| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2026/03715/И |
| Дугаар | 191/ШШ2026/03035 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2026/03035
2026 03 02 191/ШШ2026/03035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...... төв байр хаягт байрлах ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогт ******* ******* нь ******* *******тай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дугаар ******* тоот "Зээл болон барьцааны гэрээ" байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 180%-ийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн цалингийн зээл авсан. Дугаар ******* тоот Зээл болон барьцааны гэрээгээр ******* тоот цалингийн харилцах дансыг барьцаалсан. Зээлдэгч Хаянхярваа овогтой ******* нь Дугаар ******* тоот Зээл болон барьцааны гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлдэгчийн Дугаар ******* тоот Зээл болон барьцааны гэрээний төлбөрт нийт 10,727,902.34 төгрөгийн өр төлбөртэй байна. ******* *******ны зүгээс зээлдэгчийг идэвхтэй хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч Х.******* нь зээл авах үедээ Улаанбаатар хот, .... хаягт амьдарч байсан боловч "энэ хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" болох нь дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт болон Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дугаар 101/ШЗ2023/07826 тоот шүүгчийн захирамжаар тодорхойлогдож байна. Иймд хариуцагч ******* ******* /РД:С380020918/-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлдээ: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.27-ны өдрийн 101/ШЗ2023/07826 захирамж, зээл болон барьцааны гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, итгэмжлэл, 2024.07.26-ны 317 дугаар гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.12.18-ны 182/ШШ2020/02865 шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргана.
Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэжээ.
6. Х.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь зээлийн гэрээ болон холбогдох бусад баримтуудаар тогтоогджээ.
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.******* нь .... хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.03.27-ны өдрийн 101/ШЗ2023/07826 захирамжаар нотлогджээ.
Шүүхийн журмаар Х.*******ы оршин суугаа газрын хаягийг тодруулахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар .... гэх хариуг ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг холбогдох Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг даалгав
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар ******* овогт ******* ******* /РД:*******/-ыг, .... хаягаар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг О. /утасны дугаар: /-д мэдэгдэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД