| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0134/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/130 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, түүний өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Дайчин овогт Насантогтохын Мөнхбаярт холбогдох, эрүүгийн 201626022786 дугаартай 178/2018/0132/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1989 оны 03 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэгийн 4-р хороо, го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамж 107 дугаар байр, 138 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Алтай 22-97А тоотод түр оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, УП89032331 дугаарын регистртэй, Дайчин овогт Насантогтохын Мөнхбаяр
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр /
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Навчаа, Д.Мөнхзориг нарыг Швед улсруу 2 жилийн хугацаатай виз гаргаж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 9797500 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 126 дугаар хуудас дахь “ Н.Мөнхбаяр миний бие хохирогч А.Навчаагийн хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв
Шүүгдэгч Н.Мөнхбаярын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Навчаа, Д.Мөнхзориг нарыг Швед улсруу 2 жилийн хугацаатай виз гаргаж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 9797500 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч А.Навчаа нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ...2016 оны 03 сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл олон удаагийн үйлдлээр өөрийн болон Мөнхзориг нарын данснаас 14 сая төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд Мөнхбаяраас мөнгө аваагүй харин Мөнхзоригоос нэхэж байгаад 1500000 төгрөгийг авсан. Анх өгсөн 14 сая төгрөгнөөс 3200000 төгрөгийг манай дүү хэрэглэсэн байсан. Одоо би 9797500 төгрөгийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хэргийн 2 хавтасны 68-70 дугаар хуудас/
Шүүгдэгч Н.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би Мөнхзориг, Навчаа нараас Швед улс руу гаргаж өгнө гээд нийтдээ 11700000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд тэр мөнгөнөөс хэрэглээний мөнгө гэж хасагдаад нийтдээ 9797500 төгрөг үлдсэн. Би энэ мөнгөнөөс 1500000 төгрөгийг 2018 оны 3 сард Мөнхзоригт өгсөн. Би Навчаагийн дүүтэй таксинд явж байгаад танилцаад улмаар бид хоёр хайр сэтгэлийн холбоотой болсон. Тэгээд одоо бол 9797500 төгрөгнөөс 3440000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 6357500 төгрөгийг харилцан тохиролцоод өгөхөөр болсон ... гэх мэдүүлэг
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь 2016 оны 03 сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд А.Навчаа, Д.Мөнхзориг нарыг Швед улсруу 2 жилийн хугацаатай виз гаргаж өгнө гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 9797500 төгрөгийг залилсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдсон.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг хэсэгчлэн төлж, хохирогчтой эвлэрсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Навчаагийн хүсэлтээр нотлогдсон.
Шүүгдэгч Н.Мөнхбаярын бусдаас 9797500 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүхээс шүүгдэгч Н.Мөнхбаярыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.Мөнхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь гэм буруугийн талаар маргалдаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Н.Мөнхбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 1-р хавтасны 78 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар, хохирогчид учирсан хохирлыг хэсэгчлэн төлж, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь...хохирогч А.Навчаагийн 9797500 төгрөгнөөс 3440000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 6357500 төгрөгийг харилцан тохиролцоод өгөхөөр болсон ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан 9797500 төгрөгнөөс 3440000 төгрөгийг өгсөн үлдэгдэл 6357500 төгрөгийг харилцан тохиролцоод өгөхөөр хохирогчтой сайн дураараа эвлэрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн, зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарлахаар тогтов.
Эрүүгийн 201626022786 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Навчаад 6357500 төгрөгний хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Мөнхбаярын Голомт банкны 500000 төгрөгийн хадгаламж бүхий дансыг битүүмжилсэн, прокурорын 2018 оны 09 сарын 04-ний өдрийн 5/108 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1.2.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Дайчин овогт Насантогтохын Мөнхбаярыг бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Мөнхбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Мөнхбаяраар 500000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, хохирогч А.Навчаад 6357500 төгрөгний хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Н.Мөнхбаярын эзэмшлийн Голомт банкны 500000 төгрөгийн хадгаламж бүхий дансыг битүүмжилсэн, прокурорын 2018 оны 09 сарын 04-ний өдрийн 5/108 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Мөнхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС