Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2026/00270

 

                          

    

 

 

 

 

                       

           301/ШШ2026/00270

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Хүсэлт гаргагч: А аймгийн Б сумын  Т багт оршин суух, М овогт Сийн Г /ИБД:..... /-ийн хүсэлттэй, 

                Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов. 

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                  1. Хүсэлт гаргагч С.Г нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. 

         

                  1.1 Хүсэлт гаргагч С.Г шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...С.Г миний бие 1965 онд төрсөн, одоо 60 настай, эрэгтэй, би Б суманд 8 дугаар анги төгсөөд, .... оны 06 сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан А армийн ..... дугаар ангид 3 жилийн хугацаанд цэргийн алба хаагаад ..... оны 6 сарын 15-ны өдөр халагдаж сумандаа ирсэн. Тэгээд ... оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн Б сумын сургуульд галчаар анх ажилд ороод ... оны 05 сарын 12- ны өдрийг хүртэл галч, манаачаар ээлжилж ажилласан. Тэгээд .... оны 07 сарын 13-ны өдрөөс эхлэн Б сумын Х  эмнэлэгт селасриар ..... оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Би Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй. Би .... онд эхнэр В.Х гэр бүл болж бидний том охин Х.М ....онд төрсөн, бага охин Г.Ц 1992 онд төрсөн. Миний хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа байгаа боловч аймгийн архиваас ажилд томилсон, чөлөөлсөн тушаалууд бүрэн гарахгүйгээс шалтгаалаад аймгийн нийгмийн даатгалын газраас шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн учраас шүүхэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох улсад ажилласан байдлаа тогтоолгох эрх зүйн шаардлага үүсч хүсэлт гаргаж байна. Иймд Монгол овогт Сийн Г  намайг А аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуульд ....оны 09 сарын 15-ны өдрөөс ....оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл галч, манаачаар Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ....оны 07 сарын 13-ны өдрөөс ....оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

                1.2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуульд ....оны 09 сарын 15-ны өдрөөс ....оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл галч, манаачаар Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ....оны 07 сарын 13-ны өдрөөс ....оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоож өгнө үү гэв.

 

                2. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. Үүнд: 

                2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд

                     - С.Г-ийн хөдөлмөрийн дэвтэрт

  •  ....оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн сургуульд галчаар авч ажиллуулав,  Сургуулийн захирлын ....оны 09 сарын  16-ны өдрийн .... дугаар тушаалаар
  • ....оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн сургуулийн галчаас чөлөөлж, манаачаар авч ажиллуулав,  Сургуулийн захирлын ....оны 11 сарын  01-ний өдрийн .... дугаар тушаалаар, 
  • ....оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөр ажилд шилжсэн тул манаачийн ажлаас чөлөөлөв, Сургуулийн захирлын ....оны 09 сарын  16-ны өдрийн 59 дугаар тушаалаар, 
  • ....оны 07 дугаар сарын 13-ны өдрийн Х  эмнэлэгт талбайн слесерээр авч ажиллуулав, Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгчийн ....оны 07 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай тушаалаар,

              -  Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот тодорхойлолтод: Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Б сумын Эрүүл мэндийн төвийн 1991,1993-1995 онуудын баримтыг шүүн үзэхэд С Гт холбогдох баримт гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн,

               - Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаад: Сийн Г  БХЯ-ны сайдын 1983.06.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Архангай аймгаас 1983.06.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ..... дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986.06.05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар 1986.06.15-ны өдөр ...... дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн,

                - Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын  1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж түр ажилчнаар авах тухай” 24 тоот тушаалд 1. ...Ш.П, С.Г нарыг сургуулийн галчаар 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус авч  ажиллуулсугай гэсэн, 

                - Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын  ....оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Галч нар авч ажиллуулах тухай” 59 тоот тушаалд: 2. ...Манаач Гийг 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон манаачийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн,

                - Архангай аймгийн Б сумын эрхлэгч эмчийн  ....оны 07 дугаар сарын 13-ны өдрийн тушаалд: 1. Самбуу овогтой Гийн ....оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эмнэлэгийн талбайн слесрээр түр авч ажиллуулсугай гэсэн, 

            - Архангай аймгийн Б сумын эрхлэгч эмчийн  ..... оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалд: 1. Тус эмнэлэгийн слесарь ажилтай С.Гийг ...4-өөс эхлэн няраваар хавсран ажиллуулж, 40 хувиар цалинжуулсугай гэсэн, 

            - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1989 оны 5 сарын 23-ны өдрийн “Ээлжийн амралт олгох  тухай” тушаалд: 1. ...слесарь Гийн ээлжийн амралтыг 1989 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 18 хоногоор тус тус бодож тус тус олгосугай гэсэн, 

            - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1990 оны 06 сарын 01-ний өдрийн “Ажилд түр авах  тухай” тушаалд: 1. Самбуу овогтой Гийг 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн үйлчлэгчээр түр авч ажиллуулсугай  гэсэн, 

             - Архангай аймгийн Б сумын эрхлэгч их эмчийн 1992 оны 05 сарын 15-ны өдрийн тушаалд: 1. Х  эмнэлэгийн сантехникийн слесарь  Гийн 1992 оны ээлжийн амралтыг 05 сарын 15-ны өдрөөс эхлэн ажлын 22 хоногоор бодон амраасугай гэсэн,

             - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн 1994 оны 12 сарын 02-ны өдрийн “Материалын тусламж үзүүлэх тухай” 23 тоот тушаалд: 1. Эмнэлэгийн ажилчин Г Хажидмаа нарын аав нь нас барсан тул тушаах нь: оршуулгын ажилд зориулж хар даалимба 6 м, улаан сатин 10м виз даавуу 3м-ыг эмнэлэгээс тусламж болгон олгосугай  гэсэн,

           

                       

2.2.  Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

             - Гэрч Ж.Мны шүүхэд өгсөн “Би ....оны 07 дугаар сард Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд Архангай аймгийн Б сумын Тамир багт хүний бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд энэ мэргэжлээрээ одоог хүртэл ажиллаж байна. Тухайн үед эмнэлэгт ажилд орж байгаа хүнээ тосож авдаг байсан бөгөөд намайг эрхлэгч эмч Н, слесарь, үйлчлэгч С.Г нар тосож авч байсан. С.Г намайг ажилд ороход Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ажиллаж байсан. Би С.Гийг ямар ч байсан ....онд ажилд орсон талаар сайн мэднэ. Харин хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. С.Г ....оноос ....оны 07 дугаар сар хүртэл Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт тасралгүй ажилласан бөгөөд өөр тийшээ шилжиж байгаагүй. ....оны 07 дугаар сард цомхотголоор ажлаасаа гарч байсан санагдаж байна. Тухайн үед манай эмнэлгийн даргаар Нинжбадгар, сувилагчаар С, С, эх баригчаар Э нар ажиллаж байсан. Би ....оны 07 дугаар сараас эхлэн С.Г-той ....оны 07 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан тул түүнийг ....оноос ....оны 07 сар хүртэл Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг

               - Гэрч С.Сгийн шүүхэд өгсөн “Би 1985 онд Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийг төгсөөд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Архангай аймгийн Б сумын Х  эмнэлгийн их эмчийн салбарт хүүхдийн сувилагчаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сар хүртэл ажилласан. С.Г намайг ажилд орсны 2,3 жилийн дараа ажилд орж байсан. С.Г Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт галчаар ажилд орж байсан санагдаж байна. Галчийн ажил нь улирлын чанартай байсан тул бусад хугацаандаа нярваар ажиллаж байсан байх. Би 1997 онд бага охиноо төрүүлж байсан бөгөөд  намайг жирэмсэн байх үед С.Г ажлаасаа гарч байсан. Ямар учраас ажлаасаа гарч байсан талаар санахгүй байна. С.Г нь ажиллаж байх хугацаандаа Архангай аймгийн Б сумаас шилжиж ажиллаж байгаагүй, тасралтгүй ажиллаж байсан. Би С.Гтой 1987, ....оноос эхлэн ....он хүртэл хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэсэн мэдүүлэг,

 

          2.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд: 

 

                  - Сийн Г  нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу ажилласан жилээ тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно гэсэн /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ....  тоот лавлагаа/,

                 - Монгол Улсын Х  ам, орон сууцны 1989 оны улсын тооллого /Үндэсний төв архивын ...... оны 01 сарын 16-ны өдрийн ....... тоот лавлагаанд: Архангай аймгийн Б сумын сумын төвд оршин суух, Уын С, тэргүүлэгч өөрөө, 72 настай, эрэгтэй, Сийн  Г , хүү, 23 настай, эрэгтэй, эмнэлэгт слесарь гэсэн,

                  - С.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягтад: Архангай Булган, Сийн Г, 1965 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, халх, гэр бүлийн байдал-гэрлээгүй, мэргэжил-авто засварчин, ажилладаг байгууллага- Х  эмнэлэг, ажилд орсон жил-1988, эрхэлдэг ажил-слесарь, эрхэлж эхэлсэн он 1988, Б 1988.11.14 гэсэн,

                  - С.Г-ийн хаягийн хуудсанд: Архангай аймгийн Б сум, Сийн  Г,  аймгийн жолоочийн курст-1983.01.13 гэсэн,

                  - Л С.Г-ийн гэрлэсний ХААТР-15 маягтад: нөхөр Архангай Булган, Сийн  Г,  халх, ажилладаг байгууллага- Х  эмнэлэг, эрхэлдэг ажил-слесарь, нийгмийн бүлэг-ажилчин гэсэн,

                  - Сийн Г  нь 1995-....онд Б сумын Х  эмнэлэг болон сайн дурын даатгалын шимтгэл төлж байсан талаарх мэдээлэл байхгүй болно гэсэн /Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 03 сарын 05-ны өдрийн .......  тоот лавлагаа/ гэсэн,

                    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                 1. Хүсэлт гаргагч С.Г-ийн Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуульд ....оны 09 сарын 15-ны өдрөөс ....оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл галч, манаачаар, Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ....оны 07 сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ....оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан

 

                 - С.Г-ийн хөдөлмөрийн дэвтэр                     

                - Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

                - Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын  1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж түр ажилчнаар авах тухай” .... тоот тушаал,

                - Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын  ....оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Галч нар авч ажиллуулах тухай” 59 тоот тушаал,

                - Архангай аймгийн Б сумын эрхлэгч эмчийн  ....оны 07 дугаар сарын 13-ны өдрийн тушаал,

                - Архангай аймгийн Б сумын эрхлэгч эмчийн  .... оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаал,

                - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн .... оны 5 сарын 23-ны өдрийн “Ээлжийн амралт олгох  тухай” тушаал,

                 - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн ... оны 06 сарын 01-ний өдрийн “Ажилд түр авах  тухай” тушаал,  

                 - Архангай аймгийн Б сумын эрхлэгч их эмчийн .... оны 05 сарын 15-ны өдрийн тушаал,

                  - Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгийн эрхлэгч эмчийн ... оны 12 сарын 02-ны өдрийн “Материалын тусламж үзүүлэх тухай” .... тоот тушаал,

                  - Монгол Улсын Х  ам, орон сууцны ... оны улсын тооллого /Үндэсний төв архивын ..... оны 01 сарын 16-ны өдрийн ... тоот лавлагаа,

                  - С.Г-ийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1 маягт,

                  - С.Г-ийн хаягийн хуудас,

                  - С.Г-ийн гэрлэсний ХААТР-15 маягт,

                  - Худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ж.М, С.С нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Г-ийн Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуульд ....оны 09 сарын 15-ны өдрөөс ....оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл галч, манаачаар, Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ....оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.  

 

                2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч С.Г-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.        

 

                Хүсэлт гаргагч С.Г-ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ....оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ажиллаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, гэрч нарын мэдүүлгийн энэ талаар мэдүүлсэн хэсэг бусад баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хүсэлт гаргагч С.Г-ийн хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ....оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

                1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Монгол овогт Самбуугийн Гийн Архангай аймгийн Б сумын 8 жилийн дунд сургуульд ....оны 09 сарын 15-ны өдрөөс ....оны 05 сарын 12-ны өдрийг хүртэл галч, манаачаар, Архангай аймгийн Б сумын Х  эмнэлэгт ....оны 07 сарын 13-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл слесарь, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ....оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Г-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                   



 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ЖАРГАЛАН