| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00604/И |
| Дугаар | 193/ШШ2026/00707 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 193/ШШ2026/00707
| 2026 04 15 | 193/ШШ2026/00707 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоот хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,756,379.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х. нь 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр №201298 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг ******* ХХК-тай байгуулж, нийт 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээгдсэн. Зээлдэгч нь 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1,500,000 төгрөгийг 6.5 хувийн хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч Х. нь дээрх зээлүүдийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тул зээлдэгчид зээлийн төлбөрөө төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 2,756,379.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Х.ид холбогдуулан зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 2,756,379.82 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. 966,966 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж 966,966 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 1,789,414.82 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага 2,756,379.82 төгрөгийн 966,966 төгрөгийг төлж барагдуулж, үлдэх 1,789,414.82 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Х.ид холбогдуулан 2,756,379.82 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасан байна.
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,756,379.82 төгрөгийн 966,966 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,789,414.82 төгрөгийг хариуцагч Х. төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,052 төгрөгийн 50 хувь буюу 29,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,526 төгрөгийг улсын орлогоос, 29,526 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2,756,379.82 төгрөгийн 966,966 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,789,414.82 төгрөгийг хариуцагч Х. төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,052 төгрөгийн 50 хувь буюу 29,526 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,526 төгрөгийг улсын орлогоос, 29,526 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА