Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 682

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Б.Бтүүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баа овогт Бадарчийн Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1811021040728” дугаартай, 186/2018/0647/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.                       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 18-390 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Баа овогт Бадарчийн Бат-Эрдэнэ /РД:УИ95041610/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Бат-Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гялгар” захын үүдэнд М.Мөнхтулгыг зодож түүний биед хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн  чамархайн хуйх, дагны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад язрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Батэрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би мэдүүлэг   өгөхгүй өмнө өгсөн мэдүүлэг дээр бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхтулгын:...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн орчим би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Гялгар захын урд ирсэн. Миний машинаас зах дотор ачигч нар мод буулгаж байсан. Тэгээд би дүүргийн машинд ачаа бууж дуусахыг хүлээж байтал миний танил Бат-Эрдэнэ 4 залуугийн хамт ирсэн. Бат-Эрдэнэ зүс таних Эрболот нар миний сууж байсан машины кабинд орж ирсэн. Тэр үед манай дүү Мөнхбат  машинаас буусан. Бат-Эрдэнэ надтай чи яаж байгаа юм бэ гээд шууд тохойгоороо нүүр лүү цохьсон гэх мэдүүлэг. /хх 18-20/,

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрболотын:...2018 оны 07 сарын 19-ний өдөр би хүчит шонхор захын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд машинаа оруулж тавьчихаад үүдэнд найз Бат-Эрдэнэтэй тааралдсан. Бат-Эрдэнэ тэгтэл Зүүнхараагийн Мөнхтулга хавар надтай цуг ууж идсэн, шоудаж явсан бүх юмыг манай эхнэрт хэлчихсэн, тэрнээс болоод би эхнэрээсээ салах гэж байна гэсэн. Тэгээд Мөнхтулга 17-гийн гялгар захын энд байна гэнэ цуг очиж уулзах уу гэхээр нь за гээд хамт очсон. Тэгээд Мөнхтулга нэг ачааны машин дотор сууж байсан, Бат-Эрдэнэ кабин руу нь ороод суусан, би араас нь ороод шахаад суусан. Тэгтэл Бат-Эрдэнэ чи манай авгайд баахан хов жив яриад би авгайгаасаа салах дээрээ тулаад байна гээд маргалдсан. Тэгэж маргалдаж байгаад Бат-Эрдэнэ Мөнхтулгын шанаа, нүүрлүү 3-4 удаа цохьсон. Тэгээд Мөнхтулга Бат-Эрдэнэ хоёр хоёулахнаа ярилцая гээд           Бат-Эрдэний жижиг тэргэнд суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг  \хх  17-19/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8983 тоот актын:

      1.2. М.Мөнхтулгын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус харвалт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус харвалт, дээд уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

      3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

      5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

      6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн  дүгнэлт. /хх-21/,    

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Хавтаст хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-6/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8983 тоот дүгнэлт /хх-21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ хувийн  байдлыг  тогтоосон бусад нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчим  Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гялгар” захын үүдэнд М.Мөнхтулгыг зодож түүний биед хамар ясны  хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн  чамархайн хуйх, дагны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад язрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Мөнхтулгын:...2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн орой 21 цагийн орчим би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Гялгар захын урд ирсэн. Миний машинаас зах дотор ачигч нар мод буулгаж байсан. Тэгээд би дүүргийн машинд ачаа бууж дуусахыг хүлээж байтал миний танил Бат-Эрдэнэ 4 залуугийн хамт ирсэн. Бат-Эрдэнэ зүс таних Эрболот нар миний сууж байсан машины кабинд орж ирсэн. Тэр үед манай дүү Мөнхбат  машинаас буусан. Бат-Эрдэнэ надтай чи яаж байгаа юм бэ гээд шууд тохойгоороо нүүр лүү цохьсон гэх мэдүүлэг. /хх 18-20/, Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Эрболотын:...2018 оны 07 сарын 19-ний өдөр би хүчит шонхор захын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд машинаа оруулж тавьчихаад үүдэнд найз Бат-Эрдэнэтэй тааралдсан...тэгэж маргалдаж байгаад Бат-Эрдэнэ Мөнхтулгын шанаа, нүүрлүү 3-4 удаа цохьсон... гэх мэдүүлэг  \хх  17-19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8983 тоот актын:  М.Мөнхтулгын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хацар, хамрын нуруу, хоёр нүдний зовхи, зүүн хацарт цус харвалт, зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд зулгаралт, зүүн чамархайн хуйх, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус харвалт, дээд уруулын салстад язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэсэн  дүгнэлт. /хх-21/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч М.Мөнхтулга нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 3  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурьдаж  шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баа овогт Бадарчийн Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

5.  Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд  урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                                                                                          

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.БАТЖАРГАЛ