| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00477/И |
| Дугаар | 193/ШШ2026/00632 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 193/ШШ2026/00632
| 2026 04 08 | 193/ШШ2026/00632 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт*******,885,457.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч З. нь023 оны 9 дүгэр сарын3-ны өдөр НХ-СТГ/2023-151945 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 4,799,900 төгрөгийг зээлийг нэг сарын.98 хувийн хүүтэй,4 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч З. нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг*******78 хоног хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөр төлж барагдуулаагүй байна. Иймд З.аас үндсэн зээл 4,499,798.03 төгрөг, хүү 3,072,164.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 313,494.09 төгрөг, нийт*******,885,457.06 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.д холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү болох 313,494.09 төгрөгөөс татгалзаж,*******,571,962.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З. нэхэмжлэлийн шаардлага*******,571,962.97 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч З.д холбогдуулан*******,885,457.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******58 дугаар зүйлийн*******58.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн*******4.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох*******,885,457.06 төгрөгийн 313,494.09 төгрөгөөс татгалзаж, үлдэх*******,571,962.97 төгрөгийг хариуцагч З. төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,117 төгрөгийн 50 хувь буюу*******0,558.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,*******0,558.5 төгрөгийг улсын орлогоос,*******0,558.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.2,*******58 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох*******,885,457.06 төгрөгийн 313,494.09 төгрөгөөс татгалзаж, үлдэх*******,571,962.97 төгрөгийг хариуцагч З. төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,117 төгрөгийн 50 хувь буюу*******0,558.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,*******0,558.5 төгрөгийг улсын орлогоос,*******0,558.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******4 дүгээр зүйлийн*******4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА