Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/18

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч З.Төмөрхүү, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Хохирогч *******      

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж хийсэн шүүх хуралдааны 202******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, хохирогч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2*******1*******000000*******44 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ийг 202******* оны 3 дугаар сарын 1*******-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар гудамжны ******* тоотод "... харих болоогүй байхад явъя гэлээ...” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан,

-мөн 202******* оны дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод гэртээ согтуу ирж, түүнийг унтаж байхад нь хөнжлийг нь татаж аван сэрээж, орилж хашхичин, үг хэлээр доромжилсон,

-202******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод гэртээ байхдаа гар утсанд нь “харанхуй шөнө дуудлага ирлээ” гэж уурлан, толгой хэсэгт нь гар утсаар нэг удаа цохиж духны баруун дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

-202******* оны ******* дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод байх гэртээ хардалтын улмаас нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохих, газарт унагааж байгаад хөлөөрөө удаа дараа өшиглөх зэргээр биед нь санаатайгаар халдан зодож, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

-Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож сольж оногдуулахыг анхааруулж,

-Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо:

...Миний нөхөр ******* бид 2 “” хоол хүргэлтийн үйлчилгээг 3 дахь жилдээ явуулж байгаа, энэ бизнес маань бид хоёрын хамтарч хийж үр хүүхдээ өсгөж амьдралаа авч яваа, нөхөр хүргэлтдээ Дархан дотроо хаа сайгүй явдаг. Хотоос бараа материал татаж авахад нөхөр явдаг. Миний бие нөхөртөө ямар нэгэн гомдол байхгүй. Бид хоёр 13 жил хамтдаа амьдраад 4 хүүхэдтэй, цаашид бид хоёр 4 хүүхдийнхээ ирээдүйг сурч боловсроход гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна, Иймд ******* оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү ... гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

            ... Шүүхээс оногдуулсан ял үндэслэл бүхий байх бөгөөд хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Эхнэр *******тэй зүй бусаар зохисгүй харьцсандаа дүгнэлт хийж, цаашид түүнд хүндэтгэлтэй хандана. Дахин ийм хэрүүл маргаан үүсгэхгүй байж чадна гэдгээ илэрхийлж байна. Миний хувьд эхнэрээсээ уучлалт гуйсан, хэн нэгнийгээ цаашид аливаа асуудалд хүлээцтэй хандана гэдгээ ойлгож байна. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Уур бухимдлаа барьж чадаагүй нь миний буруу. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Манай нөхөр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Бид “” хоол хүргэлтийн газрыг ажиллуулаад Дархан дотроо хоол хүргэдэг. Мөн манай хүн уурхайд давхар ажилтай, би одоо ******* сартай жирэмсэн. Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явах гэхээр нөхөр маань ийм хязгаарлалттай болохоор боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Тийм учраас энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү гэж хүсэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд хийсэн үйлдэл дээрээ маргаагүй, харин амьдралын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч гэж хүсэж байгаа. ******* энэ хэрэгт шийтгүүлэхээсээ өмнө ажилд орох хүсэлт өгсөн байсан нь шийдвэрлэгдээд Зүүн хараагийн уурхайд ажилд орсон. Бага насны 4 хүүхдээ тэжээх, жирэмсэн эхнэрээ эмнэлэг, ийм тийш нь зөөх гээд ар гэрийн асуудал нь хүндрэлтэй байгаа учраас зорчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгөөч гэж хүсэж байгаа. Мөн ******* нь Дарханаас Зүүн хараагийн чиглэлд ажилд явдаг учраас зорчих эрх хязгаарлах ялын явах чиглэлд өөрчлөлт оруулж өгнө үү. *******ын хувьд Гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл удаа дараа учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж урт хугацаагаар тогтоосон нь энэ хүн эхнэрээ төрөх үед хамт байх боломжгүй, хязгаарлагдмал нөхцөл байдал үүсээд байгаа. Тийм учраас зөрчих эрх хязгаарлах ялыг багасгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Зөрчил гаргах бүрд нь удаа дараа ийм асуудал гаргавал эрүүгийн хэрэг үүснэ гэдгийг ойлгуулж байсан байх гэж бодож байна. Гэтэл өөртөө дүгнэлт хийхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх бүрдээ “...шөнө утсанд нь дуудлага ирлээ гэж, архи ууж дуусаагүй байхад авч явах гэлээ” гэм мэт үл ялих зүйлээр шалтаглан зоддог. Ийм зан ааштай хүн байгаа. Энэ хүнд шүүхээс хорих ял оногдуулаагүй шалтгаан нь хохирогч бага насны 4 хүүхэдтэй, дээрээс нь жирэмсэн, хэрэв энэ хүн хоригдчихвол би хүүхдүүдээ авч явж чадахгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгөөч гэдэг хүсэлтийг шүүхээс хүлээж аваад 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялын хүрээ хязгаарыг Дархан-Уул аймгийн Дархан сумаас гарахгүй байхаар том хэмжээний хориг тавьж өгсөн. Тэгэхээр прокурорын зүгээс  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогч *******, шүүгдэгч ******* нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг болон шүүгдэгч *******ын гэм бурууг эргэлзээгүй нотолж хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Прокуророос шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ийг 202******* оны 3 дугаар сарын 1*******-наас 16-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, ******* дугаар гудамжны ******* тоотод "...харих болоогүй байхад явъя гэлээ...” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан,

-мөн 202******* оны дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө 03.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод гэртээ согтуу ирж, түүнийг унтаж байхад нь хөнжлийг нь татаж аван сэрээж, орилж хашхичин, үг хэлээр доромжилсон,

-202******* оны ******* дугаар сарын 20-ны өдөр 23.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод гэртээ байхдаа гар утсанд нь “харанхуй шөнө дуудлага ирлээ” гэж уурлан, толгой хэсэгт нь гар утсаар нэг удаа цохиж духны баруун дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

-202******* оны ******* дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар баг, 20******* дугаар байрны тоотод байх гэртээ хардалтын улмаас нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохих, газарт унагааж байгаад хөлөөрөө удаа дараа өшиглөх зэргээр биед нь санаатайгаар халдан зодож, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1-р тал), Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-4-*******-р тал),  Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-2-32-р тал),

-хохирогч *******ийн: “...Би 202******* оны ******* дугаар сарын 31-ний орой 21 цагийн орчим гэртээ нөхөр *******ын хамт байхад манай гэрт зүс таних найз  нь ирсэн юм. Ингээд би тухайн үед хоол унд хийж өгөх үед манай нөхөр 1 шил 1 литрийн “Finland” гэх нэртэй архи хувааж уусан юм. Тухайн үед нөхөр *******, нар нь 202******* оны ******* дугаар сарын 31-ний шөнө 23 цагийн орчим хоорондоо маргалдаад эхэлсэн болохоор нь би шууд гэрээс гараад явсан. Ингээд би гэрийн орцон дотор зогсож байтал манай гэрээс нь гараад явахаар би гэр рүүгээ орох үед нөхөр надад хандан "чи манай гэрээс зайл, чи сая тэй явчхаад ирсэн юм уу" гэж хэлэхээр нь "би гэрээс гарах гэж байтал ******* “чи цагдаад дуудлага өгөх гэж байна” гэж хэлээд миний гар утсыг булааж аваад гэрийн үүд хэсэгт миний нүүр хэсэг рүү 2 гараараа нэлээд хэдэн удаа цохиод намайг газарт унагаж байгаад миний бие хэсэг рүү нэлээд хэдэн удаа өшиглөсөн юм... ******* нь намайг урьд өмнө нь буюу 202******* оны ******* дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим гэртээ нөхөр *******ын хамт унтаж байхад миний утас руу үл таних дугаар залгах үед ******* нь “харанхуй шөнө чам руу хэн залгаад байгаа юм бэ" гэж хэлээд миний баруун дух хэсэг рүү миний хар өнгийн “Самсунг А**************” загварын гар утсыг баруун гартаа барьж байгаад 1 удаа цохиод миний духны арьсыг сэтэлсэн бөгөөд би тухайн үед Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг ороод оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг (хх-3*******-36, 3*******-р тал),

-гэрч : “...202******* оны ******* дугаар сарын 21-ний өдөр гэж санаж байна. Ажил дээр байхад ирэхдээ толгой хэсэг буюу баруун талынхаа духан дээр оёдол тавиулчихсан ирсэн. хэлэхдээ “нөхөр шөнө гар утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн чинь хардаад зодчихлоо” гэж хэлсэн. Мөн тэрнээс хойш ******* хоногийн дараа 202******* оны ******* дугаар сарын 31-ний өдөр над руу чатаар “нөхөр бас дахиад хардаад зодчихлоо” гээд зүүн нүд нь хөхөрсөн зургаа явуулсан. Тэгэхээр нь рүү залгасан чинь гар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь санаа зовоод дүү руу залгаад хэлсэн чинь дүү нь гэрт нь очоод цагдаа дуудаад өргөдөл өгсөн гэж байсан. нөхөр байнгын ажил дээр ирээд ийг манаад өдөржингөө сахиад байдаг, маш их хартай. Нийгмээс тусгаарладаг, нөхөр нь хажууд нь байхад бид нартай айгаад юм дуугарч чаддаггүй... Ер нь хоёр гурван удаа гэрт нь очиж байсан. 202******* оны ******* дугаар сарын 2*******-ны өдөр гэртнь очиж байсан, эхнэртэйгээ их муухай дээрэнгүй, өндөр дуугаар, хараалын үгээр харьцдаг, гэртээ хаан шиг байдаг муухай хүн байна лээ.” гэх мэдүүлэг  (хх-40-р тал),

-гэрч : “....202******* оны ******* дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ ирэхдээ нүд нь оёдол тавиулсан байдалтай ирсэн. Хэлэхдээ өөрөө унаж бэртсэн гэж байсан. Манай ажлынхан “унаад ингэж бэртэнэ гэж байхгүй дээ” гэж хэлчхээд орхисон. Тэрнээс хойш ******* хоногийн дараа 202******* оны ******* дугаар сарын 31-ний өдөр над руу чатаар нүдээ хөх болсон зураг явуулаад “намайг гэх хүн алга” гээд чат бичсэн байсан. Тэгэхээр би гар утас руу нь залгасан чинь гар утас нь холбогдохгүй байсан. Би тэгэхээр нь ярилцаад төрсөн дүү руу залгаад, тэгээд цагдаад хандсан байх гэж бодож байна. байнга л үглэж байдаг, эхнэртэй их догшин авирладаг, байнга хардаж байдаг.” гэх мэдүүлэг (хх-42-р тал), 

-Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202******* оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1127 дугаартай “...*******ийн биед духны баруун дээд хэсэгт язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Духны баруун дээд хэсэгт язарсан шарх гэмтэл нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хх-4*******-4-р тал), Дархан-Уул аймаг дахь Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас (хх-*******0-*******1-р тал), *******ын өөрийнх нь мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгч, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2., 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байгаа талаар үндэслэлтэй дүгнэснээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзэх ба шүүгдэгчийн шууд санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед хөнгөн хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдлийг бие махбодын хүчирхийлэл гэнэ.” гэж тус тус заасан.

Хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Анхан шатны шүүх өөрийн дотоод итгэл, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жилийн хугацаагаар тогтоож, ялын хязгаарлалтын бүсийг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож, ялын хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, болсон хэргийн үйл баримт, шүүгдэгч *******ын гэм буруу, үйлдэлд шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь олон удаагийн давтамжтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэртээ сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг, хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийдэггүй, гэмшдэггүй, урьд 202******* онд 2 удаа эхнэрээ зодож зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээж байсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж багасгах хууль зүйн үндэслэл давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдсонгүй.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогчийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3. дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202******* оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2026/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******, шүүгдэгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугайй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МАНЛАЙБААТАР

           ШҮҮГЧ                                                        З.ТӨМӨРХҮҮ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АМАРЖАРГАЛ