Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ч.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Энхтүвшин холбогдох эрүүгийн 1836001080130 дугаартай, 178/2018/0131/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 04 сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик телефон ч мэргэжилтэй. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багт оршин суух хаягтай, Ховд аймгийн Магсаржав багт үйл ажиллага явуулдаг “Ховд оптик” нүдний шилний газарт түр оршин суух хаягтай урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Монгол овогт Чүлтэм-Очирын Энхтүвшин.

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Ч.Энхтүвшин нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгарт байрлах “Ховд оптик” нүдний шилний газрыг 1 давхарт байрлах тархины бичлэг хийдэг өрөөнд нууцаар хууль бусаар нэвтрэн орж саарал өнгийн Dell маркийн зөөврийн компьютер хулгайлж хохирогч Ч.Соёлмаад 950000 төгрөгний буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Энхтүвшин Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгарт байрлах “Ховд оптик” нүдний шилний газрын 1 давхарт байрлах тархины бичлэг хийдэг өрөөнд 2018 оны 06 сарын 25-ны өдөр нэвтэрч Dell маркийн зөөврийн компьютер хулгайлж Ч.Соёлмаад 950000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”... миний бие Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэдрэлийн тасагт их эмч ажилтай мөн хувиараа “Ховд оптик” нүдний шилний газрын 1 давхарт өрөө түрээсэлж сувилагч Д.Гэрлээгийн хамт тархины цахилгаан бичлэг хийдэг. Тэгтэл миний түрээсэлж байгаа өрөөнөөс 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс 6дугаар сарын 26-ны өдрийн хооронд миний эзэмшилийн саарал өнгийн Dell маркийн мэдрэгчтэй дэлэгцтэй зөөврийн компьютер хулгайлагдсан.  /хх 25-27 дугаар хуудас/мэдүүлэг

Гэрч Ч.Соёлмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгарт байрлах Ховд оптик нүдний шилний газрын 1 давхарт байх тархины цахилгаан бичлэг хийдэг өрөөндөө 2018 оны 06 сарын 22-ны өглөө очоод зөөврийн  компьютер дээрээ ажлаж байгаад 09 цагт 30 минутанд буцаж очиход миний зөөврийн компьютер алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг.

 Гэрч Д.Гэрлээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Ховд аймгийн БОЭТ-ийн мэдрэлийн тасагт сувилагч ажилтай хажуугаар нь тус тасгийн эмч Соёлмаагийн хамт Ховд оптик нүдний шилний газрын 1 давхарт байх тархины цахилгаан бичлэг хийдэг. Гэтэл тус өрөөнөөс  2018 оны 06 сарын 22-ныөдрөөс 26-ны өдрийн хооронд эмч Соёлмаагийн Dell брендийн зөөврийн компьютер алга болчихсон байсан / хх-ийн 29-30 дүгээр хуудас/гэх мэдүүлэг.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12х/

Эд зүйлс үнэлсэн тухай тайлан: саарал өнгийн Dell маркийн зөөврийн компьютер 950000 төгрөгний үнэтэй гэх үнэлгээ /хх -11х/

Хураан авсан,компьютер хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дүгээр хуудас/,

Гэрч Б.Баяраа нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: БОЭТ-ийн эмгэг судлалын тасгийн дарга Баярмандал түрээсэлж хавдар судлалын лабортори ажиллуулж байсан. Би  2012 оноос 2015 оны 06 дугаар сар хүртэл Баярмандал   эмчийн лаборатори хийж байсан. /хх-ийн 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлэг.

Шүүгдэгч Ч.Энхтүвшин нь Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгарт байрлах “Ховд оптик” нүдний шилний газрыг 1 давхарт байрлах тархины бичлэг хийдэг өрөөнд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж саарал өнгийн Dell маркийн зөөврийн компьютер хулгайлж Ч.Соёлмаад 950000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Энхтүвшинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хууль бусаар, нууцаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлсан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ч.Энхтүвшин нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн 20 настай буюу 21 насанд хүрээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 мөн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зохистой гэж үзлээ.

Дээрх гэмт хэргийг нууц, далд аргаар, хялбараар мөнгө олох шунахайн сэдэлтээр, танил айлын гэрээс /эзгүй байхад/ бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Энхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн хувьд ногдох 21 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол ургийн овогт Чүлтэм-Очирын Энхтүвшинг нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ч.Энхтүвшинд ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар  шүүгдэгч Ч.Энхтүвшинг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулсугай.

4. Шүүгдэгч Ч.Энхтүвшин нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн  1, 3-д зааснаар шүүгдэгч Ч.Энхтүвшингийн ХААН банкны 5779005858 дугаартай данс битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 5/101 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ГАНТӨГС