2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2026/03543

 

 

 

 

2026 03 09 191/ШШ2026/03543

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .... тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин суух, Баржиган овогт Гомбожавын /РД:НЭ62052008/,

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:*******/,

 

Нэхэмжлэгч: .... хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/РД:*******/,

 

Хариуцагч: ..... хаягт оршин байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: .....давхарт оршин байрлах, ХХК /РД:/,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцны төлбөр төлсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* би ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө байрыг 2021 онд наас хүлээн авч амьдрах болсон. Учир нь ХХК-д 570,000,000 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй хадгаламжид MN17003300 тоот дансанд байршуулсан бөгөөд хадгаламжнаас тоот тусгай харилцах дансанд шилжүүлээд үүссэн хүндрэлийн улмаас хоорондын шилжүүлсэн гүйлгээ саатсан гэх үндэслэлээр миний бие 375,268,794.39 төгрөгийг хүлээн авч чадаагүй. Гэрээний дагуу 2020 оны 06 сарын 23-ны өдрийн... тоот албан бичгээр жилийн 8 хувийн хүү тооцох, хуримтлал үүсэх ёстой болсон боловч тохирсон хугацаандаа тохирсон мөнгийг нь төлөх чадваргүй байсан. Мөн миний хувьд өөрийн бэлэн мөнгийг хурдан шуурхай, буцаан гаргуулах, хадгаламжийн хүүг тооцох ёстой гэж үзэж ны удирдлагуудтай удаа дараа уулзахад нийт төлбөр мөнгөний тооцоог гаргах, хэрхэн төлж барагдуулах тухайд асуудлыг шийдвэрлэхээр болж 2021 оны 04 сарын 24-нд 673,008,526.82 төгрөгийг хүлээн авсан мэт энэ мөнгийг надад шилжүүлэн өгсөн мэт дансны гүйлгээг хийгдсэн баримт үйлдсэн. Ингэж миний хадгаламжид байршуулсан үндсэн мөнгө 375,268,794.39 төгрөгийг надад урт хугацаанд тоот дансаар буцаан өгөх болж, хүүний төлбөрт нь энэхүү орон сууцыг би хүлээн авсан. Тухайн орон сууцыг 2021 онд хүлээн авснаас хойш миний бие эзэмшин ашиглаж ирсэн. Гэтэл 2024 оны 07 сараас орон сууцыг чөлөөлөх шаардлага тавьсан. Уг асуудлыг ны эрх бүхий албан тушаалтан нараас тодруулахад үндсэн мөнгөн төлбөрийг төлж дуусгасан учир үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн. Иймд Улаанбаатар хот, ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө байрыг өмчлөгч эрхтэй болохыг тогтоож, хариуцагч ХХК-г бүртгэлийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт уг орон сууцыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

1.2. 2025.11.24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр Г., Б.*******, Б.******* нар оролцсонтой холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэхдээ: С.*******ийн дахь тоот дансанд байсан 375,268,794.39 төгрөгийн хадгаламжид жилийн 8 хувийн хүү бодож олгоно гэж 2020 оны 06 дугаар сарын 23-ны №ГЗ/562 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Жилийн хүү 8 хувь 30,021,503.55 төгрөгийг таван жилд тооцоход нийт 150,107,517.75 төгрөг болсон.

Үүнээс гадна Манай гэр бүлийн гишүүдийн доорх данснуудад байсан 1,990,251,214.31 төгрөгт жилийн 8 хувийн хүү бодож олгоно гэж 2020 оны 06 сарын 23-ний өдрийн №ГЗ/563 албан бичгээр мэдэгдсэн боловч мөн олгоогүй. Үүнд:

-Эхнэр Г. 5101002406 дансанд 791,870,400 төгрөг

-Хүү Б.*******ы 5101002492 дансанд 699,574,957.55 төгрөг

-Хүү Б.*******ы дансанд 498,805,856.76 төгрөг буюу нийт 1,990,251,214,31 төгрөгийн жилийн 8 хувийн хүү нь таван жилд тооцоход нийт 796,100,485,72 төгрөгийг төлөөгүй. Одоо наас С.*******ийн 150,107,517,75 төгрөг, манай гэр бүлийн гишүүдийн 796,100,485,72 төгрөг нийт 946,208,003.47 төгрөгийн хадгаламжийн хүүнд маргаан бүхий орон сууцны төлбөрт тооцон наас орон сууц шилжин ирэх ёстой. Манай гэр бүлийн гишүүдэд миний хадгаламжийн хүүг тооцоогүй нөхцөлтэй ижил нөхцөл байдал үүссэн учир хүүний төлбөрийг орон сууцны төлбөрт суутган тооцуулах боломжтой.

Иймд орон сууцны төлбөрт 946.208.003,47 төгрөгийн төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: а/ Нэхэмжлэгч С.******* нь дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны 400,0 сая төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээг 2019.04.24-2021.04.24-ний хооронд 731 хоногийн хугацаатай, жилийн 16.0 хувийн хүүтэй, хугацаа алдуулалтын торгуулийн жилийн 1.8 хувийн хүүтэй, жилийн ойн дээр хүү олгох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэвч Нэхэмжлэгч С.******* гэрээний нөхцөлийг зөрчиж гэрээгээ цуцалж 2020.02.14-нд 200,000,000 төгрөг, мөн 310 дахь хоног буюу 2020.02.28-нд 246,661,900.00 төгрөгөө хүүний хамт авч дансаа хаасан бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Хариуцагчаас торгууль хүү болох жилийн 1.8 хувиар тооцвол 6,767,867.00 төгрөгийн хүү олгох байсан боловч хуримтлагдсан хүү болох 52,260,526.00 төгрөг, нийт /246,661,900+52,260,526.82/ 298,921,426.82 төгрөгийг олгосон. Тухайн өдрөө дансаа хааж үлдэгдэл 298,921,426.82 төгрөгийг дугаартай энгийн хүү боддоггүй харилцах данс руугаа шилжүүлж хаасан.

Хариуцагчаас 2020.06.23-ний өдрийн... тоот албан бичгээр тодорхойлсон 2020.06.23-ний өдрийн тоот харилцах дансны 175,268,794.39 төгрөгийн үлдэгдэл, 2020.02.14-ний хоорондын гүйлгээгээр өдөр шивсэн 200.0 сая төгрөгийн үлдэгдэл нийт 375,268,794.39 төгрөгийн үлдэгдлийг хүү тооцож бодох тухай санал өгч байсан боловч гэрээ байгуулаагүй саналыг хүлээж авалгүй тухайн дансны үлдэгдлийг нэхэмжлэгчийн анхны шаардлагаар гаргаж өгсөөр байгаад 175,268,794.39 төгрөгийг 2020.06.23-2020.12.31-ны хооронд 6 сарын хугацаад сүүлийн 10,000,000.00 төгрөгийг олгосон.

Мөн 200.0 сая төгрөгийг 2021.01.11-2021.11.10-ны хооронд 10 сарын хугацаанд сүүлийн 1,995,000.00 төгрөгийг өгч, бүрэн гаргаж дуусгасан. Одоо хоорондын тооцоо огт байхгүй. Мөн ны 2020.03.16-ны өдрийн албан бичиг, ны 2020.06.23-ны өдрийн албан бичгээр гомдлын шаардлагын хариуг авсан үеэс 3 жил тоолох учир учраас 2023.06.23-ний өдөр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

б/ Нэхэмжлэгч Г. нь 5101002496 дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны 1,0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээг 2019.04.08-2020.04.08-ны хооронд 366 хоногийн хугацаатай, жилийн 16.0 хувийн хүүтэй, хугацаа алдуулалтын торгуулийн жилийн 1.8 хувийн хүүтэй, хугацааны эцэст хүү олгох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөлийг зөрчиж 4 дэх удаагаа зарлага гаргасан учраас гэрээг цуцалж торгууль хүү бодож хүүг багаар олгох байсан боловч хүүг бүрэн олгосон. Гэрээний дагуу хугацаа 2020.04.08-нд дуусч 91,480,711.49 төгрөгийн хүүг дансанд олгосон. Мөнгөн хөрөнгийг хүүний хамт 2022.04.06-ний өдөр сүүлийн 17,139,000.00 төгрөгийг олгож дууссан.

в/ Нэхэмжлэгч Б.******* нь 5101002492 дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны мөнгөн хадгаламжийн гэрээг 2019.04.08-ний өдөр, жилийн 8.5 хувийн хүүтэй, хүү тооцох доод үлдэгдэл 500,000,000 төгрөг байх, жилд нг удаа хүү олгох нөхцөлтэй гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2020.12.31-нд 2,563,785.94 төгрөг, 2021.12.31-нд 5,332,786.41 төгрөг нийт 7.896,572.35 төгрөгийн хүү олгосон. Мөнгөн хөрөнгийг хүүний хамт 2022.04.06-ний өдөр сүүлийн 12.297,000.00 төгрөгийг олгож дууссан.

г/ Нэхэмжлэгч Б.******* нь дугаартай энгийн нөхцөлтэй харилдах дансны гэрээг 2020.03.31-ний өдөр байгуулсан. Мөнгөн хөрөнгийг 2022.04.06-ний өдөр сүүлийн 1,565,000.00 төгрөгийг олгож дууссан.

д/ Мөн Хариуцагч ХХК-иас 2020.05.13-нд Нэхэмжлэгч нарын 1 гэрээний хугацаанаас өмнө зарлагдаж хоорондоор шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн гүйлгээг саатуулсан хугацаагаар өмнөх тусгай нөхцөлтэй харилцах дансны нөхцөлөөр хүүг нөхөж хуримтлуулан нийт 15,901,369.86 төгрөгийг бодож олгосон.

Иймээс гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг хүүний хамт бүрэн өгч дуусгасан. Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд ямар нэг тооцоо байхгүй. Мөн мөнгөн хөрөнгө хадгалуулах гэрээгээр тохиролцсон хүү олгох тухай гэрээ байгуулаагүй. Хүүний төлбөртөө эрхийн бүртгэлийн Ү- дугаартай ......2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тооцох тухай ямар ч гэрээ, хэлцэл тохироо хийгээгүй. Үүрэг байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ХХК нь С.*******той 2019 оны 04 сарын 24-ний өдөр 2 жилийн хугацаатай, жилийн 16% хувийн хүүтэй, дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ байгуулан нэхэмжлэгч нь тус дансанд 400,000,000 төгрөгийг байршуулсан. Ингээд 2021 оны 04 сарын 24-ний өдөр тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ дуусгавар болж С.******* нь наас тусгай нөхцөлтэй харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөн гаргуулан авахаар хандахад нь тухайн үед мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх боломжгүй тухай тайлбар өгч байсан. Улмаар С.******* нь мөнгөн хөрөнгөө гаргуулж авах хэрэгтэй байна амьдрах орон гэргүй болчихлоо гэж анд удаа дараа хандсан ингээд ХХК нь тусгай нөхцөлтэй харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө гаргаж өгөх хүртэлх хугацаанд .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө ором сууцанд түр амьдрахыг зөвшөөрч тус орон сууцанд суулгасан. Банк нь үлдэгдэл мөнгөн хөрөнгийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Банк нь орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн зүйл байхгүй ямарваа нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тухайн байршуулсан мөнгөн хөрөнгийг хүүтэй нь хамт нь бүрэн олгож дууссан тул С.*******ийг .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие уг орон сууцыг өмчлөх эрхтэй буюу хадгаламжид хадгалуулсан мөнгөн хөрөнгөө авч чадаагүй хүүний төлбөртөө уг орон сууцыг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК нь ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ-г байгуулж 1 жилийн хугацаатай 25.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг тус анд байршуулсан. Улмаар гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон ба хугацааг 3 сараар сунгасан. Эдгээр гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19-12/04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, эрх бүхий байгууллага буюу бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлсэн. Иргэний хууль-ийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2-т зааснаар, мөн Дээд шүүх 80 иргэн, 4 хуулийн этгээдэд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоолоор ХХК-аас 36.6 тэрбум төгрөгийн хохирол, хор уршгийг анд төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор цаашид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа хийгдэж байна. ХХК-д холбогдох мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах иргэний хэргийн маргаан тус шүүхэд 2020 оноос өнөөдрийг хүртэл хянагдаж байх тул иргэн С.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2020.06.23-ны... дугаартай албан бичиг, харилцагчийн дансны хуулгын хуулбар, Хүннү хотхон 2021.01.01-2024.08.20-ний харилцагчийн гүйлгээний хуулбар, шилжүүлгийн баримтууд, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, хэрэглэгчийн дансны хуулга, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн баримтууд, 2024.07.01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний хуулбар, 2019.04.24-ний 51010025981 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээ-ний хуулбар, тусгай нөхцөлтэй харилцах, дансны үйлчилгээний гэрээний хавсралтын хуулбар, актив пассивын удирдлагын хорооны шийдвэрийн хуулбар, зарлага гаргах зөвшөөрлийн хүсэлтийн хуулбар, харилцах дансны үйлчилгээний гэрээний хуулбар, харилцагчийн дансны хуулгын хуулбар, хугацаат хадгаламжийн дансны хуулгын хуулбар, хариу тайлбар, ны захиргаанд 2023.03.17-ны өдөр гаргасан хүсэлт, депозит бүтээгдэхүүн, үйлчилгээний журмын хавсралтын хуулбар, шилжүүлгийн баримт, хугацаат хадгаламжийн дансны хуулгууд, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2020.06.23-ны өдрийн ГЗ/563 дугаартай албан бичгийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан гаргасан нэмэлт тайлбар зэрэг баримтууд авагджээ.

Хариуцагчаас: Итгэмжлэл, хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2019.12.19-ний 19-12/04 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-ний хуулбар, итгэмжлэл, 2025.01.16-ны өдрийн хариу тайлбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.09.19-ний өдрийн ГЗ/248 дугаартай анд санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19-12/04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2022.05.30-ны 762 дугаар хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийн хуулбар, итгэмжлэл, 2025.09.12-ны өдрийн 47 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгох тухай гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2025.09.29-ний өдрийн ГЗ/365 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзах тухай албан бичиг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, 2019.04.08-ны өдрийн 5101002496 дугаар харилцах дансны үйлчилгээний гэрээний хуулбар, тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний хавсралтын хуулбар, хугацаат хадгаламжийн дансны хуулгууд, 2019.04.08-ны өдрийн 5101002492 дугаар харилцах дансны үйлчилгээний гэрээний хуулбар, 2019.04.08-ны өдрийн 5101002492 дугаар тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний хавсралтын хуулбар, харилцагчийн дансны хуулгууд, 2020.03.31-ний өдрийн дугаар харилцах дансны үйлчилгээний гэрээний хуулбар, харилцагчийн дансны хуулгууд, 2020.05.06-ны өдрийн актив пассивын удирдлагын хорооны шийдвэрийн хуулбар, хугацаат хадгаламжийн дансны хуулгууд, харилцагчийн дансны хуулгууд, 2025.12.15-ны өдрийн хариу тайлбар, 2025.12.15-ны өдрийн ГЗ/483 дугаартай захирамжийн хариу гэх алба бичиг, 2025.12.31-ний өдрийн ГЗ/505 дугаартай захирамжийн хариу гэх албан бичиг зэрэг авагджээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, ны төлбөр барагдуулах газарт 2025.05.22-ны 2/512 дугаартай гаргасан хүсэлт, Банкны төлбөр барагдуулах газрын 2025.06.06-ны 3/3158 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, ны гүйцэтгэх захирлын 2025.09.25-ны өдрийн Б/198 дугаартай тушаал, 2020.03.16-ны А-6/301 дугаартай албан шаардлага хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, зэрэг баримтууд авагджээ.

Шүүгчийн захирамжийн дагуу: 2019.03.19-ний Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, татвар төлсөн баримт, ХХК-н 2019.03.12-ны №271/2019 дугаартай Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, ХХК-ийн 2019.03.06-ны №13/207 дугаартай Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, 2019.03.01-ний №102/2С дугаартай орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээний хуулбар, 2019.03.05-ны №X-102/2C дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээний эрх шилжүүлэх гэрээний хуулбар, Германстандарт ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019.03.05-ны №19-01/02 дугаартай хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын хуулбар, ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016.02.25-ны Д/02 дугаарт гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоолын хуулбар, ХХК-ийн дүрмийн хуулбар, Хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийн хэлтэс, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан тодорхойлолтын хуулбар, кадастрын зургийн хуулбар, фото зургийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, ирсэн бичгийн бүртгэлийн картын хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2019.10.28-ны 4017 дугаартай Прокурорын зөвшөөрлийн хуулбар, авлигатай тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн 2020.02.05-ны 06/1509 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2020.02.03-ны 28 дугаартай прокурорын тогтоолын хуулбар, 2020.02.28-ны эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2019.12.19-ний №19-12/02-2/245 дугаартай мөнгөн хадгаламж байршуулах гэрээний хуулбар, 2019.12.19-ний №19-12/03-2/246 дугаартай мөнгөн хадгаламж байршуулах гэрээний хуулбар, 2019.12.19-ний 19-12/05 дугаартай шаардах эрх барьцаалах гэрээний хуулбар, 2019.12.19-ний 19-12/04 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.03.12-ны 4/8213 дугаартай албан бичгийн хуулбар, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2020.03.04-ний 181/ШЗ2020/03162 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020.03.18-ны өдрийн 287 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.06.15-ны 4-150/23327 дугаартай албан бичгийн хуулбар, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.09-ний 181/ШЗ2020/07907 дугаартай захирамжийн хуулбар, Хан-Уул дүүрэг дэх, бүртгэлийн хэлтсийн 2020.07.15-ны 4-150/23327 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.08.13-ны 4-150/28823 дугаартай албан бичгийн хуулбар, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.07-ны 181/ШЗ2020/10189 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, 2020.09.04-ний өдрийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, ХХК эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст дэлгэрэнгүй лавлагаа хүссэн тухай хуулбар, ХХК-ийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн ерөнхий газар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020.09.04-ний №11-1750709 дугаартай албан бичгийн хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020.09.17-ны өдрийн албан бичгийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020.09.17-ны 538 дугаартай прокурорын зөвшөөрлийн хуулбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2021.04.06-ны 3/1210 дугаартай эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2021.02.09-ний 181/ГХ2021/00110 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын хуулбар, Хан-Уул дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн 2021.04.15-ны 475 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг болон хавсралтын хуулбар, авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2022.06.06-ны 06/7836 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2022.05.30-ны 762 дугаартай прокурорын зөвшөөрлийн хуулбар, бүртгэлийн ерөнхий газрын 2022.06.08-ны 6/5044 дугаартай албан бичгийн хуулбар, нийслэлийн прокурорын газрын 1/6320 дугаартай албан бичгийн хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2023.10.11-ний 16 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.09.25-ны 04-240/21741 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024.09.24-ний 16760/240 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2024.09.30-ны 10-6/1116 дугаартай албан бичгийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.20-ны 1500 дугаартай албан бичгийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.04-ний 2025/ШЗ/2782 дугаартай эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлүүдийг хүчингүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.23-ны 5/7203 дугаартай холбогдох арга хэмжээ авах тухай албан бичгийн хуулбар, Банкны төлбөр барагдуулах газрын 2025.06.03-ны 3-3/3100 дугаартай бүртгэлд өөрчлөлт оруулах, эрх түдгэлзүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2025.06.03-ны дугаар:25280851/01 дугаартай хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар зэрэг баримтууд авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч С.*******, Г., Б.*******, Б.******* нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцны төлбөр төлсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон.

 

а/ С.******* нь ХХК-д 570,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй хадгаламжид хадгалуулсан боловч хоорондын шилжүүлсэн гүйлгээ саатсанаар 375,268,794.39 төгрөгийг хүссэн хугацаандаа хүлээн авч чадаагүй. Гэрээний дагуу 8 хувийн хүү тооцох, хуримтлал үүсэх ёстой болсон боловч нь тохирсон хугацаандаа мөнгийг харилцагчид төлөх чадваргүй байсан. Улмаар, хадгаламжид байршуулсан үндсэн мөнгө 375,268,794.39 төгрөгийг буцаан хүлээн авсан, харин хүүний төлбөрт буюу жилийн хүү 8 хувиар тооцон, 1 жилд 30,021,503.55 төгрөг, нийт 5 жилд 150,107,517.75 төгрөгийн хүүгийн төлбөрт ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2021 онд хүлээн авсан тул уг орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, ХХК-г бүртгэлийн Эд хөрөнгийн бүртгэлийн газарт уг орон сууцыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна гэж,

-Хамтран нэхэмжлэгч Г., Б.*******, Б.******* нарын хувьд эхнэр Г.гийн хадгалуулсан 791,870,400 төгрөг, хүү Б.*******ы 699,574,957.55 төгрөг, хүү Б.*******ы 498,805,856.76 төгрөг буюу нийт 1,990,251,214,31 төгрөгийг жилийн 8 хувиар, 5 жилээр тооцоход, нийт 796,100,485,72 төгрөгийг мөн төлөөгүй бөгөөд хариуцагчаас С.*******ийн 150,107,517,75 төгрөг, манай гэр бүлийн гишүүдийн 796,100,485,72 төгрөг, нийт 946,208,003.47 төгрөгийн хадгаламжийн хүүнд маргаан бүхий орон сууцыг тооцон наас авах ёстой. Манай гэр бүлийн гишүүдэд С.*******ийн хадгаламжийн хүүг тооцоогүй нөхцөлтэй ижил нөхцөл байдал үүссэн учир хүүний төлбөрийг орон сууцны төлбөрт суутган тооцуулах боломжтой буюу орон сууцны төлбөрт 946.208.003,47 төгрөгийн төлбөрийг төлсөн болохыг тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна гэжээ.

 

3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах байдлаар маргажээ. Нэхэмжлэгч С.******* нь дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны 400,0 сая төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээг 2019.04.24-2021.04.24-ний хооронд 731 хоногийн хугацаатай, байгуулсан. Гэвч гэрээний нөхцөлийг зөрчиж гэрээгээ цуцалж 2020.02.14-нд 200,000,000 төгрөг, мөн 310 дахь хоног буюу 2020.02.28-нд 246,661,900.00 төгрөгөө хүүний хамт авч дансаа хаасан, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн 6,767,867.00 төгрөгийн хүү олгох байсан боловч хуримтлагдсан хүү болох 52,260,526.00 төгрөг, нийт 298,921,426.82 төгрөгийг олгосон. Тухайн өдрөө дансаа хааж үлдэгдэл 298,921,426.82 төгрөгийг энгийн харилцах данс руугаа шилжүүлж хаасан. наас 2020.06.23-ний өдрийн... тоот албан бичгээр 375,268,794.39 төгрөгийн үлдэгдлийг хүү тооцож бодох тухай санал өгч байсан боловч гэрээ байгуулаагүй, уг саналыг хүлээж аваагүй тул 6 сарын хугацаад мөнгийг нь буцаан олгосон.

б/ Нэхэмжлэгч Г., Б.*******, Б.******* нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгаламж, ногдох хүүг бүрэн олгож дуусгавар болсон, ХХК-иас нэхэмжлэгч нарын мөнгөн хөрөнгийн гүйлгээг саатуулсан хугацаагаар өмнөх тусгай нөхцөлтэй харилцах дансны нөхцөлөөр хүүг тооцож олгосон, гэрээний үүргээ биелүүлж мөнгөн хөрөнгийг хүүний хамт бүрэн өгч дуусгасан. Хүүний төлбөрт орон сууцыг тооцох гэрээ, хэлцэл байгуулаагүй,

в/ С.******* нь ХХК-тай 2019 оны 04 сарын 24-ний өдөр тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ байгуулан 400,000,000 төгрөгийг байршуулсан. 2021 оны 04 сарын 24-ний өдөр тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ нь дуусгавар болж наас тусгай нөхцөлтэй харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө гаргуулан авахаар хандахад нь тухайн үед мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх боломжгүй байсан. С.******* нь мөнгөн хөрөнгөө гаргуулж авах хэрэгтэй байна, амьдрах орон гэргүй болчихлоо гэж анд удаа дараа хандсан тул харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө гаргаж өгөх хүртэлх хугацаанд .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд түр амьдрахыг зөвшөөрсөн. Банк үлдэгдэл мөнгөн хөрөнгийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан тул орон сууцнаас албадан гаргуулна гэж маргажээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Мөнгөн хадгаламж байршуулах гэрээ-г байгуулж 1 жилийн хугацаатай 25.0 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийг тус анд байршуулсан, гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г байгуулж маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан, Дээд шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоолоор ХХК-аас 36.6 тэрбум төгрөгийн хохирол, хор уршгийг анд төлүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах ажиллагаа хийгдэж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6. Нэхэмжлэгч С.******* нь тай №, № дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээг 2019.04.24-ний өдөр байгуулсантай холбоотойгоор Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээг хавсралтаар баталгаажуулжээ. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр, жилийн 16 хувийн хүүтэй, 400,000,000 төгрөгийг 731 хоног буюу 2 жилийн хугацаатай байршуулахаар, 2019.04.24-2021.04.24-ний өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн зарлагын гүйлгээ хийх боломжтой байдлаар харилцан тохирчээ. /хх115-118/

 

а/ Улмаар, нэхэмжлэгч С.******* нь 2019.04.24-ний өдөр 400,000,000 төгрөгийг хадгаламжийн дансанд байршуулсан, үүнээс хойшхи хугацаанд орлого, зарлага гаргах байдлаар дансыг ашиглаж, 2020.02.14-ний өдөр 200,000,000 төгрөгийн зарлага, мөн 2020.02.28-нд нийт бодогдсон хадгаламжийн хүү болох 52,260,526.82 төгрөг, нийт 293,695,374.14 төгрөгийн хамтаар шилжүүлэн, харилцагчийн хүсэлтээр хадгаламжийн дансыг хааж, улмаар 293,695,374.14 төгрөгийг дугаартай энгийн харилцах данс руу шилжүүлсэн нь С.*******ийн хугацаат хадгаламжийн дансны хуулга болон дугаартай энгийн харилцах дансны хуулгад бичигджээ./хх-129, 123 ар, хх-2-72, /

 

Хариуцагчаас 2020.06.23-ний өдрийн... тоот албан бичгээр тодорхойлсон 2020.06.23-ний өдрийн тоот харилцах дансны 175,268,794.39 төгрөгийн үлдэгдэл, 2020.02.14-ний хоорондын гүйлгээгээр өдөр шивсэн 200,000,000 төгрөгийн үлдэгдэл, нийт 375,268,794.39 төгрөгийн үлдэгдлийг хүү тооцож бодох тухай саналыг нэхэмжлэгч С.*******ид гаргаж байсан боловч нэхэмжлэгч С.******* нь гэрээ байгуулаагүй, тухайн саналыг хүлээж аваагүй, улмаар дансны үлдэгдлийг нэхэмжлэгчийн анхны шаардлагаар гаргаж өгсөөр байгаад 175,268,794.39 төгрөгийг 2020.06.23-2020.12.31-ний хооронд 6 сарын хугацаанд буцаан олгосон гэх хариуцагчийн тайлбар, мөн хоорондын шилжүүлгийн гүйлгээгээр саатсан 200,000,000 төгрөгийг 2021.01.11-2021.11.10-ны хооронд 10 сарын хугацаанд бүрэн шилжүүлэн өгсөн гэх үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй байна. /хх122-128, хх-2-73-79/

 

в/ Нэхэмжлэгч Г., хамтран эзэмшигч Б.******* нар нь 2019.04.08-ны өдөр тай №5101002496 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээг байгуулсантай холбоотойгоор Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээг хавсралтаар баталгаажуулжээ. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр, жилийн 16 хувийн хүүтэй, 1,000,000,000 төгрөгийг 366 хоног буюу 1 жилийн хугацаатай байршуулахаар, 2019.04.08-2020.04.08-ны өдөр хүртэлх хугацаанд 3 удаагийн зарлагын гүйлгээ хийх боломжтой байдлаар харилцан тохирчээ. /хх-2-80-81/

 

Гэрээний үргэлжлэх хугацаанд 2019.08.29-ний өдрүүдэд 656,993,000 төгрөгийн зарлага, мөн 2020.02.14-ний өдөр 200,000,000 төгрөгийн зарлага гаргасан, гэрээний хугацаа 2020.04.08-нд дуусахад хүү 91,480,791.49 төгрөгийн хүүг дансанд олгосон, улмаар үлдэгдэл 234,487,691.49 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч 2022.04.06-ний өдөр дансны үлдэгдлийг бүрэн шилжүүлэн авчээ. /хх-2-82-84/

г/ Нэхэмжлэгч Б.******* нь 2019.04.08-ны өдөр тай №5101002492 дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээг байгуулсантай холбоотойгоор Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээг хавсралтаар баталгаажуулжээ. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр, жилийн 8,5 хувийн хүүтэй, 500,000 төгрөгийг зарлагын гүйлгээ хийх боломжтой байдлаар харилцан тохирчээ. /хх-2-86/

 

Гэрээний үргэлжлэх хугацаанд 2019.04.08-ны өдөр 2,500,000,000 төгрөгийг дансанд оруулсан, хадгаламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл 4,509,839,117.56 төгрөгөөр 2023.03.31-ний дуусгавар болжээ. /хх-2-87-96/

 

д/ Нэхэмжлэгч Б.******* нь 2020.03.31-ний өдөр тай № дугаартай Харилцах дансны үйлчилгээний гэрээг байгуулсан, хадгаламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцэл 943,233,492.01 төгрөгөөр 2023.03.20-ны өдөр дуусгавар болжээ. /хх-2-97-105/

 

е/ Хариуцагч ХХК-иас нэхэмжлэгч С.*******ийн 2020.02.14-ний өдөр шилжүүлсэн 200,000,000 төгрөг, Г. 2020.02.14-ний өдөр шилжүүлсэн 200,000,000 төгрөг, Б.******* 2020.02.14-ний өдөр шилжүүлсэн 200,000,00 төгрөг, нийт 600,000,000 төгрөгийг хоорондын гүйлгээгээр шилжүүлсэн нь саатсан учир гүйлгээ саатсан хугацааны хүүг өмнөх тусгай нөхцөлтэй харилцах дансны нөхцөлөөр дуусах хугацаа хүртэлх хүүг нөхөж хуримтлуулан олгох шийдвэр гаргаж, нийт хуримтлуулах дүн 15,901,369.86 төгрөг, буюу С.*******ид 2020.02.14-2020.04.24 хүртэл 16 хувиар тооцон, 6,136,986,30 төгрөг, Г.д 2020.02.14-2020.04.08 хүртэл 16 хувиар тооцон 4,734,246.58 төгрөг, Б.*******д 2020.02.14-2020.04.08 хүртэл 17 хувиар тооцон 5,030,136.99 төгрөгийг тооцон олгосон гэх татгалзалтай холбогдуулан үндэслэл бүхий тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд гаргаагүй байна. /хх-2-106/

 

7. Нэхэмжлэгч С.*******, Г., Б.*******, Б.******* нар нь хариуцагч тай байгуулсан дээр дурдсан Харилцах дансны үйлчилгээний гэрээ, Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний дагуу хадгалуулсан үндсэн хадгаламжийн үүргүүдийн хувьд буюу үндсэн хадгаламжийн мөнгөн хөрөнгийг хариуцагч буцаан бүрэн төлсөн эсэх асуудлаар маргаагүй боловч харилцагч нарын хооронд шилжүүлсэн гүйлгээ саатсаны улмаас 2020.06.23-2022.04.06-ны өдөр хүртэлх хугацаанд хүү бодож өгнө гэсэн албан бичигт заасан үүргээ биелүүлээгүй тул одоо нэхэмжлэгч С.*******ийн эзэмшиж, ашиглаж буй ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэл болох бөгөөд тухайн үед хадгаламжийн хүүнд уг орон сууцыг өгөхөөр тай харилцан тохирсон тул үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэсэн боловч хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үйл баримт тогтоогдоогүй байна.

 

а/ Тодруулбал, наас нэхэмжлэгч С.*******ид хандан 2020.06.23-ны өдөр хүргүүлсэн №ГЗ/562 албан бичигт дараах агуулга тусгагджээ. Үүнд: Харилцагч С.*******той байгуулсан тоот тусгай харилцах дансны гэрээний хугацаа 2020.04.24-ний өдөр дууссан боловч инд үүссэн хүндрэлийн улмаас хооронд шилжүүлсэн гүйлгээ саатсан болно. 2020 оны 06-р сарын 23-ний өдрийн байдлаар 2020.02.14-ний өдөр хооронд шивсэн 200,000,000 төгрөг, 2020.06.23-ны өдрийн дансны үлдэгдэл 175,268,794.39 төгрөг, буюу 2020.06.23-ны өдрийн нийт үлдэгдэл 375,268,794.39 төгрөг.

Банкны нөхцөл байдлаас шалтгаалан гүйлгээ саатсан тул харилцагчийн хүсэлтийн дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэх хүртэл хугацаанд нийт саатсан мөнгөн дүнд 1-3 cap 4.00% хүртэл, 4-6 cap 6.00%, 7-12 cap 8.00% хүртэл хүү хуримтлуулан олгох болно гэжээ. /хх-1-9/

 

б/ Мөн, наас нэхэмжлэгч Б.*******д хандан 2020.06.23-ны өдөр хүргүүлсэн №ГЗ/563 албан бичигт дараах агуулга тусгагджээ. Үүнд: Харилцагч Б.*******тай байгуулсан 5101002497, 5101002496 тоот тусгай харилцах дансны гэрээний хугацаа 2020.04.08-ны өдөр дууссан боловч инд үүссэн хүндрэлийн улмаас хооронд шилжүүлсэн гүйлгээ саатсан болно. 2020 оны 06-р сарын 19-ний өдрийн байдлаар харилцагч Б.*******, Г. нарын хооронд шивсэн 200,000,000 төгрөг, Г.гийн 2020.05.05-ны өдөр хооронд шивсэн 591,870,400 төгрөг, Б.*******ы 2020.05.05-ны өдөр хооронд шивсэн 450,000,000 төгрөг, Б.*******ы 2020.05.05-ны өдөр хооронд шивсэн 400,000,000 төгрөг, Б.*******ы дансны үлдэгдэл 2020.06.19-ний өдийн байдлаар 49,574,957.55 төгрөг, Б.*******ы дансны үлдэгдэл 2020.06.19-ний өдийн байдлаар 98,805,856.76 төгрөг, 2020.06.19-ний өдрийн байдлаар эцсийн үлдэгдэл Г. 791,870,400 төгрөг, Б.******* 699,574,957.55 төгрөг, Б.******* 498,805,856.76 төгрөг, нийт 1,990,251,214,31 төгрөг байна.

Банкны нөхцөл байдлаас шалтгаалан гүйлгээ саатсан тул харилцагчийн хүсэлтийн дагуу гэрээний хугацаа дууссан өдрөөс төлбөр тооцоог бүрэн гүйцэтгэх хүртэл хугацаанд нийт саатсан мөнгөн дүнд 1-3 cap 4.00% хүртэл, 4-6 cap 6.00%, 7-12 cap 8.00% хүртэл хүү хуримтлуулан олгох болно гэжээ./хх-2-113/

 

8. Дээр дурдсан албан бичгийн агуулгаас дүгнэхэд, нэхэмжлэгч С.*******ийн хадгаламжийн мөнгөн хөрөнгийг ны дотоод асуудлын улмаас саатуулсантай холбоотойгоор үлдэгдэл 375,268,794.39 төгрөгт тооцон хүү олгохоор, мөн нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Г. нарын мөнгөн хадгаламжийн нийт 1,990,251,214,31 төгрөгийг ны дотоод асуудлын улмаас саатуулсантай холбоотойгоор хүү хуримтлуулан олгохоор хүсэл зоригийг илэрхийлсэн нь бодитой буюу хариуцагч ны өөрийн үйл ажиллагаанаас шалтгаалан харилцагчийн хадгаламжийн мөнгөн хөрөнгийг хүссэн цагт нь буцааж олгох үүргээ биелүүлээгүйн улмаас, нэхэмжлэгч нартай байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан үүргийн зөрчил үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Гэвч дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан Харилцах дансны үйлчилгээний гэрээ, Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тус хадгаламжийн гэрээний дагуу хүү тогтоож, тооцсон, мөн нэхэмжлэгч нарт төлөхөөр тохисон гэх хүүгийн үүргийн гүйцэтгэлд ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд шууд шилжүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй байна.

 

а/ Тодруулбал, нэхэмжлэгч С.******* нь дахь тоот дансанд байсан 375,268,794.39 төгрөгийн хадгаламжид жилийн 8 хувийн хүү бодож олгоно гэж 2020 оны 06 дугаар сарын 23-ны №ГЗ/562 дугаар албан бичгээр мэдэгдсэнтэй холбоотойгоор жилийн 30,021,503.55 төгрөгийн хүү буюу 5 жилд нийт 150,107,517.75 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Г. нарын данснуудад байсан 1,990,251,214.31 төгрөгт жилийн 8 хувийн хүү бодож олгоно гэж 2020 оны 06 сарын 23-ний өдрийн №ГЗ/563 албан бичгээр мэдэгдсэнтэй холбоотойгоор 5 жилийн хугацаан хүү тооцоход 796,100,485,72 төгрөг, нийт 946,208,003.47 төгрөгийн хадгаламжийн хүүг төлөх ёстой байсан, улмаар уг хүүнд нь тооцон ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмлөх, эзэмших эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн, шилжүүлэхээр тохисон гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй байна.

 

б/ Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын хадгалуулсан мөнгөн хөрөнгийг хүссэн хугацаанд нь буцаан шилжүүлээгүйн улмаас буюу мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан үүргээ хариуцагч зөрчсөн, саатуулсантай холбоотойгоор нэхэмжлэгч нарт олгох ёстой байсан хадгаламжийн хүүгийн оронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн өгөхөөр харилцан тохирсон гэх үйл баримт, мөн тухайн үйл явдалтай холбоотойгоор ны хүү тооцсон хадгаламжийн үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр тохирсон, хэдэн төгрөгт тооцон шилжүүлэхээр болсон зэрэг үйл баримт нотлогдоогүй, нэхэмжлэгч нь ямар эрх зүйн үндэслэлээр ны дутуу тооцсон хүүгийн оронд орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, мөн орон сууцны төлбөрт ны хүүг тооцуулах болсон шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй байна.

 

10. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025.09.04-ний өдрийн 10-5/1808 албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар, ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2019.03.20-ны өдөр ны өмчлөлд бүртгэгдсэн, 2019.012.19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагч ны барьцаалбарт бүртгэгджээ. /хх-1-190/

 

а/ ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч ны өмчлөлд буюу бүртгэл хүчин төгөлдөр байх бөгөөд зохигчдын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эхийг шилжүүлэхтэй холбоотой аливаа гэрээний болон гэрээний бус үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

11. Иймд нэхэмжлэгч С.*******, Г., Б.*******, Б.******* нарын ХХК-д холбогдуулан, ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 946.208.003,47 төгрөгийн төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

2.    .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

1. Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч С.*******ид холбогдуулан, .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаарджээ. Үүнд:

 

а/ ХХК нь С.*******той 2019 оны 04 сарын 24-ний өдөр 2 жилийн хугацаатай, жилийн 16% хувийн хүүтэй, дугаартай тусгай нөхцөлтэй харилцах дансны гэрээ байгуулсан, нэхэмжлэгч 400,000,000 төгрөгийг байршуулсан, улмаар гэрээний хугацаа дуусгавар болоход С.******* нь наас тусгай нөхцөлтэй харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгөө гаргуулан авахаар хандахад нь тухайн үед мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх боломжгүй байсан. С.******* нь амьдрах орон гэргүй болсон гэсэн үндэслэлээр мөнгөн хөрөнгөө гаргуулж авахаар шаардсан тул ХХК нь мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх хүртэлх хугацаанд .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд түр амьдрахыг зөвшөөрсөн, улмаар үлдэгдэл мөнгөн хөрөнгийг 2021 оны 11 сарын 10-ны өдөр бүрэн төлж дуусгасан. Банк нь орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй, С.*******ийн мөнгөн хөрөнгийг хүүтэй нь хамт нь бүрэн олгож дууссан боловч орон сууцыг чөлөөлөхгүй байгаа тул орон сууцны хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

2. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025.09.04-ний өдрийн 10-5/1808 албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар, ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2019.03.20-ны өдөр ны өмчлөлд бүртгэгдсэн, 2019.012.19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагч ны барьцаалбарт бүртгэгдсэн, барьцаалагч болон өмчлөгчийн бүртгэлд өөрчлөлт ороогүй тул өмчлөгч нь ХХК байна. /хх-1-190/

 

3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор, хариуцагч ХХК нь нэхэмжлэгч нартай байгуулсан Харилцах дансны үйлчилгээний гэрээ, Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас тус хадгаламжийн гэрээний дагуу хүү тогтоож, тооцсон, мөн нэхэмжлэгч нарт төлөхөөр тохирсон гэх хүүгийн үүргийн гүйцэтгэлд ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцон нэхэмжлэгч нарын өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, шилжүүлэхээр харилцан тохирсон гэх үйл баримт нотлогдоогүй, ны дутуу тооцсон хүүгийн оронд нэхэмжлэгч нар орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг, мөн орон сууцны төлбөрт ны хүүг тооцуулах болсон шалтгаан, үндэслэл нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдоогүй байна.

 

4. Мөн, 2024.07.01-ний өдөр ХХК болон С.******* нарын хооронд Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, энэ гэрээгээр ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2024.07.01-2024.10.01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөлслөхөөр тохирсон, уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал илрээгүй, нэхэмжлэгч С.******* тухайн гэрээг байгуулсан эсэх асуудлаар маргаагүй, орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон, энэхүү гэрээ нь талуудын хооронд байгуулсан хэлцлийн хувьд эцсийнх бөгөөд 2021 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч С.******* нь тухайн орон сууцанд амьдарч, эзэмшиж ашиглаж байгаа үйл баримтын хувьд зохигч маргаагүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.******* болон Г., Б.*******, Б.******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх,эзэмших эрхтэй болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэгч С.******* нь хууль ёсоор үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

6. Иймд хариуцагч ХХК-ийн нэхэмжлэгч С.*******ид холбогдуулан гаргасан .....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7. Шүүх, нэхэмжлэгч нарын хариуцагчид холбогдуулан гаргасан, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцны төлбөр төлсөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын хооронд байгуулсан Харилцах дансны үйлчилгээний гэрээ болон Тусгай нөхцөлтэй харилцах дансны үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн үр дагаврыг хөндөхгүй бөгөөд үүнтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах шаардлагатай гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч ХХК-д холбогдох, ..... хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 946.208.003,47 төгрөгийн төлбөрийг төлсөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч С.*******, Г., Б.*******, Б.******* нарын үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

.....хаягт байрлах 49,95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******, Г., Б.*******, Б.******* нарын тэмдэгтийн хураамжид төлсөн /1,607,950+70,200+70,200/1,748,350 төгрөг, хариуцагч ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.*******оос 70,200 төгрөг гаргуулж, хариуцагч ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД