| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Янжиндулам |
| Хэргийн индекс | 191/2026/04848/И |
| Дугаар | 191/ШШ2026/04891 |
| Огноо | 2026-04-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2026/04891
2026 04 ******* 191/ШШ2026/04891
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- ******* дүүрэг, 4-р хороо, ******* тойруу, 6, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД-*******/-ний нэхэмжлэлтэй,
иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Иргэн Д.Нямдаваа нь манай компанитай 2023 оны 5-р сарын 19-ний өдөр ******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,899,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар гар утас худалдах авах зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч ******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A3 загварын гар утас *******-с худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч ******* нь ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2026-03-12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,033,328.90 төгрөг төлөх байснаас төлөлт төлөөгүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ зөрчин 991 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ******* аймаг, сум, 6 дугаар баг 1 дугаар байрны тоот хаягаар ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 138/ШЗ2024/0345 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
*******г бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч ******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч *******г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******г эрэн сурвалжлуулах хүсэлт өгсөн ба шүүх хурлыг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шийдэж өгнө үү гэжээ /хх-36/.
3. Нотлох баримтын тухайд
3а. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/, төлөөлөгчөөр нарыг томилсон 2026 оны 03-р сарын 13-ны өдрийн 225 дугаартай итгэмжлэл /хх-4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, ******* харилцагчийн анкет /хх-9-10/, Д.Мягмарын харилцагчийн анкет /хх-11/, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах тухай ******* /хх-12/, 2023 оны 5-р сарын 19-ний өдрийн ******* дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ /хх-13-16/, түрээсийн эргэн төлөлтийн хуваарь /хх-1/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-18/, ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 138/ШЗ2024/0345 дугаартай захирамж /хх-19-21/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3б. Шүүх төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр *******-н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-25/, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-26/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мягмар-н Нямдаваа-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, уг шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг шаардана гэж тодорхойлсон /хх-1-2/.
2. Хүсэлт гаргагчийн бичгээр гаргасан шаардлага, хэрэгт авагдсан ******* харилцагчийн анкет, 2023 оны 5-р сарын 19-ний өдрийн ******* дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, түрээсийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаас үзэхэд ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах хэргийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэж зохицуулсан.
4. Тиймээс шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2026/1031 дугаар захирамжаар *******-н оршин суух хаягийн лавлагааг шүүхийн тамгын газрын төрийн мэдээлэл солилцооны Хур системээс цахим хэлбэрээр авахад түүний оршин суугаа хаягийн бүртгэл ******* аймаг, сум, 6-р баг, ивээл 1-р байр тоот гэх лавлагаа ирсэн байна /хх-25/.
5. Дээрх хаягаар *******г шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд 2026-03-2-ны өдөр өөрөө Нямдаваа гэж гардан авсан талаарх хариу ирсэн байх боловч шүүхэд дуудагдсан ******* нь шүүхэд хүрэлцэн ирээгүй, тухайн хаягт ******* нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй болохыг тухайн багийн засаг дарга тодорхойлсон үндэслэлээр ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 138/ШЗ2024/0345 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх-19-21/.
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох регистрийн дугаартай, овогт Мягмар-н Нямдаваа-н оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагийн улмаас хүсэлт гаргагч ******* ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******-г эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг олж тогтоохыг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Хэргийг шүүх хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн боловч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн /хх-36/-р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн оролцоогүйгээр нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
10. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь 9142423,,, 8858421 гэх утасны дугаартай талаар нэхэмжлэгч мэдээлэл өгснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай, овогт Мягмар-н Нямдаваа-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******-г эрэн сурвалжилж, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч /холбоо барих утас-89*******1683/-д мэдэгдэхийг ******* аймгийн цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ