2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/03348

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 05 191/ШШ2026/03348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...... тоот хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХК/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36,075,069.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* ******* нь ******* Хөгжлийн Банктай 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр № тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Энэ гэрээний дагуу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр №.... тоот Цалингийн зээлийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 34,000,000.00 төгрөгийг сарын 1.20%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн онлайн цалингийн зээл авсан. Зээлдэгч Б.******* нь №.... тоот Цалингийн зээлийн гэрээний Хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 520 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй *******ийг хохироож байгаа тул Цалингийн зээлийн гэрээ-ний 8.2.2 заалтыг үндэслэн, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг *******ны зүгээс нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд Зээлдэгчийн №.... тоот Цалингийн зээлийн гэрээний 2025 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээл:28,994,400.20 төгрөг, Үндсэн хүү: 6,548,047.17 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү: 509,121.74 төгрөг, Нотариатын зардал: 23,500 төгрөг, нийт: 36,075,069.11 төгрөг. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №.... Цалингийн зээлийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г шүүхийн журмаар цуцалж, нийт 36,075,069.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2023 оны 10 сарын 17-ны өдөр дугаар .... тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 34,000,000 төгрөгийг сарын 1,20% хүүтэй 30 сарын хугацаатай авсан үнэн. Зээл авснаас хойш ажилтай байх хугацаандаа зээлийн графикийн дагуу сарын төлөлтийн төлж байсан. 2024 оны 02 дугаар сарын 07-нд зам тээврийн осолд ороод зээл төлөх боломжгүй болсон. Энэ тухайгаа *******ны эдийн засагч Гантуяа, захирал нарт аав ээж маань мэдэгдэж, очиж уулзаж хэлсэн. Төлбөр төлөх боломжгүй байна, ажилд орох боломжгүй болсон, шүүх хурлаар ял шийтгэлтэй гарсан байдлаа *******анд мэдэгдэж хэлсэн. Банк 2024 оны 02 сараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож 2025 оны 11-р сарын 13-ныг хүртэл хүү тооцооллоод 36,075,069 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь шудрага бус хандаж байна. Үүнд гомдолтой байна. Ял шийтгэлийн хугацааг дуусгаад 2029 оноос эхлэн ажилд ороод тогтвортой орлоготой болсон үедээ төлж эхэлнэ гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цалингийн зээлийн гэрээ, зээл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, итгэмжлэл, хөдлөх эд хөрнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ, зээл зээлийн хүүгийн тооцоолол, итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* *******анд гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэх, хариуцагчийн иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дугаар .... шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн № тоот Харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үндсэн дээр байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №.... тоот Цалингийн зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 28,994,400.20 төгрөг, зээлийн хүү 6,548,047.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,121.74 төгрөг, нотариатын зардалд 23,500 төгрөг, нийт 36,075,069.11 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3. Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээг байгуулж мөнгөн хөрөнгийг бодитоор хүлэн авсан үйл баримтын хувьд маргахгүй боловч 2024.02.07-ны өдөр зам тээврийн осол гаргаж, эрүүгийн хэрэг маргаанд холбогдсоноос шалтгаалан зээлийн төлбөрийг тохирсон хугацаанд төлөх боломжгүй болсон, энэ талаар тухайн үед нь *******инд мэдэгдсэн, шүүхээс эрүүгийн хэрэгт зорчих эрхийг хязгаарласан ял шийтгэл хүлээлгэсэн учир ажил хийх боломжгүй болсон байхад ******* зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь шударга бус гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан, харин шүүх хуралдаанд зөвхөн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөх боломжгүй, үндсэн зээлийн үлдэгдэл үүрэг болон зээлийн хүүгийн талаар маргаангүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК, хариуцагч Б.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №.... дугаартай Цалингийн зээлийн гэрээгээр 34,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг сургалтын төлбөрийн зориулалтаар зээлдэгч хүлээн авсан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн, зээл хүүгийн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэнтэй холбоотойгоор шүүхийн журмаар маргах үндэслэл болжээ.

 

6. Банкнаас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно. ******* ******* ******* ХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр юм.

 

7. Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Цалингийн зээлийн гэрээгээр 34,000,000 төгрөгийг Б.*******од зээлдүүлснээс хойш 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт /5,005,599.8+2,173,524.6+2,542.94/ 7,181,667.34 төгрөг төлөгдсөн, үүнээс үндсэн зээлийн төлбөрт 5,005,599.8 төгрөг төлөгдсөн буюу үлдэгдэл зээлийн төлбөр нь 28,994,400.2 төгрөг болсон, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 755 хоногийн хугацаанд бодогдсон зээлийн хүү нь 8,721,571.77 төгрөг болсноос 2,173,524.6 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл хүү нь 6,548,047.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511,664.68 төгрөг болсноос 2,542.94 төгрөг төлөгдсөн, улмаар 509,121.74 төгрөг, буюу нийт үлдэх үүрэг 36,051,569.11 төгрөгийг нэхэмжилсэн нь зээлийн төлбөрийн тооцооллын хуудас зэргээр нотлогдсон, хариуцагч нь тухайн зээлийн болон хүү тооцсон аргачлалд маргаагүй, тухайн зээлийн гэрээний дагуу шаардаж буй зээлийн үндсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд зөрчил илрээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юм.

8. *******руулбал, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу 34,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн сарын 1,2 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд сард 2 удаагийн төлөлтөөр үндсэн зээл, зээлийн хүү нийт /673,880.52х2/ 1,347,761 төгрөгийг төлөхөөр зээлийн гэрээний хавсралтаар баталгаажуулжээ.

а/ Зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь зээлийн үүрэгт гэрээний хавсралтаар баталгаажуулсан үндсэн, зээл, хүүгийн төлбөрт хагас сар тутамд 673,880.52 төгрөгийг төлөх ёстой байсан боловч энэ үүргээ буюу зээлийн гэрээний 4.1-т заасан хавсралт №1-ээр тохирсон Зээлийн буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

б/ Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд нийт 7,181,667.34 төгрөгийг төлсөн байх тул гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн гэх үндэслэл болсон, зээлийн гэрээний хугацаанд харилцан тохирсон графикийн дагуу 33,694,026 төгрөгийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан боловч энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээгээр харилцан тохирсон зээлийн үүргийг буцаан төлөх графикт хугацааг удаа дараа зөрчсөн, хугацаанд нь бүрэн гүйцэтгээгүйгээс гэрээг цуцлах үндэслэл болжээ.

9. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлээгүй байх тул зээлийн гэрээ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүнээс гадна хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй юм.

 

10. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь зээлийн гэрээг үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцож, шаардсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

11. Хариуцагч Б.******* нь 2024.02.07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан заалтыг зөрчсөний улмаас гэрэлтүүлгийн шон мөргөн осол гаргаж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, улмаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн №.... шийтгэх тогтоолоор .... 2 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн-тэй холбоотойгоор ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, улмаар хэрэгт холбогдсон даруйд *******инд энэ талаар мэдэгдсэн боловч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах талаар тодорхой арга хэмжээг аваагүй гэж маргасан боловч энэ талаар баримтаар нотлоогүй, нөгөө талаас *******ны зүгээс хариуцагчтай холбогдож чадахгүй байсны улмаас хугацаа өнгөрсөн гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

12. Хэрэгт цугларсан баримтаар, хариуцагчийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан илэрхий тогтоогдсон болохыг мэдсээр атлаа, мөн хариуцагч тухайн шалтгаанаар зээлийн гэрээг хугацаанаас өмнөх цуцлах саналыг гаргасаар байхад үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, хариуцагч шүүх хуралдаанд зээлийн гэрээний үндсэн хүүгийн тооцоололтой маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Б.аас зээлийн гэрээний үүрэгт 36,051,569.11 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож шийдвэрлэв.

13. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан нотариатын зардалд 23,500 төгрөг гаргуулахаар шаардсан, энэхүү эрх зүйн үндэслэлийг хуралдаанд тайлбарлаагүй, мөн нотариатаар баталгаажуулсан баримт нь 10 хуудас бүхий баримт байхад үйлчилгээний төлбөр нь 23,500 төгрөг болсон, шалтгаан үндэслэлийг нотлоогүй, өөрөөр хэлбэл 10 хуудас баримтын хуулбарыг гэрчлэхэд 23,500 төгрөг буюу хэт өндөр төлбөр тогтоосон нь ямар учир, шалтгаантай болохыг нэхэмжлэгч үндэслэлтэй тайлбарлаагүй тул гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол нотлогдоогүй гэж үзэв.

14. Дээр дурдсан үндэслэлээр ******* ******* ******* ХК, Б.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №.... дугаартай Цалингийн Зээлийн гэрээний үүрэгт 36,051,569.11 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нотариатын зардал 23,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар ******* ******* ******* ХК, Б.******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан №.... дугаартай Цалингийн Зээлийн гэрээний үүрэгт 36,051,569.11 төгрөгийг хариуцагч Б.*******оос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нотариатын зардал 23,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 338,207 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД