| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0135/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/133 |
| Огноо | 2018-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч А.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Цолмонд холбогдох эрүүгийн 1836000000132 дугаартай, 178/2018/0135/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 04 сарын 18-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 23 настай, эрэхтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 8-р хороо 108 дугаар байрны 101, тоотод оршин суух, хаягиай ял шийтгүүлж байгаагүй хэрэг хариуцах чадвартай Зээгийхэн овогт Адилбишийн Цолмон
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Цолмон нь 2018 оны 08 сарын 06-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт Б.Энхсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Цолмонгийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Цолмон нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Б.Энхсайханыг зодож хохирол учруулсандаа харамсаж байна хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Б.Энхсайхан нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 сарын 06-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд гэрлүү явж байгаад гэрийн үүдэнд тааралдсан. Тэгээд Цолмон машинаасаа буугаад ир гэхээр тэр ажилтай явж байна гээд бууж ирэхгүй болохоор би гэрлүүгээ орсрн. Гэрт байж байгаад Лхагва гэх айлруу явж байтал Цолмон Төгөлдөр хоёр урд зогсож байсан зөрөх боломжгүй байхаар нь би урдан тулаад зогссон. Тэгтэл Цолмон нмайг та нар хүн дууддаг болсон юм уу гээд цохиж эхэлсэн. Тухайн үед Цолмон нуруулуу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гараараа нүүр болон хамарлуу 5 удаа цохисон гэх мэдүүлэг..../хх-09-10 дүгээр хуудас/
Шинжээч эмчийн 2018 оны 08 сарын 31-ны өдрийн 491 тоот дүгнэлтэнд:
Б.Энхсайханы биед гэмтэл учирсан байна.
Б.Энхсайханы биед баруун гарын зуунд 1х1см эдгэрч буй зулгаралт зүүн гарын шуунд 2х1см 1х1см арилж буй буй цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.Энхсайханы биед учирсан гэмтлүүд нь цохигдох мөргөлдөх унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
Б.Энхсайханы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна .
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:
Шүүгдэгч А.Цолмон нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт Б.Энхсайханыг хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хохирогчийн мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч А.Цолмонд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Цолмонд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж, шүүхээр хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна.
Шүүгдэгч А.Цолмонд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.Энхсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн эмчийн 491 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.
Шүүгдэгч А.Цолмон нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурорын санал болгосон 550.000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ногдох “46 инчийн Самсунг” маркын зурагт битүүмжилсэн Прокурорын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 5/111 тоот тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зээгийхэн овогт Адилбишийн Цолмонг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Адилбишийн Цолмонг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цолмон нь 550000 / таван зуун тавин мянга / төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч А.Цолмонд оногдуулсан 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6.Шүүгдэгч А.Цолмон нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, торгох ял биелэгдэх хүртэл “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын 2018 оны 09 сарын 07-ны өдрийн 5/111 тоот тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.Цолмонд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС