Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1378

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н, улсын яллагч /томилолтоор/ Б.Э, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.А-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн Б.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 

   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байр 1-11 тоотод буюу өөрийн гэртээ иргэн М.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “…2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Г загасанд явна гээд замаараа манайд ирээд би хоол хийгээд хүлээж байсан. Тэр өдөр би нэг шил архи аваад хүлээж байсан ба тэр 2 ирэхдээ цэвэр спирт авчирсан байсан. Тэгээд бид нар архиа уугаад цэвэр спиртнээс нь нэг нэг татчихаад гадаа гараад тамхилаад зогсож байгаад өмнө нь Г надаас 20.000 төгрөг аваад зугтаж байсан болохоор уур хүрээд мөнгөө авъя гэхэд өгчихнө юун сүртэй юм бэ гээд байхаар нь би дээр нь гарч байгаад хэд хэд цохисон. Миний буруу.” гэв.

             Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд М.Г хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 7-11/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 11070 дугаартай дүгнэлт /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн тэмдэглэл /хх-н 32-33/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 21-22/, хохирогч М.Г гаргасан хүсэлт /хх-н 28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.А-с шүүгдэгч Б.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байр 1-11 тоотод буюу өөрийн гэртээ иргэн М.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Т 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим өөрийн гэртээ иргэн М.Г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Г хохирогчоор өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн үед би найз болох Г-н хамт найз Т-н Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очсон. Тэгээд бид хэд хамт архи ууцгаасан. Г бид хоёр гэртээ харих гээд гэрээс нь 17 цагийн үед гарсан. Тэгтэл Т надтай өмнөх юм ярьж байгаад надаас 20.000 төгрөг авах ёстой байснаа яриад миний эрүү рүү цохисон. Тэгшжаргал миний дээр гарч суугаад намайг цохисон." гэх мэдүүлэг /хх-н 8-11/;

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11070 дугаар,

  1. М.Г биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн зулай, баруун

чамархайн урд хэсэг, чихний омог, шанаа, хоёр нүдний дээд, доод зовхи, хацрын дээд хэсэг, хамар, нүдний харалдаа зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун зүүн чих, хөхлөг, нүдний зовхи, хацрын дээд хэсэг, дээд доод уруул, зүүн жавьж, баруун, зүүн бугалга, цээж хэвлийн баруун хажуу доод хэсэгт цус хуралт, дух, зүүн нүдний гадна хэсэг, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэх дүгнэлт /хх-н 18/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай       нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Т-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.