх баримт байгаагүй байх тул түүний гомдолд дурдсанаар хэрэг нэгтгэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түүнд холбогдох гэмт хэргийн шинжтэй бусад үйлдэл байгаа бол энэ хэргээс тусад нь шийдвэрлүүлэх боломжтой юм.
Шүүгдэгч Х.З-, Ц.Б- нар хохирол төлбөрийн талаар харилцан маргадаг, тэдний хоорондоо болон хамаарал бүхий этгээдийн дансаар мөнгө шилжүүлсэн бичгийн баримтууд хэрэгт авагдсан, мөн шүүгдэгч нар хоорондоо мөнгө зээлсэн, өгсөн гэх боловч тэдний энэ асуудал нь хохирогчдыг залилсан гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй, харин энэ байдал нь тэдний хохирогчдоос авсан мөнгийг хамтран захиран зарцуулсан байдлыг давхар нотолж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээхээр заасан ба хохирогч нарт төлөгдөөгүй үлдсэн хохирлыг шүүгдэгч Х.З-, Ц.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүгдэгч Х.З-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 99 хоног тус тус цагдан хоригдсон байгааг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/2647 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.З-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-, Ц.Б- нарын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 99 (ерэн ес) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ