Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл шүүгдэгч М.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-2,3  дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1836001490143 дугаартай, 178/2018/0141/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 07 сарын 02-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан  суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль хамгааллын менежер мэргэжилтэй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт   оршин суух хаягтай, Урьд ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай Тамгат овогт Мишигдоржийн Отгонбаатар

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч М.Отгонбаатар нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан үзүүр” гэх газарт  2018 оны 08 сарын 22-ны өдөр 54-99 ХОҮ улсын дугаартай “Исүзү Вихорон” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Ж.Булгаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Отгонбаатарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Зам тээврийн осол гаргаж Ж.Булгаад хүнд хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв. 

Хохирогч Ж.Булгаагийн “Би нөхөр өөрийн дүү Батжаргал охин Номинзаяа нарын хамт Баян-Өлгий аймгаас ирж байгаад машинтайгаа аваар осолд орсон. Шинэ тавьсан замаар явж байхад гэнэт шороо гарч ирсэн. /зам хаасан/ Тэр үед манай нөхөр Отгонбаатар хажуу тийш дарах шиг болоод машин унасан. Бидний хувьд ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл байхгүй та бүхэн хурдан асуудлыг шийдэж өгнө үү  гэх мэдүүлэг.../хх-63 дүгээр хуудас/

Шинжээч эмчийн 2018 оны 09 сарын 3-ны өдрийн 503 тоот дүгнэлтэнд:

Ж.Булгаагийн биед гэмтэл учирсан байна.

Ж.Булгаагийн биед зүүн талын ll-V хавирга паравертебраль /нурууны ойролцоох/ шугамаар 5-8 хавирга хөхний шугамаар хугарсан зүүн уушгинд хана дагасан хий цээжний зүүн 5-6 хавирганы загварт гуурс тавьсан шарх орчмын зөөлөн эдийн няцрал зүүн гарын бугалга тохойг хамарсан 8х6 см орчим цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

Ж.Булгаагийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.

 Ж.Булгаагийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна  гэх дүгнэлт /хх-ийн 66 дүгээр хуудас/  зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч М.Отгонбаатар нь Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэрт байрлах “Улаан үзүүр” гэх газарт  2018 оны 08 сарын 22-ны өдөр 54-99 ХОҮ улсын дугаартай “Исүзү Вихорон” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар зорчигч Ж.Булгаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч М.Отгонбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.

Шүүгдэгч М.Отгонбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Ж.Булгаагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 503 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.

Шүүгдэгч  М.Отгонбаатар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

 Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар прокурорын саналыг харгалзан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, №878856 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тамгат овогт Мишигдоржийн Отгонбаатарыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний  эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангиийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Мишигдоржийн Отгонбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Отгонбаатар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учиртайг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Отгонбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар эрх хассаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Шүүгдэгч М.Отгонбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.Отгонбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ГАНТӨГС