2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/04890

 

 

 

 

 

 

 

 

 

2026 04 07 191/ШШ2026/04890

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- ******* дүүрэг, 1-р хороо, ******* тауэр ******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.

 

Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн ******* нь 2025 оны 02-р сарын 5-ны өдөр ******* ББСБ ХХК-тай 2502-5804 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 24,500,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, зээлийг 2028 оны 02-р сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, шинэ автомашины лизинг зориулалттайгаар зээлж авсан.

Мөн 2025 оны 02-р сарын 5-ны өдөр талуудын хооронд ФГ/2502-5804 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулан зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор ******* улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдэж, 2025 оны 02-р сард Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгөтэй, Toyota prius alpha XW40 маркийн ******* арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож байгуулсан. Мөн 2025-02-5-ны өдөр Микро кредит ББСБ ХХК-ний цахим зээлийн Easy апплейкшнтай ******* дугаартай Дижитал болон цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулан 7,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зээлж авсан.

Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2026 оны 02-р сарын 16-ны өдөр , *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч ...хариуцагч нь нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь зохих баримтаар тогтоогдсон... гэсэн үндэслэлээр 2026 оны 3-р сарын 6-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг буцаасан байна.

Хариуцагч нь гэрээнд заасан хаягтаа байхгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хязгаарлагдаж, улмаар хаяг тогтоох хууль эрх зүйн хувьд боломжгүй нөхцөл байдалтай тулгараад байна. Нэхэмжлэгч байгууллага нь иргэний хаягийг тогтоох эрх бүхий этгээд биш тул шүүхэд хандан хариуцагчийн оршин байгаа хаягийг тогтоолгохоор дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд хариуцагч овогтой Отгонзулыг эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч *******ыг эрэн сурвалжлах тухай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ /хх-36/.

 

3. Нотлох баримтын тухайд

 

3а. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-5/, төлөөлөгчөөр ыг томилсон 2026 оны 02-р сарын 16-ны өдрийн ГЗ-26/159 дугаартай итгэмжлэл /хх-6/, 2025-02-25-ны өдрийн 2502-5804 дугаартай зээлийн гэрээ /хх-7-9/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ /хх-10-11/, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-12/, 2025-02-5-ны өдрийн дижитал болон цахим зээлийн эрх нээх гэрээ /хх-13-15/, *******ын зээлдэгчийн анкет /хх-16/, *******ын зээлийн өргөдөл, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-17-19/, , *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаартай захирамж /хх-20-21/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-25/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-26/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд -н Отгонзул-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1-2/.

 

2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан *******ын зээл авахаар гаргасан өргөдөл, *******ын зээлдэгчийн анкет, 2025-02-25-ны өдрийн 2502-5804 дугаартай зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, 2025-02-5-ны өдрийн дижитал болон цахим зээлийн эрх нээх гэрээ зэрэг баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.

 

4. Тиймээс шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2026/17322 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, 23-р баг, Найрамдал 7а хороолол эрх чөлөө гудамж 22/1-р байрны 514 тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-25/.

 

5. Дээрх хаягаар *******ыг шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2026-03-28-ны өдөр өөрөө Отгонзул гэж гардан авсан талаарх хариу ирсэн /хх-26/ байх боловч шүүхэд дуудагдсан ******* нь шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

 

6. Түүнчлэн *******ын оршин суугаа гэж тодорхойлсон Чингэлтэй дүүрэг, -р хороо, яргайт 19-р гудамж 23 тоот хаяг тус хороонд байдаггүй, ******* нь дүүрэг, -р хороо, хороолол, хотхон байрны тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болохыг тухайн хорооны засаг дарга тодорхойлсон үндэслэлээр , *******, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатын тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-20-21/.

 

7. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, Боржгон овогт -н Отгонзул-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

10. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-36/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

11. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь 89170305 гэх утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, Боржгон овогт -н Отгонзул-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч /холбоо барих утас-/-д мэдэгдэхийг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ББСБ ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ