| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2508 00000 0849 |
| Дугаар | 2026/ДШМ/296 |
| Огноо | 2026-03-13 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Гантулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/296
2026 03 13 2026/ДШМ/296
П.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гантулга,
насанд хүрээгүй хохирогч Э.Э-, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- нарын өмгөөлөгч Н.Нарангуа,
шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч П.Гансүх,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2697 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Б-д холбогдох эрүүгийн 2508 00000 0849 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн П-ийн Б-, ......, ял шийтгэлгүй, /РД:ПКП-/;
Шүүгдэгч П.Б- нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ..............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2697 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
- 1 дэх заалтын “...үргэлжилсэн үйлдлээр...” гэсэн хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-н цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР