Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Д.Батцэнгэл, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батцэнгэлд холбогдох эрүүгийн 1836001250124 дугаартай, 178/2018/0048/Э/ индекстэй хэргийг 2018 оны 09 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 7-9 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хулхай цувдаг овогт Дарийн Батцэнгэл

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь 2018 оны 07 сарын 18-ны өдлөр Ховд аймгийн Жаргалант сумын цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороолол гэх газраас иргэн М.Бүтэдийн малнаас 1 тооны ямаа  хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохиргчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бүтэдийн мэдүүлэг /хх 48 дугаар хуудас/, гэрч Б.Болорцэцэг, Ц.Батцоож нарын мэдүүлэг /хх-25, 27 дугаар хуудас/, мал үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс шүүгдэгч Д.Батцэнгэлийг 2018 оны 07 сарын 18-ны өдлөр Ховд аймгийн Жаргалант сумын цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороолол гэх газраас иргэн М.Бүтэдийн малнаас 1 тооны ямаа  хулгайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь 2018 оны 07 сарын 18-ны өдлөр Ховд аймгийн Жаргалант сумын цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороолол гэх газраас иргэн М.Бүтэдийн малнаас 1 тооны ямаа  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь:

 Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Бүтэдийн: 2018 оны 07 сарын 18-ны өглөө 7 цагийн үед манай хотноос нэг ооны ямаа алга болсон. Гэтэл манай хүүгийн эхнэр Батчимэгийн дүү Батцэнгэл манай малнаас нэг ямаа аваад явсан байна. Тэр хулгайлсан ямааг манай бэр Батчимэг өөрийн малнаасаа өгч төлсөн тул одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх 48 дугаар хуудас/ 

Гэрч Б.Болорцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2018 оны 07 сарын 18-ны өглөө 7 цаг болж байхад би бие засах гээд явж байхад 25-15 ХОА улсын дугаартай Эхсел маркийн автомашин ирээд хойд хашааны сэтэрхий дээр зогсож байсан Батцэнгэл гэх залуу 1 тооны сэрх аваад машинд сууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар худас/,

Гэрч  Ц.Батцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Би 2018 оны 07 сарын 18-ны өглөө 8 цагийн үед зах дээр тааралдсан. Тухайн үед Батцэнгэл надад голын ард байгаа манай хүргэн ахын малнаас нэг сэрх зарах гэсэн юм. Та үнэ тохироод очоод ав гэхээр нь хэд юм бэ гэтэл 70000 төгрөг гэж хэлсэн. Би өөрийн 25-15ХОА улсын дугаартай машинтай очиж 60000 төгрөгөөр бодож авсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, мал үнэлсэн тухай тайлан, /хх-ийн 51 дүгээр хуудас/ хохирол төлж барагдуулсан тухай хохирогчийн хүсэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх яллагдагчийн хүсэлт зэрэг баримтаар гэм буруу нь хангалттай нотлогдож байгаа тул шүүгдэгч Д.Барсүрэнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцов.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь 2018 оны 07 сарын 18-ны өдлөр Ховд аймгийн Жаргалант сумын цамбагарав багийн нутаг дэвсгэр Малчны хороолол гэх газраас иргэн М.Бүтэдийн малнаас 1 тооны ямаа  хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрхи баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Батцэнгэлийн хувийн байдлын талаар гэрч Д.Батчимэгийн: Миний төрсөн дүү Батцэнгэл нь айлын хэнз хүүхэд манай аав ээж тусдаа гарахад нь мал хунар таслаж өгөөд гаргасан. 2 дугаар ангиас сургуулиас гарсан. Занааш сайтай хүнд тусархуу түүнийг нь хүмүүс буруугаар ашиглаад байх юм гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-13 дугаар хуудас/ нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Батцэнгэл нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах  нь зохистой гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Батцэнгэл нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17 дугаар зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хулхай цувдаг овогт Дарийн Батцэнгэлийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Батцэнгэлд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Батцэнгэл нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.  

4. Шүүгдэгч Д.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Батцэнгэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.ГАНТӨГС