Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 208/МА2022/00021

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 145 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******

 *******иуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай

 Хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, хариуцагч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ:

1.Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах

2.Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж охин ийг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн бидний хамтран амьдрах хугацаанд бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгө болох

1.Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хороолол, ******* тоот 59.786.553 төгрөгийн үнэ бүхий 3 өрөө байр,

2.Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг Нарангийн гудамж ******тоот 0,07 га газар,

3.Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг Шарын голын гудамж ** тоот хагас га газар,

4.Тоуоtа wish маркийн 6911 ******* Улсын дугаартай суудлын авто машин зэрэг эд хөрөнгөөс надад оногдох хэсгийг шийдвэрлэж өгнө үү гээд

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Бид 2009 оноос эхлэн хамтран амьдарч энэ хугацаанд:

1.Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, ***дугаар хороо, Залуус хороолол, **** тоот 3 өрөө орон сууц,

2.Сэлэнгэ аймаг Мандал сум 6 дугаар баг *** тоотод байрлах 26 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

3.Сэлэнгэ аймаг Мандал сум Төмөр замын 43 дугаар байрны *** тоотод байрлах 29 м.кв орон сууц,

4.Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг Нарангийн гудамж *** тоотод байрлах 0,07 га газар,

5.Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг Наран-*** тоотод байрлах 4996 м.кв газар,

6.******* ******* улсын дугаар бүхий Тоуоtа wish маркийн суудлын авто машин зэрэг гэр бүлийн дундын өмч хөрөнгүүдтэй болсон. ******* бид хоёр хэдийгээр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан ч хамтран амьдрах хугацаандаа буюу 2008-2013 он хүртэл БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөн, Улаанбаатар хотод байрлах орон сууцыг, Мандал суманд байрлах *** тоотод байрлах 26 м.кв талбайтай 2 орон сууцыг худалдан авч байсан. Мөн би Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг Наран-*** тоотод байрлах 4996 м.кв газрыг БНСУ-аас ирээд Тахарын алба-нд ажиллаж байхдаа цалингийн зээл авч худалдан авч байсан. Дээрх хөрөнгүүдээс миний бие өөрт ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд тус нэхэмжлэлдээ холбогдуулан Улаанбаатар хотод байрлах орон сууц, Наран-** тоотод байрлах 4996 м.кв газар, автомашин зэргийг үнэлгээний компаниар үнэлүүлсэн ба Үүнд:

1. Улаанбаатар хот, Сонгино Хайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Залуус хороолол, *** тоот 3 өрөө орон сууц- 59.786.553 төгрөг

2.Сэлэнгэ аймаг, Мандал сум, * дугаар баг Нарангийн ***тоотод байрлах хагас га газар 18.135.480 төгрөг,

3. ******* ******* улсын дугаар бүхий Тоуоta wish маркийн суудлын авто машин 15.000.000 \Арван таван сая\ төгрөгөөр тус тус үнэлэгдсэн байна.

Мөн миний бие Сэлэнгэ аймаг Мандал сум Төмөр замын 43 дугаар байрны 39 тоотод байрлах 29 м.кв орон сууцыг 43 сая төгрөгөөр худалдахад *******ийг 30 сая төгрөгийн цалингийн зээлээ хаагаад, үлдсэн мөнгөнөөс нь 10 сая төгрөгийг миний цалингийн зээлээс хасаж өгнө гэхэд нь итгээд худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн боловч ******* байр зарсан мөнгөнөөс надад нэг ч төгрөг өгөлгүй өөрийнхөө зээлийг бүрэн хаагаад үлдсэн мөнгийг нь өөрөө хэрэглэсэн. Тухайн хөрөнгө бол бидний дундын өмч бөгөөд түүнээс би өөрт оногдох хувийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Ингээд дээрх 4 нэр бүхий дундын хөрөнгөнөөс өөрт оногдох хувь болох:

1. Улаанбаатар хотод байрлах орон сууцнаас 19.928.851 төгрөг

2. Автомашинаас 5.000.000 төгрөг

3. Наран-5 511 тоотод байрлах 4996 м.кв газраас 6.045.160 төгрөг

4.Сэлэнгэ аймаг Мандал сум Төмөр замын 43 дугаар байрны 39 тоотод байрлах 29 м.кв орон сууцны худалдсан үнээс 14.333.000 төгрөг нийт 45.307.011 төгрөгийг гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна...гэжээ.

*******иуцагч ******* хариу тайлбартаа:

...1.*******ын гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна,

2.Гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд эд хөрөнгийн дундаа тооцогдох хэсэг бусдад төлөх өр төлбөрийн хэсгийг харилцан тохиролцох хүсэлтэй байна,

3.*******ин *******ын хүүхдийг өөрийн асрамжид авах шаардлагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй тул охин ийн эх ******* миний асрамжид үлдээж, эцэг *******аас сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж өгнө үү...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 145 дугаартай шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* ******* овогт *******ийн *******, овогт гийн нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин ийг эх *******ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн охин ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2013 оны 03 дугаар сарын 04-ны төрсөн охин ийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг *******аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дах хэсэгт зааснаар хариуцагч *******ээс Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, **** дугаар хороо ***** гудамж ***** байрны ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 59.494.970 төгрөгөөс 19.831.333 төгрөг, Toyota wish загварын ******* ******* Улсын дугаартай автомашины үнийн дүн 10.400.000 төгрөгөөс 3.466.666 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын **** дүгээр баг, *******дугаар байрны **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 43.000.000 төгрөгийн 32.000.000 төгрөгөөр Хаан банканд зээлийн төлбөрт төлсөн бөгөөд үлдэх 11.000.000 төгрөгөөс 3.666.666 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сум **** дугаар баг ****** тоот газрын үнийн дүн 14.988.000 төгрөгөөс 4.996.000 төгрөг буюу нийт 31.960.665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.346.346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн дансанд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж хариуцагч *******ээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа төлсөн Улсын тэмдэгтийн хураамжийн 384.785 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 317.753 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.

*******иуцагч ******* давж заалдах гомдолдоо:

1....шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ****-р хороо, **** гудамж, **** байрны, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 59,494,970 төгрөгөөс 19,831,333 төгрөг,

2.Тоуоtа Wish маркийн ******* ******* улсын дугаартай суудлын автомашины үнийн дүн 10,400,000 төгрөгөөс 3,466,666 төгрөг,

3.Сэлэнгэ аймгийн Мандал сумын * дүгээр баг, Төмөр замын ** дугаар байрны ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 43,000,000 төгрөгийн 32,000,000 төгрөгөөр Хаан банканд зээлийн төлбөрт төлсөн бөгөөд үлдэх 11,000,000 төгрөгөөс 3,666,666 төгрөг,

4.Сэлэнгэ аймгийн Мандал сум. *дугаар баг Нарангийн-5 511 тоот газрын 14.988.000 төгрөгөөс 4,996,000 төгрөг буюу нийт 31,960,665 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 13,346,346 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийн

А.Сэлэнгэ аймгийн Мандал сумын *дүгээр баг, Төмөр замын ** дугаар байрны*** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 43,000,000 төгрөгийн 32,000,000 төгрөгөөр Хаан банканд зээлийн төлбөрт төлсөн бөгөөд үлдэх 11,000,000 төгрөгөөс 3,666,666 төгрөг,

Б.Сэлэнгэ аймгийн Мандал сум * дугаар баг Нарангийн-****тоот газрын 14.988.000 төгрөгөөс 4,996,000 төгрөг буюу нийт 8,662,666 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч байна.

2....Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт Гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын , чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгоно гэж заасан.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн баталгаагаар тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 193 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сум, *-р баг Наран-* гудамж, * т**оотод байрлах нэгж талбарын дугаар бүхий 4996 мкв газрыг гэр орон сууцны хашааны газрын зориулалтаар 39 жилийн хугацаатай иргэн *******д эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байхад уг газрыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хэмээн дүгнэж Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл уг маргаан бүхий газар нь хариуцагч *******ийн хувиарт хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш буюу гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлснээс хойш үүссэн хөрөнгө биш. Гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээс өмнө тэдний харилцаа нь хамтын амьдралын харилцаа байсан болох нь эзэмших эрхийн гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа зэргээр нотлох баримтаар тогтоогдож байна.

Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолын 2 дах хэсэгт Иргэний Хуулийн 126 дугаар зүйлийн 126,1,-д заасан гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэдэгт Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлснээс хойшхи хугацаа хамаарна. гэж тайлбарласан байтал анхан шатны шүүх 2009 оноос зохигч хамтран амьдарч зохиогчийн зарим хуваарьд хөрөнгө тэдний хэлцлийн үндсэн дээр үүсэж бий болжээ. гэж дүгнэж тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд тэдний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдсэн талаар хэрэгт ямар ч нотлох баримт байхгүйн дээр шүүх хуралдааны шатанд энэ талаар зохигчид ямар нэгэн тайлбар гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Мөн тогтоолын 3.6 дах хэсэгт Мөн зүйлийн 126.3,-т зааснаар анх гэр бүл болоход зориулагдсан буюу Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж, гэр бүл болсонтой холбоотойгоор, тухайн гэр бүлийн хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өмчлөгдсөн, гэрлэгчдийн аль нэгний, эсхүл тэдгээрийн төрөл, садангийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож болно гэж тайлбарласан.

*******иуцагч *******ийн эзэмшлийн газар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээс өмнө үүссэн болохыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд дээрх хөрөнгө нь гэр бүл болоход зориулагдсан хөрөнгө биш энэ талаарх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй юм.

Нэгэнт гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө биш хувиарт хөрөнгө тул хуулийн дээрх заалтуудыг тайлбарласан Улсын Дээд шүүхээс өөрөөр тайлбарлан хэрэглэж гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцож, ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу ба харин Гэр бүлийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1 дэх хэсэгт заасны дагуу *******ийн хувиарт хөрөнгөд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас хамаарах хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байсан.

*******ин нэхэмжлэлийн гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах тухай шаардлага болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Төмөр замын 43 цугаар байрны 39 тоогод байрлах 29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулахдаа нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь хүлээн зөвшөөрч, Худалдах, худалдан авах гэрээг нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээр 43,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Үүгээрээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна. гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээнд хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч ******* нь гарын үсэг зурсан.

Ингэж худалдан борлуулах үед нэхэмжлэгч ******* нь сайн дураараа гэрээсээ явж, гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй дотно харилцаанд орж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд насанд хүрээгүй охин , хариуцагч ******* нар нь дээрх орон сууцыг худалдан борлуулсан 43,000,000 төгрөгөөс 32,000,000 төгрөгөөр Хаан банкны зээлийг төлж барагдуулж, үлдэх 11,000,000 төгрөгийг амьдрал ахуй, хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэх мэтээр хэрэглэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж заасан.

Үүний дагуу эцэг ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд охин ийг тэжээн тэтгэх үүргээ огт биелүүлээгүй талаар хариуцагч нь удаа дараа тайлбарласан билээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасныг зөрчсөн мөн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сумын дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 145 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 8,662,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

*******иуцагчийн өмгөөлөгч С.Цацралтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж, шийдвэрийн 4 дүгээр заалт буюу гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу дүгнэн, хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт гаргасан гэж үзээд гомдол гаргасан... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

*******иуцагчийн зүгээс хуваарьт хөрөнгө гэж маргадаг. Бидний зүгээс Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан хуваарьт хөрөнгө гэж үздэггүй. Учир нь хуваарьт хөрөнгө гэж тухайн хүний авьяас чадвар мэдлэг мэргэжил, шагнал урамшуулал, бэлэг, өв уламжлалаар ирсэн хөрөнгийг ойлгоно.

...Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан гэрлэлтийг баталсан гэрчилгээ байдаг. Үүнд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн. Зохигчид 2009 оноос хойш хамтран амьдраад гэр бүл болсон талаараа шүүх хуралдаанд мэдүүлдэг. Тухайн үед хоёул хамтдаа гадаад улсад ажиллаж хөрөнгийг бий болгосоор ирсэн. Зөвхөн бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бол биш гэрлэлтийн гэрчилгээнд 2009 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсныг нь тодорхой бичсэн байна.

...Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Төмөр замын 43 байрны 39 тоотод байрлах 29 метр квадрат үл хөдлөх хөрөнгийг зээлээр худалдан авахдаа хамтран зээлдэгчээр оролцсон. Худалдан борлуулахдаа хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид байрыг худалдан борлуулаад, зээлээ дарж, үлдсэн 10.000.000 төгрөгийг хариуцагчийн цалингийн зээлийг дарсан. Үүнийг хариуцагчийн зүгээс няцаагаагүй. Худалдах худалдан авах гэрээнд нэхэмжлэгч зөвшөөрч гарын үсэг зурсан ч үлдэгдэл 11.000.000 төгрөгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд үүнийг хуваах боломжгүй гэж тайлбарладаг. Тухайн хүн анхнаасаа дундын хөрөнгийг захиран зарцуулсан бол гэр бүлийн гишүүдэд хуваах талаар хуульд заасан. Тиймээс анх нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа 43.000.000 төгрөгөөр зарсан тул түүний 3/1-ийг нэхэмжилж байсан боловч 32.000.000 төгрөгийг банкны зээл чөлөөлсөн зээлийг төлөхөд зарцуулсан тул хөрөнгө хуваахад өр зээл болон хөрөнгө ч гэсэн хуваагддаг. Тиймээс нэхэмжлэгч ойлгоод үлдэгдэл 11.000.000 төгрөгийг хувааж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцлээ.

2. *******иуцагч ******* болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлоо:

а.шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулахдаа нотлох баримтыг буруу дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Үүнд:

- Сэлэнгэ аймгийн Мандал сум ***** дугаар баг ****** тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 4996 м.кв газрыг 39 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, Гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар олгосон газрыг дундын өмч гэж үзсэн

- Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ дугаар , Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг Төмөр замын 43 дугаар байр, ** тоот 29 м.кв талбайтай, дугаартай эд хөрөнгийг худалдан борлуулснаас үлдсэн 11.000.000 төгрөгийг ахуй амьдралдаа хэрэглэсэн байхад хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах... гэж тайлбарласан.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

*******ин хэрэгт авагдсан нотлох баримтаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах хөрөнгийг шүүхээс хуваахдаа тухайн хөрөнгийг гэрлэгчид нь хамтран захиран зарцуулсан байдалд дутуу дүгнэлт хийсэн байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи нөхцөл байдлыг харгалзан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

4.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, дундын эд хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзах үзэж, нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин ийг эх *******ийн асрамжид үлдээж, эцэг *******аар хуульд зааснаар тэтгэлэг гаргуулахаар үндсэн шаардлагыг шийдвэрлэсэн байх ба зохигчдын хэн аль нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон зарим эд хөрөнгийн талаар маргаагүй байна.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрээс хариуцагч ...Сэлэнгэ аймгийн Мандал сум * дүгээр баг Төмөр замын ** дугаар байр, ** тоот ** м.кв талбайтай, орон сууцыг худалдан борлуулсны орлогоос үлдэх 11.000.000 төгрөгийг хамтын ахуйн хэрэглээндээ зарцуулсан гэж, Сэлэнгэ аймгийн Мандал сум 7 дугаар баг ********* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 4996 м.кв газрыг хариуцагч өөрийн хуваарьт хөрөнгө өөрөөр хэлбэл гэр бүл болохоос өмнө бий болсон тул хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарахгүй байхад шүүх энэ талаар холбогдох нотлох баримтыг дутуу үнэлсэн... гэж давж заалдах гомдол гаргасан.

6.Хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан Иргэний газар эзэмших эрхийн тоот дугаар бүхий гэрчилгээгээр хариуцагч *******д Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 193 тоот захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сум ****дугаар баг ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 4996 м.кв газрыг 39 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба газар эзэмших эрхийг 2021 оны 01 сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

Дээрхи газрыг сумын засаг даргаас олгохдоо тухайн газрын зориулалтыг гэр, орон сууцны зориулалтаар олгосон байх ба зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрлэгчид нь 2009 онд гэр бүл болж улмаар 2017 оны 07 сарын 28-н өдөр гэрлэлтээ иргэний бүртгэлд бүртгүүлсэн, гэр бүл болсноос хойш газрын хашаа, хаалга зэргийг засан сайжруулсан энэ талаар талууд маргаагүй, хариуцагч хуваарьт өмч гэж байгаа боловч хашааг нэхэмжлэгч засан сайжруулсан талаар няцаагаагүй бөгөөд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

*******ин Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Төмөр замын 43 дугаар байр, 39 тоот 29 м.кв талбайтай, орон сууцыг худалдан борлуулсны орлогоос үлдэх 11.000.000 төгрөгийг хамтын ахуйн хэрэглээндээ зарцуулсан гэсэн хариуцагч *******ийн татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах талаар талууд харилцан тохиролцсон, үл хөдлөх хөрөнгийн худалдан борлуулсан үнээс хамтран амьдрах хугацаанд авсан зээл төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрөөс бусдад төлөх төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр болон ахуйн хэрэгцээнд зарцуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хөрөнгийг худалдах худалдан авах тухай 2020 оны 10 сарын 12-ны өдрийн 2361 дугаартай гэрээ /хх-126/ зэргээр тогтоогдсон нэхэмжлэгчээс энэ талаар няцаалт хийгээгүй байх тул Төмөр замын 43 дугаар байр, 39 тоот 29 м.кв талбайтай, орон сууцыг худалдан борлуулсны орлогоос үлдэх 11.000.000 төгрөгөөс нэхэмжлэгчид ногдох хэсэг гэж 3.666.666 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй болжээ.

7.Иймд давж заалдах шатны шүүх дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас Төмөр замын 43 дугаар байр, 39 тоот 29 м.кв талбайтай, орон сууцыг худалдан борлуулсны орлогоос үлдэх 11.000.000 төгрөгөөс 3.666.666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

8.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаарт зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 153.333 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ 

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 145 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

4 дэх заалтыг:

4.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.3, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг, 18 дугаар хороо Москвагийн гудамж ****** байрны ***** тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн 59.494.970 төгрөгөөс 19.831.333 төгрөг, Toyota wish загварын ******* ******* Улсын дугаартай автомашины үнийн дүн 10.400.000 төгрөгөөс 3.466.666 төгрөг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Сэлэнгэ аймгийн Мандал сум ****** дугаар баг ****** тоот газрын үнийн дүн 14.988.000 төгрөгөөс 4.996.000 төгрөг буюу нийт 28.293.999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.013.012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

6 дахь заалтыг:

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418.985 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 182.420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153.553 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээ буюу 73.617 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагч *******д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН